Wednesday, January 12, 2011

Байгальд ээлтэй байна гэдэг нь...

Байгаль орчны тухай сүүлийн үед маш их ярьдаг болоод байгаа. Байгальд ээлтэй байх, эх дэлхийгээ авран хамгаалах тухай та бүхэн бишгүй л дуулсан байх. Хүлэмжийн хийн тухай ч үгүй мөн их сонссон байх гэж бодож байна. Би энэ бүгдийн тухай дахин ярьмааргүй байна. Харин байгальд ээлтэй байна гэж бидний өдөр тутмын амьдралд юуг хэлээд байгааг сануулах гэсэн юм. 
1. Шүдээ яг сойздож байх үедээ усанд орохдоо биеэ савандаж байх үедээ цоргоо хаагаад сурчих. 
Энэ чинь усыг маш их хэмнэнэ.  Энэ хэрээрээ та байгаль орчноо хамгаалахад хувь нэмрээ оруулж байна.
2. Цаашилбал усны тоолуур тавиулах хэрэгтэй. 

Тавиулах өртөг нь 100-аад мянга болдог ч танайх 1 жилд иймэрхүү хэмжээний мөнгө огт хэрэглээгүй усандаа төлдөг. Яагаад гэвэл байр бүрийн доор нэгдсэн журмын тоолуур байдаг бөгөөд тэр тоолуурын заалтыг харж байгаад тоолууртай айлуудын хэрэглээг хасаад үлдсэн айлын ам бүлийн тоонд хуваагаад төлбөрийг оногдуулчихдаг. Хэрвээ танай байрны доор гуанз кафе зэрэг ус их хэрэглэдэг байгууллага байдаг бол та тэдний усны төлбөрийг төлдөг гэсэн үг шүү. 
3. Гэрлийн шилээ солиорой. 

Бидний гэртээ хэрэглэдэг ердийн шар улайсдаг чийдэн маань аль эрт моодноос гарчээ. Дэлхийн бараг бүх орон CFL (Compact Fluorescent Lamp) хэрэглэдэг болсон бөгөөд энэ нь хамаагүй урт хугацаанд ашиглагдахаас гадна цахилгааныг маш бага зарцуулдаг. Ядаж л танай цахилгааны мөнгө бага гарна. Хэрвээ оффист байгаа юм шиг хэтэрхий цагаан санагдаад байвал энэ чийдэнгийн шар туяатай нь ч зарагдаж байна лээ. 
4. Аяга тавгаа угаахдаа...

угаалтууртаа ус тосож угааж бай. Энэ нь гоожуулж угааснаас маш их усыг хэмнэдэг. 
5. Цахилгаан хэрэгслүүдээ залгуураар нь салгаж бай. 




Үүнийг би мөн ч их үглэх юм даа. Даанч манай гэрийнхэн ч ажлынхан ч тийм ч сайн хэрэгжүүлэхгүй юм. Залхуутай нь ч залхуутай байдаг л даа. Орой ажил тарахаар л би хамаг юмаа салгаад л бөгтөлзөөд явдагийн. Хэдийгээр тухайн цахилгаан хэрэгсэл маань ажиллахгүй ашиглагдахгүй байгаа ч, залгуураар нь салгаж байх нь 1-рт цахилгаан хэмнэдэг /үнэн шүү/, 2-рт гэнэтийн өндөр хүчдэл ирэхэд шатахгүй, 3-рт цахилгаан хэрэгслийн эдэлгээний хугацааг уртасгадаг. Орой унтахдаа ТВ-гээ удирдлагаар нь унтраачихаад дараа нь залгуураар нь салгачихыг хичээгээрэй.
6. Гэртээ шинэ цахилгаан бараа авах гэж байна уу?
Тэгвэл цахилгаан зарцуулалтын хэмжээг нь сайн хараарай. Их тоо байх тусмаа их цахилгаан иднэ гэсэн үг шүү. Эсвэл худалдагчаас нь power saving үзүүлэлттэй байна уу гэж асуу. Сүүлийн үед цахилгаан барааны фирмүүд энэ үзүүлэлтээрээ уралддаг болсон. 
Жишээ нь энэ Энэтхэгийн цахилгаан барааны эрчих хүч хэмнэлтийг харуулдаг үзүүлэлт
  Миний ойлгосноор жишээ нь, Пазма ТВ нь LCD ТВ-нээсээ хамаагүй их цахилгаан зарцуулдаг юм билээ. 
7. Хүүхдүүдээ компьютер тоглож суухын оронд гадаа тоглуул.
Гадаа тоглох орчин муутай ч гэсэн хүүхдээ аль болох гадаа найзуудтай нь тоглуул, дугуй унуул, заал авахуул. 


Энэ нь наанадаж хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтөнд мөн нийгэмшихэд нь туслана, цаанадаж цахилгаан хэмнэнэ.
8. Машин
Аль болох машин бага уна. 


Ойрхон газар бол алхаж бай. Ядаж л эрүүл мэндэд чинь хэрэгтэй. Мөн машин дахь хэрэггүй хүнд эд зүйлсээ гарга, машиныхаа дугуйн хийг сайн шалгаж бай. Хэтэрхий их дүүрсэн юмуу, хий бага шалчийсан дугуй нь машины бензин идэлтэд нөлөөлдөг. 
 
 


 

6 comments:

bebe said...

цахилгаан хэрэгслээ залгуурааар нь салгахааас бусдыг нь биелүүдэг юпм байнааа би :]

Nogoohon said...

Bebe сайн байна.

Cаарал said...

Нэмээд хэлэхэд ус хуримтлуур дээрээ жижигхэн тосгууртай жорлон байдаг болсон байна лээ. Гэрийн жорлонгоо тийм болгочихоод хөнгөн бие засах үед хэрэглээд байвал гар угаах ус хэмнэгдэнэ. Бас шүршүүрт орох хугацааг 10-15 минут болгож хэвш гэдэг.

Сонирхуулахад жапануудын ахуйн хэрэгцээ бүрэн хангагдчихаад одоо дэлхийгээ аврах хэрэгцээгээ хангаж эхлээд байгаа бололтой. Айлууд байшингийнхаа дээвэр дээр нарны цахилгаан үүсгүүр байрлуулдаг явдал түгээмэл болоод байна. Тэдгээр нь дунджаар 10-20 сая төгрөгний үнэтэй, хамгийн багадаа 10 жилийн дараа л зардлаа нөхөхөөр байх жишээтэй. 10-20 сая төгрөг гэдэг бага мөнгө биш, багахан шиг цалинтай 1 хүний жилийн орлоготой тэнцэнэ. (Хүсэлтийг хүлээж авсан, гэхдээ завтай болохоороо....)

Жулиа said...

Ёооё тэр 5ыг би ч бас мөн ч их хэлдэг дээ. Тэгтэл ер тоохгүй юм. Гар утасны цэнэглэгчээ салгахгүй бүтэн 1 өдөр болчихсон ч байх шиг. Уурандаа нөгөө хэдийг нь салгаж шидээд л явна шүү дээ хэхэ

Anonymous said...

Ih uhaalag zuvlulguu bainaa.

Barimalch

Anonymous said...

ЭНэ мушигарсан гэрэл сүүлийн үед их хулхи болсон уу эсүүл чанар нь муудсан уу. Нэг л сонин гэрэл муутай болсон байна лээ