tag:blogger.com,1999:blog-61366803337775372852024-03-06T09:34:03.936+08:00НОГООХОН БЛОГХАВРЫН НЯЛХ НОГОО ХАА САЙГҮЙ БҮРХЭЖ БАЙГ!Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.comBlogger437125tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-15941199637180599182019-06-21T14:15:00.001+08:002019-06-21T14:15:51.026+08:00Солонгос явж хараагаа тэглүүлсэн нь - 2
Гарчигийг нь жаахан буруу өгчихсөн юм шиг санагдаад хүмүүсийн ярианы хэлээр өөрчилчихлөө.
За маргааш нь эмнэлэг дээрээ давхиад очлоо. Нөгөө уриалгахан охин чинь бөхөлзөж нахилзаад угтаж аваад цаашаа дахиад өөр охинд өгчихлөө намайг. Нөгөөх нь намайг дагуулаад бүүр цаашаа эмнэлгийн гүн рүү явлаа. Тэгсэн чинь тэр чинь ямар том байсан юм бэ? Би наагуур лобби, эмч нарын өрөө, нүд шалгадаг баахан тоног төхөөрөмжтэй том танхим эд нараар төсөөлөөд байсан чинь бүр цаашаа хагалгааны хэсэг гээд өөр бас том хэсэг байсан байна. За тэгээд хувцас солих өрөөнд орж бүх хувцсаа тайлаад эмнэлгийн хувцас өмсөөд дахиад нэг өрөөний үүдэнд суулгачихлаа. Өөр нэг сувилагч охин ирээд нүд рүү нэг тестерний цаас шиг зүйл хийж үзэж байна. Нулимсний хэмжээг үздэг тест гэнэ. Тэгсэн энгийн хүнийх 5 хүртэл микрограмм ч билүү нулимстай байх ёстой байтал минийх 1.7 гарч маш бага нулимстай өөрөөр хэлбэл "огт уйлдаггүй хүн" за за тоглосон юм маш хуурай нүдтэй байнга хиймэл нулимс дусааж байвал таарах хүн болов. Үүнийг дагуулж орж ирсэн англи хэлтэй сувилагч охин тайлбарлаж өгөв. Охин охин гээд л байдаг тэд нар чинь нэг жаахан охин шиг харагдахаар туранхай яс арьс, тэгээд гоё арьстай, нүд амаа будчихсан болохоос биш нас нь бол зарим нь надаас ч хөгшин байх л даа.
Дараа нь өөр нэг сувилагч ирээд надаас цус авна гэв. Нэг төрлийн хагалгаа учраас цусны шинжилгээ бас хийх л юм байх даа гэж бодоод ав ав л гэлээ. Тэгсэн шинжилгээнээс гадна өөр учир жанцантай байсныг сүүлд өгүүлсүү.
За тэгээд эмнэлгийн хагалгааны хувцастай нэг их гоё буудлын коридор шиг коридорт нэг шилэн хаалганы үүдэнд суулгаад надад ipad дээр хагалгааны өмнөх ба дараах заавар гээд видео үз гээд суулгачихлаа. Гэтэл хувцас солих өрөөнд бүх юмаа тайлж үлдээгээрэй нүдний шилээ хүртэл гэсэн тул нүдний шилгүй хүн чинь өнөө ipad-аа хардаггүй бараг хамартаа тулгаж байж видеогоо үзэж дуусгав. Тэгтэл нөгөө сувилагч охин гарч ирээд намайг дагуулаад өнөө шилэн хаалга руу (автоматаар онгойдог) ортол тэнд нь бас табчик маавчик сольж өмсдөг бололтой, эсвэл гар мараа ариутгадаг бололтой нэг тийм дамжин өнгөрдөг маягийн жижиг өрөө харин цаанаа нь дахиад шилэн хаалганы цаана жинхэнэ хагалгааны өрөө нь байгаа бололтой сүүн шилний цаана хүмүүс холхилдох нь үзэгдэнэ. Өнөө сувилагч охин миний табчикийг тэндээс өөрөөр сольж өмсгөөд дагуулаад цаашаа орлоо.
Нээрэн тийм байна шүү. Томоо өрөө байна шүдний эмнэлгийг санагдуулам. Өрөөний голд хэвтдэг хагалгааны орны яг толгой дээр маш том гэрлийн бүрхүүлийг яг нүд байх газар луу гэрэл тусган байрлуулсан байна. Гэнэт айдас ч хүрэх шиг. Олон хүн бужигнаж байна. Баахан сувилагч нар л бололтой. Намайг тэр орон дээр хэвтүүлээд гарт минь нэг хөөрхөн бамбарууш бариулаад бор зузаан хөнжлөөр хуччихлаа.
Энэ сувилагч гар барьсны оронд чихмэл бамбарууш бариулчихсан. Зургийг нөгөө эмнэлгийнхээ вэбээс авчихлаа.
Тэгээд эхлээд нэг улаан том аппарат дээр минь авчраад гэрлийг нь яг нүд рүү чиглүүлээд тусгачихлаа. Гэрэлд гялбаад нүдээ аних гэсэн чинь бүр нэг аймаар тэвхэддэг төмрөөр нүдийг минь томоо харуулаад тэвхэдчихдэг байна шдээ. Тэгээд нэг шингэн зүйлээр нүдэн доторхийг минь арчаад /мэдээ алдуулагч байсан юм болов уу/ жаахан байж байснаа нэг шар цэгэн гэрэл байгаа тийшээ хар, нүдээ цавчилж болохгүй гээд /угаасаа нүдээ аних ямар ч боломжгүй болгочихоод ккк/ шар гэрлийг тойроод улаан цэгэн гэрлүүд хөдөлж байснаа аймаар хиншүү үнэртээд явчихлаа шүү. Тэгтэл нөгөө голд байсан шар гэрэл чинь бүүдийгээд л бүрсийгээд л явчихдаг юм байна. Юу вэ, хараа сайжруулна гээд байсан чинь бүр бүрсийсэн юу ч хардаггүй болчихов уу яав гэж бодсоныг яана гээ ккк.
Энэ манай эмч. Доороосоо яг ингэж харагдаж байсан. Энэ нөгөө алдарт улаан аппарат нь.
Нээрэн яг түлэгдсэн үнэр хиншүү үнэртдэг юм байна лээ. Энэ үйлдлээ нөгөө нүдэн дээр давтаад дараа нь бас жаахан бужигналдаж байснаа миний дээр байгаа энэ том улаан аппаратаа холдуулаад дахиад арай жижиг цайвар шар өнгөтэй аппарат татаж авчирч дээр тааруулаад тайлбарласан нь, "түрүүчийн улаанаар хийсэн нь хараа тэглэдэг /хараа сайжруулдаг, тэглэх гэдэг ойлголт уг нь бол байдаггүй юм байна лээ шдээ/ харин одоо энэ нь болохоор өнөө яриад байсан 2 дахь лазер буюу торлог бүрхүүлийг огтлолцол бүр дээр нь нэмж гагнаж өгөх лазер".
Ингээд нүд тус бүрт 2 янзын лазер хийгээд энгийн үед 20 минут болдог хагалгаа над дээр 40 минут болов оо.
За тэгээд дууслаа гэхээр нь босоод өрөөнөөс сувилагчаар хөтлүүлээд гарлаа. Яг хагалгааны дараах мэдрэмж гэвэл нүд бүр гэрлээс аймаар мэдрэг болчихсон, бүх юм бүрэлзэж харагдаж байлаа.
Үүдэнд гараад тавчикаа сольж өмсөөд бүр цаашаа хүлээлгийн өрөөнд орж нөгөө ipad дээрээ "Хагалгааны дараа яах вэ?" гэдэг бичлэг үзэв. Гэтэл нэг юм гэнэт анзаарлаа. Хагалгаанд орохын өмнө би чинь энэ ipad-ийг бараг хамраа наах шахаж байж үзэж байсан, гэтэл одоо бүрэлзээд харахад хэцүү байгаа болохоос биш ердийн зайнаас харж байх юм. Бүүр гайхлаа. Тэгээд бүүр цаашаа хэсэг рүү гарч намайг нэг эмчийн өрөөний үүдэнд суулгачихлаа. Тун удалгүй надад хагалгаа хийсэн эмч маань ирээд надаас хэдэн асуулт асууж мөн нүдний угийг маань дурандаж үзэв. Тэгснээ "За тэр өмнө нь чи намайг шилтэйгээ л харж байсан, одоо шилгүйгээр харж байгаа биз дээ?" гэж асуув. Нээрэн тийм байна шдээ, би чинь шилгүй байгаа шдээ гэж гэнэт санадаг юм байна. Нүд бол маш их бүрэлзээтэй, нулимс гоожоостой, бас хорсоостой байлаа. Эмч баахан юм шалгаж үзэж байгаад зүгээр байна гээд, хамгаалалтын линз нүдэнд хийж өгөв. Эмчийн өрөөнөөс гараад намайг зөвлөгөө өгөх өрөө рүү аваачив. Анх уулзаж байсан хүүхэн надад хагалгааны дараа сахих дэглэм анхаарах зүйлс зэргийг нэг бүрчлэн тайлбарлаж өгөөд гарын авлага, эмнэлгийн карт, нэг сонин нисэгчийнх шиг нүдний шил, 3 сав нүдэндээ дусаах эм, мөн доор эмийн сангаас авах эмийн жор зэргийг том торонд хийж өглөө.
Тэр нисэгчийнх шиг нүдний шилийг унтахдаа зүүх ёстой гэнэ дор хаяж долоо хоног. Учир нь нүд маш их хорсож загатнах зовиур илэрдэг тул унтаж байхдаа нүдээ нухчих гээд байдаг гэнэ.
Яг иймэрхүү шил. Гэхдээ зүүхээр ийм гоё ч харагдахгүй л дээ. Орой унтахдаа энэ шилээ зүүгээд гэрийнхэндээ харуулсан чинь нөгөө 3 гурав чинь элгээ тэврээд татаад уначихсан.
Түүнээс сэргийлж энэ шилийг заавал зүүх ёстой. Би 7 хоног зүүсээн зүүсэн. Үнэн инээдтэй шилээ, намайг энэ хамгаалалтын шилээ зүүхээр манай гэрийнхэн үхтлээ инээнэ. Бүр гадуур наадхаа зүүгээд яваач гээд тоглоод хэхэхэ.
Эмнэлгээс өгсөн 3 савтай дусаалга нь зөвхөн хөргөгчинд хадгална тасалгаанд ил гаргаж болохгүй, яг 2 хоног тасралтгүй дусаагаад илүү гарсныг нь шууд хаяарай гэсэн юм. Юу юм бэ гэсэн чинь, надаас цус аваад байсан даа, тэрийгээ центрфукдээд миний цусний PRP /Platelet-Rich-Plasma/ гаргаад авчихсан байж л дээ. Мэдээж үүнийг дусаагаад байхад ямар ч шарх маш хурдан эдгэнэ. Гэснээс Солонгост намайг очих үед энэ PRP жинхэнэ моод болж байсан шүү. PRP-гүй юм байхгүй, үрчлээтвэл нүүр лүү хийнэ, үс унавал хуйх руу хийнэ, шарх сорви руу хийнэ, өндгөвч рүү ч хийж залуужуулна ч гэж байх шиг мэдэхгүй ээ мэдэхгүй.
За тэгээд нарны шилтэй ирсэн үү гэсэн чинь би мартчихаж, тэгсэн доороосоо нэг нарны шил гаргаж ирээд өгч байна, үүнээс хойш байнга нарны шил зүүнэ, хэзээ ч наранд шилгүй явж болохгүй гэж байна. Яагаад гэсэн чинь, зөвхөн ийм хагалгаа хийлгэсэн хүн ч биш ер нь хүний нүдэнд нарны UV туяа их хортой, хараа муудах нэг шалтгаан болдог гэж байна шүү. Би үүнээс хойш гадагшаа нарны шилгүй гарч чадахаа байсан юм даа. Насаараа нарны шил зүүж явж үзэх юмсан гэж мөрөөддөг байсан хүн чинь ёстой хэд хэдэн шил авч хэдэн янзаар нь зүүж баярлав.
Эмнэлгээс гараад гэр хүртлээ би ямар их зовж явав аа. Нүд хорсоод л өвдөөд байх юм. Яг сонгино арилгаж байгаа юм шиг. Нулимс гоожоод л. Тэгээд гадаа гэрэл аймшигтай тод санагдаад нүд аймаар гялбаж байлаа. Гадаа гэрэл байтугай утасныхаа дэлгэц, ТВ харж чадахгүй байсан шүү. Энэ зовиур 3-7 хоноод арилна гэсэн. Уг нь ердийн LASIK бол ганц хоноод л энэ зовиур нь эдгэчихдэг гэнэ, гэтэл би чинь давхар лазертай хүнд буюу LASEK нь болохоор эдгэрэх нь удаан дор хаяж 7 хононо гэсэн.
Гэртээ ирээд өнөө аптекаас авсан эмнүүдээ цагийн дагуу дусааж нүд хорсож өвдөөд их л зовиуртай тэр өдөр өнгөрөв. Манай 3 намайг тувт халамжлав. Нүд бүр яг зогсоо зайгүй сонгино арилгаж байгаа юм шиг л санагдаж байсан. Тэгээд маргааш нь арай гайгүй, нөгөөдөр нь бүр гайгүй шүү, бүр Itaewon орж дэлгүүр хэссэн гэж бод. 4 дэх өдөр нь яаж тэсэхэв дээ, гадуур гарахгүй бол болдоггүй, Солонгост байгаа хамаатны дүү нар ирээд бид нарыг аваад Everland гараад явчихсан. Өө эгч бол ёстой нүдний шилгүй болчихсон, ертөнцийн бүх өнгийг аймаар тод томруунаар хараад үнэн кайфтай явлаа. Би тэгэхэд яг юу гэж бодсон гээч. "Эртхэн үүнийг хийлгэж өөрийгөө нүдний шил гэдэг юмнаас чөлөөлөхгүй яагааад ийм олон жил зовж явсан юм бол доо" гэж харамсан бодсон шүү. Галзуу хулгана дээр сууж байгаад өрөөсөн нүднээс өнөө хамгаалалтын линз нь суга үсрээд явчихдаг байна шд ккк. Маргааш өглөө нь эмнэлэг рүүгээ сандраад л очлоо, би хамгаалалтын линзээ хаячлаа гэсэн чинь намайг өөр эмч рүү цаг авсан хүмүүсийн урдуур яаралтай оруулаад өглөө, манай эмч хагалгаанд орчихсон байгаа гэнээ. Тэгсэн нөгөө эмч намайг шоолж инээж байснаа үзээд "Маш сайхан эдгэсэн байна, их хурдан эдгэсэн байна. Нөгөө линзийг нь авчихая, одоо чамд хэрэггүй" гэлээ. Тэгээд намайг нарны шилээ байнга зүүж байгаарай, хиймэл нулимсаа байнга дусаагаарай, боломжтой бол сарын дараа ирж үзүүлээрэй, боломжгүй бол нутагтаа зүгээр нүдний эмнэлэгт нүдний даралт үзэх, уг дурандах гэх мэт ойр зуурын үзлэг хийлгээрэй, хэзээ ч ирээд манайд үзүүлж болно, бид насан туршийн баталгаа гаргаж өгнө гээд үдэж өглөө дөө.
Би энэ эмнэлэгтээ дараа нь нэг Сөүл орохдоо 8 сарын дараа очиж үзүүлсэн. Миний хараа бүр гайхалтай сайн болсон байсан. Ердийн нүдийг 20 харахаас 20 харж байвал хэвийн гэж үздэг байхад миний нэг нүд 20/22, нөгөө нь 20/23 болсон байсан.
Одоо тэгээд ажлын цонхоороо Богд уулын модыг нэг нэгээр нь тоолоод л сууж байна даа.
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com7tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-25132450863400016732019-05-28T12:41:00.000+08:002019-05-28T12:41:38.621+08:00Дахиад л хүүхдийн шүд
Манай улсад хүүхдийн эрүүл мэндийн төлөө ганц сайхан зүйл хийж байгаа нь энэ жил хэрэгжиж буй "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хэтөлбөр юм. Үүнд 0-12 насны хүүхдүүдэд улсаас нэг удаа 60,000 төгрөгийн шүдний эмчилгээ үнэ төлбөргүй хийж өгч байгаа юм байна. 60к гэдэг шүдний эмчилгээнд бол хаана ч хүрэхгүй өчүүхэн бага мөнгө ч гэсэн эцэг эхчүүд ядаж хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх боломж гаргаж өгч байгаа юм уу даа.
