Wednesday, January 26, 2011

Playboy year - 2011

Өчигдөр хурал хийж байлаа. Манай дарга одоо удахгүй цагаан сар боллоо, туулай жил гарах гэж байна, энэ жил олон шинэ хүүхэд мэндлэх байхаа гээд л албаны яриан дундуур хөгжилтэй юм хавчуулаад ярьж байлаа. Тэгсэн манай ажлын нэг залуу "Of course, it is a Playboy year" гэж авдагийн. Бүгд нирхийтэл инээлдээд эргэж албаны ярианы формондоо ортол нилээн удсан шүү. 

Мэдрэлийн ядаргаа мөн үү?

Өнгөрсөн жил миний үс алга дарам газар халцраад. Бүр үсний нүх сүв ч байхгүй гяв гялаан.  Азаар ар дагзандаа байсан. Тэгээд бүтэн сар хуйх руугаа тариа тариулж байж үс маань ургаад. Эмчийн хэлснээр мэдрэлийн ядаргаа гэсэн. Тэгсэн энэ жил дахиад л халцраад эхэллээ яг нөгөө газраа. Халзан болох нь ээ. Энэ жил арай жижиг хэмжээтэй халцарч байна гээд баярлаад байгаа юмаа. 
Бас өдөржин РС шагайж шагайж орой гэхэд нүд чилээд чинэрээд бүрэлзээд нулимс ч гарах гэж үзэх шиг. Орой гэртээ очоод үргэлжлүүлэн шагайх ямар ч чадваргүй болчих юм. Сонин юмаа. Бүх хүмүүс ингээд шагайгаад л сууж байгаа биз дээ. Яахаараа заавал би ингэж хүндээр тусгаж авдаг байна. Яанаа компьютертэй ажиллаж чадахгүй болчих вий дээ. Ийм зовлонтой хүмүүс байвал яаж шийдэж байна хуваалцаач. 
Бас үс ингэж халцрах нь үнэхээр ядаргаа мөн үү? Юунаас болдог юм болоо. 

Tuesday, January 25, 2011

Britannica-г хямдруулж авах болов.

Өнөөдөр Nepko-гоос утасдаж байна. Чиний нэр Britannica тольд орсон тул 105,000₮-өөр хямдруулж авах боломжтой шүү гэж байна. Болж л байна ш дээ, дэлхийд алдартай нэвтэрхий толийн монгол хувилбарыг 345,000₮-өөр авна гэдэг чинь.  Гадуур 450,0-р зарагдаж байгаа юм гэсэн.
Яагаад миний нэр орсон бэ гэж үү? Алдартай болохоороо орсон байхгүй юу. Хихихи, худлаа худлаа. Энэ толийг орчуулахад жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулсан юмаа. Хийсэн ажлынхаа үр шимиийг харах сайхан юм. Дэлхийн сонгодогуудаар бидний тархийг цэнэглэж байдаг Nepko publishing-гийн ах эгч нартаа баярлалаа.   

