Японд хүүхдийнхээ шүдийг хорхойтуулчихаад шүдний эмнэлэг дагуулж явж байвал арчаагүй ээж гэдэг юм гэсэн. Би 2 хүүхдээ дагуулаад шүдний эмнэлэг явсөөн явсан. Манай охин л би дахиж шүдний эмнэлэг явмааргүй байна шүдээ сайн угааж байя гээд байсан юм. Ангийнх нь хүүхдүүд дотор шүд нь хорхойтох байтугай шүдний эмнэлэгт орж үзээгүй хүүхэд зөндөө байдаг юм гэсэн /япон анги/. Сургууль дээр нь эмчийн нэгдсэн үзлэг ирээд сургуулийн бүх хүүхдүүдийг хамруулахад манай 2 хоёулаа шүд нь хорхойтой гэсэн бичиг ирсэн. Би их ичиж билээ. Яанаа тэр сургуульд явж байгаа 750 хүүхдээс аягүй л бол зөвхөн 2хон монгол хүүхдийн шүд л хорхойтсон гарсан байх даа гэж хичнээн санаа зовсон гээч.
Монголд харин япон явахаасаа өмнө зөндөө шүдний эмнэлэг явж байлаа, бас тэнд дүүрэн хүүхдүүд сууж байх юу ч биш л байдаг байж билээ. Одоо бид 3 бас л шүдний эмнэлэг явах асуудал гарчихаад гэнэт санаанд ороод үүнийг бичиж сууна. Арчаагүй ээж царайлаад хүүхдээ шүдний эмнэлэг дагуулаад явъя даа.
Thursday, December 26, 2013
Wednesday, December 25, 2013
Хийх ажлын санаанууд
- Энэ хогны уут гэж 3 тэрбум төгрөгөөр нэг том далбайсан уут хийж тарааж байхаар шууд л "Хогоо 2 ангилна, шатдаг ба дахин боловсруулах. За шатдаг хогонд ийм ийм юм орно, шатдаггүй дахин боловсруулах хогонд ийм ийм юм орноо" гээд л сайхан зар сурталчилгаа ухуулга сэнхрүүлгийн нэвтрүүлэг, тв мэдээ, сонин хэвлэл гээд хүнд хүрч болох бүх юмаар рекламдаад тайлбарлаад өгсөн бол өдийд бид нар хогоо ялгаж сураад түрүүчээсээ хэвшиж байхгүй юу. Тэр муу үнэгүй далбайсан уутанд хогоо хийж хаясан хаяагүй тэртэй тэргүй бид нар ямар нэгэн уутанд л хогоо хийж гаргаж хаядаг биз дээ.
- Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдлын нэгдсэн сан үүсгэмээр байх юм. Ядаж агаарын бохирдлын том том хянах самбарууд энд тэндгүй байрлуулдаг юмуу яадаг юм. Тэгээд тэрэн дээр нь тийм тийм үзүүлэлтүүд энэ цэг дээр ийм ийм байна гээд гарч байдаг. Хотын захиргааны харьяа ч юмуу нэг тийм онлайн нэгдсэн database-тэй, тэнд нь өдөр тутам орчны шинжилгээний мэдээ update болж байдаг, "За манай энэ хавийн хөрсөнд хартугалгын агууламж хэдий үед хэдий хэмжээтэй байж вэ, байна вэ" гээд харж болдог нэг тиймэрхүү мэдээллийн сан үүсгэмээр юм.
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг бүр хүнд ялаар шийтгэвэл зохино. Эсвэл одооноос нийгэм даяараа эрэгтэй хүүхэд эрчүүдийг хүмүүжүүлэх сургах боловсруулах том аян зохиодог ч юмуу. Иш энэ хэдэн эмэгтэйчүүд хартай сэтгэцийн өвчтэй нөхрийнхөө гарт алуулаад дууслаа. Түрүүчийн 21 настай эмэгтэй найз залуудаа 2 өдөр зодуулж нас барсан мэдээнд цочирдож дуусаагүй байтал дахиад бас нэг эмэгтэй 2 хүүхдийнхээ нүдэн дээр нөхөртөө 4 цаг зодуулж нас барсан аймшигтай мэдээ гараад эхэллээ. Урьд нь бас нэг эмэгтэй хартай нөхөртөө гудамжинд хутгалуулж нас барсан, нэг эмэгтэй хартай нөхрөөсөө сална гэсний төлөө өнөөх нь шүүхийн шйидвэр гүйцэтгэгчийн аминд хүрсэн. Гэх мэтээр илэрч олонд ил болж байгаа нь энэ. Гэтэл цаана нь хичнээн эмэгтэйчүүд хүүхдүүд ууртай нөхөр согтуу ааваас айж бэмбэгнэн салъяа салж чадахгүй бие сэтгэлийн зовлон эдэлж амьдарч байгаа юм бүү мэд. Иргэнээ боловсролтой болгоё, ялангуяа эрэгтэй хүүхдүүдийг сургуулиас гаргадагаа больё. Тэгээд бүх хүүхдийг хайрлаж хайранд умбуулж өсгөе. Хайрлуулж өссөн хүүхэд хүнийг хайрлаж сурдаг юм гэсэн.
- 10 жилийн сургуулийн сургалтын тогтолцоог бүрэн үндсээр өөрчилж, багш нарын цалинг нэмж, хүүхдүүдэд сайн суурь боловсрол эзэмшүүлье. Би урьд нь энд бичиж л байсан даа. Олон улсын боловсролын үнэлгээгээр манай улсын 10 жилийн сургуулиад F үнэлгээ авсан байнаа гэж. Яг тэр чинь дахиад л давтагдаж. Улсын хэмжээнд 320 сургуулийн 35,000 хүүхдээс ерөнхий эрдмийн шалгалт авсан чинь 50% нь F буюу муу гэсэн үнэлгээ авчээ. Энэ хүүхдүүд чинь манай улсын ирээдүй шдээ хө. Нийт масс нь ийм байхаар бид нар дэлхий сөнөнө гээд гүйлдээд байлгүй яах юм бэ. Тийм учраас суурь боловсролыг маш сайн сургадаг болгомоор байна.
- Бас нэг чухал юм бол. Гунан үхрийн эвэр тас хөлддөг ийм айхавтар өвөл болдог улс байж байж, ёолк тэмдэглээд ууж идсэн нэгэндээ санаа тавьдаг баймаар байнаа. Нөхөр чинь ёолкондоо явсан бол эхнэр нь тос яадаг юм, эхнэр чинь явсан бол нөхөр нь заавал очиж ав. Үр хүүхэд аав ээж чинь албан газрын энээ тэрээ ёолкны баяртаа явсан бол заавал очиж тосч ав, нөгөөдөх нь ч за одоо гарлаа ирж ав гэж ярь. Алийн бүгд жил бүрийн ёолкоор палаажтай хүүхэн хөлдөж үхсэн байна, шилдэг ажилтны шагналтайгаа гэрийнхээ гадаа ёолкноосоо тарж ирээд хөлдөж үхжээ гэдэг муухай мэдээ унших юм бэ. Хөөрхий тэр залуу 30 гаруйхан настай 3 хүүхдийн аав байсан гэсэн. Хайран сайхан хүмүүс. Хичнээн харамсмаар санагдав аа.
Одоохондоо санаанд орж байгаа нь эд нар байна.

Tuesday, December 17, 2013
Сонин сайхан
Ирснээсээ хойш 3 дахиа ханиад хүрч байна. Хамгийн эхнийхийг нь аймаар хүнд туссан. Бүр ойрд халуурч үзээгүйгээрээ үзэв. Хамгийн сүүлд хөхүүл байхдаа хөх хавдаад халуурч байсан санагдаад байх юм. Бас манай охины хоолой өвдөөд 39.8 хүртэл халуурч рекорд тогтоов. Би охиноо сахиж 3 шөнө нойргүй хоносон чинь өөрөө ядраад өнөө тууралт нь гараад ккк. Хүүхэд өвдөх үнэн хэцүү шүү. Өөрөө л оронд нь өвдөж баймаар байдаг юм. Халуураад амьсгаадаад тийчлээд байгаа хүүхдээ харсан эх хүн яаж унтахав дээ тийм ээ. Японд ганц ч удаа өвдөөгүй хүүхэд ирэнгүүтээ хоолой нь өвдөж сандаргадаг байна шүү. Одоо манай хүү нээх аймаар мэнгэртэй өвгөн шиг пар пар гээд л ханиалгаад яваад байна. Утаанаас л болж байх шиг байна.
Манай хүүхдүүдийн хувцас их нимгэдээд байх шиг байнаа. Урьд нь чукча шиг л хувцаслаад пөөнийсөн пөөнийсөн юмнууд бараг өнхөрч явдаг байсан юм шиг байна. Арай ч ийм зузаан юм өмсөхгүй байлгүй дээ, яаж өмсдөг байнаа гэж бодогдоод байдаг болчихож. Тэгтэл өмсөх л ёстой юм байна л даа.
Манай улс бол нээрэн арай л дэндүү аймшигтай хүйтэн хуурай хахир хатуу цаг агаар уур амьсгалтай газар юмаа. Бидний монголчууд ийм хүйтэн газар энэ зэрэгтэй ингээд тэсээд амьдраад байгаа нь ёстой нээрээ үндэсний бахархал ч юм шиг санагдаж байна шүү. facebook дээрээ одоо байгаа цаг агаарын мэдээ температурын зургийг тавихаар манай өнөө халуун орны хэдэн найзууд мэл гайхаад цэл хөхрөөд бүр хоорондоо share хийж бие биедээ үзүүлээд байна шүү дээ цаана чинь хэхэхэ. Тэгэхээр нь та нарт 3-4 есийн хасах гуч хүрч байгааг үзүүлнээ гэсэн юм, итгэж ядаад байна лээ.
Утаа бол нээрэн арай арай арай л дэндүү бүр гамшгийн гэхэд гамшиг болчихжээ. Одоо бүр эмч нар жирэмсний эхний 3 сарыг өвөл биш байхаар зохицуул, тэгэхгүй бол гажигтай болон амьгүй ургийн тоо утааны хэмжээтэй яг шууд пропорциональ хамааралтай байна гэдэг болсон байна шдээ. Аймшигтай юмаа. Оройд цонхоо онгойлгохоор өөдөөс шууд аймаар хоолой хорсгосон угаар үнэртээд бушуухан буцаагаад хаадаг болсон.
Ажилд ороогүй л байна. Мань мэт шиг хэт нарийн мэргэжил эзэмшсэн хүмүүст манай нөхцөлд таарч тохирох ажил олддоггүй нэг проблем намайг ч тойрохгүй шинжтэй. Манай найз намайг юу гэсэн гээч "Чи одоо ийм сайхан нарийн юм сурч ирчээд өөрийгөө үнэд хүргэж борлуулж чадахгүй. Яваачээ гадуур явж биеэ үнэлээч, гэртээ суугаад байх юм" гэсэн шдээ хахаха. Өөрийгөө магтана гэхэээр надад их хэцүү байдаг юмаа. Яаж зүгээр суухав, нэг зөвлөгөөний хувийн компанид зөвлөх хийж байгаа, орон тооны бус.
Хүү маань 1р ангид ороод монголоор уншиж бичиж сурах гэж бөөн л юм болж байна. Япон үсгийг жигтэйхэн хурдан цээжлээд уншдаг болчихсон байсан чинь монгол үсгээ их удаан цээжлээд байх юм. Нэг сургуульд оруулсан чинь сургуулиа голоод, тэгээд эгчийнх нь сургуульд орон тоо байхгүй байхад нь гуйж байж бараг хүчээр л оруулчихсан. Монголд сургууль гэж бас бөөн асуудал байнаа. За тэр талаар тусд нь бичлэг оруулъя.
Энд тэнд ёолк болох гээд жигтэйхэн наастртай байх шиг байна. Ёолкоор гэртээ ёстой зад сайхан тэмдэглэнээ. Манайхан ёолкыг хувь хувсгалаараа нийлээд ёстой сайхан урамтай тэмдэглэдэг улс шүү. 2 жил Японд ёолк тэмдэглээгүй, үгүйлсэн гэж яаваа. Манайх ёолкоо засаад, хүүхдүүд бөөн баяр. Таньдаг мэддэг найз хүүхнүүдийн хэр гоё болохыг харж баясъя. Та нар ч гэсэн сайхан баярлаарай. Баяр ёслолоор хүн сайхан баярлаж стрессээ тайлж амьдралын сайн сайхныг мэдэрч байх ёстой юм гэж байна лээ шүү.

Thursday, December 12, 2013
Knockout
Манай улсын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нокаутанд орлоо. Одоо тэгээд манараанаасаа гарах гээд Монгол ТВ рүү бүгд нийлэн дайрч давшлав. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг л юм болж байна. Монгол ТВ манай Монгол улсын хэвлэл мэдээлэл өнөөдөр яг ямаршуу байр байдалтай байгааг илчлээд өглөө. Арай ч дээ энэ олон телевизүүд сонин сайтууд бүр ганц нь ч ганц хүн нь ч "Энэ чинь яасан сонин юм бэ? Үүнийг шалгаад үзээдхэе" гэж бодоогүй, бодохыг ч хүсээгүй байгаа юм. Бүр төрөөс санхүүждэг, улс даяар цацагддаг Үндэсний тв нь хүртэл мэдээгээрээ уншсан гээд л бод.
Юу болсон бэ гэхээр Монгол ТВ-гийн мэдээний албаныхан "McDonalds манай улсад ирэх оны 1 сарын 1нд нээгдэнэ, McMutton гэдэг бургер танилцуулна, нээлтийн өдрөө үнэгүй тараана" гэх мэтээр бичгийн цаасны 1/4 хэмжээтэй мэдээг монголын урдаа барьдаг хэдэн тв-гийн мэдээний цагаар, сонингуудын тэргүүн нүүрэнд, хамгийн их хандалттай мэдээний сайтуудын тэргүүн мэдээнд мөнгө төлж тавиулсан байгаа юм. Бүгд тавьсан, гаргасан, зарласан. Гэхдээ энэ бол худлаа мэдээ байсан байна. Энэ олон хэвлэл мэдээллийн байгууллагаас ядаж ганц хүн ч гэсэн хэвлэн нийтлэхээсээ өмнө үнэн эсэхийг нь "зүгээр хувиараа сонирхоо ч үгүй" байна.
Үүнээс юу гэж харагдаж байна гэхээр нэг мөнгөтэй нөхөр үзэн яддаг хүнийхээ эсрэг ямар ч мэдээ мэдээллийг ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацуулж нэр төрд нь халдаж болох нь. Өнөөдөх нь тэгээд мянган удаа худлаа гэж орилсон ч нэгэнт худлаа мэдээллийг нийгэмд тараачихсан болохоор өөрөө бас мөнгө төлж би буруугүй гэж төлбөртэй мэдээлэл гаргуулдаг юмуу яадаг юм. Харин тэр тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь огт ял зэм хүлээхгүй "Төлбөртэй мэдээ шдээ хө, төлбөрөө төлсөн газар нь мэдээллийн үнэн худалд хариуцлага хүлээнээ" гээд сууж байх жишээний. Хэрвээ бүр үнэхээр хариуцлага хүлээмээргүй байгаа юм бол төлбөр төлсөн эх сурвалжийг тухайн төлбөртэй мэдээнийхээ доор дурьдаж байвал таарна. Монгол ТВ ийм үйлдэл хийж байгаа нь үнэхээр зоригтой магтууштай боловч өөрсдөө хэрвээ ийм төлбөртэй мэдээ орж ирсэн бол шалгаж байгаад эфирээрээ нэвтрүүлэх байсан болов уу. Хэрвээ шалгаж байгаад гаргадаг бол ёстой молодец, эр хурга.
Цаашилбал гадаадын ямар нэг PR байгууллага манай улсын хэвлэл мэдээллээр дамжуулан нийгмийн тархи сэтгэл зүйг угаах бүрэн боломжтой нь харагдаж байна. Хэвлэл мэдээлэл төлбөртэй гэдгээр халхавчилж юуг ч тодруулж шалгалгүй шууд чөлөөтэй нийтэлж нэвтрүүлж болдог юм бол бид ямар ч нийгмийн дархлаагүй болчихож байгаа байхгүй юу.

Wednesday, December 4, 2013
Сүнс
Би ер нь элдэв сүнс хий үзэгдэлд итгэдэггүй, заавал шинжлэх ухаанч талаас нь боддог их реалист хүн л дээ. Гэхдээ бас миний мэддэггүй юм хүний амьдралд тохиолддог л юм байна. Намайг монголд очоод толгой эргэчихэж гэж битгий бодоорой. Зүгээр тохиолдсон явдлаа л бичиж байна шүү.
Thursday, November 28, 2013
Ueno-гийн амьтны хүрээлэн
Ажлын байрны талаар
Дотоодын компаниудад менежмент гэдэг зүйл бараг л байхгүй байна шүү дээ. Зохион байгуулалт муу, том захирал нь бүх юманд нь оролцоно, хэл ам ихтэй, ах дүү нарын бөөгнөрөл, хүнийг яг чадвараар нь бус хэр их долигонож байгаагаар нь дүгнэдэг, шударга шүүмжлэл хүлээж авдаггүй, захиргааг шүүмжилбэл халагдах магадлал бараг 100%, цалин муу, нэмэгдэх магадлал бараг байхгүй, хүмүүс нь тогтвор суурьшилтай ажилладаггүй, хүний хийсэн ажлыг үнэлдэггүй гэх мэт. Хамгийн наад захын жишээ гэхэд ажилд горилогчийг огт хараагүй юм байж шууд хүйсээр ялгаварласныг би урьдны бичлэгтээ хэлсэн дээ. Гэхдээ хөөрхийс минь ажлын байр үүсгээд татвараа төлөөд энэ улсын эдийн засгийг чирээд явж байгааг нь магтууштай шүү.
Гадаадын байгууллагын нэг авууштай сайхан зүйл нь тухайн хүн хийх ажлаа л хийнэ, хэн ч ажилд нь оролцоод байхгүй, менежмент маш сайн, хэл ам хов жив бараг л байхгүй, ажлаа сайн хийдэг чадвартай тохиолдолд тушаал дэвших цалин бонус нэмэгдэх магадлал маш өндөр, хүнийг яг л чадвараар нь үнэлдэг гэх мэт.
Гадуур зарлагдаж байгаа ажлын байрыг харж байхад санхүүгийн тооцоо хийх, мөн юм зарж худалддаг талын ажлын байрууд бараг 70% эзэлж байна. Үлдсэн хувь нь хүний нөөцийн менежер мөн барилгын инженер. Яг нарийн мэргэжлийн техник технологийн ажил бол бараг л байхгүй /уул уурхайн ажлыг л эс тооцвол/. Тэгээд манай дотоодын компаниуд яг нарийн мэргэжлийн ажлын байрыг маш доогуур үнэлэх юмаа. Нэг хувийн компани үйлдвэрийн технологичид 1,200,000 харин захирлын туслахад 1500,000-н цалин амласан байх жишээтэй.
Харин гадаад компани байгууллагад дандаа санхүүгийн талын хүмүүс л хэрэг болсон байх юм. Аргагүй дээ манайд ирж ямар үйлдвэрлэл хийж байгаа биш, ямар нэг юм авчирч зарж байгаа болохоор зүгээр тэрийг нь сайн тоолоод тооцоолоод өгөх хүн л хэрэгтэй байдаг байх.
Гадаадаас ирээд ажил хайж буй хүмүүсийг ажилд зуучилж өгдөг зөндөө газрууд бий болжээ. Mongolia Talent Network, JDA Applus, CAML гэх мэт. Энэ газрууд ажилд зуучилж оруулж өглөө гээд огт үнэ хөлс авдаггүй юм байна, харин цаад ажил олгогч газруудаас сайн хүн олж өгсний хөлс гэж авдаг юм байна лээ. Тийм учраас эд нарт сайн боловсролтой, чадвар сайтай хүн их хэрэгтэй байдаг юм байна.