Хамгийн харамсалтай нь нийтдээ одоогийн байдлаар 31,000 хүүхэд энэ хөтөлбөрийн хүрээнд шүдний эмнэлэгт хандснаас ердөө 1,700 хүүхэд буюу 0.05% нь л эрүүл шүдтэй гэж гарчээ. Бусад бүх хүүхэд шүдэндээ ямар нэг байдлаар эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан гэсэн үг.
Миний ажигласнаар хүмүүсийн ахуйн соёл ариун цэвэр аймшигтай муудсан санагддаг. Хааяа нэг автобусанд суух хэрэг гардаг юм. Пээ та нар хүмүүс ямар аймаар үмхий амтай хэзээ ч шүдээ угаадаггүй байх гэмээр үнэр танартай байдаг гэж бодно автобусанд. Бас дээрээс нь ойрд усанд ороогүй эсвэл бүр ойрын ойрд хувцсаа угаагаагүй байх гэмээр үнэртдэг. Ганц автобус ч биш лифтэнд тэгэж үнэртдэг. Өөрсдөө ийм байгаа хүмүүс хүүхдийнхээ шүд аманд анхаарч шүдийг нь угаалгадаг гэж би лав огт бодохгүй байна.
Та нар санаж байгаа даа. Японд байхад япон сургуулийн 1500 хүүхдээс 2хон хүүхэд шүд нь асуудалтай тэр нь манай 2 монгол хүүхэд байсаан гэж. Тэгээд хүүхдээ дагуулаад шүдний эмнэлэг явж байгаа ээжийг их муу хэлдэг, муу ээж арчаагүй ээж гэдэг гэж ангийнхан нь миний охиныг шоолсон гэж. Түүнээс хойш би үхтлээ ичээд 2 хүүхдийнхээ шүдтэй ёстой ноцолддог болсон доо. Сая манай хоёрын сургууль дээр шүдний эмчийн үзлэг болоод (эдний сургууль нэг сайхан юм нь жил бүр эмч нар ирээд шалгаад үзээд анхаарах зүйлс, өвчтэй шүд гэх мэтийг тэмдэглэсэн форм бөглөөд аав ээж рүү нь явуулдаг) манай 2 ямар ч шүдний өвчлөл байхгүй гарсан байна лээ. Харин охиныг шүдээ хэтэрхий удаан үрж угаадаг юм байна, гадарга нь жаахан элэгдсэн байна гэсэн. Бас Д витамины дутагдлаас үүдэлтэй Кальцийн дутагдал үүсч байгаа шинж тэмдэг байна, Д витамины шинжилгээ өгч нэмэлтээр Д + Calcium уугаарай гэсэн байсан.
Ер нь би нэг зүйлийг маш сайн ойлгож авсан. Манай улсад хүүхдийн шүдний өвчлөл ийм аймшигтай асар их байгаа нь эцэг эхийн арчаагүй, хайхрамжгүй, мэдлэг боловсролгүй хатуухан хэлбэл тэнэг бүдүүлэг байгаагийн шинж юм байна аа гэж. Тиймээс хүүхдийнхээ шүдийг байнга угааж өг, угаалгаж сурга, шүд угаахыг бүр зуршил болгож сурга. Хүүхдийг 7 нас хүртэл нь шүдийг нь угааж өгөх ёстой гэдэг юм байна лээ. Тэгэхгүй бол тэр нөхдүүд чинь өөрөө зөв бүрэн угааж чаддаггүй гэсэн шүү.
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-71718824005321638452019-04-29T17:52:00.000+08:002019-04-29T17:52:17.414+08:00Нийгмийн сайн сайхны төлөө
Ногоохон нь энэ хугацаанд нийгмийн сайн сайхны төлөө бас жаахан ч гэсэн юм хийе гээд ганц нэг ажил хийлээ.
Улаанчулуутын хогийн цэг дээр бүхэл бүтэн нийгэм байна. Гэхдээ ямар ч хараа хяналтгүй, хууль үйлчилдэггүй, эрүүл мэнд боловсролын нийгмийн үйлчилгээ авдаггүй зүгээр л ертөнцөөс тусгаарлагдсан тийм хүмүүс байдаг юм байна. Тэд нар тэгээд амьд амьтан л болсон хойно үржинэ үр хүүхэд гаргана. Гарсан хүүхдүүд нь үнэхээр өрөвдөлтэй юмаа, ертөнцийн хамаг муу муухай бүхнийг үзэж харж мэдэрч өртөж өсдөг юм байна.
Тэр газар хүүхдүүдэд зориулаад Вэлүү гээд гадны эхнэр нөхөр хоёр өөрсдийн санаачилгаар байгуулсан цэцэрлэг байдаг юм байна. Харин хажууд нь бас нэг монгол залуугийн байгуулсан ТББ цэцэрлэгээс дээш сургуулийн насны хүүхдүүдийг албан бус сургалтанд (нас хамаарахгүй бага боловсрол олгох) хамруулдаг газар байна. Гадаад эхнэр нөхрийн байгуулсан нь бол харьцангуй хангамж тусламж сайн санагдсан. Харин монгол залуугийн байгуулсан албан бус сургалтын төвд тусламж дэмжлэг үнэхээр хэрэгтэй юм билээ.
Тэгээд их юмаар туслаж чадахгүй ч ажлынхнаа уриалж хэдэн төгрөг цуглуулаад тэр хүүхдүүдэд хичээлийн цүнх дэвтэр үзэг авч өглөө. Бас ажлынхандаа ийм газар байдаг юм шүү, юугаар ч хамаагүй туслаарай гэж уриаллаа. Дараа нь манай ажлын хэд хэдэн хүн чадах чадах зүйлсээрээ (хүүхдийн шинэ хоргодох байранд нь хөнжил гудас, нэг өдрийн хоол, сүү тараг, халаагуур гээд л) тусалсан.
Түүний дараа хүүхдүүдийн тархи толгой руу жаахан оюунлаг хөрөнгө оруулалт хийе гэж бодоод 10 жилээ төгсөж байгаа ахлах ангийн сурагчдад зориулаад мэргэжлээ яаж сонгох уу, тэтгэлэг яаж олох уу, англи хэл яаж сурах уу гэх мэт сэдвээр хотын захын 3 сургууль сонгож пресентаци хийж өглөө. Үнэнийг хэлэхэд хотын захын сургуулийн хүүхдүүд мэдээллээр маш их бүр маш их цангаж дутагддагийг тэгэхэд л мэдэж авлаа. Биокомбинат, Партизаны САА байдаг сум (Сонгинохайрхан дүүрэгтээ ордог юм байна), Зүүнсалаа гэх мэт. Тэр хүүхдүүдэд яг энэ хэрэгтэй сэдвээр нь яриад өгдөг хэлээд өгдөг зөвлөөд өгдөг хүн эсвэл ямар нэг эвэнт эд нар байдаггүй юм байна гэж ойлгосон.
Одоо бас нэг ажил төлөвлөөд байгаа. Энэ зунаас өмнө хийх санаатай.
Блогтоо оруулах нэг орчуулгын юман дээр сууж л байна. Блогтоо л бага багаар оруулаад явъя гэж бодоод байна.
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-62115756412544314432019-04-26T16:41:00.001+08:002019-04-26T16:41:50.895+08:00Өсвөр насныханМанай гэрт 4 том хүн байна. Манайд ямар ч хүүхэдтэй холбоотой, хүүхэд энэ гэрт байдаг гэж санагдуулахаар зүйл юу ч байхгүй болсон. Хувцас, тоглоом, тв, аяга таваг, ханан дээр наасан цаас, зурсан зураг бүр юу ч байхгүй.
Манай хоёр жигтэйхэн том болсон. Бүр огцом гэнэт л эрс том болцгоочих юмаа. Ярьж хэлж өмсөж зүүхээс авахуулаад тв-гээр үздэг юм, хичээл ном, идэж уух нь хүртэл шал өөр, том хүнийх шиг болчих юм. Манай хүүд хүүхдийн тасгийн хувцас таарахаа байгаад том хүний тасгийн S размерийн хувцас өмсдөг болсон. Бүх хувцас гутал нь багадаад. Дээрээс нь аавынхаа гутал оймс цамц футболка тэсгээхээ байсан. Манай хүн байнга оймсоо алдчихна. Миний угаасан оймсноос нэг ч алга гээд л үглээд байна. Ядаж байхад эрэгтэй хүүхэд чинь хувцас их сайн шингээдэг юм байна шдээ. ТВ-гээр дан сагсны тэмцээн эсвэл кино л гарч байх юм. Хэдхэн жилийн өмнө Cartoon network-ын хэдэн хүүхэлдэйг хашраадаг байсан хүү маань дүү нарын жаахан хүүхдүүд ирээд энэ сувгийг тавихаар огиулчих гээд чихээ дараад өрөө рүүгээ орчихдог болсон ч байх шиг.
Охин бол бүр аль хэдэн жилийн өмнөөс л миний хувцаснаас булаацалдаастай том хүний тасгаас хувцас авдаг болчихсон байсан. 00 өрөөнд охины гоо сайхны юмнууд минийхээс олон өрөөстэй хөглөрөөстэй. Байсгээд л миний тийм ч тос дууссан, ийм ч foundation, cushion, нүүрний хөөс юу юу ч дууссан гээд л.
Нөхрийнхөө утас руу залгасан манай хүү утсыг нь авсан юм байна л даа, би танихгүй хайраа гэж яриад. Миний утсыг охин авчихвал манай хүн бас эндүүрч хайраа гэж баахан яринаа. Тэгэхээр охин "Май, нөхөр чинь яриад байна" гэх жишээтэй.
Гадуур хоол идэхэд хүртэл, ажлынхантайгаа юу идэх вэ гэж ярьж байгаа аятай бөөн хэрүүл болох юм. Хятад хоол идье, гүйээ тэдний хоол муухай, япон хоол идье гүйээ, со хоол идье тэдний кимчи жигэ нь сүүлд ороход дажгүй байсан шд гээд л манай хоёр бөөн санал хүсэлт. Гэрт хоол хийхэд хүртэл би нэг иймэрхүү яриатай "Анхаарлаа төвлөрүүлээд аятайхан хоол хийгээрэй, битгий эртээдийнх шиг сонин амттай хоол хийчээрэй" гэж хоёр хүүхдээ загнаастай.
Гадагшаа явахад бүр аймаар зардалтай болсон шдээ. Бүх юм шууд 4-өөр үржигдэнэ. Онгоцны билет, байр, хоол унаа унш, шоппинг энэ тэр зардлууд бүгд шууд 4-өөр үржээд л явж өгнө дөө. Хамгийн сүүлд Тайланд явсан. Бас овоо зардал гарсаан, одоо дахиж мөд гадагшаа явж чадахгүй байх өө ккк.
Дүү нар харин ёстой үржиж өгч байна. Манай хүн бид 2 чинь хоёулаа айлын том, доороо 2,3 дүү нартай, тэд нар нь одоо бүгд аль хэдийн хүнтэй суугаад тусдаа гарцгаачихсан болохоор бүгд хоёрдугаар гуравдугаар хүүхдээ төрүүлж байна. Зөвхөн энэ жил гэхэд дүү нарын гэр бүлд 4 шинэ хүн төрлөө, төрж байна, төрөх гээд байж байна. Тэд нар манайд ирэхээр яг цэцэрлэг шиг юм болох юмаа. Би одоо хоёр хүүхдийнхээ ийм жаахан байхдаа ямар байсныг ор тас мартсан байх юм. Бодвол ингээд л орилоод л чарлаад л чаргууцалдаад л явж байсан байх даа. Манай хоёртой насны хувьд дөхөж очих үеэл бүр огт байхгүй. Тийм болохоор тэр нөхдийг ирэхээр манай хоёртой тоглоод хөөрхөн байна майна гэдэг ойлголт байхгүй шдээ. Харин ч манай хоёр чинь том хүмүүс аятай л хүүхдийн хоол хийгээд өгчих, гадаа гаргачих, салхилуулчих, тв асаагаад өгчих, памперсийг нь сольчих гээд ажилд зарагдаад, бас нөгөө хэд нь өрөөнийх нь хамаг юмыг бусниулчихаад байдаг болохоор гэрт жижиг нөхдийг ирэхээр тун дургүй. Тийм болохоор манайд хүүхдийн юм их содон харагдана аа. Заримдаа нөгөө нөхдүүд энд тэнд айл хэсч байгаад оимс цамц ямар нэг юмаа гээчихээд манайхаас сураглавал би өөдөөс нь "Манайд тийм хүүхдийн ямар нэг юм байвал аймаар содон харагдана шдээ. Мэдэж байгаа биз дээ" гэнэ.
Тэгээд гэрт 4 том хүн байхаар ер нь бол оройдоо их уйтгартай болчих юмаа. Нөхөр хүү хоёр тв үзээстэй, охин утсаа маажаастай, нохой унтаастай, би тэгээд л наагуур цаагуур нэг явж байгаад гал тогоо эргүүлээстэй. Ойрдоо гэхдээ юм оёдог хообийтой болсон.
Манай гэрийн хамгийн намхан нь би, хамгийн жижиг нь манай нохой л байх шив дээ.
Ийм болохоор
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-6076756884702803502019-04-05T10:18:00.002+08:002019-04-10T14:09:30.108+08:00Сайн уу 2019 он!Энэ жил маш гайхамшигтай эхэлсэн шүү. Бөөн бөөн сюрприз дүүрэн.
Би гэдэг хүн блогийнхоо пасс байтугай аккаунтыг мартаад хэдэн жил орж чадахгүй таг суулаа шд. Шинээр нээх гэхээр хайран энэ блог минь санагдаад. Тэгээд Google-тэй хэдэн сар хэлэлцээр хэрэлдээн хийсний эцэст нэг юм өнөөдөр л орж ирлээ. Та нар хүртэл намайг энэ нөгөө Ногоохон чинь мөн үү гэж бодож байна уу? Би мөн байна аа мөн байна. Жаахан хөгширснийг эс тооцвол ккк. Одоо идэвхитэйхэн бичиж байна аа.
Энэ хугацаанд надад юу тохиолдов? Юу ч тохиолдоогүй. Хүний урманд та нарт сонирхуулаад хэлчихмээр сонин сайхан байсангүй, амьдрал яг хэвийн нэгэн хэмээр үргэлжлээд л хоёр хүүхдийн ангийн тоо нь л дээшээ нэмэгдэхээс өөр өөрчлөлт байхгүй. Ийм байхаар блог дээр юм бичихээс ч урамгүй байсан байхаа.
Харин одоо ямар ч байсан бичих юм бодож гаргаж ирээд бичнэ дээ.Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com6tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-74305869157551558822019-04-05T10:07:00.001+08:002019-04-18T12:28:44.973+08:00Солонгос явж хараагаа тэглүүлсэн нь - 1
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com3tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-45561209628918232452016-07-06T10:42:00.000+09:002016-07-06T10:42:45.356+09:00Хүүхдийн шүдний тухайХүүхдийн шүдний тухай хэдэн юм хэлэхгүй бол болохгүй нь ээ. Японд байхдаа би нэг удаа "арчаагүй ээж, муу ээж" болсон тухайгаа бичиж байсан даа. Ингэсэн юмаа. Япон явахаасаа өмнө би бусад монгол ээжүүдийн л адил хүүхдийнхээ шүдийг алдаг оног л угаалгадаг өвдөнгүүт нь эмнэлэгт аваачиж эмчлүүлдэг байлаа. Шүдний эмнэлэгт хүүхдээ аваачиж байгаа бол манайд чинь бараг л сайн байна хүүхдэдээ анхаарал халамж тавьж байна гэсэн үг биз дээ.
Гэтэл Японд очоод яав. Охины нэг шүдийг эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн юм. Маргааш нь охин Япон ангийнхандаа санаандгүй өчигдөр шүдний эмнэлэг орсноо ярьчихаж л дээ. Тэгтэл өнөөдүүл нь "Манай Японд хүүхдээ шүдний эмнэлэгт аваачиж байгаа ээжийг муу ээж арчаагүй ээж гэдэг. Танай ээж чинь арчаагүй муу ээж юм байна" гэж шоолсон гэнэ. Охин гэртээ ирээд надад уурлаж уйлсан шүү дээ. Тэгээд ч тэр 1500 хүүхэдтэй япон сургуульд 2хон монгол хүүхэд л шүдний цооролтой өвчтэй тэр нь манай 2 хүүхэд гэж шүдний эмчийн үзлэгээр гарсан. Ёоё би тэрнээс хойш хоёр хүүхдээ "Шүдээ угаа" гэж байнга орилж хашгирч угаалгадаг болсон доо. Сүүн шүднүүд нь унаснаас хойш дахиж шүдний асуудал огт байхгүй болсон. Одоо явж байгаа монгол сургууль нь бас жил бүр шүдний эмчийн үзлэг авчирч сургуулийнхаа бүх хүүхдийг үзүүлдэг юм. Манай хоёр хүүхэд нэг ч өвчлөл цооролгүй эв эрүүл шүдтэй хүүхдүүд гэж гарсан байна лээ. Бас шүдээ хэр сайн угаадгийг нь шалгадаг /өнгийн лак түрхэхээр шүдээ дутуу угаасан бол өнгөр дээр нь өнгө тогтож харагддаг/ тестээр шалгаж үзэхэд манай 2 лав анги ангидаа ганц өнгө тогтож харагдаагүй хамгийн сайн угаадаг хүүхдүүдээр шалгарсан байсан.
