Monday, June 24, 2013

Ёстой нээрээ

Галзуурахад ганц муу хуруу л дутуу байна даа гэж. Бүтэн 2 гурван сар гүрийж гүрийж хийж дуусгасан туршилт маань шалгаад үзсэн чинь буруу болчихсон байвал яахуу. Дахиад л эхнээс нь дахиад хийгээд үзсэн дахиад болдоггүй. Хаана нь алдаа гараад байгаан бүү мэд. Багш үүнийгээ дахин дахин хийж бусадтай харьцуулж алдаагаа ол гэх юм. Бусадтай хамт хийлээ өөрөө янз бүрээр хийж хийж UV туяанд хэт удаан шарснаас болсон байж магад гэж нэг таамаг дэвшүүллээ. Тэгсэн багш тэгвэл батал гэнээ. Батлах матлах туршилт хийж байдаг цаг зав нь ч хаана байгаан. Би thesis-ээ бичмээр байна шдээ. Надад одоо бүр цаг алга боллоо. Өдийд би ингээд лабд туршилт хийгээд сууж байдаг цаг мөн үү
Энэ нэг арга нь манай лабаас нэвтрүүлж байгаа шинэ арга юм гэсэн. Одоо тэгээд ДНК ялгаж авахдаа дандаа энэ аргыг хэрэглэж байх юм гэнэ. Гэтэл энэ арга нь учир дутагдалтай байгааг би өөрийн хамаг дээж цаг зав нервээ баран баран батлаад байх юм. Тэгтэл багш надаар туршилт хийж энэ аргаа улам сайжруулчих санаатай, би болохоор бушуухан л ДНК-аа ямар ч аргаар хамаагүй ялгаж авч pyrosequencing-д явуулаад хоёр яс салмаар байдаг. Ёстой нээрээ...
Аан тийм, нэг олон улсын хуралд орж илтгэл тавьсан. Жижигхэн хурал өө. Дараа сонин сайхныг нь бичнээ. Хальт орж ирж стрэссээ илэрхийлчээд гарлаа.

4 comments:

mongolbusgui said...

Oo balarsiin be yaasn, turshilt l ym hoino hyalbar bolno gej yuu bhaw, uchir n oldoh bhaa

Piglet said...

Яарч байхад тоогүй юм болж дээ. Багш чинь оюутнуудынхаа төгсөлт, хамгаалалтанд хир анхаарал хандуулдаг вэ? Манай багшид л лав бид нарын төгсөх хамгаалах чухал биш, гол нь хийж байгаа юмаа хэдэн янзаар баталсан үр дүнг л чухалчилдаг хүн. Тийм болохоор хугцаандаа хамгаална уу үгүй үү хамаагүй. Нэг сайн үр дүнтэй байхад хэзээ л бол хэзээ хамгаална гээд цаг хугацаанд баригдсан бид нарт мөнч их дарамт үзүүлдэг байж билээ.
Танай багш та хэдийгээ боддог бол гайгүй байхаа, заавал энэ шинэ аргаараа хий гэж шаардахгүй байлгүй дээ. Амжилт!

Алимаа said...

Шинжлэх ухаанд A negative result is also a result гэдэг юм. Яг энэ болоогүй туршилтаараа тезис бичиж болно

Aamregled said...

яамаар ч юм бэдээ