Friday, November 15, 2013
Сэтгэлээр унав
Би нэг ажилд зуучилдаг газраар үйлчлүүлж байгаа юм. Тэгтэл нэг ажил гарч ирэв ээ. Та л яг энэ ажилд тохирно, захиалчихсан юм шиг таарах ажил ороод ирлээ гээд зуучилдаг газрынхан маань бөөн баяр. Бүр нэг яг л надад таарсан background нь технологи шинжлэх ухааны талын байх ёстой л гэнэ, олон жилийн ажлын туршлагатай байх ёстой л гэнэ, гадаад дотоодын хүлээн зөвшөөрөгдсөн сайн сургууль төгссөн байх ёстой л гэнэ, бусад бүхий л шаардлага нь надад бүр яв цав таараад би гэдэг хүн чинь жигтэйхэн баярлаад л байсан чинь харин нөгөө газрын маань захирал нь энэ ажил дээр эрэгтэй хүн авна, эрэгтэй хүн удирдах ажил хийж чадна гэсэн гэнээ.
Сэтгэлээр навс унадаг байна шд. Намайг эмэгтэй хүн гэхээр нь хэрэггүй гэсэн гэнээ. Бүр ядаж ганц ярилцлага ч хийж үзээгүй байж, надтай нүүр тулан уулзаж хувь хүнийх нь хувьд дүгнэлт хийж ч үзээгүй байж. Яагаад би эмэгтэй гэдгээрээ ялгаварлан гадуурхагдах ёстой гэж. Яагаад би зөвхөн эмэгтэй хүн учраас энэ ажлыг хийж чадахгүй гэж үзэж байгаа юм бол. Ажилд зуучилдаг газрын хүн маань яахав дээ хэлэх үг нь олдохгүй өмнөөс нь уучлаарай л гээд байна лээ. Харин миний сэтгэл санаа хүсэл тэмүүлэл бүгд ус цацуулсан юм шиг л болчихлоо. Би бүр энэ ажилд орвол тийм тийм менежментээр ажиллана тийм ажлууд хийнэ гээд төлөвлөчихсөн, нөгөө газрынхаа вебсайт хамаг юмыг нь ухаж төнхөөд үүх түүх бүх юмыг нь ба бэ-гүй судалчихсан их өөдрөгөөр бүхнийг төсөөлж байсан юмсан.
Яагаад нэг хачин хүйсийн ялгаварлалт явагдаад байдаг юм болоо. Энд тэндэхийн байгууллагад томоосоо авахуулаад жижиг хүртлээ бүх дарга дарганцар нь эрэгтэйчүүд, тэгсэн мөртлөө хамаг гардан хийдэг гүйцэтгэх ажилд нь эмэгтэйчүүд. Эмэгтэй хүнийг удирдах ажил хийж чадахгүй гэж ер нь ямар чөтгөр шулмас нь шивнээд байнаа. Харин ч эмэгтэйчүүд чинь ажил төрөл ар гэр үр хүүхэд эр нөхөр энээ тэрээ наян юм руу толгойгоо ажиллуулж байдаг, наян ажлыг найман минутанд амжуулдаг мундаг хүмүүс юм шдээ.
Сэтгэл санаа гэж авах юм алга.

Хөгжилтэй
Гэртээ байгаа биш би нээрээ бэйкэри ажиллуулах шахтлаа торт морт хийгээд, шинэ шинэ хоолны жор туршаад гэрийнхнээ таргалуулсан хэрэгт ороод, одоо амьтан тэжээмээр санагдаад. Тэгээд манай нөхөр бид 2-ын хоорондох яриа нэг иймэрхүү.
Би:
-Нохой авъя л даа. Хөөрхөн шдээ тэр нүд мүд нь.
Манай хүн:
-Яах гээд байгаан бээ бөөн ажил, бас заваан. Энэ тэрүүгээр гүйгээд хамаг юм мэрээд хаячихна.
-Тэгвэл муур авъя. Ажил багатай, юм мэрэхгүй.
-Өө мууранд ёстой дургүй, муур муухай.
-Тэгвэл усан гахай авъя хөөрхөн шд. Ядаж торон дотроо л байна.
-Муухай үнэртэй. Гэрээс аймаар муухай үнэр үнэртдэг болно.
-Тэгвэл тоть авъя. Хөөрхөн шдээ.
-Орилоод салдаггүй юм байна лээ.
-Тэгвэл хулгана авъя хөөрхөн шд.
-Хөөе чи ер нь ажилд хурдан ороо. Гэрт суугаад байвал галзуураад юу ч хийж мэдэх нөхөр байна. Чамд ер нь гэрт суух зохихгүй байна.
Нэг иймэрхүү яриа боллоо.
Бас би гэрийнхээ хамаг цэцгийг навч нь хэт сунаж ургаад байхаар нь шинэ саглагар навч ургуулах гээд жаахан тайралт таналт хийчихсэн юм. Тэгсэн чинь манай хүн орой ажлаасаа орж ирснээ харчихаад,
-Пөөх энэ цэцэгнүүдийг бүр юу ч гүй тайраад хаячихжээ ээж чинь. гэсэн чинь манай хүү нөгөө өрөөнөөс орилж байна.
-Цэцэгний алуурчин.
Манай 2 чинь аавыгаа Тоторо гэдэг байхгүй юу. Тоторо чинь ойн савдаг гэдэг шдээ. Нэг орой аав нь хүүгээ загнасан юм. Дараа нь бид хэд хоолоо идээд бүгд дув дуугүй ширээ тойроод сууцгааж байсан чинь манай хүү гэнэт,
-Муу савдаг гээд орилдог юм. Аав нь,
-Хэн гэсэн чинь
-Та" гэнээ ккк. Загнуулсан уураа илэрхийлж байгаа юм байхаа. Бид нирхийтэл хөхрөлдөөд.
Охин чихмэл тоглоомуудаар их тоглодог юм. Тэгсэн нэг өдөр зулзагаа тэвэрсэн коала баавгайныхаа зулзагыг нь суга татаж аваад,
-Алив хүүхдээ сургуульд явуул, юу гээд л байнга тэврээд суугаад байдаг юм" гээд нөгөө өрөө рүү аваад яваад өгсөн.

Tuesday, November 12, 2013
Нохой авдаг юм билүү
Та нар юу гэж бодож байна. Манай хоёр нохой нэхээд суулгадаггүй ээ. Санаж байвал би чинь одоо монголд ирээд ямар ямар амьтан авч өгөх өрөнд орсон тухайгаа бичиж байсан даа. Арай л аалз авч өг гээгүй байгаа даа. Манай хоёр амьтанд жигтэйхэн хайртай ямар ч хамаагүй амьтан тэжээх бүр туйлын хүсэлтэй.
Тэгээд одоо ингээд яг амьтан авах дээрээ тулсан чинь бид 4 дөрвүүлээ өглөө гараад орой орж ирнэ, өдөржин өнөө амьд амьтан чинь хоол ундгүй байж чаддаг л байгаа даа. Амьд амьтныг өлсөж цангаагаад зовоочих болов уу гэж санаа зовоод байна л даа. Манай хоёр гудамжнаас гөлөг авч тэжээе гээд байгаа юм. Би лав татгалзах юм алга л даа. Үнэтэй цайтай үүлдрийн нохой ч байна уу хөөрхөн эрлийз гөлөг ч байна уу хамаа алга, нохой гэдэг чинь эзэндээ хайртай үнэнч л амьтан юм чинь. Амьтны эмнэлэгт аваачаад туулга вакцинд нь хамруулчихвал тэгээд л болоо биз дээ. Усан гахай ч бас хөөрхөн шүү. Тоть хөөрхөн ч амархан үхчихдэг гээд байх юм. Муурын зулзага ч хөөрхөн харагдаад байгаа юм. За байз ямар амьтан авах вэ. Та нар дотор амьтан тэжээж байсан эсвэл байгаа хүмүүс зөвлөгөө өгөөч. Манай хоёр хүүхэд ямар ч амьтанд хайртай. Хулгана ч байсан яахав.

Skytree дээр гарсан нь - 2 /фото пост/
Friday, November 1, 2013
Skytree дээр гарсан нь - 1 /фото пост/
2 хүүхэдтэйгээ Skytree дээр гарч үзсэн тухайгаа бичье. Skytree рүү гарахад маш их оочер дараалалтай байдаг учраас эхлээд очингуутаа шууд гарахгүй. Танд цагийн номер өгнө, тэгээд тэр цагтаа орой ирж орно, тэр хооронд өөр юм үзээд ийш тийшээ яваад ирэхэд зүгээр. Уг нь анхандаа хүмүүс очоод шууд оочерлосоор байгаад 3-4 цагийн дараа орж байсан юм билээ. Тэр нь маш хүндрэлтэй байсан учраас ингэж цаг өгдөг болсон юм гэсэн. Энэ нь ч зүгээр юм. Ингээд бид 3 өдөр 1 цаг гэхэд гэрээс гарч метродож явсаар очиход 2 цаг болж байлаа.
Метроны цонхоор харагдаж байна. Дөхөж л байна даа. Яг Skytree гэдэг буудал дээр бууна. Доороо метроны буудалтай учраас. |
Ойртоод ирлээ |
Яг доороос нь харахад |
Friday, October 25, 2013
Ченж
Ченж гэж үзэгдэл байнаа манайд. Дамын наймаанаас эхтэй ч юмуу, манайхны амархан мөнгө олох хүслийн дагавар үзэгдэл ч юмуу. Гадаад дотоодоос бараа авчирч хэдэн цаас нэмээд ард иргэддээ зарахыг арай ч ченж гэж хэлж болохгүй байх л даа. Ногоочдын тарьсан ногоог, малчдын махыг хямд аваад өчнөөн нугалаад хэрэглэгчдэд зарж байгаа үзэгдэл байна. Хуучин эзнээс нь аваад жаахан цэвэрлэж янзлаад мөнгө нэмээд зарж байгаа машины ченж бол бас яахав гэхсэн. Харин шинэ байр шинэ утасны дугаар зэргийг барилгын компани, оператороос нь очиж аваад яг хэрэглэгчдэд нь дундаас нь мөнгө нэмж зарах бол арай л биш ээ.
Хуучин дугаараа сэргээлгэж барих гээд Юнител орлоо. Наашаа ирэхээсээ өмнө дугаар луугаа залгаад л байсан юм, ашиглалтанд байхгүй гэхээр нь ашгүй хүн аваагүй байгаа юм байна гээд баясаад байсан юм л даа. Тэгсэн чинь таны хэлсэн энэ дугаар байхгүй байна хүн авчихаж гэнээ. Яасан сонин юм бэ сая хүртэл залгахад ашиглалтанд байхгүй байна гэсэн шдээ гэсэн чинь "Өө тэгвэл ченж л аваа биз. Тэд нар чинь бүх гайгүй дугаарыг түүж авчихаад дамлаж зардаг юм" гэнээ. Одоо тэгээд би хуучин дугаараа барья гэвэл ченжүүдээр сураглаж хайгаад өчнөөн үнээр худалдаж авах нь л дээ. За тэгвэл шинэ дугаар авъя гэсэн чинь цээжлэхэд гайгүй сонсоход эвтэйхэн дугаар нэг ширхэг ч алгаа. Бас бүгдийг нь ченжүүд хамаад авчихсан гэнээ. Баялаг бүтээхгүй зүгээр л бусдыгаа шулж амьдарч байгаа тийм даварчихсан амьтадтай тэмцвэл таарна. Ашиглаглагдахгүй 3 сар л болох юм бол шууд дахиад худалдаанд гаргачихдаг байвал таарна.
Бас шинэ байр байна. Хүүе яасан гээч. Нэг гайгүй компанийн гайгүй байрлалтай байр м2 нь 1 сая 800-р зарагдаж л дээ. Тэгсэн чинь ченжүүд бүх байр орцоор нь худалдаж аваад тэгээд хүмүүст м2-г нь 2 сая 200-р зарж байвал яахуу. Арай ч дээ тийм байж болохгүй биз дээ.
Thursday, October 24, 2013
Ойрын сонин сайхан
Сайхан байнаа. Гэрээ цэвэрлээд л хоол унд хийгээд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж аваад л.
Хуучин барьж байсан дугаараа эхний нэг жил хадгалалуулаад мөнгийг нь төлөөд яваад байсан юм сүүлдээ ч тоохоо байгаад тэр чигээр нь хаячихсан юмаа. Тэгээд наашаа ирэхийн өмнөхөн залгаад үзсэн чинь ашиглалтанд байхгүй байна гэхээр өө ашгүй хүн аваагүй байгаа юм байна гээд баярласан чинь хэхэ. Очоод энэ дугаарыг авъя гэсэн чинь уучлаарай хүн авсан байна гэнээ, ашиглалтанд байхгүй гээд байна лээ шдээ гэсэн чинь өө тэгвэл нэг ченжийн гар дээр л байгаа биз гэсэн шүү дээ хө. Одоо тэгээд хэрвээ хуучин дугаараа барья гэвэл ченжүүдээс өндөр үнээр л худалдаж авах бололтой. Ер нь энэ ченж гэж нэг балай юм их дэлгэрчээ. Бүр шинээр баригдаж байгаа аятайхан байрнууд бүгд ченжүүд худалдаж аваад м2 үнийг нь нэмж зардаг гэнээ. Бас ногоочдын ногоог ченжүүд хамж аваад аймаар өндөр үнээр дэлгүүрүүдэд өгдөг ч гэнэ үү. Баялаг бүтээхгүй мөртлөө бусдын хөдөлмөрийг шулж амьдрагсад их болжээ.
Хүүхдүүд саяны хүйтрэлтээр жигтэйхэн даараад түрүүчээсээ аймаар муухай
ханиалгаад байгаа. Дахиад л өнөө өвөлжингөө ханиадны эм уудаг амьдрал
эхлэх нь дээ. Дэлгүүр орж дотуур өмд ороолт бээлий эд нар авахаас.
Хүйтэн оронд зардал их гарах юмаа. Байшингаа зузаан барих ёстой,
өвөлжингөө халаалт хэрэглэнэ, олон давхар зузаан хувцас гэр бүлийн
гишүүдийн тоогоор авна гэх мэт.
Ажил яахав сонин хараад л сууж байна даа. Тэгэж байтал нэг надад таарах ажил гарах байх гээд л ёстой сүх далайтал үхэр амар гэдэг шиг л байна. Ажлын зараас гадна сонин дээр хүртэл гоё гоё тэтгэлэг зарлагдаад гоё харагдаад байх юм. Ямар дахиад суралтай нь биш дээ гоё харагдлаа гээд яахав. Хүмүүс надаас гадагшаа сургуульд явсан туршлага их асууж байнаа. Тэгэж байгаад хэрхэн гадагшаа сургуульд явах талаар дахиад нэг бичлэг оруулнаа. Хэрэгтэй хүмүүс нь сонирхог.
Нээрэн махтай хоол их идээд байсан чинь эрүү духан дээгүүр том том хөндүүр юм гараад ходоод өвдөөд эхэлсэн. Махан хоолоо багасгаад сүү тараг их ууж байгаа. Гоё гоё шинэ тараг сүүн уудаг ундаа эд нар гарсан байна. Хүмүүсийн эрүү духан дээр юм гараад байдаг чинь хүнд махан хоол их идээд шингээж чадахгүй дотор эрхтэн хямарч байгаагийн шинж юм байна гэж ойлголоо.
Гилийн хатан эгчтэй чанасан толгой хувааж иднэ гэж ярьсан юмсан. Хаана яваан бол доо. Манайд бас гоё гоё хоол ундны газрууд их нээгджээ даанч үнэтэй гэж жигтэйхэн юм. Миний мөнгөний үнэ цэнийн ойлголт яг 2 жилийн өмнөхөөр хэвээрээ байгаа болохоор яг тэр үеийнхээ үнэ ханшаар л төсөөлөөд байх юм. Хажуугийн дэлгүүрийг ёстой хашрааж байнаа. Дандаа мөнгө нь хүрэхгүй нэг юмаа буцаадаг. Одоо бүр кассчин охин нь андахаа байсан байна лээ. Хэдэн юм бичүүлээд мөнгө нь хүрээд буцаалт хийхгүй бол "Өө хүрчихсэн үү мөнгө чинь" гээд миний өмнөөс баярлаад байгаа юм биш үү өнөө охин чинь.
Monday, October 21, 2013
Гөлөг
Японд ямар золбин нохой гэж байх биш. Тэгсэн чинь ингэлээ. Машинтай явж байтал замын хажуугаар нэг гудамжны нохойны жижигхээн гөлөг гүйж явна. Өө байхгүй тэгсэн чинь манай охин харчихаад "Ээжээ ээжээ хөөрхий жижигхэн гөлөг явж байна авъя л даа хөлдөж үхлээ шдээ өлсөж байгаа даа машинд дайрууллаа шдээ, аваад явъя л даа" гээд орилоод сүүлдээ уйлаад бууна гэж хаалга булаацалдаад ёстой нээрээ бөөн юм боллоо. Ашгүй хүү сургуульдаа явчихсан байсан юм, байсан бол бүүр бөөн юм болохгүй юу.
Би бүр зөндөө тайлбарлаад ойлгодоггүй ээ. Энэ чинь золбин нохой гэдэг юм, манайд зөндөө байдаг тэгээд ямар ч хараа хяналтгүй өсөж үржээд байдаг юм, цаашид зөндөө тааралдах болно, тэр болгоныг авч тэжээнэ гэж байхгүй шдээ гээд. Урьд нь монголд байхдаа ерөөсөө золбин нохой анзаардаггүй байсан ч юмуу, японд очоод хэтэрхий амьтанд хайртай болчихсон ч юмуу "Тэгээд яах юм бэ энэ хөөрхий гөлөг үхэх юмуу хэн ч тоохгүй юмуу" гээд уйлаад болдоггүй. Нээрээ яамаар ч юм дээ. Яасан ч хэцүү юм. Сүүлдээ бүр аргаа бараад "Энэ гөлөгний ээж нь түр хоол хайгаад ажилдаа явчихсан байгаан, хэрвээ хоёулаа гөлгийг нь аваад явчихвал ээж нь орой ирээд гөлгөө хайгаад зөндөө уйлна шдээ" гэж байж охиноо тайвшрууллаа. "Нээрэн юмуу, нээрэн ээж нь түр явчихсан байгаа юмуу, эргэж ирнэ биз дээ" гэсээр л сургууль руугаа орлоо охин маань. Хэцүү ч юмаа даа. Гудамжны нохой хүртэл стресс нэмж байна шд Улаанбаатарт. Хар хүйтэнд бээвийгээд баацганаад яваад байгаа гөлгийг чинь харсаар байгаад орхиод явах хэцүү юмаа. Замаа ч засч чадахгүй хогоо ч цэвэрлэж чадахгүй байгаа улс чинь юун тэр золбин нохойгоо хяналттай болгох манатай байхөө дөө.