Тиймээс ээж нар минь, хүүхдийнхээ шүдийг өдөрт доод тал нь 2 удаа заавал бүр заавал угаалгаж байгаарай.
За одоо хүүхдийн шүдний тухай дараагийн маш чухал сэдэв ярья. Манай хоёрын сургуулиас жил бүр эцэг эхчүүдэд зориулсан ямар нэг сургалт лекц зохиодог юм. Энэ жилийнх нь АУИС-ын Эрүү нүүр амны сургуулийн хүүхдийн шүдний кабинетийн эмч нарыг авчирч лекц уншуулсан юм. Тэгсэн чинь ингэж байна аа. Хүүхдийн шүд өвдөхөөс гадна гажиг гэдэг зүйл ихэссэн гэнэ манай Монголд. Гажиг гэдэг нь шүд наана цаана ургах, шаймий болох, эсвэл эсрэгээрээ эрүү жижигтэй болох, шүд давхар ургах гэх мэт эрүү нүүрний бүхий л гажгийг хэлж байгаа юм байна. Хүүхдийн шүд наана цаана орсгой дорсгой ургах, давхар шүд ургах /үүнээс болоод шүдний аппарат зүүдэг дээ/ зэрэг нь бага байхад нь буюу 6 сартай анхны шүд цухуйсан үеэс 7 нас хүтэл эрүүний яс хөгжих ид үе хүртэл нь шүдээр нь сайн зажлуулж юм зулгаалгуулж шүд эрүүг сайн ажиллуулаагүйтэй холбоотой гэж байна шүү. Хүүхдийн бантан хоолыг юу ч үгүй миксердээд зутан болгоод өгөөд байдаг чинь гол учир шалтгаан нь гэж байна. Ургаж байгаа тэр шүд чинь заавал ямар нэг юмыг зажилж буталж эрүүний булчин ажиллаж сайн зажлах ёстой юм байна. Тэгэж байж тэр шүд чинь зохих ёсоороо ургаад гүйцээд элэгдээд унаад дараагийн шүд нь зохих хугацаандаа гарч ирдэг юм байна. Хүүхдийн сүүн шүд арзгар хөрөөний ир шиг ургадаг бөгөөд түүгээрэ юм зулгааж хазаж идсээр байгаад хэвийн тэгшхэн болтол нь элээх ёстой гэж байна. Гэтэл сүүлийн үед эмч нарт юу ажиглагдаж байна гэхээр ээж нар нь бүх хоолыг нь зутан болгож зажлах юм юу ч байхгүй өгсөөр байгаад 2 нас хүрсэн мөртлөө хөрөөний ир шиг нялх шүд нь огт элэгдээгүй хүүхэд хүртэл орж ирж байна гэнэ шүү. Ингэж элэгдээгүй шүд яах вэ гэхээр унахгүй удна, гэтэл цаанаас нь ясан шүд нь түрж ургаснаар давхар шүд ургах эмгэг үүснэ гэнэ. Мөн зажлах үйлдэл сайн хийхгүйгээс болоод эрүүний яс гүйцэд томорч ургаж амжилгүй шүднүүд нь ургаад жижигхэн эрүүний ясан дээр олон шүд чихцэлдснээс болоод наагуур цаагуураа ороод орсгой дорсгой наашаа цаашаа шүдтэй болдог юм байна.
Японд ийм наашаа цаашаа орчихсон шүдтэй хүн мааш их. Хаа очиж шүд нь цооролгүй эрүүл мөртлөө эрүү нүүрний гажиг ихтэй байдаг нь хүүхдийн хоолонд зажилдаг мах хоол унд нь хэт зөөлөн зутан хэлбэртэй байдгаас болдог гэнэ. Тиймээс одоо японд бүр зориулалтын хазаж зулгаадаг соосок гарч байгаа ч гэнэ үү. Манайхан бол тийм юм хэрэггүй шдээ. Манай мах бол хангалттай сайхан хатуу, түүнийгээ зутан болгочихолгүй жижигхэн жиргээд бантангаа хийгээд байхад болно. Эрүү нүүрний сургуулийнхан Японы нэг эмнэлэгтэй хамтран ажиллаж япон монгол хүүхдүүдийн эрүү нүүрний гажгийн талаар харьцуулсан хамтарсан судалгаа хийж байгаа юм байна. Тэр шугамаар ирсэн япон эмч нар манай хонины мах 3 хоног идээд эрүү нь чилсэн гэнэ. Тэгээд ийм хатуу мах идэж байгаа монгол хүүхдүүд эрүү шүдний гажиг огт байх ёсгүй гэж бодсон гэнэ. Гэтэл бага насны хүүхдүүдэд шүдний гажиг их байна гэж гарсан гэнэ судалгаа нь. Яагаад ийм хатуу мах иддэг хүүхдүүд шүдний гажигтай болчихов гэтэл одооны орчин үеийн ээж нар хүүхдэдээ дандаа миксердээд зажлах юм юу ч үгүй болчихсон хоол өгдөг болсонтой шууд холбоотой гэж гарчээ. Бидний үед миксер блендер арай ч гараагүй түүгээр хүүхдийнхээ хоолыг зутан болгож өгдөг байгаагүй болохоор одоо 10-аад настай манай хүүхдийн үеийнхэн гайгүй бололтой. Түүнээс доош үеийнхэн, мөн одоо нялх нярай байгаа хүүхдүүдэд энэ эрүү шүдний гажиг маш их ажиглагдах болсон гэнэ. Нээрэн ч үнэн байх. Энэ тухай мэддэг болоод би хамаатны болон найз нөхдийн хүрээнд саяхан төрсөн бага балчир хүүхэдтэй ээж нараас хүүхдийнхээ бантан хоолыг яаж бэлдэж өгдөгийг асуухад голдуу хоолоо хийчихээд дараа нь идэхэд амар болгох гээд блендерт хийгээд зутан болгоод өгчихдөг гэж байна лээ. За ээж нар минь, тэгэж зутан болгож өгч болохгүй нь байна шүү. Бүр алимыг хүртэл миксердээд шууд зутан болгоод өгчихдөг болчихож, энэ хамгийн буруу гэнэ. Алимыг сайхан хальслаад бүтнээр өгөх ёстой. Хүүхдийн шүдэнд хамгийн сайн дасгал гэж байна. Хүүхдийн шүдээр нь зажлах ёстой юмыг нь зажлуулаад хазуулаад зулгаалгаад эрүүнийх нь булчинг сайн гээч нь ажиллуулж байвал том болоод ярайсан сайхан тэгшхэн шүдтэй хүүхэдтэй болох нь.Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com6tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-75034419436165724532016-06-30T15:22:00.000+09:002016-07-18T00:59:37.981+09:00Васкулит өвчний тухайЭнэ өвчнөөр миний хүү өвдөж байсан тухай би өмнө нь бичиж байсан. Яг энэ өвчнөөр хүүхэд нь өвдсөн олон ээжүүд интернэтээр мэдээлэл хайж байгаад миний блог руу орж ирдэг юм байна. Ээж нарын бичсэн сэтгэгдлийг сая л олж харлаа. Тэгээд энэ өвчний тухай, яаж эдгэсэн тухай дахин бичье гэж бодлоо. Мөн надаас асуух зүйл байвал naranboo@gmail.com хаяг руу имэйл бичээрэй. Мэддэг чаддаг бүхнээ харамгүй хэлж өгье.
Миний хүү энэ өвчнөөр 4 настай байхдаа өвдөж байсан. Анх хөл нь өвдөөд шилбэнийх нь араар хөх хөх толбо туураад түргэнээр эх нялхас явж байлаа. Васкулит буюу судасны ханын үрэвсэл гэдэг өвчин. Яагаад тусдгийг мэдэхгүй. Гэхдээ ээжүүдэд хэлэхэд цусны өвчин огт биш, мөн гамаа сайн бариад эмчилгээгээ тууштай хийхэд бүрэн эдгэрдэг.
Эхэндээ мэдээж маш хүнд хэцүү байсан. Гэхдээ эдгэрэх арга замаа мэдээд авахад түүнийгээ ягштал баримталвал нүдэн дээр л хүүхэд тань эдгэрээд ирдэг юм билээ.
Хамгийн гол 2 юм нь хоолны дэглэм, хэвтрийн дэглэм.
1. Хоолны дэглэм
Газтай ундаа, жүүс, чипс, халуун ногоо, лаазалсан хүнс, дарсан ногоо, пицца, бургер, шоколад, чихэр гэх мэт удаан хадгалагч бодистой, будагтай, химийн бодисны орц найрлага ихтэй, хурц амттай хоол хүнс огт идүүлж болохгүй. Идэж болох юм нь байцаа, лууван, алим, мах, будаа гурил. Тэгээд л болоо. Ямар ч амтлагчгүй зөвхөн бага зэргийн давстай даруухан хоолнууд хийж өгөх ёстой. Энэ хоолны дэглэмийг маш нарийн барина. Угаасаа эмнэлэгт үзүүлэх юмуу хэвтэхэд эмч нь идэж болох болохгүй зүйлсийн жагсаалтыг нарийн бичиж өгч байсан. Тэгээд би хүүдээ дандаа бантан, гурилтай шөл, будаатай шөл, будаатай хуурга л хийж өгдөг байлаа.
2. Хэвтрийн дэглэм
Ид хөдөлгөөнтэй насан дээрээ байгаа эрэгтэй хүүхдийг өдөржин оронд нь хэвтүүлэх маш хэцүү. Хамгийн сахихад хэцүү дэглэм нь энэ л байлаа. Эхний 1 сар би бүр хүүгээ орноос нь огт босгохгүй, үүрч тэвэрч аваачиж бие засуулдаг байсан. Өөрөөр хэлбэл хөлөнд нь огт ачаалал өгч болохгүй, хөлөөр нь гишгүүлж болохгүй гэсэн үг. Тэгэх л юм бол хөлөөр нь тууралт нь дахиад л гараад ирнэ. Тэгээд би ажлаасаа 1 сарын чөлөө аваад хүүгээ гэртээ сахисан. Эх нялхаст бид 2 ердөө ганц л хоносон. Өвчнийхөө оношийг мэдээд эмчилгээ дэглэмээ мэдэж аваад угаасаа эм тарианы эмчилгээ нэг их сүртэй юм байхгүйг мэдээд гэрээрээ гарч эмчилгээгээ үргэлжлүүлэхээр шийдсэн юм. Хүүгээ бүтэн 1 сар орноос нь огт босгоогүй, ийш тийшээ явах бол дандаа үүрч тэвэрч явдаг байлаа. Тэгээд өдөржин ном уншиж өгнө, тв үзүүлнэ, орон дээр нь тоглоомоор нь тоглуулна.
3. Эмийн эмчилгээ, шинжилгээ
Энэ өвчний улмаас шээсэнд нь уураг, цусны улаан эс илэрдэг. Тиймээс эдгэж байгаа үгүйг нь байнгын шээсний шинжилгээ өгч уураг, цусны улаан эсийн тоо багасч байгаа эсэхийг нь үздэг байлаа. Би хэт санаа зовсондоо болоод өнжөөд нэг удаа шээсийг нь шинжилгээнд өгдөг байлаа. Гэтэл 7 хоногтоо 1 удаа байхад л болох байсан юм билээ. Манай гэрийн хажууханд эмнэлэг лаборатори ойрхон байсан нь бас нөлөөлсөн байх л даа. Бас би хүүгээ аваад Маршал таунд байдаг хүүхдийн эмчид үзүүлсэн юм. Тэр эмч хүүд маань нэг гормоны эм бичиж өгсөн. Гэхдээ би энэ эмийг одоо энэ өвчнөөр өвдсөн байгаа хүүхдүүдэд санал болгохгүй. Яагаад гэвэл хүн болгоны бие физиологи өөр өөр. Гормоны буюу дааврын эм гэдэг тоглоом биш. Энэ эм миний хүүг эдгэрэхэд сайнаар нөлөөлсөн үгүйг ч би бас сайн мэдэхгүй байгаа учраас албаар нэрийг нь бичмээргүй байна. Тиймээс та бүхэнд хэлэхэд тухай тухайн үзүүлсэн эмчийнхээ бичиж өгсөн эмийг яг зааврынх нь дагуу цаг хуваарийнх нь дагуу уйгагүй уулгаарай л гэж хэлье дээ. Миний хүүгийн ууж байсан тэр дааврын эмнээс болоод хүү маань маш их ховдог болж их таргалсан. Ерөөсөө 30 минутны зайтай л хоол идэх юм нэхээд орилоод байдаг байлаа. Эмээ ууж дуусаад буцаад хэвийн болсон л доо. Тухайн үедээ бол ердийн хүүхдээс бараг 3-4 дахин их иддэг, аймаар тарган болсон. Эдгэрч л байвал энэ бол асуудал биш л байлаа.
Ингээд ямар ч байсан эхний 1 сар би хүүгээ уйгагүй асарч гэртээ сахисан юм. Тэгээд ажилдаа орж хүүг маань ээж харж дахиад 2 сар дэглэмээ барьж гэртээ хэвтсэн. Аяндаа 1 сарын дараанаас шээсэн дэх уураг, цусны улаан эсийн тоо буурсаар сүүлдээ байхгүй болсон. Тэгээд гормоны эмээ ч уухаа больж хүү маань хэвийн иддэг болж жин нь буурсаар энгийн болсон. 3 сарын хугацаанд бид хүүгээ бага багаар гишгүүлж ойр зуур явуулдаг болж гэрийн энгийн хоолноос бага багаар идүүлдэг болсон. Ингээд дахиад үзүүлэхэд хүү маань эдгэсэн байсан. Энэ өвчин 3 жилийн дотор дахихгүй бол бүрэн эдгэрсэн гэж үздэг юм билээ. Азаар хүү маань дахиж өвдөөгүй. Харин одоо халуун ногоо чипс эд нар хамаагүй их идвэл харшилтай болсон. Угаасаа харшлын суурь байж байгаад энэ өвчнөөр өвдсөн юм болов уу гэж би боддог юм.
За асуух зүйл байвал асуугаарай. Битгий айж сандраарай, битгий сэтгэл санаагаар унаарай. Дэглэмээ л уйгагүй бариад эмчилгээгээ хийхэд бүрэн эдгэрдэг өвчин шүү. Анх би ч гэсэн айж сэтгэл санаагаар унасандаа хүүгээ үүрээд л гэр дотуураа уйлаад л алхдаг байж билээ. Дараа нь хүүгээ эдгэрснийг сонсоод хэмжээлшгүй их баярласан. Тийм болохоор та нар ч гэсэн битгий айгаарай, энэ бол бүрэн эдгэрдэг өвчин.Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com19tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-81986408439950295852016-06-22T16:58:00.000+09:002016-06-22T16:58:30.872+09:00Хавар сайн уу, зун сайн уу?
Сонгуульд нэр дэвшиж байгаа нөхөд ба тэдний дуулианыг харж элгээ хөшөөх юм. Зарим нэг нэр дэвшигчдийг харахаар УИХ-ын сонгууль билүү урлаг спортын аварга шалгаруулах тэмцээн ч билүү. Энэ жилийн сонгууль өмнөх өмнөхөөсөө ч илүү ичих булчирхайгүй нөхдөөр дүүрэн болох нь дээ. Ирэх 4 жилд ямар гээчийн 76 нөхөр гарч ирж бидний амьдралыг самрахыг таашгүй ээ. Ер нь дэлхий даяараа иймэрхүү нөхөд улстөрд амжилттай явах нигууртай үе нь таарч байгаа бололтой, америкт Трамп, филиппинд Дутерте гэхчлэн харж байхад.
Зуны амралтаа төлөвлөж хөдөө явах хуваариа гаргаж байгаа. Дандаа нуур устай газруудаар явахаар төлөвлөж байна. Ирээд гоё зурагтай пост оруулна аа.
