Wednesday, January 19, 2011

Миний кайф авдаг дуунууд

Хүүе-Хаая блогийг сонсож байгаад гэнэт хөгжмийн тухай юм бичмээр санагдаад.  Та такси бариад эксел юмуу аксентад суувал хэзээ ч гадаад дуу сонсохгүй зөвхөн нийтийн дуу л сонсоно. Тэр жолоочийн нас ердөө ч хамаагүй шүү. Ийм залуу жаахан хүүхэд байж яагаад зохиолын дуу сонсдог юм бол доо гэж гайхмаар. Хааяа нэг япон тэрэгтэй залуухан жолоочтой халтуурны тэргэнд суувал сүүлийн үеийн гадаад дуу сонсогддог юм. Харин миний машинд /хэхэ ганц минийх биш л дээ манай/ эсвэл гэрт хамгийн сүүлийн үеийн дуунууд явж байдаг бөгөөд машины МР3-аа сард нэг удаа update хийдэг. Тэгэхгүй бол уйдчихна. Уучлаарай эвгүй санагдвал, гэхдээ л үнэнээ хэлье би монгол дуу сонсдоггүй. Хэрвээ гадаадад амьдардаг болвол сонсох байх л даа эх орноо санаад. Манай охин л хааяа Кивигийн дууг сонсох дуртай. Технологийн дэвшил ч сайхан болж дээ. Chart-д тэргүүлж байгаа дуунуудыг сонсож үзэж байгаад аятайхан дуу бол татдаг сайтнуудаас татаж аваад DVD дээр бичээд эсвэл машиныхаа MP3-ыг оруулж ирж байгаад хуулаад тавьчихна. 
Гэхдээ би энд өөр юмны тухай ярих гээд байна л даа. Эдгээр өдөр тутмын chart-д орж ирж байгаа дуунууд нь зөвхөн ая компьютер хөгжмөөр зодсон хэдхэн 7 хоногийн эсвэл хэдхэн сарын настай /ихэвчлэн night club-д зориулсан юм шиг/ дуунууд байдаг. Харин тухайн хүний сонсох дуртай онцлог стилийнх нь дуунууд хэзээ ч хуучиршгүй бөгөөд насан туршдаа сонсдог байх. 
Анх дуу хөгжим гээч зүйлтэй нөхөрлөсөн түүхээсээ хуучилвал, намайг 10 жилд байх үед Back street boys, Spice girls, Take that, Toni Braxton гэх мэт хамтлаг дуучид од болж байлаа. Харин аав маань хөгжмийн хорхойтон байсан болохоор Queen, Guns$Roses, Bruce Springsteen, David Bowie, Bonnie Taylor, Rock Steward, Suzi Quatro, ABBA, Beatles гэх мэт 60,70,80-аад оны бүх л хамтлаг дуучдыг кассет пянз байдаг байсан юм. Аав маань намайг загнаж байгаад Back street boys-ын хөгжмийг Queen-ээр солиод сонсгодог байж билээ. Би Queen Beatles 2-ын бараг бүх концертийг сонссон. Та нар Eagles-ийн Hotel California-г unplugged бичлэгийг нь сонсоод хэдэн гитар тоглож байгааг нь хэлж чадах уу. Аав маань намайг тэгэж шалгадаг байж билээ /4 гитар тоглодог/. Харин ааваасаа хойш би өөрөө амьд хөгжим сонирхдог болчихсон байсан. Хөөе тэглээ гээд би үсээ арзайлгаад савхин хүрэм өмсөөд элдэв гархи зүүгээд явдаг байсан гэсэн үг биш шүү. 
Түүнээс хойш тухайн цаг үед гарч байгаа поп дуунуудыг сонсохоос гадна Oasis, Coldplay, Guns&roses, Gorillaz, Red hot chilli peppers, Nirvana, Radiohead, Cranberries, Keane нарын дуу бүүр сэтгэл татаад сонсохоор үнэн кайф авдаг болчихсон шүү.  Энэ дуунууд миний хамгийн сонсох дуртай дуунууд.
  



Харин манай нөхөр болон найзууд ер нь ойр дотны хүмүүс дотор миний энэ дуунуудыг ойлгодог хүн үзээд өгье гэсэн ч ганц ч байхгүй. Намайг ийм дуу сонсохоор яаж ийм юм сонсдог байнаа гээд гайхаад байдаг юм. Би тэгээд гэртээ хэн ч байхгүй үед нууцаар сонсдог гэх үү дээ. Ямар ч байсан би энэ дуунуудаа насан туршдаа л сонсох байх гэж бодож байна.  Намайг харсан хүн ийм дуу сонсдог гэвэл мэл гайхах байх л даа хэхэ.
Энд чинь видео файл оруулахад ямар уддаг юм бэ? Техникийн нөхцөл байдлаас шалтгаалаад хэдхэнийг нь орууллаа.        

3 comments:

chris said...

bi ch gesen iimerhuu duund mash durtai. omno ni bainga l rock konzert uzeed huzuugee hoshtol usee erguuldeg baisan shd. :-) teriigee nohorteigoo yum yarij baigaad heltel tiim uu, daraa ni turhdeg spray baidag shd. ooroo dandaa heregledeg baisan gej awdgiin. :-)

Anonymous said...

Төстэй хөгжим таашаадаг юм байна аа. Таалагдлаа, би Oasis-д дуртай. Ер нь л Англиас гарч буй жаахан рок тал руугаа дугарчихдаг нөхдүүдэд татагдаад байдаг юм. Оюутан байхад ч Oasis-ийн дуунуудын давхралдсан эффект-нд нь навсайтал манараад л явдаг байж дээ, кк

Харин яг одоо бол тэдний "I'm Outta Time"-д нь бараг л өдөр бүр, ахин дахин ховсдуулаад л явж байна даа :-)

Дуу хөгжим гэж сайхан эд шүү...

Каспер said...

OH MY GOD Яагаад юм бэ. Энэ чинь жинхэнэ дуу хөгжим шүү дээ. Танай аавын сонсдог байсан хамтлаг дуучид миний шүтээнүүд байна ш дээ. 1960-аад оны дуунууд ихэнх нь Рок н Ролл байдаг би маш их дуртай. За тэгээд л ер нь л алдартай хамтлаг дуучидын дуунууыг одоо хүртэл сонсож байгаа. Харин өөрөө ийм сайхан хамтлаг дуучидыг нууцаар сонсдог гэхээр би их гайхлаа. Хамгийн чанга дээр нь тавиад сонсох хэрэгтэй. Нөхөрийгөө хөгжмийн боловсролтой болгох хэрэгтэй юм байна даа. Энэ чинь л уг нь жинхэнэ хөгжим юм ш дээ.