Friday, October 18, 2013
Сургууль, ажил гэх мэт
Хүүхдүүдийн сургуулийн асуудлыг шийдээд одоо өөртөө ажил хайх асуудал руугаа орж байна.
Сургууль
Япон явахын өмнө хүү гэрийн урд талын улсын цэцэрлэгт, охин ажил явах зам дагуу нэг жижгэвтэр хувийн сургуульд явдаг байсан болохоор өглөө гараад л хүүгээ оруулчихаад цаашаа алхаад охиноо оруулчихаад ажил руугаа алхаад орчихдог байлаа. Нөхөр заримдаа хүргэж өгвөл өгнө оройд авбал авна, завгүй үед нь нэг их түүртэхгүй тэгээд өөрөө зохицуулчихдаг байлаа. Японд яахав дээ хүүхдүүд гэртээ хамгийн ойр улсын сургуульд автоматаар хуваарилагдаад явдаг, сургууль хайх гэдэг ойлголт байдаггүй, хүүхдүүд ч өглөө оройд өөрсдөө гүйгээд явчихдаг, хачин сайхан санаа амар байж дээ. Одоо тэгсэн охин ч яахав хуучин сургуульдаа үргэлжлүүлээд орчихсон, харин хүү маань монгол сургуульд 1-р ангид орох гэсэн чинь сургууль олдоггүй юм даа. Эгчийнх нь сургууль нь 1р ангид орон тоо байхгүй, хүүхдийн тоо илүүдээд байна гээд авдаггүй. Улсын сургуульд өгөх гэхээр өдөр 12 гээд тарчихна, тэгэхээр хэн авч хэн харж байх юм гэдэг асар том асуудал гарч ирээд болдоггүй. Өөр хувийн сургуулиудад өгөх гэсэн чинь байр сав нь тиймхэн, байрлал нь хол, үнэ ханш нь аймшигтай гэх мэт. Тэгэж тэгэж гэрийн ойр нэг жижигхээн сургуульд түр л өгч байгаа. Орой 5 хүртэл хараад өгдөг юм байна. Эгчийнх нь сургуульд орон тоо гарвал хамгийн түрүүнд над руу ярина гэсэн. Монголд төрөлт ихсээд хүүхэд сургах цэцэрлэг сургууль хүрэлцэхээ байсан гэнээ. Ингээд одоо өглөөд сонин сонин байрлалтай газрууд руу хүүхдүүдээ хүргэж өгөх сонин маршруттай болчихлоо. Өглөөд хүйтэн, бас явган хүний зам гэж там болохоор алхаж явах ямар ч аргагүй заавал машинаар хүргэж өгнө, бас тэгээд зам нь таг бөглөрнө, сургуулийн ойролцоо машин тавих газар олдохгүй гэх мэт өглөө бүр бөөн стресс болж байна даа.
За ажил
Би явахдаа урьдны ажлаасаа бүрмөсөн гараад баяртай гээд явсан болохоор /угаасаа тэгэж явах ёстой/ ирээд хуучин ажилдаа эргээд орно гэсэн ойлголт байхгүй. Тэгээд одоо сонин харсан шигээ л ажил хайгаад сууж байна. Хүмүүс намайг төрийн байгууллагад /яам тамгын газар, эсвэл мэргэжлийн хяналт гэх мэт хэрэгжүүлэгч агентлаг/ ажилд орохгүй юмуу гээд байх юм. Тийм газрын цалинг нь сонсонгуутаа ухаан алдах гээд байх юм. Над шиг цалингаараа амьдардаг хүн сард тиймхэн цалингаар бол яасан ч амьдарч чадахгүй. Одоо тэгээд ийм өндөр өртөгтэй газар сайн цалинтай ажилд л орохгүй бол хэцүүдэх юм байна даа. Сонин дээр сайхан сайхан ажлын зарууд байна байна. Даанч нэг бол миний мэргэжил таарахгүй, нэг бол уул уурхайн компанид хөдөө ажиллах л болчихоод байна. Тэгээд надад таарах ажлын зар гарахыг хүлээгээд л сууж байх шив дээ үндсэндээ.
Гадагшаа гарахаас дургүй хүрээд байна. 2 жил японд өмсөхөд зүв зүгээр байсан гуталнууд 2хон долоо хоног өмсөөд л цул шороо тоос болоод халцарч малцраад хүн аймаар хуучин гутал шиг болдог байна шд. Нэг гарахаар л 100,000 төгрөг элбэг үрэгдчихээд байх юм. Би ямар ажил хийж цалингаа хурааж байгаад ирсэн биш надад үнэндээ мөнгө алга. Байсгээд л нөхрөөс нэг хэдэн зуу мянган төгрөг авна өнөөх нь 3 ч хонохгүй дуусах гээд байх юм. Өчигдөр нэг найзтайгаа уулзах гээд Chingis haan irish pub руу орсон чинь нэг хоол 30,000 төгрөг гэнээ, өө за найз нь төлж дийлэхгүй гаръяа л гэлээ. Зүгээр нэг кафе гуанзны хоолнууд хамгийн хямд нь 10,000 төгрөг болчихсон байна. Өчигдөр хажуу талын дэлгүүр лүүгээ ороод талх сүү ганц годгор хиам энээ тэрээхэн авсан чинь 20,000 төгрөг хүрдэггүй юм даа. Мэл гайхаад bill-ээ авч харж тоолж байж итгэлээ шд. Хиам чинь кг нь 14,000 болчихсон юм байна шдээ.
За ирээд хамгийн сайхан юм гэвэл мах идэх л байна даа. Манай мах төмс эд нар чинь ямар сайхан амттай гээч. Бас чанасан халуун аарц байна. Хонь үхрийн мах аваад ямар ч амтлагч хийхгүй зүгээр сайхан хоол хийгээд идэхэд үнэн сайхан шөл гарч байнаа. Одоо чацарганы ориг шүүс олж авна даа. Ориг гээд онцлоод байгааг минь ойлгож байгаа биз дээ. Дэлгүүрийн хужаа сиропоор найруулсан биш, монголд тарьсан чацарганыг шахаад гаргасан шүүс.
Хуучин ажлынхантайгаа, ах дүү, найз нөхөдтэйгээ уулзаж сонин сайхан ярьж диплом энэ тэрээ үзүүлсэн шигээ өнгөрсөн долоо хоног сайхан л өнгөрлөө.

Thursday, October 17, 2013
Reverse culture shock
Би зүгээр үнэнээ л хэлье тэгэх үү. Та нар намайг эх орноо мууллаа гээд яавал ч яа. Хэлэхгүй бол болохгүй нь ээ.
БИД НАР ЧИНЬ УТАА ШОРООН ДУНДАА УУРЛАНХАН УРАЛЦАНХАН Л АМЬДАРДАГ ЮМ БАЙНА.
Ганц өгүүлбэрээр илэрхийлэхэд ийм л байна даа. Гадаадад хэр удаан амьдарснаасаа шалтгаалаад монголд ирсэн хүмүүс reverse culture shock-оосоо хэдэн сараас бүр хэдэн жилээр хүртэл гардаггүй гэж нэг газраас уншлаа. Би ч бас яахав том хүн учир ойлгоно, хүүхдүүд л хэцүү юм даа. Онгоцны буудлаас эхлээд л шоконд орсон юмнууд гэвэл
-Утаа утаа гайхамшигт утаа хамар нармай хорсгоод л аймшигтай мэдэгдэж байна лээ. Манайх ямар анх удаа ингэж хүйтэн өвөл болж үзэж байгаа газар биш, угаасаа л хүйтэн байсан байх ч болно, дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гээд хүлээн зөвшөөрөгдчихсөн байна цаана чинь. Тэгээд ямар 10 сая хүн гал түлээд байгаа биш, ганц сая хүнтэй хотыг өвөлд нь утаагүй дулаан өвөлжүүлчих технологи бүр бодоод бодоод олддоггүй л юм байх даа. Япон Герман эд нар манай газар нутаг дээр бидний оронд байсан бол аль хэдийн тэр чигээрээ халдаг хот байгуулчихсан байгаа даа гудамж талбай хана туурга нь хүртэл халдаг.
-Зам дээр шүргэлцсэн 2 машины жолооч нар заамдалцаад зодолдох гэж байв. Хүмүүсийн харьцаа бол зодчихно шүү л гээд байх юмаа. Дэлгүүрт худалдагчаар нь гуйлгаж юм авдаг байсан бол ирээд монгол дэлгүүрээс худалдагчийг нь гуйж байж юм авах жишээтэй. Хүн орж гарахад "тавтай морил, баярлалаа" гээд хэлэхээ байг ээ байг. Ядаж зарж байгаа юмаа аятайхан тайлбарлаад өгдөг нэг ч худалдагч үзсэнгүй. Үзээ ч гүй л дээ угаасаа, үзэх ч гүй юм шиг байна дөө миний нас лав хүрэхгүй шинжтэй.
-Байрны гадаа иртэл нохойгоо салхилуулж байсан 8,9 насны хүү хөөрхөн гөлгөө уяагаар нь шууд аймшигтайгаар ороолгоод байх юм. Охин хүү бид 3 бондгос хийтлээ цочив. Манай хүү бүр сэтгэл нь өвдчихсөн "Наад гөлгөө зодоод байх юм бол надад өгчих гээд хэлчих үү ээжээ" гээд.
-Машинтай явж байхдаа бөглөрөөд зогсож байтал хажууд зогсож байсан том автобусны кондуктор нь хогийн саваа барьчихсан автобуснаасаа бууж ирснээ шууд замын хажууд хогоо сархийтэл нь асгачихаад автобус руугаа орчихов. Хотын төвд сансрын тунель доор шүү дээ. Манай 2 хүүхдийн ам нь зүгээр л ангайгаастай нүд нь духан дээрээ.
-Замын бөглөрөл бол Гиннесийн номонд ч орохоор болжээ. Намайг явж байхад 170,000 машинтай гэж байсан ирсэн чинь 370,000 болчихсон байна шүү дээ. Машингүй байх ямар ч арга алга. Нийтийн тээвэр сайн хөгжөөгүй, бүх юм нь энд тэнд армаг тармаг байрлалтай, бас маш хүйтэн хэцүү цаг агаартай болохоор машингүй байх хэцүү юм, гэхдээ бас өдөржин бөглөрч таглараад 2хон ажил амжуулах ч бас хэцүү юм.
-Замын хажуугаар явган хүний зам гэж бараг юу ч байхгүй, алхах ямар ч боломжгүй, яг дайны зориулалтаар окоп ухаад хаячихсан аятай сэндийчээд хаячдаг яг хэвээрээ. Тэгээд шороо нь улаанаараа эргээд л. Бүх юманд шар өнгөтэй шороо түрхчихээд байгаа юм шиг л харагдаад байх юм. Хаашаа л харна шав шар шороо. Ойлгож байна л даа, угаасаа байгалийн тогтоц цаг агаар нь ийм хуурай гээд мэдэж л байна. Харин ч тийм учраас хотдоо ногоон байгууламж усан оргилуур гэх мэт агаарыг чийглэж зөөллөж байх юм маш ихээр байгуулах ёстой л баймаар юм.
-Хамгийн сүүлд хэлэхэд юмны үнэ аймшигтай нэмэгдчихжээ. Бүр аймшигтай. Урьд нь 10,000 төгрөгөөр 4 ширхэг юм авчихдаг байсан бол одоо 2 ширхэг юм авч хүрэхгүй болсон байна. Номин ороод 3 уут идэж уух юм авсан чинь тооцоо 118,000 болоод нүд орой дээрээ гарлаа. Японоос ч үнэтэй байнаа хүнсний барааны үнэ.
За мэдэхгүй сэтгэл санаа маш их хямарч байна. Ийм газар амьдарч байсан билүү гэж бодлоо. Цаг агаараас авахуулаад бидний бүтээсэн хот бидний бүтээсэн нийгэм амьдрахад их хэцүү юм. Яагаад өөрсөддөө улам хэцүү орчин үүсгээд байдаг юм бүү мэдээ. Хийх юм асар их байна.

Monday, September 9, 2013
Аяллын бэлтгэл гэх үү дээ
Гэрийнхээ новшийг ачаанд өгөх болоод хайрцаглаад л сууж байна. Ёстой барагддаггүй эд чинь энэ байна даа. Эндээс нүүж байгаа айлууд ер нь яаж нүүдэг юм болоо. Хоёрхон жилийн дотор айл гэр гэдэг чинь яасан ч их новш хураадаг юм, манай 2 хүүхэд хүртэл 2 том хайрцаг пиг дүүрэн тоглоом цуглуулсан байна гэх мэт. Тэгээд өнөөхөөс нь хасч үлдээх гэхээр хэрэгтэй гээд орилолдоод байх юм.
Өдөр хоног бүр уралдаад байнаа надтай. Юу ч хийгээгүй юм шиг бас хийгээд байгаа юм шиг байж байтал 9 сар гараад арваад хоночихсон байх юм. Тэгтэл бас л зөндөө ажил амжуулах хэрэгтэй байгаад байдаг. Төгсөлтийн баярын дээлийг ээж оёж байгаа. Гадуур нь өмсдөг өнөө их сургуулийн гоё малгай жанч байдаг даа. Тэрийгээ түрээслэх захиалгаа өгөхөө таг мартчихсан явж байгаад санаж хугацаа нь дуусах өдөр нь амжиж захиаллаа.
Ойрд нөхөр ирчихсэн эрхлэх юмаа бэлдэх хоёрыг зэрэгцүүлэх гээд сандруу байна аа. Явахаасаа өмнө бас очоод үзэж харчих юм зөндөө байна, Токио метроны буудал, хааны ордон, сумогийн ордон, усан парк, онсен, орж амжаагүй дэлгүүр гээд бичээд байвал.
За амьсгаа өндөр ганц пост орууллаа. Явахаасаа өмнө амжвал төгсөлтийн баярын сонин сайхны нэг пост оруулая. Амжихгүй бол тэгээд нутагтаа очоод эзгүй байсан 2 жилийн дараах сэтгэгдэл гэсэн постоор уулзацгаая.

Tuesday, August 27, 2013
9 сард бэлдэх юмс
Ёстой бүх юм давхцсан сар болох нь дээ энэ 9 сар чинь. Ааг амьсгаагүй байж байгаад л явах нь. Наашаа ирэхэд бас ийм байсан. Эндээс явахад ч гэсэн бөөн бужигнаан болж байгаад яваад, очоод бас бөөн хөл толгойгүй бужигнаан болох нь.
За хийх ёстой ажлуудаа жагсаавал
-Thesis-ээ 5 хувь хэвлэж сургуульд хүлээлгэн өгөх
-Ээж рүү урилга бичиг баримт бэлдэж шуудангаар явуулах
-Сургуультай номны тооцоо дуусгах
-2 хүүхдийн монгол сургуультай холбоо барих
-Ачаа хийх хайрцаг цуглуулах
-Хүнээс хуучин печь олж худалдаж авч энэ байрны эвдэрсэн печийг нь сольж тавих
-Сургууль орж лаборатори цэвэрлэх, дээжнүүдээ хүлээлгэж өгөх
-Ээж рүү ярьж биеийн хэмжээгээ өгөх /төгсөлтийн дээл оёулах/
-2 хүүхдийн хичээлийн юмыг өнөө маргаашгүй бэлдэх /Японы зуны амралт дуусаад хичээл орлоо, ганц сар ч гэсэн япон сургуульдаа явах юм/
-Дэлгүүр орж дүүгийн захиасны юмнуудыг авч шуудангаар явуулах
-Монгол сонин бас завсар зайгаараа харж аятайхан ажил сураг ажиг тавьж л байх
гэх мэт цаашаа хөврөх шинжтэй. Мартаж болохгүй чухлыг нь энд биччихээд харж сууя хааяа.
Хамгаалалтаас хойш 7 хоног юу ч бодохгүй сайхан амарлаа. Хамгаалалт дажгүй болсон. Санасныг бодоход их тайван сайхан болоод өнгөрлөө. Ингээд дууслаа гэж бодсон чинь нэг л итгэж өгөхгүй, нэг их завтай болчихсон чинь юу билээ гээд гайхах ч шиг.
За ингээд дараагийн амьдралдаа санаа зовох эхэлж байгаа юм даа. Яаж нүүх үү, энэ үнэтэй авсан ТВ-гээ аваад явах уу зараад явах уу, загаснуудаа яах уу, дугуйнуудаа яах уу, хүүхдийн тэтгэмжээ 10 сараас өмнө авч болдог юм болуу хөөцөлдөх юмсан гээд л толгой өвдөх юм мундахгүй байна даа. Бас ах дүү найз нөхдөдөө гар цайлгах бэлэг цуглуулна. Төгсөлтийн баяраар далимдуулж ээжийгээ авчрах гэж байгаа юм гарч орж жаахан юм үзүүлмээр байна. Цаашилбал нутагтаа очоод ямар ажил хийх үү, хэр хурдан ажил олж орох бол, хүүхдүүдээ хаана сургах уу, сургалтын төлбөр нь хэд болох бол, гэр орноо дахин төвхнүүлж баахан цахилгаан бараа авах хэрэгтэй байдаг, гэр бүлийн бүх гишүүнд өвлийн хувцас авах хэрэгтэй бас. Мөнгө л их хэрэг болох нь дээ яадаг юм байгаан. Японд 2 жил болсон мөртлөө сохор зоосгүй харих нь дээ хэхэ.