Wednesday, January 19, 2011

Миний кайф авдаг дуунууд

Хүүе-Хаая блогийг сонсож байгаад гэнэт хөгжмийн тухай юм бичмээр санагдаад.  Та такси бариад эксел юмуу аксентад суувал хэзээ ч гадаад дуу сонсохгүй зөвхөн нийтийн дуу л сонсоно. Тэр жолоочийн нас ердөө ч хамаагүй шүү. Ийм залуу жаахан хүүхэд байж яагаад зохиолын дуу сонсдог юм бол доо гэж гайхмаар. Хааяа нэг япон тэрэгтэй залуухан жолоочтой халтуурны тэргэнд суувал сүүлийн үеийн гадаад дуу сонсогддог юм. Харин миний машинд /хэхэ ганц минийх биш л дээ манай/ эсвэл гэрт хамгийн сүүлийн үеийн дуунууд явж байдаг бөгөөд машины МР3-аа сард нэг удаа update хийдэг. Тэгэхгүй бол уйдчихна. Уучлаарай эвгүй санагдвал, гэхдээ л үнэнээ хэлье би монгол дуу сонсдоггүй. Хэрвээ гадаадад амьдардаг болвол сонсох байх л даа эх орноо санаад. Манай охин л хааяа Кивигийн дууг сонсох дуртай. Технологийн дэвшил ч сайхан болж дээ. Chart-д тэргүүлж байгаа дуунуудыг сонсож үзэж байгаад аятайхан дуу бол татдаг сайтнуудаас татаж аваад DVD дээр бичээд эсвэл машиныхаа MP3-ыг оруулж ирж байгаад хуулаад тавьчихна. 
Гэхдээ би энд өөр юмны тухай ярих гээд байна л даа. Эдгээр өдөр тутмын chart-д орж ирж байгаа дуунууд нь зөвхөн ая компьютер хөгжмөөр зодсон хэдхэн 7 хоногийн эсвэл хэдхэн сарын настай /ихэвчлэн night club-д зориулсан юм шиг/ дуунууд байдаг. Харин тухайн хүний сонсох дуртай онцлог стилийнх нь дуунууд хэзээ ч хуучиршгүй бөгөөд насан туршдаа сонсдог байх. 
Анх дуу хөгжим гээч зүйлтэй нөхөрлөсөн түүхээсээ хуучилвал, намайг 10 жилд байх үед Back street boys, Spice girls, Take that, Toni Braxton гэх мэт хамтлаг дуучид од болж байлаа. Харин аав маань хөгжмийн хорхойтон байсан болохоор Queen, Guns$Roses, Bruce Springsteen, David Bowie, Bonnie Taylor, Rock Steward, Suzi Quatro, ABBA, Beatles гэх мэт 60,70,80-аад оны бүх л хамтлаг дуучдыг кассет пянз байдаг байсан юм. Аав маань намайг загнаж байгаад Back street boys-ын хөгжмийг Queen-ээр солиод сонсгодог байж билээ. Би Queen Beatles 2-ын бараг бүх концертийг сонссон. Та нар Eagles-ийн Hotel California-г unplugged бичлэгийг нь сонсоод хэдэн гитар тоглож байгааг нь хэлж чадах уу. Аав маань намайг тэгэж шалгадаг байж билээ /4 гитар тоглодог/. Харин ааваасаа хойш би өөрөө амьд хөгжим сонирхдог болчихсон байсан. Хөөе тэглээ гээд би үсээ арзайлгаад савхин хүрэм өмсөөд элдэв гархи зүүгээд явдаг байсан гэсэн үг биш шүү. 
Түүнээс хойш тухайн цаг үед гарч байгаа поп дуунуудыг сонсохоос гадна Oasis, Coldplay, Guns&roses, Gorillaz, Red hot chilli peppers, Nirvana, Radiohead, Cranberries, Keane нарын дуу бүүр сэтгэл татаад сонсохоор үнэн кайф авдаг болчихсон шүү.  Энэ дуунууд миний хамгийн сонсох дуртай дуунууд.
video
  

video
video
video

video
video

Харин манай нөхөр болон найзууд ер нь ойр дотны хүмүүс дотор миний энэ дуунуудыг ойлгодог хүн үзээд өгье гэсэн ч ганц ч байхгүй. Намайг ийм дуу сонсохоор яаж ийм юм сонсдог байнаа гээд гайхаад байдаг юм. Би тэгээд гэртээ хэн ч байхгүй үед нууцаар сонсдог гэх үү дээ. Ямар ч байсан би энэ дуунуудаа насан туршдаа л сонсох байх гэж бодож байна.  Намайг харсан хүн ийм дуу сонсдог гэвэл мэл гайхах байх л даа хэхэ.
Энд чинь видео файл оруулахад ямар уддаг юм бэ? Техникийн нөхцөл байдлаас шалтгаалаад хэдхэнийг нь орууллаа.        

