Thursday, January 13, 2011

Нэг зорилго нэмэгдэв

Шинэ жил гарахаар хүмүүс за би энэ жил ийм ийм юмыг амжуулна гээд зорилт тавьдаг даа. Миний хувьд бодож санасан хэдэн юм бий нь бий. Тэр нь дандаа ажилтай холбоотой. Харин хувийн амьдрал дээрээ ганцхан зорилт тавьсан байсан нь "Ирэх зун хөдөөгөөр аялж үзэх, Хөвсгөл далайг үзэх" гэсэн байсан юм. Тэгтэл өнөөдөр ажлын хүүхний ярианаас болж гэнэт энэ нэгэн зорилгыг нэмж, ямар ч байсан энэ 2011 он дотор биелүүлэх юм шүү гэж өөртөө хатуу хэллээ. Юу вэ гэвэл аль 3 жилийн өмнөөс л бодоод байсан "Хараа засах лазер хагалгаа". Энэ хагалгааг Болор-Мэлмий эмнэлэгт 1,000$ хийдэг болсон гэж сонссоноос хойш, уржнан жил манай найз хийлгээд баярласандаа нисэж байгааг нь өөрийн нүдээр харснаас хойш бүүр хийлгэх юмсан гэж мөрөөдөж явдаг байснаа сая манай ажлын хүүхэн өнгөрсөн 8-р сард хийлгэсэн гэж ярихыг сонсоод сэтгэл шулуудлаа. Түүний хараа нь -8 байсан юм байна, харин одоо 0. Би чинь -5, нүдний шилгүй л бол амьдрал байхгүй. Тэгэхэд хасах найм бол бүр сохор гэсэн үг. Хагалгаа нь 10 минут хэртэй л болдог гэнэ. Хагалгааны дараа цонхоор Богд уул руу харсан чинь уулын мод нэг нэг ширхэгээрээ харагдсан гэнээ. Ямар гоё юм бэ? Тэгэж харж үзэх юмсан. 
Би гэж өөрийгөө гаргуунд нь гаргачихсан амьтан бүтэн сар компьютер харахгүй гам барина гэдгийг дуулангуутаа "Заа за тийм удаан ажлаас холдох зав хаана байна" гэж хойшлуулсаар өдийг хүргэжээ. Тэр хооронд нүд маань жил ирэх бүр -1-ээр муудсаар байгаа юм. 2009 онд -4 байсан хараа маань өнгөрсөн намар хальт шалгуулсан чинь -5,25 болсон байна гэж байсан. Үнэн байх өө. Би өдөр ирэх тутам ТВ-ын мэдээний доогуур гүйдэг титр мэдээг  диван дээрээсээ уншиж чадахаа байгаад байгаа юм. Ирэх зун ч юмуу намар нэг сар ажлаасаа чөлөө аваад өөрийгөө бодноо яадаг юм. Нүдний шилтэй хүний зовлонг та нар мэднэ биз дээ. Нурших юун.  

13 comments:

www.ulemj.com said...

Би хийлгүүлмээр л байдын гэхдээ миний -2 юм чинь гэж бодоод л яваад байгаа

BuBu said...

mnai neg nz bas hiilgesen sayhan, odoo neg ym tusaagaad bj bgm shig blee, nudnii shil zuucheel yavaad blee, gerel tushaar joohn ovddog horsdog l gj ble, uddaggui aravhan minute boldog gsn, solongosd 2.1 sayaar gsn bhaa hiilgesen gjile. Amjilt!

Cаарал said...

Би ч бас сонирхоод л байгаа. Гэхдээ хамгийн эмзэг эрхтнээ зүсүүлж огтлуулна гэхээр элэг зүрх эмтрээд зориглож чадахгүй явна. Манай энд баталгаанаасаа хамаараад үнэ нь өөр өөр байх юм. 10 жилийн баталгаатай нь төгрөгөөр сая таван зуу орчим, 25 жилийн баталгаатай нь гурван сая орчим гэх жишээтэй. Бас сертификат аваагүй нөхдүүд дур мэдэн хагалаад халдвар оруулсан, бараг сохорсон гэх мэдээнүүд мэр сэр дуулдаад нэмж айлгаад байх юм. Тэгж байгаад нэг зоригтой, эр хүн болохоороо үзээд алдана даа...