Япон хүүхдүүд
Хүүгийн ангийнхан нэг өдөр манайд ирэв ээ. Эд нар бие биенийхээ гэрт ирэхээрээ бүх тоглоом юм хумыг нь ухаж үзээд бүх өрөөгөөр явж танилцаад идэж болох бүх юмыг амсаж үзээд тоглож болох бүх юмаар тоглоцгоогоод явдаг юм.
За тэгсэн чинь манайд орж ирцгээж ойр зуур юмтай танилцангуутаа компьютер тоглоом нэхээд хайгаад давхицгаачихлаа. Манайд байхгүй ээ PSP л байна гэсэн чинь голоод байна. ТВ-д залгаад тоглодог playstation ч юмуу тийм видео тоглоом нэхээд болдоггүй ээ. Манайд тэр нь байхгүй юм чинь яах юм. Эдний хүүхдүүд гэж компьютер тоглоомонд донтсон юмнууд байдаг юм. Дэлгүүрт эсвэл сааданд эгнээд суучихсан ямар нэг PSP, Nintendo тас ширтээд тоглоцгоож байна шүү дээ.
Тэгэхээр нь хүүхэлдэйн кино үзэх үү гэлээ. Манай хүү чинь Ghibli Studio-ын хүүхэлдэйн кинонууд хачин дуртай бүр дахин дахин үздэг байхгүй юу. Нэг хүүхэлдэйг нь тавиад өгсөн чинь огт мэддэггүй юм байна. Энэ хүүхэлдэйг үзэж байгаагүй юмуу гэсэн чинь бүгдээрээ мэдэхгүй үзэж байгаагүй гээд байх юм /Мононоке гүнж/. Тэгээд жаахан үзэж байснаа сонирхолгүй байна видео гэйм байхгүй юмуу л гэцгээгээд байх юмаа. Хүү болохоор өнөө хүүхэлдэйгээ учиргүй шимтэн үзээд байгаа юм хөөрхий. Эцэст нь интернэтээр тоглоомны сайт руу орж хэдэн тоглоом тоглуулж ганц цаг саатуулах шив дээ. Манайхыг их сонирхолгүй уйтгартай айл байна гэж дүгнэх шиг боллоо хэхэ. Эд нар чинь тэгвэл гэртээ яадаг юм бэ гэсэн чинь өө гэрт нь бол тэр playstation эд нар чинь ёстой төрөл бүрээрээ бүр хог шигээрээ хөглөрч байдаг гэнэ, үсэрч дэвхэцдэг бүжиглэдгээс авахуулаад бууддаг уралддаг төрөл бүрийн гар хөл залгаж байгаад тоглодог янз бүрээрээ л байдаг юм байхаа, тэгээд байнга тэрийгээ тоглож байдаг юм гэнэ. Заримдаа бүр зомби момбитой аймшгийн юм үздэг гэнэ үү тоглодог гэнэ үү. Би ёстой тиймэрхүү юм 2 хүүхдэдээ үзүүлдэггүй шд. Кино минон дээр жаахан эвгүй цус нөж алаан хядаантай хэсэг гарангуут "Буруу хар" гээд орилчихдог юм. Манай хоёр бүүр сурчихсан, зэрс гээд л буруу харна шүү дээ. Тэгээд хүүхэд нь зомби үзээд байхад аав ээж нь юу ч гэхгүй байна уу гэсэн чинь огт тоохгүй байсан гэнэ, ямар зомби гэсэн чинь охин хажуунаас "ёстой аймаар шөнө зүүдэлмээр" гэх юм. За ямар ч байсан хүүхэд үзэж болохоор хөөрхөн зомби биш бололтой ккк.
Ghibli Studio-н Тотороноос бусад хүүхэлдэйн киног нь японы баргийн хүүхдүүд мэддэггүй юм байна лээ. Би бүр гайхаад хүүгийн байтугай охины найзуудаас нь бүгдээс нь асуусан гээд бод доо. Мэдэхгүй байна лээ, осолдохгүй Тоторогоо л мэдээд байгаа юм. Тэгсэн мөртлөө сувенирийн дэлгүүрт орохоор тэдний бүх хүүхэлдэйн киноны баатруудын сувенир байгаад байдаг юм. CD-ны дэлгүүрт хүртэл Ghibli-н бүх хүүхэлдэйн кинонууд янз бүрээрээ л байж байдаг уг нь.
Хөгжил буурай орнуудын
нэг ив ижилхэн тал байна аа.
Японы тв-гээр нэг нэвтрүүлэг гардаг юм. Дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч байгаа япон хүмүүс дээр японы нэг алдартай хүн нь телевизийн багийнхантай очиж амьдрал ахуйг нь сурвалжилдаг юм. Тэгээд африк азиас авахуулаад европ, латин америкийн орнууд гээд янз бүрийн газар амьдарч байгаа япон хүн дээр очиж байгаа юм л даа. Ингээд зам зуураа тухайн орны хөгжил, аж байдал, хүрээлэн буй орчин, зан заншил, хүмүүсийн харьцаа бүх л юм нь камертай аялагчдын дуранд тодоос тод бууж байгаа юм.
За ингээд хараад байхад Африкийн аль нэг улсад буяны үйл ажиллагаа хийж олон хүмүүсийг тэжээж тэтгэж зааж сургаж амьдардаг буяны ажилд өөрийгөө зориулсан, эсвэл өөрийн гэсэн шинэ бизнесээ эхлэх гэж түүхий эд ажиллах хямд хүч бараадан ирсэн япон хүмүүс ч байна. Зам зуур тухайн орны ард иргэдийн соёл боловсролын түвшин, харьцаа бол дээд зэргээр харагдаж байгаа юмаа. Нэг африкийн улсад зам асуусан чинь баахан сармагчин шиг хар нөхдүүд мөнгө нэхээд орилолдоод байх юм. Юм асууж байгаа юм бол мөнгөө төл мөнгөө төл гээд. Лалын шашинтай нэг оронд зам зааж өгөх гэж байгаа сахалтай нөхөр шууд телевизийн багийнхныг хурдан яваач гэж загнаж байх жишээтэй. Зүүн өмнөд азийн орны хүмүүс харин ядуу ч гэлээ инээмсэглэсэн уриалгахан хүнд тусархуу нийтлэг шинж ажиглагдаж байна лээ. Африкчууд бол ёстой хэрэг байхгүй, яахаас ч буцахгүй ажилгүй боловсролгүй залхуу хүмүүс юмуу даа гэж харагдлаа.
Хамгийн гол нь ази ч бай африк ч бай бүх хөгжил буурай оронд аялж байхад нэг нийтлэг ав адилхан дүр зураг нь, гудамжинд нь хог хөглөрсөн, шороотой, бас гудамжаар нь дүүрэн гиюүрсэн, дэмий суусан, хөлхөлдсөн хар бараан навсгар хувцастай хүмүүс дүүрэн байх юм. Гэтэл европ юмуу японы эсвэл латин америкийн гайгүй хөгжилтэй орны дүр зураг гарахад гудамж нь цэвэрхэн, ганц ч хог байхгүй, хүмүүс нь их завгүй нааш цааш хөлхөлдсөн бас гэгээлэг өнгөлөг хувцастай байх юм.
Яахаараа хөгжил буурай ядуу орон гэхээр хогондоо дарагдсан гудамжтай, үгүй ээ хүмүүс нь гудамжиндаа хогоо шууд хаяад тэр хогон дотроо юу ч бодохгүй явах түвшний ухамсартай байдаг юм бол доо. Тийм ч учраас улс орон нь хөгждөггүй ядуу хэвээрээ л байдаг байх гэж бодогдлоо.

Saturday, August 10, 2013
Хүүхдийн хүмүүжил
Бид ер нь хүүхдийн хүмүүжлийг их орхидог юм шиг санагдаж байна. Өлсөх вий цангах вий, өвдчих вий зовчих вий гэж л бие физилогийн хувьд нь санаа зовоод байхаас хүмүүжлийг нь үнэтэй хувийн сургууль дамжаанд найдаад орхиод байх шиг байна.
Саяхан монголоос найз маань хүүхэдтэйгээ манайд айлчилж ирлээ л дээ. Хүү нь 8 настай. Аавын амь гэнэ, хүссэн бүгдийг нь л биелүүлдэг юм байх. 8 настай хүүхдэд Samsung Galaxy S4, new ipad, PSP гээд байхгүй юм алга. Үнэтэй хувийн сургуульд явдаг л гэнэ, эрт 5 настайд нь оруулсан гээд гайхуулаад байсан. Байсгээд л хүүхдээ дуудаад юм идчих уучих яамаар байна гээд л хошуу дэвсээд байх юм. Гэтэл ингэж өсгөсөн хүүхэд нь ааш муутай хүмүүжилгүй гэж жигтэйхэн юмаа. Манай хүүг шууд "Хөөе холдооч чи мангар юмуу" гээд аймаар загнадаг байна шд зүгээр урд нь зогсож байсан чинь. Ер нь их дээрэлхүү, ах зах гэж мэддэггүй, их дураараа, бүх хүн миний урд бөхөлзөх ёстой гэсэн хандлага л алхам тутамд нь мэдэгдээд байгаа юм. Миний муу хүү хамт тоглох гэж ядаад сүүлдээ бүр гайхчихсан над дээр ирээд "Ээж энэ ямар муухай ааштай хүүхэд вэ тээ?" гээд. Харьцаа марьцаа гэж ёстой хэрэг алгаа. Хэрвээ миний хүүхэд байсан бол ёстой хүмүүжүүлнэ гэдгийг үзүүлээд өгөх байлаа хэхэхэ.
Үгүй ээ энэ ч инээдэм биш л дээ. Ганц энэ хүү ч биш, монголд ер нь иймэрхүү гайгүй амьдралтай гэр бүлд иймэрхүү хүмүүжлээр өсч хүмүүжиж байгаа хүүхэд нэг биш нилээн хэдтэй тааралдаж байна. Ямар ч амьдрал мэдэхгүй, аав ээжийн хөрөнгөн дээр сагсалзсан бүхэл бүтэн нэг үе төрөн гарч ирж байх шиг байна. Аав ээж нь хүссэн бүхнийг нь авч өгөөд л үнэтэй гадаад дотоодын сургуульд явуулснаараа сайн сайхан өсгөөд байна л гэж бодоод байх шиг байгаа юм. Үгүй шд, "буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэдэг үг зүгээр ч нэг гараагүй байх. Хичнээн үнэтэй хичнээн сайн сайхан сургууль байгаад хүүхдэд хүмүүжил гэдэг зүйлийг олгож чадахгүй шдээ. Хүүхэд үүнийг гэр бүлээсээ л олж авна.
Сэтгэл маш их эмзэглэв энэ хүүг хараад. Найздаа хэдэн үг хэлээд л хаясан, гэхдээ аавд нь хэлж чадаагүй ээ, аав нь бол хүүдээ ёстой хир халдаахааргүй шинжтэй байна лээ.
Би бол 2 хүүхэдтэйгээ үзэж тардаг юм. Аав нь хүссэн бүрийг нь авч өгөх гээд байдаг юм, харин би бол албаар мөнгө байхгүй гээд тас гүрийчихнэ. Үүнийг чинь авдаг мөнгийг аав ээж хоёр чинь ингэж ингэж зовж ажиллаж байж олдог юм гээд тас гүрийнэ шүү дээ. Намайг эсвэл аав нь үгүй л гэсэн бол тэгээд л болоо, өөрийн хүссэнээр болгох гэж уйлж унжиж шалчигнах ч үгүй. Би боддог юмаа, 2 хүүхдээ ямар ч байсан сайн боловсрол олгохоос гадна хүн болгож хүмүүжүүлнэ гэж.

Monday, August 5, 2013
Thesis бичилтийн явцад
Манай багш миний дипломыг бараг үг үсэг бүрээр нь шалгасан, бүр бүгдийг нь нэгбүрчлэн. Нэг юм л
буруу бичих тоолонд намайг ирж уулз гэж дуудна. Нэг ишлэл өгүүлбэр
жаахан буруу бичсэн байхад дуудаад "Энэ чиний бичсэн зүйл чинь
энэ ишлэл авсан өгүүлэл /paper/-тэйгээ арай тохирохгүй байна, хэрвээ яг
энэ зүйлийг бичих гээд байгаа юм бол өөр өгүүллийг ишлэл ав" гээд л
хөөгөөд гаргах жишээний. However гэдэг үгэнд аймаар дургүй, тийм үгийг
зүгээр л автоматаар устгаад л дахиж засч бич гэх. Аргаа бараад энэтхэг
найзаасаа яагаад профессорууд however гэдэг үгэнд дургүй юм гэсэн чинь тэр чинь тодорхой утгыг үгүйсгэчихдэг, "заримдаа" гэх мэт утгатай болчихдог гэнээ. Өө тэгээд нэг өгүүлбэр жаахан эвгүй хэллэгтэй биччихвэл академик бичлэгийн хэлбэр ийм байхгүй ээ, зас зас гээд л улаан эрээн болгоод буцаана. Thesis чинь уг нь бүтэц нь Abstract - Introduction - Literature review - Methodology - Result - Discussion - Conclusion гэдэг бүтэцтэй байдаг бол бичихдээ Methodology - Results - Discussion - Conclusion - Introduction - Abstract гэх дарааллаар бичдэг юм байна. Харин literature review-ыг бүр эхлээд биччихсэн байвал зүгээр байдаг юм байна. Энэ одоо scientific research thesis бүтэц үү, social science, law эд нарын thesis ямар байдаг юм бол доо. Ер нь бичилт бол 1 сарын турш үргэлжлээд сүүлийн 2 долоо хоног бол засах засах дахин засах гэдэг л үйл ажиллагаа хэдэн арван удаа давтагдлаа. Багш над руу нэг chapter бүрийг бараг 10 удаа дахин дахин явуулж байлаа. Тэгээд нэг chapter дотроо дахиад дэд бүлгүүд бичиж нэмж дэлгэрэнгүй тайлбарлах, үр дүнгээ үзүүлж буй арга нь арай хангалтгүй тул статистикийн зарим нэг аргачлал нэмж хэрэглэж шинэ үр дүн гаргаж авах гэх мэт нэг юмнаас улбаалсан жижиг сажиг ажил ёстой мунддаггүй юм байна. Хамгийн наад зах нь бүх график дүрсээ нэг ижил дизайнтай болгох, хүнд харууштай ойлгомжтой гэхдээ хэт эрээн мяраан биш график байгуулах гэх мэт. Ганц юм л жаахан ерөнхийдүү тайлбарласан байвал дахиад энэ сэдвээр олон paper уншаад дэлгэрүүлээд бичээдэх дээ гээд л буцаагаад шидчихнэ шүү дээ. "Чиний үр дүн их сонирхолтой учраас дараа нь чиний thesis-г барьж авч унших хүн их байх болно" гээд багш үглээд байсан, тийм учраас намайг их шахсан байхаа. Яг тэр өгдөг өдөр миний алдаа бол, ядаж юу юу хэрэгтэй байдаг юм бэ яаж өгдөг юм гээд хүн амьтнаас урьдчилаад ч асуучихгүй, тэр дүрэм журмыг нь англи хэл рүү орчуулаад өг гээд сэнпайгаа ч хэлчихгүй, зөвхөн thesis бичихдээ л хамаг анхаарлаа хандуулчихсан байгаа юм.
За энэ хугацаанд ар гэр 2 хүүхэд маань зүгээр шууд л орхигдсон доо. Ёстой нээрээ хүүхэд асрагч гэрийн үйлчлэгч сүүлдээ бүр ямар ч хамаагүй хүн дуудаж 2 хүүхдэд минь хоол хийгээд өгөөч гэж гуймаар санагдсан шүү. Яг ид төвлөрөөд асар их юм уншиж бичих шаардлагатай бүр босч шээж ч чадахгүй сууж байхад хүүхдүүд орж ирээд өлсөөд байна гэхээр ёстой нээрээ үсээ зулгаамаар л санагдаж байлаа. Осолдохгүй өлсгөөд алчихгүй л байлгаж байхын тулд хоолоор нь тасалсангүй дээ нээрээ ккк. Сүүлийн 2 долоо хоног бол шувт гоймон чанаж өгөөд л, combini-с бэнто авчирч өгөөд байсан чинь нэг өдөр манай хүү "Ээж та thesis-ээ өгчихөөд хамгийн түрүүнд надад хоол хийж өгөөрэй" гэсэн шүү дээ. За тэр гэр орон моронг бол хэлээд юу гэхэв, шууд хаясөөн хаясан. Гэрийнхээ нэг өрөөнд ороод хаалгаа хаагаад бүгчихсэн, газраар орон дээгүүр нэг ном дэвтэр цаас, кофений аяга, энержи дринк, дэлгүүрийн кофений аяга хөглөрчихсөн, дараа нь харахад дурсгалтай юм даа. Өдрийн цагаар манай хоёр орилолдоод, ийм ч юм тийм ч юм гээд л, эсвэл нэг дэлгүүр явж идэж уух юм цуглуулж авчрах гэх мэтээс болоод ажлын бүтээмж их муу, харин шөнө бол ямар ч саад болох юм байхгүй их сайхан суудаг байлаа. Тэгээд миний нойр солигдчихсон, өдөр нэг энд тэнд унаж тусч ганц хоёр цаг дугхийчихээд шөнөжин суудаг болчихсон хэмнэлээсээ одоо болтол гарч чаддаггүй ээ. Thesis-ээ дуусгахад хамгийн их баярласан хүмүүс бол 2 хүүхэд маань л байлаа шүү дээ. "Ээж та үүнийгээ дуусгачихвал завтай болоод бид 2-г тооно тийм ээ" гээд өдөр хоногийг хуруу дарж тоолж байлаа. Яг өгсөн өдрөө би хичнээн нойргүй хоночихсон ядарч унах гэж байсан ч гэртээ ирээд тэсэн ядан хүлээгээд сууж байсан 2 хүүхдээ баярлуулж их дэлгүүрийн ресторан орж гоё хоол авч өглөө шүү дээ. Хэд хоног бараг л ээжгүй байцгаасан, баярлаж байна гэж жигтэйхэн. Энэ хугацаанд нөхөр минь намайг сэтгэл санаагаар их дэмжсээн дэмжсэн. Сүүлд ажил дууссан хойно ярьж байсан чинь намайг овоо энгийн хүн шиг ярьж байна тайвшраад сэтгэл санаа чинь гайгүй болчихсон байх шиг байна гэнээ. Би урьд нь яаж ярьдаг байсан юм гэсэн яг нэг асар хурдтай машин жолоодонгоо утсаар ярьж байгаа хүн шиг л байсан гэнэ.
Одоо тэгээд ажил дуусаагүй ээ, эцсийн хамгаалалт гээд бас нэг том юм хүлээж байна. Өөрөө өөртөө хэд хоногийн амралт өгсөн юм, одоо ингээд дуусч байна буцаад хичээлээ үзэж юмаа хийе дээ.