Thursday, January 13, 2011

Нэг зорилго нэмэгдэв

Шинэ жил гарахаар хүмүүс за би энэ жил ийм ийм юмыг амжуулна гээд зорилт тавьдаг даа. Миний хувьд бодож санасан хэдэн юм бий нь бий. Тэр нь дандаа ажилтай холбоотой. Харин хувийн амьдрал дээрээ ганцхан зорилт тавьсан байсан нь "Ирэх зун хөдөөгөөр аялж үзэх, Хөвсгөл далайг үзэх" гэсэн байсан юм. Тэгтэл өнөөдөр ажлын хүүхний ярианаас болж гэнэт энэ нэгэн зорилгыг нэмж, ямар ч байсан энэ 2011 он дотор биелүүлэх юм шүү гэж өөртөө хатуу хэллээ. Юу вэ гэвэл аль 3 жилийн өмнөөс л бодоод байсан "Хараа засах лазер хагалгаа". Энэ хагалгааг Болор-Мэлмий эмнэлэгт 1,000$ хийдэг болсон гэж сонссоноос хойш, уржнан жил манай найз хийлгээд баярласандаа нисэж байгааг нь өөрийн нүдээр харснаас хойш бүүр хийлгэх юмсан гэж мөрөөдөж явдаг байснаа сая манай ажлын хүүхэн өнгөрсөн 8-р сард хийлгэсэн гэж ярихыг сонсоод сэтгэл шулуудлаа. Түүний хараа нь -8 байсан юм байна, харин одоо 0. Би чинь -5, нүдний шилгүй л бол амьдрал байхгүй. Тэгэхэд хасах найм бол бүр сохор гэсэн үг. Хагалгаа нь 10 минут хэртэй л болдог гэнэ. Хагалгааны дараа цонхоор Богд уул руу харсан чинь уулын мод нэг нэг ширхэгээрээ харагдсан гэнээ. Ямар гоё юм бэ? Тэгэж харж үзэх юмсан. 
Би гэж өөрийгөө гаргуунд нь гаргачихсан амьтан бүтэн сар компьютер харахгүй гам барина гэдгийг дуулангуутаа "Заа за тийм удаан ажлаас холдох зав хаана байна" гэж хойшлуулсаар өдийг хүргэжээ. Тэр хооронд нүд маань жил ирэх бүр -1-ээр муудсаар байгаа юм. 2009 онд -4 байсан хараа маань өнгөрсөн намар хальт шалгуулсан чинь -5,25 болсон байна гэж байсан. Үнэн байх өө. Би өдөр ирэх тутам ТВ-ын мэдээний доогуур гүйдэг титр мэдээг  диван дээрээсээ уншиж чадахаа байгаад байгаа юм. Ирэх зун ч юмуу намар нэг сар ажлаасаа чөлөө аваад өөрийгөө бодноо яадаг юм. Нүдний шилтэй хүний зовлонг та нар мэднэ биз дээ. Нурших юун.  

Wednesday, January 12, 2011

Байгальд ээлтэй байна гэдэг нь...

Байгаль орчны тухай сүүлийн үед маш их ярьдаг болоод байгаа. Байгальд ээлтэй байх, эх дэлхийгээ авран хамгаалах тухай та бүхэн бишгүй л дуулсан байх. Хүлэмжийн хийн тухай ч үгүй мөн их сонссон байх гэж бодож байна. Би энэ бүгдийн тухай дахин ярьмааргүй байна. Харин байгальд ээлтэй байна гэж бидний өдөр тутмын амьдралд юуг хэлээд байгааг сануулах гэсэн юм. 
1. Шүдээ яг сойздож байх үедээ усанд орохдоо биеэ савандаж байх үедээ цоргоо хаагаад сурчих. 
Энэ чинь усыг маш их хэмнэнэ.  Энэ хэрээрээ та байгаль орчноо хамгаалахад хувь нэмрээ оруулж байна.
2. Цаашилбал усны тоолуур тавиулах хэрэгтэй. 

Тавиулах өртөг нь 100-аад мянга болдог ч танайх 1 жилд иймэрхүү хэмжээний мөнгө огт хэрэглээгүй усандаа төлдөг. Яагаад гэвэл байр бүрийн доор нэгдсэн журмын тоолуур байдаг бөгөөд тэр тоолуурын заалтыг харж байгаад тоолууртай айлуудын хэрэглээг хасаад үлдсэн айлын ам бүлийн тоонд хуваагаад төлбөрийг оногдуулчихдаг. Хэрвээ танай байрны доор гуанз кафе зэрэг ус их хэрэглэдэг байгууллага байдаг бол та тэдний усны төлбөрийг төлдөг гэсэн үг шүү. 
3. Гэрлийн шилээ солиорой. 

