Thursday, June 27, 2013

Би тарган уу?

Дэлгүүр орж хувцас авдаг баатар болов оо. Би бол ер нь өөрийгөө их туранхай гэж боддог байхгүй юу жижигхэн ч биетэй, ер нь яс жижигтэй гэх юмуу. Монголд байхад хүмүүс намайг ямар туранхай юм цагаан хорхойтой юмуу гээд цаашлуулаад байдаг байсан юм. Миний жин ерөнхийдөө 50кг хавьцаа л байдаг юм. Тэгээд монголд чинь дандаа европ хувцасны размер хэрэглэдэг шдээ. 36,38,40,42,44,46 гээд л явж өгдөг. Тэр размераар би чинь 38 өмсдөг байхгүй юу. Өөрөөр хэлбэл мөрний хэмжээ 36-38 см орчим байна гэсэн үг. Тэгээд 38 гэдэг чинь монголд жижиг размертаа ордог байхгүй юу.
Тэгсэн чинь энд юу вэ. Нэг дэлгүүр орсон чинь размер нь 32-оос эхэлдэг юм даа. Би тийм размер байдгийг амьдралдаа ч хараагүй юм байна. Тэгээд үнэн инээдтэй. Хувцаснууд нь 32,34,36,38,40 гээд л болоо. Тэрнээс дээш размертай хувцас үзүүлэнд лав алга, худалдагчид нь хэлж байгаад цаанаас нь ухуулбал л юу юм гэхээс. Тэгэхээр би томоосоо дээрээсээ 2 дахь размер өмсөөд байгаа биз дээ энд бол. Ёо ёо ёо, юу гэсэн үг вэ бүдүүндээ ороод байгаа юм биш үү энд?
Кассанд оочерлож байхдаа япон хүүхнүүдийг ажиглалаа л даа. Тэд нарын биен дээр нэг грамм ч өөх алга. Зүгээр л яс тэгээд дээрээс нь булчин нөмөргөчиж. Сул цулцаганасан нэг булцгар ч мах өөх алга. Дээр хэлж байсан даа, хүүхэд гаргасан эмэгтэйчүүд нь ерөөсөө таргалж жин нэмдэггүй яг л жирийн эмэгтэйтэй адилхан биетэй байдаг гэж. Энэ дэлгүүрээр дүүрэн хүүхдээ энгэртээ тэвэрсэн түрсэн хөтөлсөн хүүхнүүд явж байгаан. Зүгээр л жирийн манай монголын 20 хэдтэй оюутан охидууд ах эгчийнхээ хүүхдийг түр тэврээд явж байгаа юм шиг л харагдаад байгаа юм чинь. Хүүхэд гаргалаа гээд бие хаад нь ямар ч өөрчлөлт алгаа. Тэгээд сургийг нь дуулаад байх нь ээ, энэ япон хүүхнүүд чинь хоолыг айхтар тааруулж тохируулж иддэг гэж байна шүү. Ногоо махны харьцааг бол ёстой айхтар барьдаг гэнэ. Тэгээд байнга гадуур гүйж харайж дасгал хийж алхаж усанд сэлж ямар нэг спортоор байнга хичээллэж байх юм. Таргалах, жин нэмэхээс үхтлээ айдаг улс шүү дээ. Тэгээд дэлхийд наслалтаараа тэргүүлээд байна.
Япон гэхээр учиргүй их цагаан будаа иддэг гэж хүмүүс боддог юм шиг байгаан. Яахав иднэ ээ иднэ, гэхдээ тийм их хэмжээгээр идэхгүй ш дээ. Жаахан будаа, шарсан загас, хачир ногоо гэх мэт яг будаа мах ногооны харьцааг айхтар тааруулсан /тэр нь үнэн калори багатай хоол байгаа байхгүй юу/ хоол хийж идэх юм. Манай хүн эмнэлэгт хэвтэхэд хагалгааны дараах хэд хоног хоолоо идэж чадахгүй, би очиж хоолыг нь иддэг байсан юм. Тэгэхэд л хоолны илчлэг зөв зохистой харьцааг ямар айхтар тааруулсан хоол өгдөг юм бэ гэж боддог байлаа.
Манай нөхөр их бүдүүн л дээ. Анх наашаа ирэхээсээ өмнө монголд байхдаа буяны юмаа хө гээд илүүдэл жиндээ ер санаа зовдоггүй байлаа. Тэгээд энд ирснээс хойш хүн амьтны туранхайг ч хараад өөрийгөө дэлгүүрт таарах хувцас олдохгүй байгааг ч бодоод, одоо бол байнга туръя гэж үглээстэй шүү дээ. Ямар сайндаа өчигдөр хоёр хүүхэдтэйгээ Facetime-аар ярьж байснаа "Аав нь турах гээд салад хийж идэж байгаа" гэсэн чинь манай 2, "Аав та битгий тураа. Тоторогийн гэдэс байхгүй бол бид 2 юугаар тоглох юм" гэсэн чинь манай хүн "Аав нь турахгүй бол та хоёртой удаан хамт байж чадахгүй шдээ. Бүдүүн хүн богинохон насалдаг байхгүй юу. Аав нь удаан насалмаар байна шдээ" гэж ярьчихсан сууж байх юм. Наашаа ирсэн нь сайн ч болсон юмуу. Хэрвээ японд ирээгүй байсан бол манай хүн хэзээ ч турах тухай бодохгүй байсан байхаа.
Ер нь энд дандаа туранхай хүмүүс харсаар байгаад нүд дасаж байх шиг байнаа. Одоо найзуудынхаа facebook-с олуулаа авахуулсан зураг харахаар эр эмгүй нэг их бөөрөнхий хүмүүс харагдаад байх юм. Манайхан их жингийн илүүдэлтэй болж байна шүү. Очиж байгаад ойр дотны хүмүүсийнхээ илүүдэл жинтэй тэмцэнэ ээ.