Thesis is written
За их юм сурч байна. Японы их дээд сургуульд дипломоо бичиж дуусгаад хураалгана гэдэг чинь их том ажил байдаг юм байна.
Thesis submission deadline өдөр би өглөө 7 цагт сургууль дээр очоод жижиг сажиг зүйлсээ янзлаад хамгийн их цаг алдсан зүйл нь chapter болгоны header-г chapter-ынхаа нэрээр өөрчилж нэрлэх гэж ухнатсан явдал байлаа. Үүнийг одоо болтол сураагүй л явсан байна. За тэгэж байтал нэг мэдсэн 11 цаг болчихжээ. Дипломоо яг 13-15 цагийн хооронд хураалгана гэсэн юм. Тэгтэл манай лабд poctdoc-р орсон нэг япон сенпай ороод ирлээ. Түүнийг надад заавар чиглэл өг гэж багш хэлсэн байсан юм.
-Наран сан болж байна уу цаг болохоо байлаа.
-Өө болж байна болж байна, одоо 20 минут. Би дотроо юун ч яаруу юм дээ 1-с биз дээ ухааны юм бодоод байгаа юм. Тэгээд бас зүгээр л 4 хувь хэвлээд л аваачаад өгчих юм бодоод байгаа юм шүү дээ. Өнөөх чинь бичиг хэргийн дэлгүүрээс /манай сургуулийн харьяа дэлгүүр/ thesis хавтаслах хавтас авчирна гээд миний дуртай өнгийг асуугаад гүйгээд явчихлаа. Энэ хооронд би яг thesis, abstract, submission sheet эд нараа pdf болгоод хэвлэхэд бэлэн болгочихоод нэг л хэвлэж түвдэхгүй хүн амьтныг хүлээсэн шигээ суугаад байлаа /юугаа хүлээсэн юм болоо ккк/. Өрөөнд хэн ч байдаггүй, би бас яахаа сайн мэдэхгүй эргэлзээд. Тэгтэл ашгүй өрөөний хятад оюутнууд ороод ирлээ.
-Хүүе юу хийж байгаан. Чи чинь өнөөдөр thesis submission date биз дээ?
-Тийм ээ харин хэвлэх гээд л сууж байна.
-Хүүе ээ хэвлээчээ. Хавтас нь хаана байна, наадаг машин хаана байна?
-Мээдкү. /миний хариулт мөн таарсан байгаа биз ккк/
Өнөөдүүл чинь сандралдаад л цүнхээ шидэцгээгээд нэг нь намайг хэвлэ гээд бусад нь хавтас машин олж ирэх гээд бужигналдаад эхэллээ. Нэг нь хэвлэснийг авч эмхлээд нөгөө нь нарийн бичиг рүү гүйж наадаг машин олж ирж, тэгтэл сэнпай ч хавтас барьсаар орж ирж, би submission sheet дээр багшаараа гарын үсэг зуруулах ёстойг нарийн бичгээс олж сонсоод багшийг олохоор гүйж, бөөн бужигнаан. Ингэсээр байтал 1 өнгөрчихлөө. Тэгтэл софт хэлбэрээр дипломоо өгөхдөө pdf болгохдоо бас учир жанцантай хөрвүүлдэг болж таарав. Тэгэхгүй бол thesis хүлээн авах комисс pdf хөрвүүлэлтийг нь шалгаж үзээд чанарын шаардлага хангахгүй бол буцаачихдаг гэнэ /зарим тохиолдолд pdf файлыг нээхэд фонт нь танигдахгүй гэх мэт асуудал байдаг гэнэ үү, тийм учраас нэг стандарт гаргаж өгсөн гэнэ/. Сэнпай сиди дээр буулгах ажлыг хариуцаж аваад миний pdf файлуудыг шалгаж үзтэл болохгүй байна гэнэ, намайг дахиад бүр эх Word-ын файлаа өгөөдөх би өөрөө хөрвүүлнэ гэв. Дахиад flash disc-ээ барьж өрөө рүүгээ гүйж өөрийн рс-нээс файлуудаа хуулаад эргээд сэнпайгийн өрөө рүү гүйж. Гэтэл бүр бүхэл бүтэн thesis-д орсон бүх зурган файлуудаа бүүр эх сурвалжаар нь өгөөдөх гэв. За дахиад бүх image хадгалагдаж байгаа бүүр raw файлуудаа олж сэнпай руу явуулах хэрэгтэй болов. Ингэсээр байтал 2 өнгөрчихдөг байгаа. Тэгээд яг сиди дээр бүх файлуудаа бичих гэсэн чинь би нэг form бөглөхийг мартчихсан байлаа. Тэр нь ямар үйлдлийн системтэй ямар рс дээр ямар ямар программ ямар ямар хувилбарыг нь ашиглаж thesis-ээ бичсэн бэ гэдэг form байлаа. Өө дахиад л өрөө рүүгээ гүйж өнөөхийг нь гялс бөглөөд сэнпай руу явуулж нэг юм сидигээ бичүүлж авлаа. Өрөөндөө ороод ирсэн миний thesis-г манай хэд бүгдийг нь хэвлээд хавтаслаад нурууг нь хүртэл наагаад бэв бэлэн болгочихож. Бариад нарийн бичгийн өрөө рүү гүйлээ. Тэнд сэнпай нарийн бичиг авгай 2тойгоо нийлж байгаад бүх материалаа бүртгэж үзлээ. Өчнөөн нарийн ширийн юм байгаа юм чинь, тухайлбал нэг хувь үдээгүй thesis хийсэн дугтуйны гадна талд, бас сиди дээр, бас абстрактынхаа хуудас бүр дээр нэр ус оюутны үнэмлэхний дугаараа бичих гэх мэт. Ингээд бэлэн гэж үзээд сэнпай намайг дагуулаад department office руу явлаа. Очсон чинь эхлээд 2 хүүхэн бүх материалыг бүртгэж үзээд сиди дээрх pdf файлуудыг нэг бүрчлэн хуудас бүрээр нь шалгаж үзлээ. "ОК" гээд намайг 3 хувь thesis-ээ бариад тэр өрөө рүү ор гээд нэг хаалга руу зааж байна. Бариад орсон чинь 2 профессор сууж байна, нэг нь манай багш байвал яахуу? Намайг thesis"-ээ өгсөн чинь авснаа бараг хуудас бүрийг нь үнэрлэж үзэх нь холгүй доторх агуулгыг нь гарчигтай нь тулгаж мулгаж үзлээ. Манай багшийн над руу муухай харж байгааг ээ. Тэр харцыг нь орчуулбал, "энэ нэг юм юугаа хийж хаагуур явж байгаад дөнгөж одоо ирж байгаа юм". Тэгэж байснаа нээг их том он сар дардаг тамга гаргаж ирээд бүгд цагаа харж байснаа 3-уулангийнх нь хавтас дээр дарчихлаа. Энэ хооронд миний зүрх айсандаа аймаар чанга цохилоод. Ёох нэг юм өрөөнөөс нь гарч ирээд өнөө хүүхнүүдийн хажуугаар өнгөрөхдөө нөгөө бүртгэд байсан хүснэгтийг нь харсан чинь япон оюутнууд бүгд дөнгөж 1 цаг өнгөрөв үү үгүй юу ирээд тушаачихсан байгаан. 3 гадаад оюутны нэг нь би 2:45 тушаасан байгаан, нөгөө 2 /манай найз лаос охин, нэг бангладеш оюутан/ нь одоо болтол ирээгүй. Эндээс нэг юм харагдаж байгаа биз.
Тэндээс гараад лаос охины өрөөний үүдээр өнгөрч явтал бөөн орилоон бужигнаан. Гайхаад шагайсан чинь лаос охин бангладеш оюутан хоёрын word-ын файл нь pdf болохгүй байна гээд цагтаа амжихаа байлаа гээд лаос охин уйлж орилж хашгирч гүйгээд лаб-ынх нь япон оюутнууд бүгд царай нь барайчихсан бүгд дор бүрнээ рс дээрээ тэр 2-ын файлыг хөрвүүлэх гэж оролдоод сууцгааж байх юм. Бас дунд нь орж баахан бужигналаа. Цаг дуусахаас 1 минутын өмнө лаос охиных болоод аваад гүйсэн, бангладешийнх болоогүй. Ингээд хугацаандаа өгч амжихгүй бол төгсөж чадахгүй, дараа семестер хүртэл хойшилдог гэнэ шүү. Тийм учраас л манай сэнпай цаг цаг гээд сандраад гүйгээд байж л дээ. Намайг тушаачихсан гэсэн чинь бүгд баяр хүргээд байсан юмаа даанч.

Saturday, July 6, 2013
Би ч бас гаргамаар л байна шдээ
Энэ засгийн газар чинь бас юу гэнэ вэ? Хүүхэд гаргасан ээжүүдэд 2 жил мөнгө өгдөг болох гэж байгаа гэнэ үү? Сар бүр 80,000 төгрөг өгнө, бүр 3 дахь хүүхэд нь бол 120,000 өгнө гэж байх шив. Яг батлагдсан хууль ч биш л дээ. Эх сурвалж.
Monday, July 1, 2013
Байрны тухай хэдэн үг
Ойрд 8 хувийн зээл гарсан биш монгол улс маань байр орон сууцаар амьсгалж байх шив. Би бас яаж зүгээр суухав хэдэн үг нэмэрлээдхэе.
Зээлийн сургаар шинэ хуучин байрнууд бүгд хэлэлцсэн юм шиг үнээ нэмчихэж. Ёстой муухай юмаа. Манайхны нэг муухай зан энэ шүү дээ. Бие биенээ огт өрөвдөж хайрладаггүй, би л болж байвал болоо гэдэг муухай аминчхан үзэлтэй. За үнэ нь одоо дүүрч.

Saturday, June 29, 2013
Дахиад ховсдуулав
Энэ Лана Дел Рейгийн клипийг хийдэг мундаг газар байнаа. Дахиад нэг дуунд нь ховсдуулчихлаа. Ядаж байхад гоё дуу юм, ойрд бүр аманд аялагдаад салдаг юм биш энэ дуу. Ер нь би ямарваа дууны клипийг үзэх аягүй дургүй, аль болох үзэхгүйг хичээдэг юм. Яагаад гэхээр дууг нь сонсоод төрсөн мэдрэмж төсөөлөл, тэр дууг сонсоод төрдөг бодол энэ тэр чинь заримдаа клипийг нь үзэхээр ор тас алга болчихдог байхгүй юу. Бүр клипнээс нь болоод дахиж сонсмооргүй санагдах ч үе байна. Ялангуяа энэ асуудал Хатагтай Турсикт их хамаатай. Түүний ганц хоёр дууг нь хааяа сонсох дуртай байсан ч клипийг нь үзсэнээр бүр ой гутаад юун дахиж сонсох манатай болсон. Уг нь гадаа гүйхэд түүний дуу их зүгээр байдаг юм.
За харин энэ Ланагийн клипийг үзэхээр яг дэлгэц рүү гөлрөөд ховсдуулчихаад байх юмаа. Хамгийн хайртай Oasis-ынхаа клипийг ч ингэж дуртай үздэггүй шдээ. Найруулга, зураг авалт, Ланагийн үс зүс засалт хувцаслалт энэ тэр бол гайхалтай.
Урьд нь бас нэг клипэнд нь ховсдуулсан гэж хэлж байсан даа.
Thursday, June 27, 2013
Би тарган уу?
Дэлгүүр орж хувцас авдаг баатар болов оо. Би бол ер нь өөрийгөө их туранхай гэж боддог байхгүй юу жижигхэн ч биетэй, ер нь яс жижигтэй гэх юмуу. Монголд байхад хүмүүс намайг ямар туранхай юм цагаан хорхойтой юмуу гээд цаашлуулаад байдаг байсан юм. Миний жин ерөнхийдөө 50кг хавьцаа л байдаг юм. Тэгээд монголд чинь дандаа европ хувцасны размер хэрэглэдэг шдээ. 36,38,40,42,44,46 гээд л явж өгдөг. Тэр размераар би чинь 38 өмсдөг байхгүй юу. Өөрөөр хэлбэл мөрний хэмжээ 36-38 см орчим байна гэсэн үг. Тэгээд 38 гэдэг чинь монголд жижиг размертаа ордог байхгүй юу.
Тэгсэн чинь энд юу вэ. Нэг дэлгүүр орсон чинь размер нь 32-оос эхэлдэг юм даа. Би тийм размер байдгийг амьдралдаа ч хараагүй юм байна. Тэгээд үнэн инээдтэй. Хувцаснууд нь 32,34,36,38,40 гээд л болоо. Тэрнээс дээш размертай хувцас үзүүлэнд лав алга, худалдагчид нь хэлж байгаад цаанаас нь ухуулбал л юу юм гэхээс. Тэгэхээр би томоосоо дээрээсээ 2 дахь размер өмсөөд байгаа биз дээ энд бол. Ёо ёо ёо, юу гэсэн үг вэ бүдүүндээ ороод байгаа юм биш үү энд?
Кассанд оочерлож байхдаа япон хүүхнүүдийг ажиглалаа л даа. Тэд нарын биен дээр нэг грамм ч өөх алга. Зүгээр л яс тэгээд дээрээс нь булчин нөмөргөчиж. Сул цулцаганасан нэг булцгар ч мах өөх алга. Дээр хэлж байсан даа, хүүхэд гаргасан эмэгтэйчүүд нь ерөөсөө таргалж жин нэмдэггүй яг л жирийн эмэгтэйтэй адилхан биетэй байдаг гэж. Энэ дэлгүүрээр дүүрэн хүүхдээ энгэртээ тэвэрсэн түрсэн хөтөлсөн хүүхнүүд явж байгаан. Зүгээр л жирийн манай монголын 20 хэдтэй оюутан охидууд ах эгчийнхээ хүүхдийг түр тэврээд явж байгаа юм шиг л харагдаад байгаа юм чинь. Хүүхэд гаргалаа гээд бие хаад нь ямар ч өөрчлөлт алгаа. Тэгээд сургийг нь дуулаад байх нь ээ, энэ япон хүүхнүүд чинь хоолыг айхтар тааруулж тохируулж иддэг гэж байна шүү. Ногоо махны харьцааг бол ёстой айхтар барьдаг гэнэ. Тэгээд байнга гадуур гүйж харайж дасгал хийж алхаж усанд сэлж ямар нэг спортоор байнга хичээллэж байх юм. Таргалах, жин нэмэхээс үхтлээ айдаг улс шүү дээ. Тэгээд дэлхийд наслалтаараа тэргүүлээд байна.
Япон гэхээр учиргүй их цагаан будаа иддэг гэж хүмүүс боддог юм шиг байгаан. Яахав иднэ ээ иднэ, гэхдээ тийм их хэмжээгээр идэхгүй ш дээ. Жаахан будаа, шарсан загас, хачир ногоо гэх мэт яг будаа мах ногооны харьцааг айхтар тааруулсан /тэр нь үнэн калори багатай хоол байгаа байхгүй юу/ хоол хийж идэх юм. Манай хүн эмнэлэгт хэвтэхэд хагалгааны дараах хэд хоног хоолоо идэж чадахгүй, би очиж хоолыг нь иддэг байсан юм. Тэгэхэд л хоолны илчлэг зөв зохистой харьцааг ямар айхтар тааруулсан хоол өгдөг юм бэ гэж боддог байлаа.
Манай нөхөр их бүдүүн л дээ. Анх наашаа ирэхээсээ өмнө монголд байхдаа буяны юмаа хө гээд илүүдэл жиндээ ер санаа зовдоггүй байлаа. Тэгээд энд ирснээс хойш хүн амьтны туранхайг ч хараад өөрийгөө дэлгүүрт таарах хувцас олдохгүй байгааг ч бодоод, одоо бол байнга туръя гэж үглээстэй шүү дээ. Ямар сайндаа өчигдөр хоёр хүүхэдтэйгээ Facetime-аар ярьж байснаа "Аав нь турах гээд салад хийж идэж байгаа" гэсэн чинь манай 2, "Аав та битгий тураа. Тоторогийн гэдэс байхгүй бол бид 2 юугаар тоглох юм" гэсэн чинь манай хүн "Аав нь турахгүй бол та хоёртой удаан хамт байж чадахгүй шдээ. Бүдүүн хүн богинохон насалдаг байхгүй юу. Аав нь удаан насалмаар байна шдээ" гэж ярьчихсан сууж байх юм. Наашаа ирсэн нь сайн ч болсон юмуу. Хэрвээ японд ирээгүй байсан бол манай хүн хэзээ ч турах тухай бодохгүй байсан байхаа.
Ер нь энд дандаа туранхай хүмүүс харсаар байгаад нүд дасаж байх шиг байнаа. Одоо найзуудынхаа facebook-с олуулаа авахуулсан зураг харахаар эр эмгүй нэг их бөөрөнхий хүмүүс харагдаад байх юм. Манайхан их жингийн илүүдэлтэй болж байна шүү. Очиж байгаад ойр дотны хүмүүсийнхээ илүүдэл жинтэй тэмцэнэ ээ.

Tuesday, June 25, 2013
Сургуулийн сонин сайхан
Намайг анх ирэхэд 5 хятад, 3 япон, 1 бангладеш, 1 шриланка тэгээд би нэмэгдээд байлаа л даа. 3 япон нь 3-уулаа мастер, нэг хятад мастер, би мастер тэгээд үлдсэн хятадууд бангла шриланктай бүгд докторын оюутнууд байсан юм. Тэгсэн чинь цувраад 2 япон, 2 хятад, 1 шриланка нь төгсөөд яваад өглөө. Ингээд би, 3 хятад, 1 бангладеш, 1 япон үлдвээ. Гэтэл докторын 2 хятад охин, мастерийн 1 япон оюутан хоёр энэ хавар төгсөж чаддаггүй дээ. Миний ойлгосноор paper-үүд нь ямар нэг сэтгүүлд хэвлэгдэж амжаагүй байгаа гээд хойшлуулчихсан. Аль дивангарт уг нь явуулсан юм билээ л дээ. Тэгээд одоо болтол таг чиг. Нөгөө 2 докторын хятад охидууд бараг уйлах нь ээ. Бүүр нэг хоол унднаас гарсан хүмүүс л яваад байна энд. Би л нэг хөгжилтэй хөөртэй юм ярьж сэтгэлийг сэргээх гэж оролддог юм. Харин япон оюутан уурласан юмуу жилийн чөлөө авсан юмуу ирэхээ байсан. Арай ч сургуулиа хаяна гэж баймааргүй юмаа.
Манай лабын судалгааг хүнд гээд тэр юмуу эсвэл япон оюутнууд graduate school-д сурах дургүй болсон гэсэн сүүлийн үеийн хандлагаас болсон юмуу манайд японоос оюутан элсэхээ байсан гэсэн, ялангуяа докторт. Шинэ хүн ирдэг ч багшийн шаардлагад хүрдэггүй ч юмуу ерөөсөө шинэ хүн авахгүй байгаа миний л ирсэн сүүлийн 2 жилд /Япон оюутнууд уг нь ирээд уулзаад л байдаг юм/. Тэгэхээр энэ лабын хамгийн отгон нь би байгаан.
Манай лаб чинь их сонион. Уг нь инженерүүд байхгүй юу. Гэтэл судалгаа нь болохоор микробиологи. Тэгсэн мөртлөө микробиологийн судалгааны лаб биш. Тэгэхээр элсэж орох гэсэн инженер background-тай оюутны хувьд бол тэс өөр судалгаа санагддаг юм шиг байгаан. Бусад лаб факультет болохоор дүүрэн япон оюутнууд японоор шаагилдаад л байна. Харин манайх болохоор нэг ч япон оюутан байхгүй болохоор японоор ярих хэрэг байхгүй /тэгээд би япон хэл сурахгүй байгаан гэж худлаа яриад яахав тиймээ/.
Лаос охин бас туршилт нь дуусахгүй туршилтын өрөөндөө амьдарч байна гэсэн. Ганцаараа биш л юм байна гэж бас тайвшраад байгаа юмаа би ккк. Гэснээс кофегоо ихдүүлээд байх шиг байнаа. Нөхөр явахдаа 200 гр кофе авч өгсөн нь аль хэзээний дуусчихсан. Тэгээд нэтээр захиж авбал хямд байдаг юм байна нэгмөсөн 2кг-г авчихая гэсэн чинь нөхөр ухаан алдаж унах гээд байх юм. Thesis-ээ бичиж дуусгахад 2 кг хүрэх юм шиг санагдаад. Аан нээрэн манай найз "Үс чинь сэгсийгээд, нүд чинь бүлтийгээд хоол унднаас гараад, нойр чинь хүрэхээ байгаад ирэхээр диплом чинь болж байнаа гэсэн үг шүү. Миний найз тэснэ шүү" гэсэн шдээ ккк. За за тэсэхээс. Манай хүү хирагана үсгээ үзээд дууссан биш гадаа гарахдаа ээждээ зурвас үлдээж байгаан "Мама дайсуки" /Ээждээ хайртай гэж орчуулах уу/ гэж бичээд харвасан сумтай зүрх зурчихсан байна лээ. Аав нь харснаа ээждээ хайрын захиа өгөхтэйгээ болчихжээ миний хүү гэнээ. За за ямар ч байсан монгол ч бай япон ч бай нэг бичиг үсэг сураад зурвас бичихтэйгээ болно гэдэг чинь тиймээ.