Дeстини said...

Наад хагалгаа чинь их дажгүй гэсэн. Заавал хийлгээрэй. Блогоор зочилсонд их баярлалаа.

Гилийн хатан said...

chi dahij huuhed gargahgui umuu? Herev gargana gevel huleej bgaad hiilgehgui yu. Naiz maani huuhed turuuleed dahiad -3 bolson

Гилийн хатан said...

haha, Saaraliin suuliin uguulberiig, eleg hushluu

naraa said...

Үлэмж-д: Бүүр муутгаж байснаас эртхэн хийлгээд зогсоосон нь дээргүй юу?
Bubu-д: Энд Монголд хийж байгаа нь одоо болтол би ганц ч гомдол сонсоогүй л байна. Тэгээд л их найдаад байгаа юм.
Саарал ахад: Тэгээрэй та тэгэж байгаад нэг зоригтой эр хүн болохоороо хийлгээрэй. Их зүгээр юм гэж би эцсийн эцэст дүгнээд байгаа.
Дестини эгчид: Харин тиймээ ийм сайхан юм гарчихаад байхад одоо болтол нүдний шилтэйгээ л яваад байхын гэж өөрөө өөртөө хэлээд л сууж байна.
Гилийн хатан эгчээ, би чинь төрөх нь төрнө өө, гэхдээ өөрөө төрдөггүй юмөө. Эмч нар хагалаад л авчихдагийн, тэгэхээр нүдэнд маань ачаалал ирэхгүй байх гэж бодоод байгаан.

naraa said...

Өвдөх юм ерөөсөө ч байдаггүй гэсээн. Нэг дусаалга дусаадаг гэсэн, тэр нь мэдээ алдуулагч юм шиг байна лээ гэж байсан, жаахан чинэрээд байдаг юм гэнэ лээ. Тэгээд л 10 минут үргэлжилдэг хагалгаа нь юу ч мэдэгдэхгүй. Харин дараа нь 1 сар ерөөсөө ч ТВ үзэхгүй, РС шагайхгүй, хүнд юм өргөхгүй, ууранд цохиулахгүй гэх мэт гам барьж чадвал 3 сарын дотор тэр сайжирсан хараа нь тогтдог юм гэсэн.
Над шиг нүд рүүгээ тариа хийлгэж үзсэн хүнд ёстой юу ч биш санагдаж байна. Өнгөрсөн намар нүдний ханиад тусаад нэг нүдний хувийн эмнэлэг дээр яваад очсон чинь барьж аваад ингэхгүй л бол болохгүй гэсээр байгаад тарьчихсан шүү. Тэгээд ч эдгээгүй, бараг 14 хоногийн дараа л эдгэсэн.

chris said...

nad shig aimhai hund sonsohod l hetsuu bna. manai bas neg duu -8 tai. uneheer tegej saijirdag bol hiilgehed yahaw dee. Amjilt husey! :-)

Жулиа said...

Би -2 мөртлөө л хэцүүдээд байхад -8 бол бүүр айймар биз

peakfinder said...

Нүдний шилнээс салах хүсэл байвч хагалуулж зүсүүлнэ гэхээр зориг хүрдэггүй ш дээ. Нүдний болор сунасаныг зүсэж багасгаж байгаа болохоор дэндүү их авчихвал олон жилийн дараа яах бол гэж бодогдоод байдаг юм.

Anonymous said...

Bi hiilgeed 2 jil bolj bna. End bol hiigeed l 4-5 tsag unt, 7 honog em dusaa, 7 honog us oruulj bolohgui, nudee nuhaj bolohgui gesen. Ternees computer, TV ene ter bol untaj bosool cholootei gej bsan. Nudnii shilnees salaad zondoo bayarlasan. Odoo bol shono ene ter burged shig hardiin he he. Hagalgaa ni neg nuden deer 20 sec. Uo ch medegddeggui um bna lee. Harin gereld iluu medreg bolchihdog um shigee.

Anonymous said...

bolor melmiid neg nudiin say gediin bhdaa bolor melmiigiin site deer n hagalgaanii bichleg bleeshdee bmelmii@mbox.mn gj bsan