Охин 4-р улиралдаа онц гарч миний магнайг тэнийлгэв. Шагналд нь хүсээд байсан бүжгийн дугуйланд нь оруулж өгсөн. Хүүгээ рубик шооны дугуйланд явуулж 6 талыг нь эвлүүлж сургачихаад ирэнгүүт нь ээждээ зааж өг гэж нэхээд. Тэгэхгүй бол манайхан гэрээрээ зөвхөн 1 талыг нь л эвлүүлж чаддаг байсан юм. 6 талыг нь бүгдийг нь эвлүүлж сурах чинь миний бүр аазгайг хөдөлгөөд байдаг байлаа. Зун зүгээр суухаар зүлгүүлж сууя гээд 2 хүүхдээ биеийн хүчний дугуйланд явуулах бодолтой байна.
Нээрэн би өөрөө фитнесст явж байгаа юм байна. Тэгэхгүй бол "хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг" гэдэг үг үнэн гэдгийг өөрийн биеэр батлах гээд байна. Марафонд гүйсэн, замаа багадуулчихсан л болохоос сайхан байсан шүү. Дараагийн удаад 10 км-т гүйж өөрийгөө сорихоор шийдсэн, 5км арай л бага байна лээ.
Хүүхдүүддээ зуны амралтаар нь уншуулах болон өөрөө унших хэдэн ном авсан, зэрэг зэрэг эхлүүлсэн байгаа. Уран зохиолын ном уншсан чинь тархи нэг л хүлээж авахгүй юм. Ийм хийсвэр сэтгэлгээ хүлээж авах нас нь биш болчихсон ч юмуу, эсвэл сүүлд сургуульд сураад дандаа баримт материал сурах бичиг уншсаар байгаад хэт реалист болчихсон ч юмуу, эсвэл одооны уран зохиол хэрэгцээ хангахгүй ч байгаа юмуу мэдэхгүй байна, тэгээд уншиж байгаа номнууд нь дандаа түүхийн ном болж хувирсан. Сингапурын ерөнхийлөгч агсан Ли Куан Югийн номыг уг нь бүр 6 жилийн өмнө эхлүүлж байсан боловч саяхнаас уншиж дуусгах асар их хүсэлд автаж хуудас бүрийг нь шимтэн уншиж байна. Мөн Цыши хатны түүхийг эхлүүлсэн байгаа. Энэ номноос 1800-1900 оны хятадын түүхийг мэдэж болно. Бидний мэдэхгүй төсөөлөө ч үгүй их юм байжээ. Бусдыг нь уншихаараа хэлье, жишээ нь Путин гэх мэт. /Уг хүн нь амьд байхаар унших хүсэл төрөхгүй байнаа бас. Үхэхээсээ өмнө түүхийг яаж ч өөрчилчих юм билээ тийм ээ ккк/.
За тэгээд стресстэхгүй сайхан амьдарцгаая дөө.
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com3tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-58105680989477603412016-02-16T11:39:00.000+08:002016-02-16T11:39:44.900+08:00Сайн уу.Сайн сууцгааж байна уу.
Ойрд блогоор орж ирсэнгүй. Ингээд таг болчихоороо хүмүүс хүүхэд гаргаад байх юм. Харин би гаргаагүй шүү зүгээр л блогоор орж ирэх завдал болохгүй байна. Ажил дээр иймэрхүү .com өргөтгөлтэй сайт руу орж болдоггүй, гэрт очоод юун компютэр асаах манатай гэрийн даалгавар хоол унд гэсээр байтал унтах болчих юм.
Манай ажил ачаалал нэг их биш ч гэсэн толгой өвтгөсөн асуудлууд ар араасаа гарч ирээд байх юм. За ингэж байж л амьдрал сонирхолтой өрнөлтэй байх байлгүй дээ тийм ээ.
Охин бид 2 хуучин сургуульдаа үлдэхээр шийдсэн. Үлдсэндээ ч харамсахгүй харин ч баяртай байгаа. Учир нь хаана ч ямар ч сургуульд байсан хувь хүн өөрөө л хичээж зүтгэвэл сурч чадахгүй зүйл гэж байхгүй гэж охин бид 2 ярилцаж тохирсон. Энэ сургууль нь шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ хүүхдийг чинь хүмүүжүүлээд өгнө харж байгаарай л гэсэн.
Утаа аймшигтай байнаа, заримдаа машинаас буугаад орц руу орох хооронд хоолой хорсох юм. Сая харин цагаан сарын хэдэн өдрөөр утаагүй байгаад цонхоороо хойд талын байшингаа хараад цочлоо шдээ, "Пөөх ийм байшин байдаг байсан юмуу" гэж.
Битүүнээр лагерьт эмээ өвөөгийнд очиж битүүлж хоол унд идэж тоглож наадаад шөнийн 3 цагт хот руу ирж явав. Замдаа машин дотор мөртлөө аймаар утаа үнэртээд хоолой хорсоод байсан болохоор гэр бүлээрээ маск зүүв. Тэгтэл нөхөр машиндаа бензин авна, маргааш амар гэв. Ингээд клонк орлоо. Хүн нь гарч ирэхээр нь тэдэд хий гэж хэлэх гээд цонхоо онгойлгосон чинь урд талын суудалд суугаа бид 2-ыг хараад цочив. Тэгснээ арын сандал руу манай 2 хүүхэд рүү харснаа жаахан тайвшрав. Гэхдээ л гайхсан харцаар бид 4-ийг нэг бүрчлэн тонгойгоод хараад байсан. Яасан гэхээр шөнийн 3 цагт бензин авах гээд гэр бүлээрээ явж байгаан, учир зүггүй масктай 4 нөхөр.
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com4tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-37058952641117178482015-08-19T17:37:00.002+09:002015-08-19T17:37:41.759+09:00Хүүхдийн сургуульДахиад л хүүхдийн сургууль ярих нь. Шинэ Монгол гэдэг сургууль охин бид хоёрын мөрөөдлийн сургууль болчихоод байна. Энэ сургууль л яг хүүхдийг зөв хүмүүжүүлээд байх шиг байна бусад монголд байгаа сургуулиадыг бодвол.
Хавар охин бид хоёр энэ сургууль дээр очиж шалгалт өгсөөн. Даан ч тэнцээгүй. Тэр чинь тооны шалгалт нь олимпиадын бодлого шиг л юм ирж байна гэсэн. Одоо бодоод байхад охиноо бүүр өнгөрсөн ёолкны үеэс нэмэлтээр сонгоны багшаар давтлага өгүүлж бэлддэг байж дээ. Өнгөрсөн хойно нь л амаа барих юм.
Энэ сургууль юугаараа тэгэж их таалагдаад байна гэвэл хүүхдийг хүмүүжүүлж байгаа сургалтын арга барил нь яг япон сургуультай адилхан юм. Жишээ нь, хавар очиж шалгалт өгч байхдаа харахад, хүүхдүүд нь сургуулийн бүх багш ажилчидтай тааралдахаараа бөхийж мэндэлдэг юм байна лээ. Ах зах хүнийг хүндэлж сургаж байна. Бас сургууль дээр смартфон төрлийн гар утас хэрэглэхийг хориглодог гэсэн. Сургуулийн дараах дугуйлангууд нь ямар ч олон төрөлтэй юм, яасан ч сонирхолтой юм. Бас 6-р ангиасаа явдаг хөдөлмөр зусланг нь хараад үнэхээр биширсэн. Хүүхдүүд тэнд очоод өөрсдөө бүх юмаа хийдэг гэнэ. Монгол ахуй, гэр орны ажил, хөдөө аж ахуйн ажил амьдралтай өөрсдөө биеэрээ хийж үзэж танилцаж хэд хоног агаарт сайхан амьдарна гэдэг өнөөгийн нийгэмд олдохгүй боломж шүү. Гар утасны сүлжээ интернэт энээ тэрээ юу ч байхгүй.
Хамгийн гол нь байгаль шинжлэлийн чиглэлийн хичээлд өндөр ач холбогдол өгч ирээдүйн инженер техник технологийн боловсон хүчинг бэлтгэхэд эртнээс анхаарч байгаа нь үнэхээр таалагдаад байгаа юм.
Даан ч манай охин шалгалтанд нь тэнцээгүй. Уг нь манай охин японоос ирснийхээ дараа хичнээн хөөрхөн хүмүүжилтэй хүүхэд болчихсон байлаа даа. Шал угаах, 00 цэвэрлэх, алчуур угаах эд нарыг чинь бүр мэргэжлийн юм шиг хийдэг, дүүгээ асрах, дүүдээ туслахыг өөрийн чухал үүрэг гэж боддог, хичээлээ хийхгүй бол болохгүй, би улам эрт босмоор байна намайг 10 минутын өмнө сэрээж бай гэдэг, би хөгжмөө сайн тоглож сурмаар байна эсвэл өөр төрлийн хөгжим бас тоглож сурмаар байна, зөндөө ном уншихгүй бол болохгүй гээд л байнга номын сангаас зөндөө ном авчирч уншаад тэмдэглэл хийдэг, шүдээ байнга угаадаг, угаахгүй бол шүдний эмнэлэг явж найзууддаа шоолуулна гэж боддог, ахмад том хүнтэй заавал мэндэлдэг, өөрийнхөө бүх юмыг ян тан бэлдээд унтдаг, аялал зугаалгаар явахдаа авч явах юмаа мэргэжлийн уулчин шиг л бэлддэг, ханын сонин өөрөө ганцаараа зураад бичээд хийчихдэг, лимбэ бүрээ тоглож чаддаг, нот уншдаг, марафон гүйж чаддаг, спортын тэмцээнд орохдоо юу бэлдэхээ мэддэг ийм л хүүхэд болсон байсан юм даа 2 жил япон сургуульд сурахдаа. Жирийн сургууль нь л хүүхдийг ийм болгож хүмүүжүүлж төлөвшүүлж байгаа байхгүй юу, үндсэн хичээлийн хажуугаар.
Гэтэл одоо монголд ирээд ганцхан жилийн дотор дээрх бүх зан зуршил хэлдэг үгээ хаяад гээгээд мартаад ажлыг хэлэхээс нааш хийдэггүй, залхуу, дүүдээ дургүй, ангийхантайгаа хов жив ярьсан, үнэтэй гар утас эд хэрэглэл ярьсан, 00 угаахыг байж болшгүй ажил гэж үздэг, хичээлээ дуртай дургүй хийдэг, ном огт уншихгүй, унших маш дургүй, /одоо ном уншаад өгөөч гэж хэрүүл хийлгэдэг болсон, унших ном нь ч ховор, заавал дэлгүүрээс үнэтэй ном авч өгөх хэрэгтэй, дэлгүүрийн ном болгон нь ч сайн биш/, шүдээ үглүүлж байж угаадаг, шүдний эмнэлэг явахыг огт тоодоггүй, амралтаар явахдаа юу бэлдэхээ мэдэхгүй, спорт урлагт нэг их ач холбогдол өгөхөө байсан, гэх мэт хүүхэд болж хувирлаа. Хамгийн гол нь эндэх орчин маш их нөлөөлж байна. Ядаж байхад одоо сурч байгаа сургууль нь смартфон хориглочихгүй юмаа. Одооны хүүхдүүд ч гэсэн ямар аймаар бие биенийгээ өмссөн зүүсэн хувцас, аав ээжийн хийдэг ажил, гэр орон нь Зайсанд байна уу өөр үнэтэй хороололд байна уу гэх мэтээр нь асууж сураглаж ялгаварлан гадуурхдаг ч болчихсон юм бэ дээ. Сургууль нь тэр аяараа гар утас хэрэглэхгүй, нийтдээ бүх хүүхдээс адилхан ном уншихыг шаарддаг, адилхан амьдралын наад захын юм заадаг бол би гэртээ ганцаараа үглэж орилсноос л илүүгээр хүүхэд хүлээж авч сурах байх л даа. Би мянга үглээд хэлээд, найзууд нь, сургууль нь, амьдарч байгаа орчин нь ийм болохоор хүүхэд тэр бүр хэрэгжүүлээд сураад байхгүй хэцүү юм. Шинэ Монгол сургуулийн захиралтай нь уулзаад манай хүүхдийг авах арга байна уу гээд гуйдаг юм билүү. Уг нь өөрсдийн ажилчдын хүүхдээ оруулдаг 5 хүртэл орон тоо байдаг л юм гэсэн. Тийм миний зоргоор юм ч гэж юу байхав дээ. Монголд нээрээ хүүхдийн сургууль хүртэл бөөн сэтгэл санааны дарамт болж байнаа.Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com10tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-31584161466055051862015-08-19T10:36:00.001+09:002015-08-19T10:36:34.485+09:00Эрүүл мэндийн үзлэг
Байгууллагынхаа ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жинхэнэ утгаар нь оруулна гэсэн ээлжит нэгэн санаачлагынхаа хүрээнд ёстой жинхэнэ утгаар нь эрүүл мэндийн үзлэгт орсон тухайгаа сийрүүлье юү.
Хэдэн төгрөг ямар хамаатай юм бэ, худлаа оромдож додомдолгүй, жинхэнэ утгаар нь эрүүл мэндийн үзлэг хийлгэнээ гэж зүтгэсэн. Урьд нь Мэргэжлийн өвчин судлалын төв гэдэг улсын эмнэлэгт ёстой нэг үзүүлсэн л болж өнгөрдөг байсан юм билээ. Эмэгтэйчүүд нь бол бүр зүглэдэг ч үгүй байсан гэсэн. Яагаад ч энэ эмнэлгийг сонгосон юм бүү мэд. Улсын эмнэлгийн үйлчилгээ, тоног төхөөрөмж нь ямар билээ дээ, энд дурьдах нь илүүц биз ээ. Миний бие хүний нөөцийн менежерээ дагуулаад УБ хотын үнэтэй сайн гайгүй гэсэн хэдэн эмнэлгээр баахан явж үзэж танилцаад эцэст нь Интермед дээр тогтов. Тэдний үнэ нилээн өндөр байсан ч бид хамгийн сайныг нь л сонгоё гэж шийдсэн.
Ингээд манай хэдэн ажилчид Интермедийн хамгийн үнэтэй багцыг нь авч үзүүлэхээр болов. Тэднийх Урьдчилан сэргийлэх үзлэгийн хэсэг гээд тусдаа бүр тасагтай юм билээ. Эмнэлгийн орчин, үйлчилгээ, тоног төхөөрөмж бол үнэхээр сайхан байсан. Манайх их үнэтэй багц сонгосон болохоор бид маш олон үзүүлэлтээр маш олон төрлийн шинжилгээ хийлгэсэн. Эндээс би хэдэн зүйл онцолж хэлмээр санагдаад бичиж сууна.
Д витамины дутагдал, хөдөлгөөний дутагдал гэх 2 чимээгүй тахал биднийг нөмөрчихсөн байсныг энэхүү үзлэгээр л олж мэдлээ. Д витаминыг бид нарнаас мөн загасны тосноос авдгийг мэднэ, дутагдвал рахит ясны сийрэгжилт үүсдэг гэдгээс өөр нэг их зүйл мэдэхгүй. Хүүхдүүд бага байхад л харин Д витамин дутагдвал хөлөрдөг, цаашилбал хөл гар нь майга болдог гээд өвлийн улиралд нэмэлтээр уулгадаг байснаас том хүнд ч гэсэн дутагддаг, энэ нь яваандаа үхэлд хүргэдэг маш олон суурь өвчний үндэс болдог гэдгийг огт мэддэггүй байлаа.
Хүний биед Д витамин 20-100 нанограм/миллитр хэмжээтэй байвал хэвийн гэж үздэг юм байна. 20-оос доош бол дутагдалтай гэсэн үг. Манай ажлынхан бүгд 20-с доош, 18,15,13,11 гэх мэт үзүүлэлттэй, харин минийх хамгийн бага 5 гарсан. Тэгээд бүгдээрээ оффисоороо Д витамины дутагдалтай, би бүр архагийн архаг дутагдалтай болцгоов. Намайг тэгээд нэмэлт Д витамин 3 сарын турш өдөр бүр уу, дээрээс нь 11 цагийн наранд аль болох их арьс ил гаргаад шарж бай, лууван, улаан ягаан өнгөтэй жимс ногоо сайн ид, загасны тос уу гэсэн ккк. Тэгэхгүй бол Д витамины дутагдлаас болдог өвчнүүд үүсэх гэж байна, ясны сийрэгжилт явагдаад эхэлчихэж гэсэн. Дөнгөж 30 гаруйхан насандаа ясны сийрэгжилт эхэлчихээр чинь би одоо үлдсэн насаа яаж барах юм байгаан. Тэднийх хийсэн бүх шинжилгээний дүнгээ нэгтгэж өгөөд бас эмч нь бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлаж өгдөг юм билээ. Би болон манай ажлынхан бол өдөржин оффист суудаг, суугаа ажилтай нийгмийн бүлгийн төлөөлөгчид юм л даа. Ер нь манай Монгол улсын нийт хүн амын 95% нь Д витамины дутагдалтай гэдэг судалгаа гарсан байна. Харвардын их сургуульд постдок хийдэг монгол эрдэмтэн бүсгүй асар том төсөл эхлүүлж өргөн цар хүрээтэй судалгаа хийсэн байна лээ. Энэ судалгаагаар хэрвээ бид хангалттай Д витамин авдаг болоод дутагдлаас гарчихвал өнөөдрийн манай нийгмийн гнас баралтыг тэргүүлж байгаа 10 том өвчний 7-гоос нь сэргийлэх боломжтой гэсэн байна. Тэгэхээр энэ Д витамин гэдэг чинь их чухал нөлөөтэй эд байх нь ээ. Хөдөө малчид хүртэл жилийн 4 улирал битүү хувцастай явдаг учраас Д витамины дутагдалд орсон байна гэсэн шүү.