Monday, June 24, 2013
Ёстой нээрээ
Галзуурахад ганц муу хуруу л дутуу байна даа гэж. Бүтэн 2 гурван сар гүрийж гүрийж хийж дуусгасан туршилт маань шалгаад үзсэн чинь буруу болчихсон байвал яахуу. Дахиад л эхнээс нь дахиад хийгээд үзсэн дахиад болдоггүй. Хаана нь алдаа гараад байгаан бүү мэд. Багш үүнийгээ дахин дахин хийж бусадтай харьцуулж алдаагаа ол гэх юм. Бусадтай хамт хийлээ өөрөө янз бүрээр хийж хийж UV туяанд хэт удаан шарснаас болсон байж магад гэж нэг таамаг дэвшүүллээ. Тэгсэн багш тэгвэл батал гэнээ. Батлах матлах туршилт хийж байдаг цаг зав нь ч хаана байгаан. Би thesis-ээ бичмээр байна шдээ. Надад одоо бүр цаг алга боллоо. Өдийд би ингээд лабд туршилт хийгээд сууж байдаг цаг мөн үү
Энэ нэг арга нь манай лабаас нэвтрүүлж байгаа шинэ арга юм гэсэн. Одоо тэгээд ДНК ялгаж авахдаа дандаа энэ аргыг хэрэглэж байх юм гэнэ. Гэтэл энэ арга нь учир дутагдалтай байгааг би өөрийн хамаг дээж цаг зав нервээ баран баран батлаад байх юм. Тэгтэл багш надаар туршилт хийж энэ аргаа улам сайжруулчих санаатай, би болохоор бушуухан л ДНК-аа ямар ч аргаар хамаагүй ялгаж авч pyrosequencing-д явуулаад хоёр яс салмаар байдаг. Ёстой нээрээ...
Аан тийм, нэг олон улсын хуралд орж илтгэл тавьсан. Жижигхэн хурал өө. Дараа сонин сайхныг нь бичнээ. Хальт орж ирж стрэссээ илэрхийлчээд гарлаа.

Friday, June 21, 2013
Амьдрал баян - 2
Хэдийгээр миний бага нас ингэж өнгөрсөн ч би харамсдаггүй ээ. Зовсны эцэст жаргана гэдэг үгэнд итгэдэг. Алдартай мундаг хүмүүсийн намтарыг уншихад бага насандаа дандаа зовлон туулсан байдаг юм билээ. Хамгийн гол нь тэр зовлондоо дарагдаад уналгүй харин ч сөрж босч ирж өөрийн гараар өөрийн жаргалыг бүтээх ёстой гэж би боддог юм.
Миний өсвөр нас
Wednesday, June 19, 2013
Амьдрал баян
Ойрд завгүй байж байгаад ирсэн чинь манай хэдэн блогчид бага нас эмэгтэй хүний амьдралын талаар их бичжээ. Хараад байхад ер нь л эмэгтэй хүний амьдрал ав адилхан байх юм даа. Би ч бас дурсамжаа хуваалцмаар санагдлаа. Хэдий завгүй байгаа ч жаахан юм биччихэе.
Миний бага нас
Tuesday, June 11, 2013
Хавирга
Лабораторт юм хийж байтал утас дуугарлаа. Аваад хартал хүүхдүүдийн сургуулиас залгаж байна. Санаа зовсон гэж яаваа. Яахаараа хичээлийн цагаар ярьдаг байнаа. Бушуухан аваад ярьтал хүүгийн багш байна.
-...күний ээж мөн үү. Танай хүү... гээд нэг юм яриад уналаа. Би ойлгодоггүй ээ.
-Яасан гэнээ, би ойлгохгүй байнаа гэсэн чинь "Түр хүлээгээрэй. Эгч нь энд байна" гээд удалгүй манай охинд утсаа өгчихлөө. Бүр манай охиныг хүртэл дуудчихаж, яасан юм болоо гэтэл охин утас авснаа,
-Байна уу ээж. Дүү хавиргаа хугалчихсан гэнээ.
-Юууууу???? Яахаараа хавиргаа хугалчихдаг юм бэ? Яаж байгаад хугалчихсан юм бэ? Би ухаан алдах шахаад орилж гарлаа.
-Мээдкү. Тоглож байгаад л хугалчихсан юм байлгүй.
-Юу гэнээ? Яаж тоглохоороо вэ? Дүү чинь одоо хаана байна. Би яг одоо очлоо гээд халаадаа тайлаад шидэж байтал охин,
-Тэгээд 120 иен төл гэж байна.
-Юу? Хавиргаа хугалчихсан байж яахаараа 120 иен төлдөг юм бэ?
-Халбаганых нь үнэ нь гэнээ. Маргааш ирэхдээ авчраарай гэж байна.
-Дүү чинь юугаа хугалсан гэнээ?
-Хоол иддэг төмөр халбагаа хугалчихсан гэнээ. Багш нь тэгээд тань руу ярьж байна. Намайг дуудаад орчуулж өг гээд байна.
-Өө. Еэ ашгүй дээ. Халбага хугарсан юмуу? За ашгүй ашгүй.
-Та яагаад халбага хугарахад баярлаад байгаан?
-За за багшдаа уучлаарай төлье өө гэж байна гээд хэл. Очоод ярья.
Нэг муу төмөр халбага хугарсны төлөө хичээл дундуур ярьж л байдаг сүртэй сүртэй гэхэд дэндүү сүртэй хүмүүс шүү гэж бодсоноо гэнэт ганцаараа үхтлээ инээлээ. Халбага хугарахад ингэтлээ баярлана чинээ санасангүй явлаа.
2013-06-11 Япон. Токио

Thursday, June 6, 2013
Нөгөө гараад байгаа юм чинь
Энэ шүү дээ. Ямар муухай гэж бодноо. Нээрэн яг юмтай хүрэлцсэн хэсгээс эхэлж загатнадаг юм байна бодоод байсан чинь.
Маажингуут ингэж бэлцгэр бэлцгэр юм гарч ирчээд хэсэг хугацааны дараа алга болчдог юм. Чонон хөрвөс гэлүү. Ёо ёо ёо нэрийг нь сонссон чинь айдас хүрчихлээ. Огт салдаггүй насны өвчин гэж сонсож байсан юм байна. Эндэхийн арьсны эмнэлэг ороод нэг үзье даа. Эмчилж чадах нь уу.
Wednesday, June 5, 2013
Завсарлага
Нөхөр ирж нэг амралтын зурвас үе гарч сайхан байнаа. Чанасан хонины мах идсэн чинь ходоод өвдөх гэж байна шүү. Аймаар махсаад учиргүй хавирга чанаж идлээ.
Хоёр хүүхэд нөгөө алдарт биеийн тамирын тэмцээндээ /Ундокайя гээд байх шиг байна лээ/ орсон. Энэ япончуудын юмыг зохион байгуулах, түүндээ ач холбогдол өгөхийн сайныг яанаа. Дараа энэ тухай нь зурагтай пост оруулнаа. Өнгөрсөн жилийнхийг нь оруулсан ч билүү.
Өө би ч бушуухан дипломоо бичиж хамгаалчихвал харихын түүс л байна. Одоо нөхрийг явахаар аймаар дагаад явмаар санагдаж уйлж муйлж тэнэгтэнээ. Манай хүн энэ сарын сүүл хүргэх нь үү үгүй юу буцаж яваад бүүр намайг төгссөн хойно бид нарыг нүүлгэх гэж л нэг ирэх юмуу даа. Энэ нэг лабын туршилтын ажлаа дуусгачихаад бичих юмаа эхэлчихвэл сэтгэл шулуудаад сайхан байнаа. Сүүлдээ бүр лаборатори луу орохоор толгой өвдөөд байдаг болчихлоо. Уг нь туршилтаа 5 сардаа багтаана гэсэн чинь юу вэ ёстой амждаг юм биш. Хэрвээ өглөөнөөс орой 9 хүртэл лаб дээр байдаг бол бараг 7 хоногийн л ажил л даа. Даанч би гэж хөхүүл хүүхэдтэй хүн шиг 3 цаг боловуу үгүй юу гэр лүүгээ гүйчихдэг болохоор өдөрт ганц л юм хийж амжих юм. Нөхрийг ирэхээр өглөө оройгүй сууж байгаад пижигнүүлчих юм бодсон чинь хахаха гэр лүүгээ гүйж нөхөртөө эрхлэх гээд юу сэтгэл санаа энэ сургууль дээр чинь тогтохгүй байгаа юм бишүү. Туршилтыг дуусгаад үр дүнгээ цэгцлээд thesis-ээ бичээд эхэлчих юмсан. Бүр бичээд дуусчих юмсан. Юмсан юмсан гэсэн л хүн байх шив дээ ккк. За дуусганаа дуусгана. Хэд хоног гэр бүлээрээ сайхан ууж идэж унтаж хэвтэж дэлгүүр хоршоо тэнэж мэнээд амарчихсан чинь төгсчихсөн юм шиг нээг их амгалан хүн болчихлоо. Яаж буцаж ажлын нормдоо орох вэ.
Нөгөө биен дээр гардаг гүвдрүү нэг хэсэг сайхан үд хүртэл унтаад байсан чинь гарахгүй байснаа өчигдрөөс эхлээд загатнаад гувдруутаад эхэлсээн. Энэ ч нэг насны юмтай болчих шиг боллоо доо. За тэр яах вэ. Нөхрийг явсны дараа би ганцаараа л сургуулиа дуусгаж таарах болж байна даа. Ингэж төлөвлөөд байна. Шөнө хүүхдүүдээ унтсан хойно нам гүмд юмаа бичээд өглөө 7д хоёр хүүхдээ босгож сургуульд нь явуулчихаад зөрөөд унтаж байя. Тэгээд сургуулиасаа ирэх үед нь 3 цагт босоод хоол унд хийж өгч гэр орноо янзалчихаад орой өнөө хоёроо 9 гэж хэвтүүлээд өөрөө юмаа бичнэ, дахиад өглөө 7 хүртэл шөнөжин юмаа бичээд өдөр нь унтаад. Тэгэхгүй бол өдрийн цагаар ялангуяа манай хоёрыг гэрт байх үед би юм бичнэ гэдэг ёстой худлаа. Шөнө л сайхан нам гүм анхаарал ч төвлөрөөд хэн ч юу ч саад болохгүй сайхан юм. Ингэж нойр солигдонгуут энэ муу гүвдрүүнүүд нь нүүр нүдгүй гараад би чинь Ногоохон Наран биш Ногоохон Гүмбэраа Наран болчихдог юм болов уу?

Tuesday, June 4, 2013
Үнэгүй дээд боловсрол
Юу вэ энэ МАН-ынхан дээд боловсролыг үнэгүй болгох хуулийн төсөл өргөн барилаа гэчихсэн хэвлэлийн хурал хийж байна уу үгүй юу? Хуцаад байгаачээ хуцаад байгаач. МАН ч бай хэн ч бай их сургуулийг төлбөргүй болгоно гэж хэлбэл тэр хүнийг их сургууль гэж юу байдгийг ч мэддэггүй дээд боловсролын талаар ямар ч ойлголт байхгүй ёстой боловсролын түвшин 3 настай хүүхэдтэй адил нөхөр байна гэж л бодно. Нэртэйгээр нь монгол улсыг ямар ч их сургуульгүй, ямар ч дээд боловсрол олгодог институцгүй, ямар ч судалгаа шинжилгээний байгууллагагүй зөвхөн бүрэн дунд боловсрол л олгодог улс болгочихооч. Тэгээд хүүхдүүд нь 10 жилээ төгсчихөөд гадагшаа их дээд сургуульд орох гэж өрсөлддөг. Тэр нь бараг зүгээр ч юмуу доо.
Хамгийн инээдтэй нь за юу энэ их сургуулийг төлбөргүй болгоно гэж ярьж байгаа нөхдүүд өөрсдийн хүүхдээ энэ төлбөргүй сургуульдаа хэзээ ч бүр хэзээ ч сургахгүй шдээ. Оронд нь дэлхийн хамгийн үнэтэй төлбөртэй гадаадын их дээд сургууль руу хүүхдээ явуулна даа. Хүүхэд нь ээжээ ааваа би эндээ үнэгүй их сургуульд орчихоё л доо гэвэл битгий галзуур гэж ямар их уурлах болоо.
Яагаад дэлхийн хамгийн мундаг сургуулиуд хамгийн өндөр төлбөртэй байдаг юм бэ? Яагаад тэнд элсэж орохын мөрөөсөл болсон хүүхдүүд бас сургалтын төлбөр гэж үстэй толгойгоо зулгааж тэтгэлгийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэлддэг юм бэ? Яагаад өндөр хөгжилтэй баян орон ч гэсэн аав ээж нь хүүхдийнхээ коллежийн төлбөрт санаа зовдог юм бэ? Яагаад эцэг эхээ тэгэж зовоохгүйн тулд хүүхдүүд тэтгэлгийн төлөө алалцдаг юм бэ? Яагаад их сургуулийн төлбөр байрны орон сууцтай адил хүмүүсийн санааг тэгтлээ их зовоодог юм бэ? Хариулт нь их энгийн. Тэр сургуульд элсээд төгсөж чадвал чи насныхаа хоолтой золгодог учраас. Тийм сайн боловсрол өндөр үнэтэй байдаг юм. Харин манайд яаж байна, нэг ном уншиж лекц бичүүлсэн болоод мөнгө авч дүнг нь засч өгөөд л төгсгөчихөж байна шд. Ийм дээд боловсролыг бүр үнэгүй болгоод бүр үнэгүйдүүлж сөнөөх нь л дээ.
Сайн чанартай юм өндөр үнэтэй байдаг. Сайн чанарыг бүтээхийн тулд зардал их гарна, түүнийгээ дагаад өртөг нь өсдөг. Хэдийгээр гадаадын нэр хүндтэй их сургуулиуд судалгаа шинжилгээний ажлаасаа санхүүждэг, улсаас тодорхой хэмжээний санхүүжилт авдаг ч гэсэн төлбөр бол өндөр хэвээрээ л байдаг. Төлбөрийг өндөрт барих нь нэг талаас тухайн сургуулийн нэр хүндийн илэрхийлэл, нөгөө талаас элсэн орж буй оюутнуудад нэг төрлийн шалгуур юм. Хэт өндөр төлбөртэй сургуульд орохын тулд нэг бол тэтгэлэгт өрсөлдөх нөгөө бол би үнэхээр энэ сургуульд сурах хэрэгтэй юу гэж асуух дээрээ тулна биз дээ. Энэ чинь нэг ёсны өрсөлдөөн үүсгэж байна, өрсөлдөөд хамгийн шигшигдмэл сайнууд нь орж ирж байна. Ядаж л сургалтын төлбөртөө нэмэр болохын тулд хичээлийн хажуугаар цагийн ажил хийж ажил амьдралаа зохицуулж сурах нь оюутан хүнд нэг сорилт шд. Төгсөж гараад ч тийм өндөр төлбөртэй тийм сайн сургууль төгссөнийхөө ид шидийг гаргахыг хүсч сайн ажиллланаа даа ядаж. Үгүй бол сургалтын төлбөрийн зээлээ төлөхийн тулд хүссэн хүсээгүй шаргуу ажиллах л хэрэгтэй болно биз дээ. Үгүй ядаж миний аав ээж миний сургалтын төлбөрийг төлөх гэж яаж зовж ажиллаж байж намайг төгсгөлөө дөө би одоо хичээх ёстой гэсэн ухамсар толгойд нь орж ирнэ ээ дээ хамгийн наад захаар бодоход.
За одоо энэ бүгдийг эсрэгээр нь бодоод үз. Ялангуяа манайх шиг дээд боловсрол нь бүрэн утгаараа дампуурсан, авлига хээл хахууль арын хаалга дээд цэгтээ хүртэл хөгжсөн газар дээд боловсролыг үнэгүй болгоно гэдэг нь зүгээр л устгаж хаяж байгаатай адил. Төлбөргүй болоод дээрээс нь сарын цалинтай оюутан гээд нэг төсөөл дөө. Ямар ч өрсөлдөөн байхгүй, ямар ч санаа зовох зүйл байхгүй зүгээр амар сайхандаа жарга гэж байгаа юмуу тээ. Одоо ийм байхад огт санаа нь зовдоггүй хичээл хийдэггүй, сарын 70,000-аараа баардаад шоудчихдаг оюутан нэртэнгүүд тэгээд сургууль нь төлбөргүй болчихвол хичээлдээ шамдаад номын санд оочерлодог болох гээд байна уу тээ. Төлбөргүй сургуульд цалинтай оюутан болохын тулд хүмүүс арын хаалга танил тал хээл хахуулийг ёстой шарилж шиг ургуулна биз дээ. Хэрвээ үнэхээр бүр үнэхээр тэгэж боловсролын системд өөрчлөлт шинэчлэл хиймээр байгаа юм бол эхлээд элсэлтийн шалгалтаа аймаар хатуу болгочих. Арын хаалга, хандивын анги манги гэдэг тэр балай юмаа устгачих /энэ бол ёстой ойрын 20 жилдээ бүтэхгүй байхөө дөө/. Баян ч бай ядуу ч бай дарга ч бай цэрэг ч бай хэний ч хүүхэд байсан яг л хичээлээ давтаж шалгалтандаа бэлдсэн толгойтой нь л орж чаддаг болгочих. Дараа нь сурч байх хугацаандаа шалгалтандаа унасан, сурч чадаагүй, даалгавраа хийгээгүй, кредит нь хүрэхгүй, сахилга батын зөрчил гаргасан оюутнуудаа шууд хөөгөөд явуулдаг болчих, битгий кредитний мөнгө гэдэг юм авч үлдээгээд байгаач. Гуравт нь гойд сайн сурлагатай оюутныг төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг болгочих. Тэгээд л болоо. Эхний ээлжинд энэ гурван мааш энгийн манай улсаас бусад бүх улсын их дээд сургуульд мөрддөг хамгийн наад захын ойлгомжтой дүрмээ биелүүлдэг болчихооч. Тэгэнгүүт аяндаа наад сургууль чинь эрүүлжээд эхэлнэ.
Манай хүнийг сурч байхад солонгос оюутнууд өглөөний 5 цагт номын сандаа оочерлоод зогсож байдаг байсан гэсэн. Цүнхээ оочерлуулж өрж тавьцгаачихаад наана нь цэцгийн мандлын ирмэг дээгүүр дугхийцгээж байдаг байсан гэсэн. Америкт сурдаг байсан нөхрийн найз солонгос хичээлийн хажуугаар 2 ээлжийн цагийн ажил хийж байр хоолны мөнгөө олоод дээрээс нь хичээлдээ шамдаж тэтгэлэгт өрсөлдөж сургалтын төлбөрөө төлдөг байсан гэсэн. Хүн ачаалал дааж байж юм сурдаг юм, бэлэн үнэгүй юм хэзээ ч хүнд сайн зүйл сургадаггүй.
Би уг нь Элбэгдоржид гайгүй л байсан, гэхдээ оюутнуудад хавтгайд нь сарын цалин өгөх болсонд нь аймаар дургүй хүрсээн. Уг нь үүнийг маш сайн сурсан оюутнуудад сарын бүр 300,000-500,000 төгрөг хүртэл өгдөг том хэмжээний улсын тэтгэлэг болгох байсан юм. Тэгвэл ядаж өрсөлдөөн үүснэ, оюутнууд нь ядаж тэрийг авах гэж хичээлээ хийдэг болно шд. Одоо бол зүгээр л хичээл хийдэг ч бай үгүй ч бай архичин ч бай шоучин ч бай өгдөг болохоор сар бүрийн мөнгө буух өдрийг тэсэн ядан хүлээсэн хүлээлт. Тэр мөнгө буудаг өдрийн орой нь УБ-ын баарууд ачааллаа дийлэхээ байдаг гэх чинь билээ. Яг тэр өдөр нь номын дэлгүүрийн орлого эрс нэмэгддэг гэдэг судалгаа би л лав одоохондоо олж хараагүй байна.
Дампуурчихсан байгаа дээд боловсролоо яаж олон улсын жишигт дөхүүлэх вэ /олон улсын үнэлгээгээр манай МУИС бүр 4000 хэдэд ч билээ дээ байдаг, ТИС бүр 7000-д байдаг гэж уншиж байсан/ гэж бодохын оронд яаж сонгуулийн шоу болгож ашиглаад устгаж дампууруулж хаях вэ гэж л бодох юмаа. Хөөе та нар тэр сонгуулиа мөрөөрөө хий, битгий боловсролын системээр оролдоод бай, Монгол улсад сайн боловсрол хэрэгтэй байна гээд очоод орилчихмоор байх юм.