11 comments:

Piglet said...

Нарийн урт уу, бүдүүн богино уу? Эндхийн эмч нарын өвчтөндөө зөвлөж хэлсэн үгийг иш татав.

Piglet said...

Би бас европод байхдаа XS заримдаа бүр охидын хувцаснаас авдаг байсан шд, гэтэл энд ирээд юу вэ шууд М өмсөөд эхэлж байгаа юм чинь. Тэгээд ажлынхаа хүүхнүүдтэй харьцуулахаар учиргүй тарган биш ч гэлээ нэг л цулцгар, бие хаа их сул харагдаад байдаг байсан. Одоо тэгээд аль болох баланс барьж хоол унд идээд S өмсдөг болчихсон. Бие хөнгөн сайхан л байна даа. Урд нь туранхай хүн хараад жоохон таргалчихвал гоё харагдана гэдэг байлаа, одоо бол таргалалт илүүдэл жингээс болж үүссэн өчнөөн өвчин байгаа болохоор тураачээ, зүгээр нэг хоолоо хорьж биш дасгал хөдөлгөөн, эрүүл хоол идэж тураачээ гэдэг болчихсон.

Aamregled said...

яаанаа .. би бол гахайны зулзага юм байналдаа..
би аймарррр тарганшт.. ерөөсөө турку шээт юмаа

Тэмээчин бүсгүй said...

Манайхан эр эмгүй их бүдүүрсэн байна лээ. Дандаа бүдүүн бүдүүн хүмүүс.

alice said...

turanxai ch yg ni goyo l doo, daanch xeregtei gazraa bas bondgor yumtai bmaar bna aa. Teriig yax uu? arga charga bna uu? :P

би said...

хихи, 42 өмсдөг хүн яаахуу? наад зүгээс чинь лав мөрөн дээр тохох юм олдохгүй юм байна дөө. Нээрээ бараг багадаа л 42 өмсөнө шүү дээ. Өндөр, яс томтой надад бол наад зүгээс чинь мөрөөдөөд ч олдохгүй, аягүй бол оёдлын машин авах хэрэг гарах юм байна даа.

mongolbusgui said...