Бидний гэртээ хэрэглэдэг ердийн шар улайсдаг чийдэн маань аль эрт моодноос гарчээ. Дэлхийн бараг бүх орон CFL (Compact Fluorescent Lamp) хэрэглэдэг болсон бөгөөд энэ нь хамаагүй урт хугацаанд ашиглагдахаас гадна цахилгааныг маш бага зарцуулдаг. Ядаж л танай цахилгааны мөнгө бага гарна. Хэрвээ оффист байгаа юм шиг хэтэрхий цагаан санагдаад байвал энэ чийдэнгийн шар туяатай нь ч зарагдаж байна лээ. 
4. Аяга тавгаа угаахдаа...

угаалтууртаа ус тосож угааж бай. Энэ нь гоожуулж угааснаас маш их усыг хэмнэдэг. 
5. Цахилгаан хэрэгслүүдээ залгуураар нь салгаж бай. 




Үүнийг би мөн ч их үглэх юм даа. Даанч манай гэрийнхэн ч ажлынхан ч тийм ч сайн хэрэгжүүлэхгүй юм. Залхуутай нь ч залхуутай байдаг л даа. Орой ажил тарахаар л би хамаг юмаа салгаад л бөгтөлзөөд явдагийн. Хэдийгээр тухайн цахилгаан хэрэгсэл маань ажиллахгүй ашиглагдахгүй байгаа ч, залгуураар нь салгаж байх нь 1-рт цахилгаан хэмнэдэг /үнэн шүү/, 2-рт гэнэтийн өндөр хүчдэл ирэхэд шатахгүй, 3-рт цахилгаан хэрэгслийн эдэлгээний хугацааг уртасгадаг. Орой унтахдаа ТВ-гээ удирдлагаар нь унтраачихаад дараа нь залгуураар нь салгачихыг хичээгээрэй.
6. Гэртээ шинэ цахилгаан бараа авах гэж байна уу?
Тэгвэл цахилгаан зарцуулалтын хэмжээг нь сайн хараарай. Их тоо байх тусмаа их цахилгаан иднэ гэсэн үг шүү. Эсвэл худалдагчаас нь power saving үзүүлэлттэй байна уу гэж асуу. Сүүлийн үед цахилгаан барааны фирмүүд энэ үзүүлэлтээрээ уралддаг болсон. 
Жишээ нь энэ Энэтхэгийн цахилгаан барааны эрчих хүч хэмнэлтийг харуулдаг үзүүлэлт
  Миний ойлгосноор жишээ нь, Пазма ТВ нь LCD ТВ-нээсээ хамаагүй их цахилгаан зарцуулдаг юм билээ. 
7. Хүүхдүүдээ компьютер тоглож суухын оронд гадаа тоглуул.
Гадаа тоглох орчин муутай ч гэсэн хүүхдээ аль болох гадаа найзуудтай нь тоглуул, дугуй унуул, заал авахуул. 


Энэ нь наанадаж хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтөнд мөн нийгэмшихэд нь туслана, цаанадаж цахилгаан хэмнэнэ.
8. Машин
Аль болох машин бага уна. 


Ойрхон газар бол алхаж бай. Ядаж л эрүүл мэндэд чинь хэрэгтэй. Мөн машин дахь хэрэггүй хүнд эд зүйлсээ гарга, машиныхаа дугуйн хийг сайн шалгаж бай. Хэтэрхий их дүүрсэн юмуу, хий бага шалчийсан дугуй нь машины бензин идэлтэд нөлөөлдөг. 
 
 


 

Ажлын зар

Зарим нэг байгууллагууд зүгээр ПиаР хийх гэж ажлын байр сониноор зарлуулдаг байж магадгүй гэж Алимаа эгч дүгнэжээ. Бас олон улсын байгууллагууд авах хүнээ аль эрт сонгочихоод шударга явагдсан гэж харагдуулахын тулд сонин дээр зар тавьдаг талаар хэлсэн байна. Зарим нэг тийм тохиолдол ялангуяа зөвлөх гэх мэт нилээн томоохон албан тушаал дээр гардаг байхыг үгүйсгэхгүй. Харин би энд нэг хөөрхөн зар тавихаар шийдлээ. Учир нь энэ байгууллагад ажилладаг миний сайн найз аль болох олон хүнд хүргэж өгөхийг гуйсан юм.  Би энэ байгууллагыг recruitment-ээ шударгаар явуулдаг байх гэж бодож байна. Мэдээж энэ бол зөвлөх юмуу CEO-гийн албан тушаал биш л дээ. Залуу улсыг сонирхоосой, өөрийгөө сориод үзээсэй гэж бодож байна.