Tuesday, May 21, 2013
Инээх үү
Гэнэтхэн инээмээр санагдаад. Бүгдээрээ тохиолдож байсан хөгжилтэй явдлуудаа бичих үү. Комментийг хялбар бичдэг болгочихлоо.
Эмээгийнд байхад нэг удаа цуйван хийж идэх гээд гурилаа элдэж дэлгэж тавьчихаад хоолоо хийж байлаа. Манай 2 жаахан байсан юмаа, хүү ой гарантай л байсан юм. Тэгээд гурилаа хэрчих гэсэн чинь тавьсан газраа байдаггүй. Хайгаад явж байсан чинь эмээ нэг салбархай уранхай гурилын өөдөс барьчихсан "Энэ юун нойтон даавууны өөдөс вэ" гэчихсэн явж байдаг юм. Хүүе наадах чинь миний элдсэн гурил байна бусад нь хаана байна гэсэн чинь мэдэхгүй нөгөө өрөөний газраас олсон гээд. Очсон чинь манай хүү бүгдийг нь үйчиж хаяад үлдсэн жаахныг нь эмээ олчихсон явж байсан.
Бас нэг цагаан сараар битүүний өдөр ширээгээ засч бэлдэж бэлдчихээд за одоо битүүрье хүссэн юмаа идээрэй гээд ширээндээ суусан чинь манай охин /4 настай байсан юмаа/ "За тэгье идье" гэснээ засчихсан тавагтай боовны хамгийн доод талынхаас нь шууд татаад тавагтай идээ нураачихаж билээ. Ул боовыг л их идмээр санагдаад байсан юм шиг байгаан. Уг нь өгсөн л дөө. Маргааш нь нь ч билүү хүн ирээд ширээндээ суулгаж дайлж цайлж байгаад өөрөө бас юм ярих гээд ширээндээ суучихаад харсан чинь тавагтай идээний нэг боовон дээр нь жижигхээн 4 шүдний ором тодоос тод гарчихсан байсан /дүүгийнх нь/.
Хүү дөнгөж төрчихсөн байлаа. Охин дөнгөж 2 ой гарантай байсан юмаа. Бие засах болохоороо охиноо дүүтэй нь үлдээж болдоггүй хүүгээ заавал тэргэн дээр нь тавиад 00-ынхоо үүдэнд авчирч байгаад хаалгаа томоос том дэлгээд хоёуланг нь харж байгаад бие засдаг байлаа. Нэг удаа тэгэхээс залхуураад хүүгээ орон дээр орчихоод охиндоо дүүдээ хүрч болохгүй шүү гэж хэлж хэлчихээд гялс шээчээд гүйгээд ороод ирсэн чинь охин аль хэзээний орон дээр гарчихсан дүүгээ гурил элдэж байгаа юм хоёр гараараа шиг нааш нь цааш нь өнхрүүлчихсэн сууж байсан.
Бас тэр үед нэг орой тв үзээд сууж байтал охин нөгөө өрөөнөөс орж ирээд миний хажууд суулаа. Охин руугаа харсан чинь зүгээр л байсан юм. Бид хоёр хүүхэлдэйн киногоо үзэж дуусчихаад бослоо. Охин над руу харсан чинь нүүрнийхээ нөгөө талыг миний уруулын будгаар нилд нь будчихсан байдаг юм. Цочсондоо аймаар муухай орилоод. Яг Бушхүүгийн үлгэр дээр гардаг тал нүүртэй чөтгөр шиг нүүрнийхээ талыг будчихсан. Тэгээд угаагаад угаагаад арилдаггүй, савандаж угаах гэхээр уйлаад угаалгадаггүй. Нэг хэсэгтээ л охин тал нүүр нь улаан туяатай явсан.
Өөр зөндөө л юм болдог байсан, мартжээ.

Saturday, May 18, 2013
Монгол тв үзэх гэсэн чинь
tv.univision.mn гээд нэг сайхан юм гарчээ уг нь. Манайх ч аль дээр л мэддэг болсон л доо. Манай хүн монгол тв-нүүдээр мэдээ бас хөлбөмбөг үздэг байсан юм. Би бас дуурайгаад монгол тв үзэх гэсэн чинь нээрэн тоглоомгүй үзэх юм олдохгүй байсан шүү. Нэг бол ярилцлага, нэг бол дэлгүүрийн реклам, нэг бол солонгос драм, нэг бол за ямар ч байсан ямар ч өгөөжгүй юм л гараад байх юм. Хааяа нэг тэр хөтөлбөрөөс нь харж байгаад 2 хүүхдэдээ орчуулгын баримтат кино үзүүлэх гэж хичээдэг байлаа, даанч бичлэгийг нь голоод үзэхгүй байна лээ, яасан харанхуй бараан юм бэ дүрс нь харагдахгүй байна гээд. Аргагүй л дээ, япон чинь дижитал системтэй болохоор тв нь их тод өнгө дүрсний ялгарал сайтай байдаг, манайх аналог системтэй болохоор тэгээд дээрээс нь нэтээр дамжуулж байгаа болохоор муу байх нь аргагүй аргагүй. Тэгээд хүүхэлдэйн кино үзүүлдэг баатар болов оо өнөө хоёртоо. Би нөгөө өрөөнд юмаа хийж байгаан. Тэгсэн чинь гэнэтхэн "... хараал идсэн..." гээд орилоод уналаа өнөө тв маань. Хүүе та хоёр суваг сольчихов уу, хүүхэлдэйн киногоо үзээчээ гэсэн чинь үзэж байна гэх юм. Итгэхгүй өөрөө гүйж ирээд харсан чинь яах аргагүй хүүхэлдэйн кино нь байнаа. Юу вэ айн? Хүүхэд үздэг хүүхэлдэйн киног орчуулахдаа заавал ийм хараалын үг оруулдаг нь ямар учиртай юм бэ? Хичнээн тэр кинон дээр нь тийм үг байгаа ч гэсэн хасчихаж болно шдээ. За боль боль гэлээ аргаа бараад. Тэрнээс хойш монгол тв үзэхээ байсан. Хүүхдэдээ хүүхэлдэйн кино хүртэл хамаагүй үзүүлээд орхиж болохгүй нь ээ энэ монгол сувгуудаар. Тэр сэтгэгдэл бичдэг журам гаргаж байхын оронд энэ тв-нүүдийнхээ хэл ярианы соёлыг цэгцэлбэл таарах юм.
Tuesday, May 14, 2013
Унтана даа унтана
Хүний нүүрний яг нэг тал нь татвалзаад байвал нүүр нь унжчихдаг юмуу. Ээжээс асуучихсан биш байнга утасдаад унтаж амар ууж ид гээд байх юм. Тийм амарч байдаг зав хаана байнаа. Нүүр татвалзах ч гайгүй байнаа, харин энэ харшил шиг юм л их хэцүүтэй байна. Ажиглаад байсан чинь нойр муутай хонох юмуу хэт их ажиллачихаар хөдлөөд байх шиг байна. Уг нь би ямар ч харшилгүй л дээ. Тэгсэн сүүлийн 2-3 сарын турш загатнаад маажингуут гөвдрүү гараад ирдэг болчоод байна. Их загатнанаа ядаж байхад, тэгээд л маажаад хаянгуут сайхан аймшгийн киноны баатар шиг юм болчихно. Сургуулийн эмнэлэгт үзүүлсэн чинь хлорфеномин бичиж өгсөн, өнөөхийг нь өдрийн цагаар уулт байхгүй мансуураад л нойр хүрээд юм хийх чадваргүй болчихно. Бас гар хөлийн яс яг том болох гэж байгаа юм шиг янгинаад өвдөөд байдаг болчлоо. Яагаав дээ, бага байхад гар юмуу хөлийн яс нэг тийм шаналгаатай янгинаад л, ээж том болох гэж байгаа юм ээж нь барихаар зүгээр болчдог юм гээд барьж өгдөг байсан уу та нарыг бага байхад. Ёоо би нээрээ үнэн арчаагүй гар юмаа. Өөрийгөө бодохоор уур хүрээд байх юм. Иймхэн юманд ядарч мадраад ингэж тэнэгтээд байгаа юм байх даа. Ямар тэнэг юм бэ би. Ганц өдөр 9 хүртэл унтчихвал гайгүй болчоод байгаа юмаа уг нь. Даанч өдөр бүр тэгэж сайхан унтах зав алга. Дипломоо дуусгаад нэг сайхан унтана даа гэж занаад л байна. Унтана даа унтана нэг сайхан өдөр. Бас харьж байгаад Гилийн хатан эгчтэйгээ чанасан толгой хувааж иднэ дээ. Гэснээс чанасан хавирга идэх юмсан. Юу вэ бөөн ууж идэж унтаж хэвтэх тухай бичлэг болчлоо.
Monday, May 6, 2013
Ойлгодоггүй юм бас нэг байна
Би энэ гавьяат жүжигчин, СТА эд нар гээд цолыг ёстой ойлгодоггүй шд. Энэ чинь социалист нийгэмд л байсан эд биз дээ. Тэгээд энэ захзээлийн нийгэмд юу хийж яваан. Зах зээлийн нийгэмд орсон юм бол бүх юм захзээлээрээ л зохицуулагдах ёстой ёо доо? Хэрвээ тэр жүжигчин дуучин хүн чинь үнэхээр алдартай сайн мундаг хүн бол цомог момог нь сайн борлогдоод энд тэндгүй урьж залагдаад тоглолт моглолтыг нь пиг хүн амьтан үзээд нийгэмд өндөр байр суурьтай нэр төртэй болоод од гээч нь болоод мөнгө гээчийг нь хүүлээд яваад өгнө биз дээ. Юун тэр соёлын тэргүүний ажилтан эсвэл гавьяат жүжигчин гэдэг энгэрийн тэмдэг цол гуншин. Аль социализмийн үед орос ах нараас авсан уламжлал яг тэр сэтгэхүйгээрээ л яваад байх юмаа. Тийм юмны төлөө насаараа хөдөлмөрлөж ирсэн ахмад үе нь за байж болноо гэхэд цэвэр захзээлийн нийгэмд өссөн төрсөн амьдарч байгаа орчин үеийн залуус нь хүртэл энэ нэг хэнд ч хэрэггүй одон тэмдэгийг авах гэж улайрч ч байх шиг, аваад баярлаад ч байх шиг. Одоо бүр сүүлдээ өнөө цол тэмдэг нь биш тэрийг олгодог зам нь захзээлд орчихсон. Хэн амбицтай байна, хэн яам маамаар танил тал ихтэй байна, хэн тв-гээр их гарсан, хэн ахиу мөнгө олох гэж ахиу тоглолт хийсэн тэр хүн ста мста болоод байгаан бишүү. Би лав хошин шогийн жүжигчин байгаад хэдэн хошиг шогийн тоглолт хийгээд мөрөөрөө явж байтал надад ста өгнө гээд байвал "За төр гуай зүгээр л байгаарай. Хэдэн цаас олох гэж мөрөөрөө хөдөлмөрлөж байгаа намайг хүртэл олж харчаад ста өгнө мөгнө гээд хошин шогтоод байх юм. Би өөрийнхөө төлөө л хөдөлмөрлөж байна, өөр ямар ч гэм хийгээгүй" гэж хэлнэ.
Friday, May 3, 2013
Рекламдчих юм байна л даа.
Нэг мэдээлэл олж үзэх гээд нийгмийн хамгааллын яамны сайт руу орлоо л доо. Одоо тэр чинь Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын Яам гэдэг болсон юм байна, сайд нь С.Эрдэнэ болсон юм байна. Тэгсэн чинь энэ яамны нүүр хуудсан дээр "Гурвантамир сургууль ахмад настан, хүүхдүүдэд автобус хандивлалаа" гэдэг мэдээ тодоос тодоор дурайтал байж байх юм. Хороололд байдаг Гурвантамир сургууль болбоос нөхөр С.Эрдэнийн хувийн сургууль гэдгийг захаас аваад замаар шогших нохой ч мэднэ шүү дээ. Сайд хүн өөрийн хувийн бизнесийг улсын яамны сайт дээр ингэж рекламдуулж болох уу?
Би эхлээд гайхлаа л даа. Яахаараа нийгмийн хамгааллын яамны сайтан дээр хувийн сургуулийн нэр томоос том гарчихсан байдаг билээ гээд хараад байсан чинь доод талд нь эрхэм сайд гуай нийгмийн ажилчдын баярын өдөр ахмад ажилтны энгэрт медал зүүж өгч байгаа зураг нь байж байх юм. Тэгээд л өө энэ хүн сайд нь байсан юмуу тэгээд л хувийн бизнесийн нэр нь яамны сайтан дээр реклам болчихсон тууж яваа юм байна шдээ гэж ойлголоо.
Эх сурвалж
Сайд гуай бас өөрийгөө зурганд оруул гэж хэлэхээ мартаагүй бололтой. |
Эх сурвалж
Thursday, May 2, 2013
6 настай хүү
Манай хүү ойрд нэг иймэрхүү яриатай.
Тв-гээр жаахан хүүхдүүдийг тоглодог тоглоом нь гэнэт яриад эхэлбэл яах нь уу гээд нууц камер тавьчихаад хараад байгаа нэг тийм хөөрхөн нэвтрүүлэг гарч байнаа. Бүгд шууд итгэж байгаа юмаа. Нээх хөөрхөн хайртай бамбарууш нь юмуу тоглоомон төгөлдөр хуур нь гэнэт яриад эхлэхээр эхэндээ айж байснаа дараа нь харилцан яриад гуйсан юм хумыг нь хийж өгөөд байгаа юм. Охин бид хоёр тачигнатлаа хөхрөлдөж байснаа хүү рүүгээ хараад,
-Чи бас ингээд тоглоом чинь яриад эхэлбэл итгэх үү?" гэсэн чинь
-Итгэлгүй яадаг юм. Тэрбайтугай би Ironman, Batman-д итгэдэг хүн" гэнээ хахаха. Хөөрхий минь үнэнээ л хэлж байна даа.
Бас манай хүү нээрэн ингэсэн шүү дээ. "Хүүхдэд яагаад ээж нь ийм хөөрхөн харагдаад байдаг юм болоо. Та бол энэ дэлхийн хамгийн хөөрхөн эмэгтэй. Өөр ямар ч эмэгтэй тань шиг хөөрхөн харагддаггүй" гэсэн шүү дээ. Үр хүүхэд, хань ижилдээ л хөөрхөн, сайхан харагдаж, хайрлагдаж байвал өөр юу хэрэгтэй юм бэ тийм ээ хө.