Hehe, h tiimee, and So-d irj bhd ih l turanhai humuus bsn, odoo bas suuliin ued end targalalt ihseed bgaa. gehdee So humuus neeg ih jijighen biyetei bas bish ymaa. Mongold S umsdug bsn end bas S-ee umsuj bgaa, gehdee end ireed targalsan l daa gkkk. japan, So humuus Mongolchuudtaoi hairtsuulahad namhanaas gadna tseej urt, hul boginoto, yajnii jinm bagatai (yas jijighen) blhr namhan jijighen haragdaad bdg. Bi ch Mongold jijigtee ordog bsn end bol humuus namaig 165 gej bodood bdiin. Mongolchuud bid chini ug n busad Asia humuusiig bodwol Shine chuluun zevseg-n uees ehleed Hunnu-n ue hurtel Europe-uudtai tsus ih holildsonii achaar geh uu, urt hultei, bogino tseejtei, yas tomtoi humuus shuudee (mergejiliin uvchin hudluud hehe).
Nogoohon targan bishee Mongol hunii physiology ontslog n tiim ymaa gkk. Mongolchuud maani jaahan jingee bariad bariad yawchuul East Asia dotoroo biye haa saitai humuust orno shuu :)

Anonymous said...

haha yag tiim shuu mongolchuud 20 garaad l buurunhii bolood yavchihna, yalanguya erchuud n gedes tureel huzuu buduureed l ta yag goliig n olood helchihlee..bi ch bas 51 murtuluu L size umsdug shuu..end ireed targalaad neg heseg delguur orson ch huvtsas taarahgui unen muuhai bsan shuu..endehiin emegteichuud neeree yasgui yum shig bgaamaa..yuu ch medegdehgui yavj bgaad genet huuhed tseverchihsen yavj bdag neh sonin..delguurt yavj bgaa huuhnuud n neg bodliin uruvdmuur shdee..huuhdee tsunhee hamag yumaa uuruusuu ulguchihsun nuhur n hajuud n neh gangan zaluu..egch n huuhdee tevreed eregtei duuteigee yavj bgaa yum shig l bdag yum..mongold bol nuhur n ali hundiig n barial yavna tee..edn teged erchuud n ajillaj mungu oldog gedeg utgaaraa uursduu ih gangalnaa..eregtei huvtsasniih n material emegteigees n yaaltchgui iluu sain bdiimaa..emegtei n bol neg daavuu tor holboson navsgar navsgar hyamd yumnuud..eregtei huvtsasnuud n iluu unetei bas sain hiigdsen bdag yum bnalee..

edna said...

ямар сонийн. яагаад тйим бага жинтэй байж 38 өмсөж байгаан?? Би 57 58кг орчим байвал 38 өмсдөг. 60 гарчуул 40 болдын. Чи эсвэл яс томтой гэдэг нь юм болвуу? ГАПын өмднүүд бүр 00 гэсэн сайз байдаг шд, хүүхэлдэй юмуу хаашаа юм кк. 00 хэмжээг В.Бэкхэм авхай өмсдийн гэсэн шт.
Харин ФБ харахаар яг тийм бдг. тарган тослогтсон нүүртэй. Тэгээд овортой харагдана. Би ч одоо хүн муу хэлэлтгүй өөрөө тйим болох замдаа ороод бна. Идэж байгаа мах нь яалтачгүй илт нөлөөлж бн нүүрний арьсанд лав. Тарга бол хөдөлгөөнөөс л болж байна. Би бүр илт хөдөлгөөн дутагдаад үенүүд хөшөөд байхын, даанч хүссэн үедээ гараад гүйх орчингүй юм.

Anonymous said...

Хаха, нээрээ тарган нь ч юу ийн, яс томтой нь үнэн байх шүү. Намайг бүүр жоохон 13, 14тэй охин байхад ээж Япон явж ирээд,чамд таарах хувцас олдохгүй байна гээд зонтик авчирч өгч байж билээ. Би тэр үед бүр яс арьс байсы шд.

Nogoohon said...

Хөөх би тэгвэл аймаар тарган юм байна аа. Яахав хааяа 36 өмсчихдөг л дөө. Ихэнхдээ яг 38 л таараад байдаг юм. Жин бол яах аргагүй 50-51 хооронд л байдаг юм. Уг нь би тийм өндөр мөндөр хүн биш ш дээ.