Хөдөлгөөний дутагдал гэдэг өнөөдрийн манай нийгэмд асар том чимээгүй тахал болчихож. Хүн хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг гэж яасан үнэн үг вэ гэж бодож сууна. Япон явахаас өмнө гүйх хөдөлгөөн хийх талаар бараг л ойлголтгүй байлаа. Японд очоод бүх хүн өглөө оройд алхаад гүйгээд эрүүл мэнддээ анхаараад спортлог байхаар өөрийн эрхгүй гадаах саадаа тойроод гүйдэг болчихсон. Тэнд тэгээд орчин нь сайхан юм даа. Хаа сайгүй гүйх алхах зам талбай, ногоон саад. Энд ирээд гадуур гүйхээс төвөгшөөгөөд дээрээс нь өдөр тутмын ажилдаа түүртээд гүйхээ ч больсон, ямар нэг спортын дугуйланд ч яваагүй. Одоо тэгээд энэ хөдөлгөөнгүй байдлынхаа горыг амсаж байх шиг байна. Намайг бодисын солилцооны удаашралтай, маш их хөдөлгөөний дутагдалтай гэсэн. Энэ чигээрээ байгаад байвал чихрийн шижин гэх мэт бодисын солилцоо алдагдлын өвчин тусах эрсдэл өндөр байна гэсэн шүү. Намайг бүр эмч нь "Чи маш их хөдөлгөөнтэй спортоор нэн даруй хичээллэ. Аеробикт яв. Гүйж харайх гэх мэт дасгалыг өдөр бүр заавал хий" гэсэн. Тэгэхээр байдал нилээн ноцтой байгаагийн шинж байх. Гэтэл би өөрийгөө Монголын нийгмийн залуу үеийн төлөөлөл, нас залуу цус шингэн, ямар ч өвдөх зовох зүйлгүй гэж бодож явсан гээч.
Өөр нэг юм олж мэдсэн нь, манай ажлын 2 эгч нэг ижил зуршилтай байсан нь найруулдаг кофег найруулдаг кофений сүүтэй уудаг, тэгэхдээ печенд хэдэн секунд халааж заавал уудаг зуршилтай байсан юм. Гэтэл эмч тэр хоёрыг нэн даруй энэ хорт зуршлаа хаяхыг сануулав. Энэ нь хавдар үүсгэх эрсдэлтэй үйлдэл гэнэ. 1-т найруулдаг кофений сүү буюу coffee creamer, нөгөө нь печэнд халаасан хүнс байнга хэрэглэх. Кофений найруулдаг сүү чинь тийм ч байнга хэрэглээд байхаар эд биш гэдгийг найрлагыг нь мэддэг болохоор би хэрэглэх дургүй. Тийм болохоор ажлынхандаа үглэсээр байгаад бүрэн автомат кофений машин аваад үрлэн кофе чанаж шингэн сүү хэрэглэдэг болсон байсан юм. Нөгөө нь, печэнд хоол халаахдаа заавал битүү саванд хийх ёстой бөгөөд задгай таггүй халаасан тохиолдолд хавдар үүсгэх магадлалыг ихэсгэдэг гэсэн судалгаа уншиж байсан юм байна. Мөн хэт халуун юм байнга уух нь улаан хоолойн хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг гэх мэт.
Дараагийн бас нэг нийтлэг юм нь, шингэн юм буюу ус сайн уухгүй байна гэсэн. Бүх хүн усны буюу шингэний дутагдалтай гарсан. Зарим нэг хүн бүр эсийн түвшиндээ усны дутагдалд орсон байна гэсэн. Шингэний дутагдлаас болоод өтгөн хаталт, арьс үс хуурайших, эрт үрчлээтэх, бодисын солилцоо хямрах өөр юу юу ч билээ элдэв өвчний үүсэх гол шалтгаан болдог юм байна. Тиймээс өдөрт 2 литрээ чадахгүй бол 1 литр цэвэр ус яаж ийж байгаад ууж байгаарай. Нэг дор цүл пал хийтэл нь уух биш, бага багаар байнга уух.
Энэ эрүүл мэндийн үзлэгийн ачаар өнөөдрийн нийгмийн гол төлөөллийн амьдралын ижил хэв маягтай улсад ямар эрүүл мэндийн асуудал тулгараад байгааг олж мэдлээ. Өвчин юунаас болж үүсдэгийг ч ойлголоо. Ерөөсөө л бид өөрөө өөрсдийгөө өвчлүүлдэг юм байна. Хүн бүр эрсдэлтэй үйлдлээ ойлгож, хооллолтын буруу зуршил, өдөр тутмын амьдралын хэв маяг гэх мэт зүйлсээс болж зүгээр байсан бие махбодио өвчлүүлдэг болохоо ойлгоцгоосон маш үр өгөөжтэй эрүүл мэндийн үзлэг болсон.
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com5tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-1347583093710156132015-05-07T10:52:00.000+09:002015-05-08T09:00:17.012+09:00Төсөл бичиж зээл хөөцөлдөж үзсэн минь
Саяхан Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл олгох жижиг дунд үйлдвэрүүдийн төслийн шалгаруулалт зарлалаа. Хамаатны нэг эгч маань жижигхээн оёдлын цехтэй юм. Түүнийгээ өргөжүүлэх санаатай намайг нэг төсөл бичээд хөөцөлдөөд өгөөч гэлээ. Өөрөө бол тэр бичиг цаасны ажлаас ёстой хол, юмаа эсгээд л оёод л сууж байдаг ажлын төлөө төрчихсөн гэмээр бодь хүн байдаг юм. Уг нь их гарын уртай, оёсон зүйлс нь хүний биед эвтэйхэн хөөрхөн гэж. Яг л үйлдвэрийн хувцаснаас огт ялгагдах юмгүй. За тэгээд би тусалдаг баатар болоод 4 оёдлын машинтай 6 ажилтантай жижигхэн оёдлын үйлдвэрийн төсөл бичээд бүрдүүлэх ёстой бичиг баримтуудыг нь хөөцөлдөж бүрдүүлээд төсөл хүлээн авч байгаа төрийн байгууллага дээр нь гүйгээд очлоо.
Битүү хүн, зөрөх ч зайгүй. Бүх хүн ямар нэг жижигхэн аж ахуйн нэгжийг төлөөлөн ирж зээл авах хүсэлтэй байгаа нь илт. Уг нь энэ зээл хүрэх ёстой газартаа хүрвэл их өгөөжтэй юм байгаан. 5 жилийн хугацаатай, жилийн хүү нь 8-9%, эхний 6 сар ч билүү үндсэн зээлээс чөлөөлөгдөнө. Улсаас энэ жил ЖДҮ-ийг дэмжих зорилгоор 70 тэрбум төгрөг энэ зээлд зориулж гаргаж байгаа юм гэсэн. Улсдаа ч ашигтай, боломжийн хүүтэйгээр мөнгөө зээлүүлээд буцаагаад авчихна, жижиг дунд үйлдвэрүүддээ ч ашигтай, боломжийн нөхцөлтэй зээлээр үйл ажиллагаа өргөжүүлчихнэ. За тэгтэл энэ процесс яаж явагдаж байна гэвэл нэг иймэрхүү.
Ямар ч байсан заасан хугацаанд нь амжаад төслөө өгчихлөө. Тэгээд сонгон шалгаруулалтыг нь хүлээж суутал сонин сонин юм сонсогдож эхлэв. Энэ зээл чинь мань мэт шиг бор зүрхээрээ төслөө бичээд очсон баргийн борчуудад олддоггүй л гэнэ, дандаа танил талдаа өгдөг л гэнэ, хэдэн УИХ-ын гишүүд ах дүү найз нөхдөөрөө хуваагааад авчихдаг л гэнэ, танил талаараа яриулж өгдөг хувь мувийг нь өгөхгүй л бол болдоггүй л гэнэ. Одоо яахав дээ, тэр хар мянган төсөл дотроос миний бичсэн нэг муу
жижигхээн оёдлын цехийн төсөл батлагдах магадлал бараг 0,000000000001%
юм байна. Уг нь 70 тэрбум гэдэг чинь их мөнгө биз дээ? Түүнийг жижиг хоршоо цехийн
хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1000 аж ахуйн нэгжид хуваахад нэгд
нь 70 сая төгрөг ногдож байна. 1000 аж ахуйн нэгж бол их тоо шүү дээ.
Хувиараа гутал хийдэг, эсгий эдлэл хийдэг, сүү цагаан идээ
боловсруулдаг, оёдол хийдэг, талх барьдаг гэх мэт жижиг дунд
үйлдвэрлэлийг дэмжихэд хангалттай л мөнгө шиг сонсогдоод байх юм.
Тэгэхээр одоо төрийн албанд дээгүүрхэн албан тушаалтай хүн танихгүй л бол энэ зээлд хамрагдах боломж лөөлөө болж хувирав. Юу ч гэсэн гээд хүн амьтнаас асууж сураглалаа. Хамаатны нэг эгч дүүрэг дээр нэг хүн таньдаг, тэр нь энэ төсөл шалгаруулдаг газар дам дамаа хүн таньдаг сураг дуулдав.Тэгээд тэр дам дамаа хүнээр нь хоол унданд оруулан гуйж байж асуулгасан чинь "ийм жаахан дүнтэй төсөл юмуу" гээд жигтэйхэн гайхсан гэнэ. Тэгснээ "за яахав, төслийг чинь шалгаруулалтан дээр дэмжье, 5%-ийг нь өгөөрэй" гэж байна гэв. Дараа нь банк руу шилжинэ, банкин дээр бас таньдаг хүнтэй байхгүй бол болдоггүй гэнэ. Учир нь ЖДҮ-н газраас төслийг дэмжээд баталсан ч банк өөрийн шалгуураа тавиад зээлийг нь өгдөггүй гэнэ. Урьд нь нэг хүн 200 саяын зээлээ банкаар гаргуулаад хөлсөнд нь 5 сая төгрөг өгч байсан юм байхаа, хамаатны эгчийн таньдаг хүний хэлснээр. Тэгэхээр энэ ханшаар бол манай төсөл сая орчим төгрөг өгөх юм байна.
За ингээд бодсон чинь 30 сая төгрөгний 5% нь 1 сая 500, дээр нь банкны танил талдаа өгөх мөнгө 1 сая, за дээр нь зарим нэг хүмүүсийг хоол унданд оруулж идүүлж уулгуулах зардал энээ тэрээ гээд ганц 30 сая төгрөгийн зээл авлаа гэхэд 3-4 сая төгрөг элбэг суутгагдах шинжтэй. Тэгээд тэр мөнгийг буцааж төлөхдөө бүтнээр нь 30 саяа дээр нь хүүтэй нь төлнө биз дээ. Бодсон чинь айдас хүрээд, зээл авахгүй мөрөөрөө болгоод явж байсан нь дээр юм байна гэж эгчдээ хэллээ. Энэ зээл бол үнэхээр юм хийх гэж бор зүрхээрээ зүтгэж яваа хүмүүст нь олдохгүй юм байна, олдсон ч их өндөр үнээр олдох юм байна. Мөнгөн дүн нь их бол бүр яах юм болоо.
Өнгөрсөн жил Самурай бондоос санхүүжих импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зээл олгох болоход бас л ийм юм болсон сурагтай байсан, тэдэн хувь, эдэн хувь гээд л чих дэлсээд л байсан. Тэгээд 888 төсөл шалгараагүй юу. Хөөрхий тэр төслүүд хэдэн хувийг нь төсөл шалгаруулдаг нөхдөд, хэдэн хувийг нь банкныханд өгч зээлээ гаргуулж авсан юм байгаан. Одоо тэгээд тэр мөнгөө өөрсдөө төлөөд л явж байгаа байх даа.
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com4tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-88051934083350306232015-03-24T10:20:00.000+08:002015-03-24T10:20:30.577+08:00Сайн уу хавар минь
Хавар болоод гадаа дулаараад алхахад сайхан болжээ. Ирж яваа цаг болохоор сэтгэл цаанаа л нэг өег. Утаа хүртэл эрс багасаад, поорчкоо онгойлгоход хоолой хорсохооргүй болчиж. Эмэгтэйчүүдийн баяр, төрсөн өдөр гээд олон баяр давхцаастай 3-р сард би их дуртай. Баяр гэснээс амардаг баярын өдрүүд олон болчихлоо гэж зарим хүмүүс яриад байдаг, харин би бол зүгээр гэж боддог юмаа. Хятад бас их олон амралтын өдөртэй юм байна лээ. Календарын улаантай баярын өдрийг нь тоолсон чинь бүтэн нэг сар болж байна лээ. Японд байхад ч гэсэн үе үе улаантай өдөр тохиогоод гэв гэнэт л амраад байдаг байж билээ. Харин манай амардаг баярын өдрүүдийг тоолсон чинь үсрээд 11 хоног л болж байлуу даа, их л бага байсан.
Хүүхдүүдийн улирлын амралт болох гээд бужигналдаад л байна. Харин миний ажил гэж ёстой аймшигтай ачаалалтай байгаа. Одоо бүр 3 хүний ажил ганцаараа хийгээд байх шиг байна. За яахав дээ үүнийг надаас өөр хийх хүн алга гээд байсан чинь сүүлдээ бүр болж бүтэхгүй л юм гарвал "Наран л үүнийг зохицуулж чадна" гээд надад өгдөг болоод, сүүлдээ цалин авч байгаа юм байж хийнэ биз гэж хүн амьтан хэлсэн сурагтай. Хүний юмыг за яахав дээ гээд нэг удаа хийгээд өгчихөөр сүүлдээ бүүр би л хийх ёстой юм шиг над руу хамаг юмаа шидээд байхаар бүүр нэг зэвүү хүрчих юмаа. Өөр ажилтай завгүй байхаар нь өрөвдөөд нэг зөвшөөрлийг нь хөөцөлдөөд өгчихсөн чинь, түүнээс хойш тиймэрхүү бичиг цаас хөөцөлдөх ажлаа над руу шидснээ намайг хийхгүй болохоор энэ яагаад ажлаа хийхгүй байгаан ухааны юм ярих чинь одоо ариун явдал уу ккк. Гэтэл би түүний бичиг цаасыг нь хөөцөлдөж өгдөг ажилд ороо ч гүй, надад бүр огт падлий ч байхгүй юм байгаан уг нь. За за тэр нервтэх яах вэ.
Ойрд гарын хурууны үзүүрүүд ирвэгнээд гар бадайраад байсан чинь ядаргаа гэх шиг боллоо. Нэг витамин олж ууя даа. Амралтын өдрөөр Цэцээ гүн рүү алхсан шүү нээрэн. Ёстой сайхан байна лээ. Нэг үеэ бодвол манайхан чинь ууланд их алхдаг болжээ. Битүү хүн байна лээ шдээ энэ Богд ууланд чинь. Өө бас Хүннү моол гээд гадаадын том моол шиг сайхан газар нээгдэж байна цаана чинь. Манайд нэг хүүхэд гэр бүлтэйгээ очоод юмаа идэж уугаад үзэж хараад зугаалаад худалдаагаа ч хийгээд нэг сайхан өдөржин кайф авчих газар үнэхээр дутагдаж байсныг сая энэ дэлгүүрийн нээлт дээр л харлаа шд.
Яармагт байрлах Хүннү моол. Энэ динозаврууд нь жинхэнэ байна лээ.
Ийм хөөрхөн жижигхээн мөсөн талбайтай. Пиг хүүхдүүд. Их сэтгэл гаргаж хийсэн нь харагдаж байна лээ шүү энэ дэлгүүр.