Wednesday, May 1, 2013
Анги дэвших = Хариуцлага нэмэгдэх
Охин би том анги болчихсон, би том анги болчихсон гээд үглээд байх юм. Яасан, том анги болохоор яадаг юм гэсэн чинь ажил нь нэмэгддэг гэнээ. Ямар ажил гэсэн чинь "сургуулиа цэвэрлэх, элдэв арга хэмжээнд бэлдэх, багш нартаа туслах, бага ангийн дүү нараа асрах" гээд зөндөө ажил хийх болдог гэж байна шүү анги дэвших тусмаа. Урьд нь зүгээр ангиа, ангийнхаа үүд хавийг, коридороо угааж цэвэрлэдэг байсан бол одоо өглөө эрт сургууль цуглахаас өмнө очиж сургуулийн коридор, гадна тал, цэцгийн мандал эд нарыг шүүрдэж угааж арчлахаас гадна бага ангийнхныг хоолоо идэхэд нь туслах, сургуулийн арга хэмжээнд тэд нарыг дагуулж явж юу хийх яахыг нь зааж өгөх, 7 хоногт нэг удаа нэг цагийн хичээлийг хамтдаа өнгөрөөж ярьж тоглох гэх мэт ажил хийдэг гэнэ. Бас үдээс хойш дугуйланд явдаг болсон. Өглөө 7 гэж босоод 7:30 гэж гардаг байсан хүүхэд одоо 6:30 гэж босоод 7 гэж гардаг боллоо, оройд уг нь 3 гэж хичээл нь тардаг ч үдээс хойш дугуйлантай гээд 5 дөхүүлж л ирэх юм. Яасан орой тарж байнаа гэсэн чинь "Би гайгүй 4-р анги, манай 6-р ангийнхан бүр аймаар завгүй байдаг юм шдээ" гэсэн. 6-р анги нь бага сургуулийнх нь ахлах ангийнхан байхгүй юу. Ингэж анги дэвших тусам ажил хийлгэж үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлдэг нь сайхан санагдлаа. Ямар сайндаа япон сургуульд цэвэрлэгч гэдэг орон тоо байдаггүй юм шүү дээ. Тэр олон хүүхдийн хүчийг ашиглаад хамаг юмаа хийгээд авна, хамгийн гол нь хүүхдүүд ажил хийж сурч байна. Ийм багаасаа ажлыг хар бор гэж гололгүй яг үнэн сэтгэлээсээ хийж сурч байгаа байхгүй юу. Бас хөгжмийн болон биеийн тамирын ямар нэг дугуйланд явангаа тэр хөгжмийн дугуйлан чинь элдэв баяр ёслол арга хэмжээн дээр бүх хөгжмийг нь тоглочихдог, спортын тэр төрлөөрөө сургуулиа төлөөлөөд уралдаан тэмцээнд ордог юм. Аль аль талдаа ашигтай.
Ер нь байна шүү дээ, Япон Солонгосын их дээд сургуулийн шалгалт нь асар өндөр шалгууртай, арын хаалга гэж байдаггүй, ядуу ч бай баян ч бай айлын хүүхэд яг өөрөө үнэхээр сайн байж байж л ордог маш шударга болохоор, анхнаасаа бүх хүүхдийг сайн муу баян ядуу гэж ялгалгүй багаас нь яг ижилхэн стандартын сайн боловсролоор ижил түвшинд хангаж өгөөд л "За бүгд яг нэг гараанаас гарлаа. Хэн илүү хөдөлмөрлөж, илүү хичээж, илүү хичээлээ давтсан нь цойлж ялгарна" гэдэг зарчимтай юм байна. Та нар кинон дээрээс Япон Солонгос хүүхдүүд их сургуулийн шалгалтандаа бэлдэж нойр хоолгүй сууж, тэгээд тэнцчихээд үхтлээ баярлаж орилж хашгирч гүйгээд ээж аав нь уйлж дуулаад байдгийг харсан биз дээ. Хичнээн ядуу айлын хүүхэд ч байсан хичээлдээ үнэхээр сайн бол амьдралынх нь түвшин ахиж нийгэмд дээгүүр байр суурь эзлэх шударгын шударга ганц арга нь энэ юм.

Wednesday, April 24, 2013
Элсэлтийн баяр
За 4 сарын 10нд хүү сургуульдаа анх удаа очих болов оо. Тэр өдөр нь элсэлтийн баяр юм байна. Элсэлтийн баяраар ч гэсэн аав нар нь заавал цагаан цамтай хослол өмсөж ээж нар нь албаны баярын хослол өмсөх ёстой.
Тэгээд эрэгтэй хүүхдүүд нь пиджак шоорт цагаан цамц зангиа зүүдэг юм байна. Бүр заавал. Бүгдээрээ шүү. Ганц ч өөр хувцасласан хүүхэд байгаагүй гээд бод доо.
Харин охидууд бол ямар ч өнгийн албаны маягийн гоёлын хослол өмсөхөд болдог юм байна лээ. Тэгээд яахав дээ, төгсөлтийн баяраар нь хослол өмсгөж чадаагүй гээд элсэлтийн баяраар нь бас тэс өөр хувцастай эвэртэй туулай шиг юм явуулалтай биш гээд энэ хослолийг нь 10,000 иенээр авч өглөө. Монголд очихоороо нэг брюкэн өмд авч өгөөд бүтэн хослол болгож авахаас. Монголд ямар ийм шорт өмсөх биш.
За тэгээд сургууль дээр нь яваад очсон чинь хамгийн эхлээд сарын өмнө гэрийн хаягаар явуулсан харшлын асуулттай бөглөх хуудсыг нэхэж авч байна. Дараа нь сургуулийн гадна цонхон дээр элсэлтийн шалгалтын хариу шиг наачихсан том цаасан дээрх нэрэн дотроос хүүгээ аль ангид хуваарилагдсныг нь олж харлаа, тэгээд тэр анги руу нь орлоо. Хамгийн эхлээд аав ээж нараар нь газрын зураг дээр гэр нь хаана байдгийг өнгө өнгийн наалтаар наалгаж авч байна лээ. Тэр нь ийм учиртай юм. Бусад бага сургуулиуд ч гэсэн тэгдэг байхаа. Сургуулиас гараад ийш тийшээ явж байгаа төв замуудаа өнгө өнгөөр ялгачихдаг юм. Тэгээд тэр хүүхдийн гэр нь аль замтай ойр байна тэр өнгийн маршрутад харьяалагддаг юм. Хичээл тарахад багш нар өнгө өнгөөр нь хүүхдүүдээ хувааж тэр замаар нь дагуулаад явдаг, замаа дагаж явж байгаад хүүхдүүд гэрээ дөхөөд ирэхээр гэр лүүгээ гүйлдээд гүйлдээд орчихдог зохион байгуулалттай. Манай хүү улбар шар өнгийн замд харьяалагддаг болсон.
Тэгээд хүүхдүүдээ ангид нь оруулаад суулгачихлаа, аав ээж нарыг биеийн тамирын заал руу ороорой гэж байна. Япон сургууль нээрэн биеийн тамирын заал нь бас урлаг уран сайхныхаа ч заал болчихдог их амар шүү. Тэнд ороход нэг иймэрхүү байгаа юм.
Багш эрхлэгч нар нь урд хажуу талаар нь суучихсан тэгээд аав ээж нар. Тэгээд захирал багш баахан юм ярьсан, Японы төрийн дуулал дуулсан, сургуулийнх нь өөрийнх нь дууг нь дуулсан. Том ангийн хүүхдүүд дуу дуулж хөгжим тоглож өгсөн. Удалгүй хөгжим дуугарч бүх 1-р ангиуд баяр ёслолын байдалтай гаднаас олимпын тамирчид цэнгэлдэхэд орж ирж байгаа юм шиг өмнөө 1-ийн тэд гэсэн пайз бариулчихсан, багшаараа замчлуулаад хоёр хоёроороо хөтөлчихсөн их хөөрсөн нөхдүүд орж ирж байгаа юм. Аан тийм, яг ангийг нь авч байгаа багш нар нь ингэж хүүхдүүдээ хөтөлж орж ирэхгүй. Энэ арга хэмжээнд зориулаад сургууль тэр чигээрээ эрт тарцгаачихсан, том ангийн бусад багш нар 1-р ангийнхныг асран халамжилж зохион байгуулж, заал руу ортол ангид нь цуглуулж тогтоож, хөтөлж замчилж орж ирнэ.
Нэг ангийг 2 багш харж хандаад яваад байх шиг байгаан. Лав охины ангийн багш 1-н 2 дээр явж байсан. Ингээд хүүхдүүдийг хамгийн урд эгнээнд суулгана. Тэгээд сургуулийн захирал нь хүүхдүүдтэй мэндчилнэ, хөгжилтэй зүйл ярьж өгөөд байсан /ойлгохгүй нь сайхан даа ккк/, тэгэж тэгэж ангийнх нь багшийг зарлана. Нэгийн нэгийн багш бол Танака сэнсэй гэх мэтээр зарлах тоолонд бид нар бүгд алга ташиж тэр багш нь босч ирж ангийнхаа хүүхдүүдтэй эцэг эхтэй мэндчилнэ. Тэгээд 2-р ангийн хэдэн хүүхдүүд тайзан дээр гарч ирж "Бид нэг жилийн дотор ийм ийм юм сурсан, та нар ч гэсэн шинэ сургуульдаа хөгжилтэй байж олон найзтай болоорой" гэж мэндчилгээ дэвшүүлсэн. Энэ хэсэг нь их хөөрхөөн. Дээс тоглож үзүүлж байхдаа зарим нь дээсэндээ орооцолдож унаад л. За иймэрхүү арга хэмжээ дуусаад багш нар нь өөр өөрсдийн ангийн хүүхдүүдээ хөтлөөд буцаад хөгжмийн аянд гараад явцгаасан. Дараа нь эцэг эхчүүдийг анги ангиар нь дуудаад эцэг эхийн зөвлөлийн гишүүн ээж ч юмуу нэг нэг хүүхнүүд баахан юм яриад л бүлэг мүлэгт хуваарилаад байгаа бололтой, нэг харсан газар тэнгэрээ үзэцгээчихсэн зогсож байсан бүх ээж нар. Аав нар бол тэгсгээд л хойгуур сандал дээгүүр л сууцгааж байх. Тэгэж байтал зураг авахуулах ажиллагаа эхлээд камерны хөл тэвэрсэн хоёр залуу байдгаараа гүйчихсэн орж ирснээр ээж нарын шаагилдаан намжив. Эд нар чинь ямар нэг албаны юм хум ажил энэ тэр хийхээрээ байдгаараа гүйгээд байдаг юм. Учиргүй тонголзоод л, эсвэл гүйгээд л, юм ярихдаа намс намс гээд л. За тэр яах вэ. Тэгээд зураг авахуулахдаа анги ангиараа авахуулнаа. Анги ангиараа дахиад багш нараар хөтлүүлж орж ирээд тайзны урдуур зассан сандал дээр суугаад араар нь аав ээж нар нь зогсож байгаад монтажны зураг авахуулж байгаа юм шиг сүртэй зураг авахуулдаг юм байна лээ. За тэгээд буцаад ангидаа очсон чинь хүүхэд болгоны ширээн дээр том том шар малгай, 2 уут пиг дүүрэн бичиг цаас ном дэвтэр хуваарилаад тавьчихсан байна лээ. Багш нь маргааш юу юу авчрах, гарын авлагыг яаж хэрэглэх тухай баахан зааварчилгаа өгөөд тарсан даа. Эхний ээлжний дэвтэр, сурах бичгийг нь тавьж өгдөг юм билээ. Мөнгийг нь дараа сард суутгана гэсэн. / Сурах бичиг нь үнэтэй юмуу үнэгүй юмуу? Ямар ч байсан дараа сард 4 сарын хоол, хичээлийн хэрэгслийн мөнгө гэж 15,000 иен хураана гэсэн. 2 хүүхэд 30,000 иен төлөх юм байна лээ/
Эхний өдөр ч яахав ингээд тараад аав ээжтэйгээ харьсан. Харин маргаашнаас нь энгийн хувцас өмсөөд том шар малгай том шар цүнхээ үүрээд /1-р ангийнхны цүнхэнд нь сургуулиас тарааж өгсөн шар бүрээсийг хийх ёстой. Тэгснээрээ 1-р ангийн хүүхэд гэдэг нь андашгүй/ ууттай сургууль дээр өмсдөг гутлаа бариад том даавуун ууттай сандлын бүрээс /сандал дээрээ тавьж суудаг, бас газар хөдлөлтийн үед толгойдоо өмсөж хамгаалдаг зөөлөвч гэх юмуу/ эд нараа бариад явж өгнө шүү дээ. Хичээл нь тарахад нь багш нар нь хүүхдүүдээ өнгө өнгийн маршрутаар нь хувааж аваад замаа дагаад явна.
Багш нь урд нь нэг пайз шиг юм барьчихсан, араас нь баахан ийм шар малгай цүнхтэй жижигхэн юмнууд дагачихсан, яг галуу дэгдээхэйнүүдээ дагуулчихсан явж байгаа юм шиг харагддаг юм. Тэгээд зам дээр ээж нар нь хүүхдүүдээ тосоод тосоод авчихна. Эхний 3-4 хоног л ингэж багш нь газарчилж өгдөг юм билээ тарахад нь. Тэгээд тэрнээс хойш хүүхдүүд яг тэр өнгийн маршрутын замаараа л яваад сурчихдаг. Монголд хэрэгжүүлбэл их зүгээр арга байгаа биз.
Яг ийм. Гэхдээ малгай нь биш шүү. Энэ Японы хаан ширээ залгамжлах ач ханхүү байна. |
Нэг иймэрхүү. |
За тэгээд сургууль дээр нь яваад очсон чинь хамгийн эхлээд сарын өмнө гэрийн хаягаар явуулсан харшлын асуулттай бөглөх хуудсыг нэхэж авч байна. Дараа нь сургуулийн гадна цонхон дээр элсэлтийн шалгалтын хариу шиг наачихсан том цаасан дээрх нэрэн дотроос хүүгээ аль ангид хуваарилагдсныг нь олж харлаа, тэгээд тэр анги руу нь орлоо. Хамгийн эхлээд аав ээж нараар нь газрын зураг дээр гэр нь хаана байдгийг өнгө өнгийн наалтаар наалгаж авч байна лээ. Тэр нь ийм учиртай юм. Бусад бага сургуулиуд ч гэсэн тэгдэг байхаа. Сургуулиас гараад ийш тийшээ явж байгаа төв замуудаа өнгө өнгөөр ялгачихдаг юм. Тэгээд тэр хүүхдийн гэр нь аль замтай ойр байна тэр өнгийн маршрутад харьяалагддаг юм. Хичээл тарахад багш нар өнгө өнгөөр нь хүүхдүүдээ хувааж тэр замаар нь дагуулаад явдаг, замаа дагаж явж байгаад хүүхдүүд гэрээ дөхөөд ирэхээр гэр лүүгээ гүйлдээд гүйлдээд орчихдог зохион байгуулалттай. Манай хүү улбар шар өнгийн замд харьяалагддаг болсон.
Тэгээд хүүхдүүдээ ангид нь оруулаад суулгачихлаа, аав ээж нарыг биеийн тамирын заал руу ороорой гэж байна. Япон сургууль нээрэн биеийн тамирын заал нь бас урлаг уран сайхныхаа ч заал болчихдог их амар шүү. Тэнд ороход нэг иймэрхүү байгаа юм.
Японы сургуулийн заал нь бүгд ийм. Ганц биеийн тамирын хичээл орох биш урлагийн тоглолт элдэв баяр ёслолын арга хэмжээ бүгд эндээ болдог. Хэдэн эвхдэг сандлыг хүүхдүүдээр зөөлгөж янзлаад л болоо. |
Нэг иймэрхүү. |
Нэг ангийг 2 багш харж хандаад яваад байх шиг байгаан. Лав охины ангийн багш 1-н 2 дээр явж байсан. Ингээд хүүхдүүдийг хамгийн урд эгнээнд суулгана. Тэгээд сургуулийн захирал нь хүүхдүүдтэй мэндчилнэ, хөгжилтэй зүйл ярьж өгөөд байсан /ойлгохгүй нь сайхан даа ккк/, тэгэж тэгэж ангийнх нь багшийг зарлана. Нэгийн нэгийн багш бол Танака сэнсэй гэх мэтээр зарлах тоолонд бид нар бүгд алга ташиж тэр багш нь босч ирж ангийнхаа хүүхдүүдтэй эцэг эхтэй мэндчилнэ. Тэгээд 2-р ангийн хэдэн хүүхдүүд тайзан дээр гарч ирж "Бид нэг жилийн дотор ийм ийм юм сурсан, та нар ч гэсэн шинэ сургуульдаа хөгжилтэй байж олон найзтай болоорой" гэж мэндчилгээ дэвшүүлсэн. Энэ хэсэг нь их хөөрхөөн. Дээс тоглож үзүүлж байхдаа зарим нь дээсэндээ орооцолдож унаад л. За иймэрхүү арга хэмжээ дуусаад багш нар нь өөр өөрсдийн ангийн хүүхдүүдээ хөтлөөд буцаад хөгжмийн аянд гараад явцгаасан. Дараа нь эцэг эхчүүдийг анги ангиар нь дуудаад эцэг эхийн зөвлөлийн гишүүн ээж ч юмуу нэг нэг хүүхнүүд баахан юм яриад л бүлэг мүлэгт хуваарилаад байгаа бололтой, нэг харсан газар тэнгэрээ үзэцгээчихсэн зогсож байсан бүх ээж нар. Аав нар бол тэгсгээд л хойгуур сандал дээгүүр л сууцгааж байх. Тэгэж байтал зураг авахуулах ажиллагаа эхлээд камерны хөл тэвэрсэн хоёр залуу байдгаараа гүйчихсэн орж ирснээр ээж нарын шаагилдаан намжив. Эд нар чинь ямар нэг албаны юм хум ажил энэ тэр хийхээрээ байдгаараа гүйгээд байдаг юм. Учиргүй тонголзоод л, эсвэл гүйгээд л, юм ярихдаа намс намс гээд л. За тэр яах вэ. Тэгээд зураг авахуулахдаа анги ангиараа авахуулнаа. Анги ангиараа дахиад багш нараар хөтлүүлж орж ирээд тайзны урдуур зассан сандал дээр суугаад араар нь аав ээж нар нь зогсож байгаад монтажны зураг авахуулж байгаа юм шиг сүртэй зураг авахуулдаг юм байна лээ. За тэгээд буцаад ангидаа очсон чинь хүүхэд болгоны ширээн дээр том том шар малгай, 2 уут пиг дүүрэн бичиг цаас ном дэвтэр хуваарилаад тавьчихсан байна лээ. Багш нь маргааш юу юу авчрах, гарын авлагыг яаж хэрэглэх тухай баахан зааварчилгаа өгөөд тарсан даа. Эхний ээлжний дэвтэр, сурах бичгийг нь тавьж өгдөг юм билээ. Мөнгийг нь дараа сард суутгана гэсэн. / Сурах бичиг нь үнэтэй юмуу үнэгүй юмуу? Ямар ч байсан дараа сард 4 сарын хоол, хичээлийн хэрэгслийн мөнгө гэж 15,000 иен хураана гэсэн. 2 хүүхэд 30,000 иен төлөх юм байна лээ/
Эхний өдөр ч яахав ингээд тараад аав ээжтэйгээ харьсан. Харин маргаашнаас нь энгийн хувцас өмсөөд том шар малгай том шар цүнхээ үүрээд /1-р ангийнхны цүнхэнд нь сургуулиас тарааж өгсөн шар бүрээсийг хийх ёстой. Тэгснээрээ 1-р ангийн хүүхэд гэдэг нь андашгүй/ ууттай сургууль дээр өмсдөг гутлаа бариад том даавуун ууттай сандлын бүрээс /сандал дээрээ тавьж суудаг, бас газар хөдлөлтийн үед толгойдоо өмсөж хамгаалдаг зөөлөвч гэх юмуу/ эд нараа бариад явж өгнө шүү дээ. Хичээл нь тарахад нь багш нар нь хүүхдүүдээ өнгө өнгийн маршрутаар нь хувааж аваад замаа дагаад явна.
Энэ шар өнгөтэй нь 1-р ангийн хүүхэд гэсэн үг. |
Subscribe to:
Posts (Atom)