Лабораторт юм хийж байтал утас дуугарлаа. Аваад хартал хүүхдүүдийн сургуулиас залгаж байна. Санаа зовсон гэж яаваа. Яахаараа хичээлийн цагаар ярьдаг байнаа. Бушуухан аваад ярьтал хүүгийн багш байна.
-...күний ээж мөн үү. Танай хүү... гээд нэг юм яриад уналаа. Би ойлгодоггүй ээ.
-Яасан гэнээ, би ойлгохгүй байнаа гэсэн чинь "Түр хүлээгээрэй. Эгч нь энд байна" гээд удалгүй манай охинд утсаа өгчихлөө. Бүр манай охиныг хүртэл дуудчихаж, яасан юм болоо гэтэл охин утас авснаа,
-Байна уу ээж. Дүү хавиргаа хугалчихсан гэнээ.
-Юууууу???? Яахаараа хавиргаа хугалчихдаг юм бэ? Яаж байгаад хугалчихсан юм бэ? Би ухаан алдах шахаад орилж гарлаа.
-Мээдкү. Тоглож байгаад л хугалчихсан юм байлгүй.
-Юу гэнээ? Яаж тоглохоороо вэ? Дүү чинь одоо хаана байна. Би яг одоо очлоо гээд халаадаа тайлаад шидэж байтал охин,
-Тэгээд 120 иен төл гэж байна.
-Юу? Хавиргаа хугалчихсан байж яахаараа 120 иен төлдөг юм бэ?
-Халбаганых нь үнэ нь гэнээ. Маргааш ирэхдээ авчраарай гэж байна.
-Дүү чинь юугаа хугалсан гэнээ?
-Хоол иддэг төмөр халбагаа хугалчихсан гэнээ. Багш нь тэгээд тань руу ярьж байна. Намайг дуудаад орчуулж өг гээд байна.
-Өө. Еэ ашгүй дээ. Халбага хугарсан юмуу? За ашгүй ашгүй.
-Та яагаад халбага хугарахад баярлаад байгаан?
-За за багшдаа уучлаарай төлье өө гэж байна гээд хэл. Очоод ярья.
Нэг муу төмөр халбага хугарсны төлөө хичээл дундуур ярьж л байдаг сүртэй сүртэй гэхэд дэндүү сүртэй хүмүүс шүү гэж бодсоноо гэнэт ганцаараа үхтлээ инээлээ. Халбага хугарахад ингэтлээ баярлана чинээ санасангүй явлаа.
2013-06-11 Япон. Токио
8 comments:
Yooh suns zailahaa shahlaa shdee, halbaga bsn yaamai daa. Surtei humuus ymaa hicheeliin dunduur zalgaj l baidag.
tiim shuu surtei humuus..zarim zuiliig toohgui haychihdag bolvol stress n hamaagui bagashaar humuus huu
Халбага байсан нь яамайдаа хэхэ
Еэ, ямар их айв аа эхлээд. Халбага хавирга гэдэг 2 үг Япон хэлэнд адилхан хэлэгддэг юм уу?
heheheh egch orchuulagch hiideg mundag yumaa, egch bas mgl helee joohon martaad buruu yarisan bhaa
ёооё эхлээд юун харгис юм, хавирга хугалахдаа халбага бас хугалаад тэгээд хавиргыг нь тоохгүй халбаганыхаа 120-г нэхэж байна энэ тэр гээл, хоол иддэг төмөр халбага хүртэл наян юм боддог байшд.
хавиргаар хатгах шиг л боллоошт
эгч буруу ярьсандаа биш ээж юмны мууг түрүүлж бодсондоо байхаа
Post a Comment