Би өөрөө ч тийм юмны дутагдалд орчихсон амьдарч байсан юм байна. Хүмүүсийн энэ их ажлын стресс нервийг тайлчихмаар нэг тийм энтертэйнмэнт газар үнэхээр үгүйлэгдэж байна шүү. Lotteworld шиг байшин дотор том парк нээх юмсан. Энэ Хүннү моолыг нээлт хийсний дараа бараг бүх хүний фэйсбүүкт энд авахуулсан зургууд байсаан.
За ямар ч байсан ойрын үед стресс тайлагдаад сайхан байна. Амралтын өдрөөр айл их хэсч байгаа. Хэдэн дүү нарынхаар болон хадам өөрийн 2 ээжийнхээр ээлжилж очиж хоол буудна гэх мэт. Өчигдөр би орой ажлаа тарж ирээд уур гардаггүй ээ, стрессдсэн хэвээрээ л байгаад байсан чинь манай хүн нээх хөөрхөн "Хайраа хоёулаа гадуур алхая" гээд хажуугийн байшингийн кофе шоп орж нэг аяга кофе нэг зүсэм тоорт авч өгөөд. Тэгээд дулааханд гадуур хөтлөлцөж алхаж байгаад орж ирсэн. Намайг бас маргаашнаас фитнест яваарай төлбөрийг нь төлөөд өгье гэсэн. Рамаанчик байна уу? хэхэ. Манай хүн намайг ажилдаа нервтээд байгааг ажиглаад байх шиг байгаан.
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com8tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-11263137057195120942015-02-27T13:56:00.004+08:002015-02-27T13:56:56.133+08:00БухимдалНэг их улстөржөөд байдаггүй л дээ. Гэхдээ энэ удаад бүр дуугүй байж тэсэхгүй нь.
Манай энэ хэдэн улстөрчид Монгол улсыг зараад идээд дууслаа. Энэ маягаараа байвал тун удахгүй манай улс дампуурлаа зарлаад учраа олохгүй бужигнасан хэдэн ядарсан улс үлдээд хамаг улсын мөнгө баялгийг нь зарж үрж ууж идсэн хүмүүс оффшорын дансан дахь мөнгөө аваад дүрвээд зугтаагаад алга болох шинжтэй. Би бүр айх юм, нэг өглөө босоод ирсэн чинь манай улс төлбөрийн чадваргүй болчихсон цалин тэтгэврээ тавьж чадахаа байгаад дампуурлаа зарлаж байх вий дээ гэж.
Албан тушаалд очингуутаа төрийн мөнгө, улсын мөнгөнөөс гайгүй сайн идэж ууж өөртөө завшиж авах гэсэн хомхой сэтгэлтэй хорлогчин бодолтой ардчилал гонжоом хоёроор халхавч хийсэн гэмгүй царайт гөлөөнүүдээс болж байгаа юм. Яаж ийм их баялагтай, ийм том газартай 3хан сая хүнийг ядуу амьдруулж чадаж байнаа гэж. Бас овоо их ухаан шүү.
Очиж очиж Сентерра гоулдаар Ноён уулаа ухуулна гээд зүтгээд байдаг нь ч юув. Бороогийн 43 тонн алтаа тавьж туучихаад хаширдаггүй юу? Хамгийн инээдтэй бөгөөд эмгэнэлтэй нь улайм цаймдаа гарсан энэ канад компани монголчуудын эсрэг монголчуудыг нь турхирчихаад хоорондоо хэмхэлдэхийг нь хажуунаас нь хээв нэг хараад сууж байх юм. Ухуулчихая л даа гээд уйлагнаад байгаа хүмүүсийн уяа нь уужим угаадас нь ахиухан байгаа юм байлгүй дээ.
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com3tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-54196121367211078192015-01-29T22:58:00.000+08:002015-01-29T22:58:02.293+08:00Ажлын сонин сайханМанайд 2 зөвлөх өвөө байсан юм. Нэг нь яагаав би эртээд нэг учиргүй гомдоллодог, нөгөө нь их сайхан буурь суурьтай олон долоон үггүй, хүмүүс их хүндэлдэг, гадуур дагаад явахад хүн болгон мэндлээд л.
Цуг явахад ажил бүтнэ гэж сайхан. Энд тэнд очихоор таньж мэддэггүй хүн гэж байдаггүй юмуу "Өө ... гуай, сайн байна уу та" гээд л угтана. Нэг тийм сайхан буурай байлаа. Гэтэл яг оны өмнөхөн гэв гэнэт ажлаасаа гарч яваад зүрх нь хаагдаад өнгөрчихсөн. Бид нар бүр шоконд ороод яахаа мэдэхгүй ийш тийшээ гүйлдээд эмэгтэйчүүд нь уйлалдаад. Ингээд дөнгөж сая хажууд инээгээд сууж байсан хүн байхгүй болчихно гэхээр итгэж өгөхгүй. Хэцүү ч юм даа, гэв гэнэт хайртай хүмүүсээ уйлуулаад бүх юмаа орхиод яваад өгөх юм. Талийгчийн 49 хоногийн дараа бид нар ширээг нь цэвэрлээд эд юмсыг нь гэрийнхэнд нь хүлээлгэж өгөөд. Ингээд ард нь үлдсэн бид нар хэн талийгчийн ажил бичиг баримтыг авах вэ гэж ярилцтал хамгийн ойр ажиллаж байснаар нь надад өгөхөөр болов. За ингээд талийгч зөвлөх өвөөгийн хариуцаж байсан ажлыг өөр дээрээ нэмж аваад холбоотой асуудал гарахаар би гүйх хэрэгтэй болов.
Гэтэл ойрын үед өнөө муухай ааштай мундаг нөгөө зөвлөх өвөө маань гадуур ажил хөөцөлдөж явахаараа намайг дагуулаад яваад байдаг боллоо. Би заавал явах ёстой юмуу гэхээр гүй ээ чи яв, зүгээр дагаад явж бай гээд л дагуулаад яваад байх юм. Тэгээд энэ бичиг баримтыг ингэж бүрдүүлдэг юм, эхлээд тэр яаман дээр очдог юм, тийм хүнтэй уулздаг юм гээд яриад байдаг байлаа. Нэг өдөр би бүр өөрийн ажлаа амждаггүй уур хүрээд хүний нөөц эгчтэйгээ юм ярингаа гомдоллосон чинь "Цаадах чинь ер нь ажлаа багасгаад тэтгэвэртээ гарах бодолтой байгаа. Чамд ажлаа өгөх гээд байгаа байх" гэж авдаг байна шүү. Би чинь одоо бараг худалч хүнд 2 өөр хэлтсийн ажлыг цугт нь хийж байгаа, гэтэл дээр нь нэмээд хүмүүсийн ажлыг аваад байхаар ачааллаа дийлэх юмуу гэж бодоод аймаар санагдаад явчлаа шүү. Одоо ажлын ачааллаас болоод яаж байна гэхээр өдөр тутмын асар их ажлаа яаж ийж цаг хугацаанд нь амжуулахаа л бодоод тэр нөгөө бодож төлөвлөх, шинээр юм санаачлах гэх мэт илүү дутуу юм бүгд будаа болж байна. Хамгийн гол нь тэс өөр 3 төрлийн ажил хийгээд байгаа юм. Арай л хүний нөөц санхүү 2 луу орохгүй юм даа.
За үүнээс гадна энэ төрийн байгууллага юм хийх гэж ядаж яваа хэдэн хувийн хэвшлээ яасан их бичиг цаас шалгалт шүүлгээр дарамталдаг юм бэ. Оны өмнө машин тэргэнд зөвшөөрөл өгдөг цагдаагийн Лицензийн төв, МХЕГ хоёроос нэг нэг зөвшөөрлийн бичиг авах гэж ёстой үгээ хэлж үстэй толгойгоо цайтал явлаа. Мэргэжлийн хяналтын байцааагчийн ямар бичиг баримт нэхэхийг ёстой тэр өдрийн тэнгэр л мэднэ дээ, таашгүй юм билээ. Бүрдүүлээд л авчирч өгөөд байхад дахиад өөрийг дахиад өөрийг нэхнэ. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй дүлий дүмбэ оргиод суучихна, тэгэж байснаа дахиад өөр бичиг нэхнэ. Яг ямар ямар бичиг баримт бүрдүүлж ирэх тийм тодорхой юм юу ч байхгүй, нэг байцаагчийн амнаас гарсан үгээр, тэр өдөр ааш зан нь ямар байхаас цэвэр шалтгаалаад байгаа юм. Тэр нэг байцаагчийн юу хүссэн 9 хүслийг нь биелүүлсээн, авчир гэсэн бүх бичиг баримтыг нь олж авчирч өгсөн. Гайтай тэр зөвшөөрлийн бичиггүй бол манай ажил зогсох гээд байдаг, сул зогссон өдөр бүрээр асар их мөнгөний алдагдалд орох гээд байдаг. Үйлийг минь үзсээн үзсэн, мэргэжлийн хяналт руу хичнээн ч явав. Ямар сайндаа гараад юу ч дуугарахгүй машиндаа суухад жолооч хаашаа явах уу ч гэж асуухгүй шууд мэргэжлийн хяналт руу явж байхав дээ. Манай зөвлөх өвөөгийн хэлснээр бол яс юман дээрээ мэргэжлийн хяналтаас энэ зөвшөөрлийг нь заавал авах ёстой хууль зүйн үндэс байдаггүй юм билээ. Хэн нэг эрхтэн дархтны /ялангуяа одоо энэ төрд ямар ч мэдлэг боловсролгүй намын амбицаар гарч ирсэн махан толгойтнуудаас болж/ гаргасан нэг ухаангүй шийдвэр доошоо хувийн хэвшил ард түмэндээ маш их дарамт чирэгдэл болж тусч байгаа юм. Мэргэжлийн хяналтын газар бол бичиг цаасны зөвшөөрөл өгөхөөсөө илүүтэй мэргэжлийн талаасаа хяналтаа тавиад л явдаг байвал болоо бишүү. Ядаж байхад яасан ч олон хүнээр гарын үсэг зуруулж тамгалуулдаг юм, нэг хурган дарга нь алга бол тэгээд л өрөөнийх нь үүдийг сахиад хэзээ ирэхийг нь хүлээх хэрэгтэй болчихож байгаа юм. Ганц л хүний гарын үсэг юмуу тамга нь дутуу бол хүчингүй шүү дээ өнөө алдартай бичиг нь. Лицензийн төвд болохоор яаж хөглөсөн гээч. Хавтас дүүрэн бичиг баримт бүрдүүлээд очсон чинь хурааж аваад оронд нь манайх комисс гарчихсан хуралдаж байгаа оны дараа шийднэ гэдэг ганц цаас өгч байгаа юм. Тэгээд оны дараа нь очсон чинь нөгөө бичиг баримтуудаа бүгдийг нь дахиад шинээр бүрдүүлээд аваад ир гэсэн шүү дээ. Танайд өгчихсөн шдээ гэсэн чинь, архивт ороод алга болсон, зөвшөөрөл авах гэж л байгаа юм бол тухай бүрт нь шинээр бүрдүүлж өгөх ёстой гээд. Зөвлөх өвөө намайг шоолоод "Төрийн байгууллагаар явж сураагүй л байна даа, өгсөн материалаа бүгдийг нь заавал хувилж авч үлддэг юм шдээ. Гол утга учир нь тэр" гэж. Юм сурч л байна, энд тэнд ямар нэг материал бүрдүүлж өгвөл бүгдийг нь сайхан копидож авч үлдэж байх хэрэгтэй юм байна лээ шүү албан бичгээ хүртэл.
Ажлын тухай гэсэн чинь хоёр зөвлөх өвөөгийнхөө тухай биччих шив дээ. Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com7tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-57135997261595638552015-01-23T10:24:00.005+08:002015-01-23T10:24:54.947+08:00Ном унших, facebook-г хаяхЭнэ уриаг би дахин дахин бүр дахин дахин хэлмээр байх юм. Сүүлийн үед ажил их байна гээд оройд ирээд ядраад бушуухан унтахын түүс болоод орондоо ороод яаж зүгээр байхав утсаа жаахан оролддог байсан юм. Гэтэл энэ зуршил маань улам бүр даамжирсаар утсандаа зарцуулдаг цаг улам ихсээд ирж байгаа нь мэдэгдээд эхэллээ. Нөхөр уг нь энэ facebook-г ёстой нэг нүдээрээ үздэггүй байсан чинь одоо бүр 00 орсон ч утастайгаа ТВ үзсэн ч утастайгаа сууж байдаг боллоо. Бид 2-г дагаад хүүхдүүд бас маш муу үлгэр дуурайлал аваад байна. "Манай ангийн хүүхдүүд бүгд утастай, намайг утасгүй гээд шоолоод байна, надтай найзлахгүй байна" гээд гомдоллоод байхаар нь өрөвдөөд хуучин утсаа бариулчихсан чинь одоо би өөрөө үгээ хэлж байнаа. Энэ smartphone, tablet-ууд чинь хүүхдийн ганц дайсан юм байна. Ээдээ та нарт хэлэхэд битгий авч өгөөрэй хүүхдэдээ.
Яаж байна гэхээр, юм уншихаа байж байна, анхаарал нь суларч байна, ой тогтоолт нь муудаж байна, хүний үг сонсохоо байж байна гэх мэт. Урьд нь орой болгон надаас ном уншиж өгөхийг гуйдаг байсан ядаж өөрсдөө комик ном ч болсон уншдаг байсан хүүхдүүд байхгүй болсон, оронд нь нэг нэг smart device барьж энд тэнд чив чимээгүй суусан хүүхдүүд л байна.
Эсвэл би хүүхэдтэй холбоотой зүйлийг их эмзэгээр хүлээж авдаг ч юмуу. Үгүй юм шиг байгаамаа, дэлхий даяар энэ kids obsession of phone smart device гэдэг толгойны өвчтэй болчихсон байх шиг байна. Сайн тал байхыг үгүйсгэхгүй, гэхдээ муу тал нь илүү олон гэж бодож байна. Ядаж л хараа муудна, хөдөлгөөний дутагдалд орно, орчин тойрон амьд ертөнцтэйгээ харьцах харьцаа муудна гэх мэт.
Ингээд би ойрын үед ийм арга хэмжээ авахаар бодож байна. Хүүхдүүдийнхээ утас таблетуудыг хурааж авах, эсвэл тодорхой цагаар л өгч яваандаа тэр цагийг нь багасгах, нэмж дугуйланд оруулах, илүү их даалгавар хийлгэдэг болгох, зөндөө ном нэмж авч өгч уншуулах, байнга уншсан үгүйг нь шалгаж байх, хүүхдүүдтэйгээ сайн ярилцах, гадуур дагуулж явж байх, спортын дугуйланд оруулах, оройд ном уншиж өгч байх (хэдий том болсон ч гэсэн), гэртээ чөлөөт цагаараа хийдэг ямар нэг зүйлтэй болгох (юм оёх, нэхэх, зураг зурах, лего угсрах, баримлын шавраар юм хийх ч юмуу) ер нь нэг үгээр хэлбэл гар утас таблетад зориулдаг цагийг нь багасгаад өөр үр бүтээлтэй зүйлд анхаарлыг нь хандуулах.
Гар утсан дээр яг юу хийгээд байгааг нь харвал охин facebook-т ангийнхаа найзуудтай их чаталж байна, дууны клип их үзэж байна, хүү болохоор янз бүрийн тоглоом тоглож байна. Охиноо орой 9 цагаас хойш fb-т онлайн байх юм бол бөөн хэрүүл болноо. Тийм болохоор одооноос утсыг нь цагийн хуваариар өгдөг юмуу гэж бодоод байгаа. Ер нь хүүхдүүд ч гэлтгүй томчууд ч гэсэн facebook болон нэтийн тоглоомонд их донтсон нь харагдах юмаа гадуур. Би fb рүү ихэнхдээ охиноо юу хийж байгааг шалгах гэж ордог юм, тэгээд цаашаа өөрөө юм уншаад хадуураад явчихнаа. Ер нь харж байхад хүмүүсээс тоглоомны хүсэлт урилга аймшигтай их ирэх юмаа. Тоглох мөрөөрөө өөрсдөө тоглохгүй яагаад бусад хүн рүү хүсэлт явуулаад байдаг юм бол доо. Би ч гэсэн өөрөө энэ гар утас нүүрном энэ тэрд донтохгүй байхын тулд чөлөөт цагаараа нэг тийм үр бүтээлтэй өгөөжтэй зүйл хиймээр байна. Тэгэж л хүүхдүүддээ үлгэр дуурайлал болохгүй бол. Аав ээж нь өөрсдөө нэг нэг юм барьж суучихаад яаж хүүхдээ боль гэж хэлэхэв дээ.
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-64129620911900571892015-01-22T16:57:00.001+08:002015-01-23T10:34:31.687+08:00Гадаад суралцах, гадаадад сургуульд сурахЯг энэ тухай өмнө нь бичсэн байгаа боловч хүмүүс сайн олж уншиг гээд дахиад оруулахаар шийдлээ.