Vacancy Announcement

The Office of the WHO Representative in Mongolia announces the vacancy of a Project Secretary post.

Under the direct supervision of the Programme Officer (Stroke and Heart Diseases) and guidance of an Administrative Assistant, the incumbent performs the following functions to support Stroke and Heart Disease Project in Mongolia:
1.    Establishes and maintains the filing system of technical documents and correspondence. Establishes and updates a proper computerized information system on on-going activities, counterparts, etc.. Accesses and retrieves information from relevant databases and updates as required.
2.    Drafts/prepares general correspondence not involving policy or technical knowledge on brief instructions or own initiative; types statements, reports, on word-processing equipment; takes notes at meetings as basis for minutes.
3.    Translates materials, either in writing or verbally, from Mongolian to English and vice-versa. Make oral translation during meetings, workshops and other arrangements if requested.
4.    Using the Global Management System (GSM), assist in monitoring aspects of the implementation of planned activities and availability of funds for project/programme budget levels and financial expenditures, according to the approved work plan. Assembles draft background for planning, monitoring and evaluation exercises.
5.    Makes administrative arrangements for activities with regard to preparation of standard contracts as per the established guidelines, recruitment of consultants and temporary advisers, and arrangements of study tours and duty travel in accordance with the approved programme budget.
6.    Assists in the organization of meetings held in-the country, i.e.: makes general administrative preparations, including organization of practical local arrangements and advance transport of documents/equipment. Provides administrative and secretarial support during the meetings, as appropriate. Prepares reports to ensure all activities are well documented as well as administrative reports.
7.    Performs other related duties as and may be assigned from time to time as a member of WHO Country Office team.

Qualifications required:
EducationEquivalent to graduation from secondary school with thorough training in administration/secretarial related fields.
Knowledge and skills – Thorough knowledge of office procedures; typing and stenographic skills at required speed, ability to discern routine from non-routine; ability to draft correspondence, summary of meetings and notes for the record; ability to use word processing equipment and computerized systems and databases; use of other applications preferable; ability to work harmoniously as a member of  a team, adapt to diverse educational and cultural backgrounds and maintain high standards of personal conduct.
Experience – Minimum two years' experience in secretarial/administrative posts, preferably, in a large or an international organization.
Languages – Excellent knowledge of spoken and written English and Mongolian.

Others: Salary scale – US$720.00 (per month/payable in local currency), Contract type – Special Service Agreement (non-WHO staff member) with initial 6-month probation period and of a limited duration for a period of two years.

If you possess the above qualifications, please submit 1) application letter, 2) personal history form (available at WHO Representative Office or at http://www.un-mongolia.mn/who/vacancy.htm, 3) at least three reference letters from current/previous employers to the Administrative Assistant of WHO Representative Office in Mongolia, Government Building No. 8 (#Ministry of Health), Ulaanbaatar, Mongolia not later than 16.00 pm, Friday, 21 January 2011.

Only candidates under serious consideration will be contacted.

Post is subject to local recruitment and will be filled by persons
 recruited in the local commuting area of the office

WHO has a smoke-free environment and does not recruit smokers or other tobacco users

Wednesday, January 5, 2011

Got a promotion!

I would like to share this amazing news. Yesterday my supervisor called me in his room and I reached there few minutes later. He was with HR officer and they had something nice things to say to me which expressed on their face apparently. However, I have no idea about what they will say but I know only it might be good news. Yes, it is a good news I've never heard before. I've got a promotion. Of course, not a big jump to top, but such  a great award to me. 
Oh my goodness, this month I'll receive my new salary which almost doubled former one. That sounds great! Thank you my organization's administration who open their eyes on staff's real performance and appreciate their contributions.         

Tuesday, January 4, 2011

Шинэ жилийг хэрхэн тэмдэглэв

Хоцорч оруулж байгааг минь өршөөгөөрэй. Гэхдээ яахав сонирхолтой байх болов уу гээд оруулчихлаа. 
Манай ёолк

Monday, January 3, 2011

Парк дээр

Уг нь нилээн дээр явсан юмаа, одоо л оруулж байна. Парк дээр Зул сарын яармаг гарсан сургаар гэр бүлээрээ нэгэн амралтын өдөр гараад шидчихлээ.