Шинэ гарчигийг нь гүүглээр хамгийн их хайгддаг үгээр биччихлээ.
Хичээлээ хийгээчээ
/Wednesday, June 13, 2012/
Өөртөө хэлж байгаан. Маргааш би аймаар чухал пресентаци тавих ёстой юм,
дор хаяж нэг цаг ярих ёстой, тэгэхээр чинь овоо хэдэн слайд бэлдэх
хэрэгтэй еэ дээ. Тэгтэл эгч одоо юу хийж байна? Блог хэсээл сээгий
үлдээсэн шиг өөрийн блогтоо хэрэгтэй хэрэггүй юм эрээчсэн шиг сууж байх
юмаа. Болиосой хичээлээ хийгээсэй би. Маргааш яах гэж байгаа юм болоо.
За яадгийн яадгийн, хэдэн үг холбочихоол гаръя.
Алимаа эгчийн блогийг хальт шагайсан чинь нэг юм бичмээр санагдаад гар
загатнаад болдоггүй ээ. Гадаадад сурсан сурч байгаа хүмүүс бусдадаа
туршлагаасаа хуваалцвал зүгээр юмуу гэж бодогдоод. Яахав дээ яаж
гадаадад сурахаар ирчихээд байгаагаа өнгөтөөр ярьж өгвөл гоё юмуу гэж
бодсон өөрийгөө зөвтгөх гээд л шалтаг хайгаад байгаан ккк. Би чинь
өнгөтөөр ярих их дуртай шд мэднэ биз дээ.
Анх гадагшаа явах санаа 2009 онд төрсөн юмаа. Тэр үед би албан тушаал
ахимаар санагдаад бяр чадал амтагдаад дур хүсэл оргилоод мэдрэл
муудчихсан үе байсан юм шиг байгаан. Гэтэл гадаадад сургууль төгсөөгүй
болохоор надад ямар ч шаанс байхгүй байв. 1-рт тэр ажилд өргөдөл өгсөн ч
гадаадад сургууль төгссөн /graduate school/ хүмүүстэй өрсөлдөөд тэнцэх
шаанс байхгүй, 2-рт тэр ажлыг авсан ч хийж чадна гэж өөртөө итгэхгүй
байлаа. Учир нь би өөрийгөө мэдлэг боловсролын хувьд гадаадад сургууль
төгссөн хүмүүсийн хажууд тун их голж байв. Ингээд гадагшаа сургуульд
явах шийдвэрийг эргэлт буцалтгүй гаргаад нөхөртөө хэлж ойрын хугацаанд
явбал гэр бүлээрээ явах бэлтгэлтэй байхыг сануулав. Нөхөр яахав дээ
намайг тоглож байна гэж бодоо биз.
За тэгээд сургуулиуд хайлаа. Энэ чинь 2010 оны хавар эртээ цагаан сарын
дараа л байсан. Эхлээд мэдээж Америкаар хайв. Дэлхийн шилдэг 100 их
сургуулиуд ч билүү нэг тиймэрхүү сайтнаас жагсаалт хийж авч байгаад л
дээрээс нь явлаа. Тэгсэн чинь Америкийн сургуулиуд TOEFL-с гадна
graduate school-д сурах хүн заавал GRE өгөх ёстой гээд болдоггүй ээ. Ёо
юун тэр жий аар ий мий өгөөд явж байх илүүдээ гарсан цаг зав мөнгө хаа
байнаа. Тэгээд Америкийг орхилоо.
Европ руу орлоо. Герман Голландын баахан сургуулиудын сайтыг онгичив.
Хамгийн сайн тэтгэлгүүд нь тухайн орны засгийн газрын буюу Германд DAAD,
Голландад NUFFIC болж таарав. Учир нь би чинь гэр бүлээ авч явна,
хоёрын хоёр хүүхэдтэй. Тэгсэн NUFFIC уучлаарай та олон улсын
байгууллагад ажилладаг юм байна танд тэтгэлэг өгөх боломжгүй гэв. За за
больж л байхгүй юу. DAAD-аар баахан эргэлдэв, бүр суурин төлөөлөгч
герман нөхөртэй цаг болзон сүртэй нь аргагүй очиж уулзав. МУИС-ын 2-р
байранд байсан санагдаж байна. Ер нь яг л Германыг сонгочихоод байсан
шүү. Гэтэл германд нэг монгол залууг шинэ нацистууд зодсон ч билүү
хутгалсан ч билүү хэрэг мандлаа. Шууд айж байгаа юм чинь. Би чинь
ганцаараа биш, гэр бүлээрээ очно, өнөө азиудыг чинь аймаар арьс өнгөний
үзлээр шахаж хавчдаг шуугиан сонсогдоод явчлаа. За больё больё. Уг нь
бас Европын олон их сургуулиуд хамтарсан мастерийн сургалт байдаг юм
билээ. Нэг семестерээ Испанид дараахийг нь Францад дараа нь Германд
тэгээд Норвегт гэх мэт. Их сайхан боломж байгаа биз. Даанч би чинь
ганцаараа биш, гэр бүлээрээ нэг газар дасч ядаж байтал өөр тийшээ нүүх
болно, хүүхдийн сургууль соёл яах юм. Гэж бодоод энэ хөтөлбөрийг
орхилоо. Энэ хөтөлбөр ганц бие хүмүүст их дажгүй санагдсан.
Английг би ерөөсөө сонирхоогүй орхичихсон. Угаасаа надад ерөөсөө ч
таалагдахгүй байсан юм. Цаг агаар нь ялангуяа миний хүүд огт тохирохгүй,
нартай өдөр цөөхөн гэхээр, тэгээд арьс өнгөний үзэл мааш их гэж бараг
хүн болгон хэлж байв.
Тэгээд өнөө шилдэг милдэг их сургуулийн жагсаалтаа харж суусан чинь
Токиогийн их сургууль их дээгүүр явж байнаа. Нээрэн би чинь арван жилд
байхдаа Японд сурах юмсан гэж их мөрөөддөг байсан шүү дээ. Одоо яагаад
явж болохгүй гэж. Тэтгэлэг хайлаа. Японы засгийн газрын тэтгэлгээс өөр л
юм байвал зүгээр байна, тэгэхгүй бол бараг бүх хүн тэрэнд апплайддаг
байхаа, яам мааман дээгүүр чинь апплайдаад өгөөч дээ гээд дүүрэн зар
наачихсан байдаг болохоор, таньдаг хүнтэйгээ өрсөлдөх болчихвол хэцүү юм
даа. Токиогийн их сургуулийн сайтыг баахан ухаж төнхлөө. Тэгсэн яг
миний сонирхоод байгаа чиглэлээр Азийн Хөгжлийн Банк энэ сургуульд бас
тэтгэлэг өгдөг юм байна, өөрийнх нь сайт руу ороод дэлгэрэнгүй мэдээлэл
ав гэж байна. АDB-ийн сайт руу ороод үзсэн чинь уг нь Японы л мөнгө юм
байна л даа, ADB-ээр дамжуулж өгдөг юм байна, бас өөр зөндөө орны
сургуулиудад энэ тэтгэлгээр сурч болох юм байна. Япон, Австрали, Америк,
Сингапур өөр хаана хаана ч билээ.
Бас Австрали, Шинэ Зеландын бараг бүх сургуулийг нь тоолсон байхаа. Уг
нь Шинэ Зеландын улсын их сургуулийг нь жагсаалтдаа оруулчихсан байсан л
даа. Тэгсэн нөхөр тэгэж байнаа, ямар нэг юм болоод ирж очиж байх хэрэг
гарвал онгоцны тийз аймаар үнэтэй байх даа тээ тийшээ чинь гэнээ. Өө
тийм шүү, нээрэн манай хүн чинь бизнес мизнес нь зун өргөжвөл нааш
цаашаа явж байх хэрэг гарна. Тэгээд бөмбөрцгийн урд талын энэ хоёр орон
шууд жагсаалтаас хасагдав. Бас дээр нь Гилийн хатан эгчийн Австралид
оюутны амьдрал тийм ч амар биш тухай бичсэнийг уншчихсан байсныг ч хэлэх
үү. Энэ хоёр улсаас нэг нэг сургуультай холбоо тогтоогоод ADB-н
тэтгэлгээр сурахад бүрдүүлэх материалын жагсаалтаа авчихсан байснаа
орхилоо. Ер нь бүх сургуульд Scholarship гэсэн хэсэг байдаг. Янз бүрийн
тэтгэлэг бий, өндөр буюу бүх юмыг чинь cover болох сайн тэтгэлэг, бага
буюу зөвхөн сургалтын төлбөрөөс тэдэн хувь хөнгөлнө, эсвэл сард төдий
хэмжээний мөнгө төдий хугацаатай өгнө гэдэг тэтгэлэг ч байна. Хамгийн
сайн буюу бүх зардлыг чинь төлөөд дээрээс нь сарын цалин өгдөг тэтгэлэг
голдуу тухайн орны засгийн газрын л тэтгэлгүүд байдаг юм даа.
За ер нь л Япон тунаад үлдчихлээ. Нөхөртөө Япон ямар вэ гэсэн чинь ёстой
зүгээр шд, хажууд нь Солонгос байгаа, дуртай үедээ нисчихнэ /яг
харагдаач одоо/, нутаг руугаа нааш цааш явж байхад ч ойрхон юм даа гээд
их дуртай байнаа. Бас Гилийн хатан эгчтэй 5 минутан дотор биечлэн уулзаж
санал сонилцлоо. Япон ёстой сайхан газар даа, миний явж үзсэн
газруудаас оюутанд хамгийн энэрэнгүй, хангамж, орчин сайтай улс Япон л
байсан гэж байна.
За за би ер нь шийдлээ. Японд Токиогийн их сургуульд сурлаа. Энэ үед
2010 оны намар болж байлаа, ямар ч байсан зун дуусч байсан юм.
Сургуулийн гадаад харилцааны албатай холбоо барилаа /email бичлээ/. Би
танай сургуульд энэ Aзийн Хөгжлийн Банкны тэтгэлгээр сурмаар байна. Өө
бололгүй яахав, тэрний тулд эхлээд та манай сургуульд апплайдна, дараа
нь тэнцвэл энэ тэтгэлэгтээ өрсөлдөнө, тэгээд тэнцвэл та манайд ирж
болноо. Эхлээд ийм ийм материал бүрдүүлээд явуулна уу. Сургуульд ороход
ямар материал бүрдүүлдэг билээ дээ тэр бүгд.
Бакалаврт сурч байсан 2 багшаас
recommendation letter : /Диплом удирдсан багш, хичээл заалгаж байсан
декан хоёроосоо авсан. Манай декан надаас улсын шалгалтан дээр асууж
байсан асуултаа дахиж асуувал яах уу?/
Удирдлаган доор нь ажиллаж байсан 2
дарга хүнээс recommendation letter /Нэгийг нь авах гэж өчнөөн жилийн
өмнө би танайд ажиллахгүй явлаа гээд гарсан MCS рүү нүүрээ ширлээд
явсөөн явсан. Хаа очиж манай хуучин ажлынхан намайг их дотно хүлээж
авсан шүү. Захирал төслийн удирдагч инженер ах хоёртоо баярласан гэж
яаваа. Нөгөө захиаг нь сая ажиллаж байсан газрынхаа хайрт ганц монгол
даргаасаа авна шүү дээ. Их сайн хүн юм байгаан, намайг явахад эргэж ирнэ
гэдэг амлалтыг минь бараг бичүүлж авсан шүү. Хүүе захиа бичье байз,
гэнэтхэн аймаар санадаг байна шд. Цагаан сараас хойш захиа бичээгүй./
За тэгээд 10 жилээс авахуулаад бакалаврын диплом хүртэл бүх боловсролын үнэмлэхнүүдээ англиш руу орчуулаад нотариаддаад.
Cover letter - Үүнд би анх хэн байснаа
хэн болж хувираад байгаа, манай эх орон нэг ийм, би тэгээд ингэж ингэж
ажилламаар байна эх орныхоо төлөө, даанч тэгсэн надад ийм мэдлэг
дутагдаад байна, тэгээд л би сурахаар шийдсэн, би ийм гэр бүлтэй, ингэж
ингэж ажиллаж ийм туршлага хуримтлуулж байсан, одоо түүнийг ийм
мэдлэгээр баяжуулчихвал надад их хэрэгтэй байна, тэгвэл миний цаашид
ажиллах зам маань миний эх орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж
бодож байна гэж бичнэ. Үүнд нэг юм сайн тохируулах хэрэгтэй, өөрийгөө
хэт магтаж болохгүй, бас зарим хүмүүсийг харж байхад өөрийн орноо
хэтэрхий ядуу буурай гэж доогуур ортол нь бичдэг юм байна лээ, тэгэж
болохгүй. Гэхдээ яагаад чи сурах гээд байгаа, бас яагаад чамд тэтгэлэг
хэрэгтэй болоод байгаагаа уншсан хүн аргагүй юм даа гэж бодогдохоор л
бичих хэрэгтэй.
Study Plan - За үүнийг чинь бичих гэж
ёстой бүтэн сар толгойгоо гашилгасан даа. Тэгээд бодож бодож нэг шийдэлд
хүрсэн, бас шийдэлд хүрэхийн тулд хичнээн их сургуулийн сайтуудаар
тэнүүчлэв, хичнээн их syllabus уншив даа мэдэхгүй. Тэгэж явсаар эцэстээ
энэ одоо сурч байгаа сургуулийнхаа хамаг сайтыг бараг бүгдийг нь эхнээс
нь дуустал захирлын мэндчилгээнээс холбоо барих хүртэл нь онгичоод одоо
энэ сууж байгаа лабораторио олоод, тэгсэн надад энэ лаб л яг таарах юм
шиг санагдаад, одоо миний удирдагч багш болсон сэнсэйгийнхээ бүх намтар
хийсэн ажлыг нь вэбээс нь сайтар уншаад. Тэгээд л би танай сургуулийн
тэр graduate school-ын тэр department-н тэр хэсгийн тэр лабораторид энэ
хэн гуай гэдэг багшийн удирдлаган доор сурмаар байнаа гээд төгсгөлд нь
бичээд хаясан.
Research topic - Үүнийг бичихийн тулд
харин би ёстой жинхнээсээ жинхэнэ толгойгоо ээдрээд гашилтал бодсон.
Яахав, нэг ерөнхий сэдэв байгаад байгаан гэхдээ тэр дотроо яг ямар
сэдэв? Үнэнийг хэлэхэд тогтсон тодорхой сэдэвгүй хүн чинь их хэцүү юм
байна лээ шд. Судалгааны ажил хийж байсан хүмүүс чинь их учиртай, урьд
нь хийж байсан сэдвээ үргэлжлүүлнэ гүнзгийрүүлж судална гээд хэлж бас
болж байгаан. Жишээ нь, тийм нэртэй ургамлын биологийн шинж чанарыг
судалж байсан одоо би үргэлжлүүлээд тийм шинж чанарыг нь тийм аргаар
судалмаар байна гэдэг ч юмуу. Эсвэл макро эдийн засгийн байдлыг тийм
аргаар судална гэдэг ч юмуу. Гэтэл ажил хийж байсан надад ямар юмны тийм
сэдэв байх билээ. Гэхдээ дажгүй ээ, ерөнхийд нь нэг сэдэв сонгочиход
сургуульдаа очоод багштайгаа сайхан зөвлөлдөж байгаад болчихно.
Би өөрийн зүгээс хичээл зүтгэл гарган бэлдэх ёстой бичиг баримтыг
нэрлэлээ, сургуулийн анкет өөрийн сивиг дурьдсангүй. Ингээд эдгээр бичиг
баримтаа сайхан дугтуйнд хийгээд шуудан дээр очоод сургуулийнхаа
хаягийг бичээд явуулна шүү дээ. Энэ чинь 10 сарын 31-нээс өмнө гэсэн
deadline-с нь өмнө юм байгаан. Би чинь анх удаа гадаадын сургууль руу
материалаа явуулж үзэж байгаан, айж догдолж байсан гэж жигтэйхэн. Тэгээд
сургуульд тэнцсэн үгүй хариу нь 1 сард ирнэ гэсэн, ажилдаа гүйгээд л
хариугаа хүлээгээд л суугаад байлаа. Он гарлаа, 1 сар дундаа орлоо,
хариу байдаггүй. Намайг мартчихна гэж баймааргүй юм, ядаж тэнцээгүй бол
тэнцсэнгүй гэж хэлмээр юмаа гэж бодоод л хүлээгээд байлаа. Тэгсэн чинь
яг 1 сарын 31-нд имэйл ирлээ. Ёо тэр мэйлийг нээж уншихад ямар их
догдолсон гэж сананаа. Зүрх мүрх чинь аймаар хүчтэй цохилоод. Нээгээд
харсан чинь хамгийн түрүүнд "Баяр хүргэе" гэдэг үг нүдэнд тусаад. Цааш
нь ёстой гар салгалаад л уншиж байгаа юм чинь. "Та манай сургуульд
тэнцлээ, баяр хүргэе. Харин одоо тэтгэлэгт өрсөлдөх хэрэгтэй, харин та
ийм ийм материал бүрдүүлээд дахиад явуулна уу, хариу нь хавар
мэдэгдэнэ". За ямар ч байсан сургуульд нь бол тэнцчихэж, одоо тэтгэлэг.
Хэрвээ тэтгэлэг л бүтвэл би тийшээ явж чадах юм чинь. Бүрдүүлэх материал
нь дандаа миний орлого ажилтай холбоотой материал байв. Мэдээж хэдэн
хуудас өөрсдийнх нь application form-ыг бөглөхөөс гадна бүх ажиллаж
байсан газраа батлах бичиг баримт болох хөдөлмөрийн гэрээ, нийгмийн
даатгалын дэвтрийн хуулбар, орчуулаад нотариаддаад явуулна. Хамгийн
хэцүү нь нөхрийн орлогыг тодорхойлох байлаа. Би ч яахав, хөдөлмөрийн
гэрээгээр ажил хийж байсан хүн, манай хүн чинь хувиараа болсон болоогүй
юм хийгээд явдаг, нийгмийн даатгал маатгал төлдөггүй байлаа. За тэгээд
ямар ч байсан болгоод дахиад дугтуйнд хийгээд Төв шуудан дээр очоод
EMS-ээр явуулна даа. Тэгээд хариугаа хүлээгээд суучихна. Тэсвэр
тэвчээргүй хүн чинь хүлээж чадахгүй хавь ойрын хүмүүсээ сэтгэл санаагаар
дарамтлаад байдаг юм билээ. Би өөрийгөө тэвчээргүй хүн гэдгээ сайн
мэднэ. За тэгээд бүр цөхөрч мөхрөх дээрээ тулж байсан чинь 5 сард гэнэт
нэг танил хаягнаас имэйл ирчихжээ. Дотор бачимдаад нээж унших гэсэн
салгалж малгалаад тэнэгтэж өгч байгаа юм чинь. "Баяр хүргэе. Та Азийн
Хөгжлийн Банкны тэтгэлгээр манай сургуульд сурах боломжтой боллоо" энэ
өгүүлбэрийг хараад дотор цэлмээд л нүүрэн дээр өөрийн эрхгүй инээмсэглэл
тодроод л. Ажил дээрээ сууж байсан болохоор хамгийн түрүүнд хажууд сууж
байснаар нь даргадаа хэллээ. "Би тэнцчихэж, явах нь тодорхой боллоо"
"Өө тэгээ юу. За баяр хүргэе. Би одоо яанаа". Дарга намайг явчихаар
яанаа гэж байгаа юм. Хамаг юмаа надад найдаад орхичихдог ёстой санаа
зовдоггүй байсан хүн чинь битүүхэндээ намайг явуулах дургүй байсан юм.
Бүр нэг удаа "Нараа, онлайн сургууль зөндөө байдаг юм байна шдээ, заавал
гадагшаа явах хэрэг байгаа юмуу, эндээсээ сураад гадаад сургуулийн
мастер авч болох юм байна шд" гэж хэлж байсан удаатай. Энд ирсний
дараахан даргаас шинэ хүн чинь ямар байна дажгүй юу гэсэн чинь "Заа
дажтай ч гээд яахав, дажгүй ч гээд яахав" гээд байсан. Жаахан сэтгэл
дундуур байгаагаа илэрхийлж байгаан. Одоо дасаад гайгүй болоо байлгүй
дээ. Өө хадуурах нь.
За ингээд тэнцсэн нь тодорхой болсноос хойш захиа занаа бичиг баримтаар
булна шүү дээ. Бүр жагсаалт хуваарь гаргаад л эхнээс нь явуулаад байдаг
юм билээ. Одоо тийм тийм бичиг баримт явууллаа, уншиж танилц, тэдэн
сарын тэдэнд цээж зургаа явуул тийм юманд хэрэглэнэ, тэдэнд тийм юмны
мэдээлэл явуулна уншиж танилц гээд л явуулаад байна. Бүгдийг нь сайтар
уншаад гарын үсэг зурж явуулах юм хум байвал зураад сканнердаад явуулаад
байсан. Бас Google map-с очих газрынхаа ерөнхий төрхийг харчихсан
байсан болохоор яг очоод төөрч мөөрөх нь гайгүй байсан шүү. Хамгийн
сүүлд нисэхээс 4 хоногийн өмнө имэйлээр онгоцны билет маань ирсэн дээ.
Анх сургууль тэтгэлэг хайж эхэлснээс хойш сургуульдаа ирэх хүртэл 1 жил 6 сар өнгөрсөн байгаа юм.
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com6tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-60487476973359945352015-01-22T16:51:00.000+08:002015-01-22T16:51:08.901+08:00Заа сайн байцгаана уу?Сайн биз дээ та нар минь.
Блогийнхоо нууц үгийг таг мартаад дахиж авах гэсэн чинь огт мэдэхгүй имэйл хаяг руу (бодвол би өөрөө нээсэн байх л даа) шинэ пассворд явуулчлаа гээд өнөө имэйл рүүгээ орж чадахгүй бас тэрэн дээрээ шинэ нууц үг хүссэн чинь бас нэг өөр огт мэдэхгүй имэйл хаяг өгөөд, ёстой нээрээ хэдэн имэйл хаяганд шинэ нууц үг авч байж эцэст нь блогтоо орж ирвээ.
Хүүхэд ар гэр
Хүүхдийн хүмүүжил эрс өөрчлөгдсөн. Урьд нь хичээлээ л хийе гэдэг, ном уншдаг, хөгжмөө давтдаг байсан хүүхэд өмсөж зүүх идэж уух юм ярьсан, facebook эргүүлдсэн, үнэтэй гар утас эд хэрэгсэл нэхсэн хүүхэд болж 180 градус өөрчлөгдсөн. Зүгээр л энэ нийгмийн нөлөө. Xавь ойрынх нь бүх хүүхдүүд тийм байхаар яах ч аргагүй их нөлөөлөх юм. Би гэхдээ янз бүрийн дугуйлан энэ тэрд явуулж, утсыг нь хурааж авч аль болох завгүй байлгахаар оролдож байгаа. Ядаж байхад шилжилтийн нас нь болоод тэр юмуу зан ааш нь аймшигтай өөрчлөгдөж байна. Ар гэр бол ерөнхийдөө сайхан байнаа, амралтын өдөр болгон ах дүүсийнхээрээ очиж бужигналдаад л хоол унд идэж хов жив сүнгэнүүлсэн шигээ. Нутагтаа байхын нэг сайхан юм нь тэр юм даа. Гэхдээ бас ах дүү нар хэт ойр байхын зовлон байнаа байна. Манай юм бол танай юм, танай юм бол манай юм гэдэг зарчим зөвхөн монголынх биш ер нь азийнхны зан ч юмуу. Нэг их ах дүүсэрхэг, нэгнийх нь зовлон бүгдэнгийнх нь зовлон болчихно. Тал талаас зовлон тоочиж мөнгө нэхсэн хүмүүс. Аль нэг ах дүүгийн шинэ машин авах гэж байгаа, эсвэл бөө болсон нь энд мөрөөрөө ажлаа хийгээд амьдралаа яая гэж яваа надад яагаад хамаатай болчихоод байгааг нэг л ойлгохгүй юм.
Ажил төрөл
Ажилгүй нилээн суусан, дараа нь ажилд яаж орсон яаж бэлдсэн тухайгаа блогтоо бичсэн байгаа. Энэ ажлыг хийгээд их л юм сурч байна. Би чинь ийм глобал хувийн хэвшилд бол ажиллаж үзээгүй байсан юм билээ. Тийм болохоор сурах юм их байлаа. Дотоодын жижиг компанид, том группд, олон улсын байгууллагад, төсөл хөтөлбөрт гээд янз бүрийн байгууллагад ажиллаж үзэж байснаас ийм төрлийн бизнесийн байгууллагад ажиллаж байсангүй. Юм юм л үзэж байна, бизнесийн хайр найргүй ширүүн өрсөлдөөн, төрийн байгууллагынхны хүнд суртал, олон улсын стандарт л бол стандарт байх ёстой, хүн гэдэг амьтны улайм цайм хуурамч зан гэх мэт. Урьд өмнөх ажлууд дандаа хүний нөмөрт, өөрөө толгой даан хариуцлага үүрэхгүй байсан болохоор их л амар байж дээ. Гэтэл одоо удирдах албан тушаал гэдэг чинь асар их үүрэг хариуцлага бас их зүрх зориг, үмхий санаа, алсын хараа, хүнтэй харьцах урлаг шаарддаг эд байна. Тэгээд бас манай улсад ажил төрөл хийхэд хувцас хунар гадаад үзэмж их чухал нөлөөтэй юмаа.
Гэхдээ монголын бизнесийн ертөнцөд орж ирээд нэг л юмыг маш сайн ойлгож мэдэрч байна. Цэвэр бизнесээ хийгээд явдаг хүн нэг ч байхгүй, цэвэр ажлаа хийгээд явдаг төрийн албан хаагч нэг ч байхгүй. Тэд нар мөн хоорондоо улстөр гэдэг нарийн шижмээр маш бат бөх холбогдсон байдаг юм байна. Үнэндээ хөөрхий муу бизнес хийгчдэд түм буман зовлон байна. Байсгээд л элдэв шалгалт ирнэ, эсвэл ямар нэг бичиг баримтыг нь ямар ч шалтгаангүйгээр төрийн байгууллагаас гаргаж өгөхгүй өчнөөн удаж зовооно. Mуу муухай юм бичиж хүн амьтны сэтгэл санааг үймүүлэхгүй гэж их хичээж байгаа боловч ёооё үнэндээ л энэ нийгэмд болж байгаа зүйлсийг харахаар манай улс дампуурчих вий гээд айгаад байх юм.
За больё, өөр гоё юм ярья.
Турах тухай биш жингээ барих, хөдөлгөөний дутагдлаас гарах тухай боддог болсон. Нүүрээ будаж сурч байгаа гэж хэлсэн. Өдөр тутмын амьдрал бол тэр чигээрээ адал явдал, үнэндээ уйдах байтугай өвдөх ч зав гарахгүй байна. Бүх юм challenge, adventure болохоор толгойгоо таван тийш нь талын нэг ажиллуулах хэрэгтэй болж байгаа юм чинь. Өглөө ажилдаа гарч яваал (зүгээр явахгүй, яаж шүргэлцчихэлгүй явах вэ, зогсоол яаж олох вэ) өдөржин нервтэж үсчиж харайж ийш тийш гүйж гүйж орой хариад хоол унд "Ямар хоол хийж идэх вэ?" гэдэг тоглоом тоглоод л, угааж арчих, хүүхдүүдтэйгээ орилолдох (чи наад гар утсаа тавь, хөөе чи наад ipad тавь, хэн чамайг ав гэсийн гэдэг өгүүлбэрийг би өдөрт доод тал нь 30 удаа хэлж байх шиг байнаа), хагас бүтэн сайнд гэр бүлээрээ цэвэр агаар худалдаж авах (утаанаас зугтсан УБ-чууд амралтын өдрүүдээр хотын ойр хавийн амралтын газрыг дүүргэчихдэг юм байна, энэ чинь цэвэр агаар худалдаж авч байна л гэсэн үг биз дээ) гэх мэтээр амьдрал үргэлжлээд л.
Сайхан байнаа сайхан байна.
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com3tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-27064751397173258932014-11-19T21:49:00.001+08:002014-11-19T21:49:54.321+08:00Манай улсад хүүхэд өсгөх нь
Төрөх:
Мөнгөгүй л бол үхэхээр болсон байна Монголд. Улсын эмнэлэгт насаараа төлсөн эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй төрж байгаа нэртэй боловч, эмч ажилчдын гар хөлийг зохих шан харамжаар цайлгахгүй бол (эх барьсан эмчдээ 200,000 гээд доошоо явна) төрөхийн орон дээр эмчдээ тоогдохгүй үхэж ч мэдэхээр болжээ. Дээрээс нь элдэв эм тариа хангамжийн зүйлсийг 100% өөрсдөө гаднаас хангаж байж эмчлүүлнэ. Тэр дорхноо мөнгөө хурааж байгаад төлбөртэй хувийн эмнэлэгт нь төлдөг юмыг нь албан ёсоор төлөөд санаа амар төрсөн нь дээр болж. Бас төрөх эмнэлгийн хүрэлцээ муу болохоор ачаалал арай дэндүү их. Улсаас шинээр ганц ч төрөх эмнэлэг барихгүй юм.
Хүүхдийн эмчилгээ асаргаа:
Монголд хүүхдийн эмнэлэг маш хэцүү байна. Ядаж байхад Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрчихсэн болохоор нялх нярай хүүхдүүд өвөлдөө амьсгалын замын өвчин тусалгүй, бүр тэр нь хүндрэлгүй өвлийг давдаг тохиолдол огт байхгүй болсон. Ганц ханиад хүрлээ гэхэд эм тан нь маш үнэтэй. 3 жилийн өмнө хоолой нь өвдөхөд авч өгдөг байсан антибиотикийн үнэ 2 дахин нугарсан байх жишээтэй. Тэгээд авч өгөхөөс өөр аргагүй. Өвөл болохоор аптек эмийн санд уртаас урт оочер. Хэдэн ядарсан ард түмэн нь үнэтэй эм танд хамаг байдгаа өгч дуусна. Тэгээд өвдөхгүй байхын арга байхгүй. Аймшигтай агаартай болохоор хүүхэд өвдөхөөс өөр аргагүй. Өвдөөд бүр хүндрээд эмнэлэгт очихоор эмнэлэгт нь багтахгүй, ачааллаа дийлэхгүй, нэг орон дээр 2 ээж хүүхэдтэйгээ зөрөлцөж унтдаг, газраар гудсаа дэвсчихсэн хэвтэж байгаа гэх мэт дүр зураг угтана. Ганц нэг хүүхдийн эмч нар хувийн эмнэлэг байгуулчихсан, төлбөр нь гэж хаданд гарчихсан, нэг үзүүлэхэд 30,000, дахиад ирээд үзүүлсэн ч тэрийгээ л төлнө. Ямар ч хямдрал, харж үзэх гэдэг ойлголт байхгүй. Тэгээд эм бичнэ, нөгөө эмнүүдийг нь авахаар 50-80,000 төгрөг элбэг болно. Ямар ч даатгал үйлчлэхгүй.
Хүүхдийн сургууль цэцэрлэг:
Ёооё энэ ёстой бас л бөөн стресс. Улсын цэцэрлэг үнэгүй боловч олдоц муу, анх бүртгүүлэхэд 8 сард эцэг эхчүүд гадаа 4 хоног хонон өнжин оочёрлож байж хүүхдээ бүртгүүлсэн гэсэн. Тэгээд нэг ангид 50 хүүхэд 2 багштай. Хувийн цэцэрлэг сарын 250 мянгаас төлбөр нь эхэлнэ, дээшээ тэгээд явж өгнө дөө 500$ төлбөртэй ч бий. Улсын цэцэрлэгийн багш нарын нэг юмыг ойлгохгүй юм. Хөөрхий муу асрагч багш л өдөржингөө баасан шээсэн асгасан цутгасан хамаг юмтай нь хутгалдаад ангийн багш нь гээд өндөр өсгийт бариу палаажтай хүүхэн ер нь ганц удаа хүүхэд тэвэрдэг юмуу гэмээр ярвайсан царайтай нөхөр сууж байх юм. Гэтэл япон солонгос хятадад цэцэрлэгийн багш гэдэг хормогч зүүж биеийн тамирын хувцас пүүз өмсөөд өдөржин тэврэхийг нь тэвэрч үүрэхийг нь үүрээд арчилж халамжлахаа ч хийгээд зургаа ч зураад юмаа ч бичүүлээд хичээлээ ч заагаад л явж байдаг юм.
Японд байхад манай 2 өөрсдөө сургууль руугаа гүйгээд явчихна, сургууль нь үнэ төлбөргүй, би зөвхөн өдрийн хоолны мөнгийг нь л төлдөг байлаа, бүр тэр нь хүртэл хөнгөлөгддөг байсан гээч. Сургууль нь тэгээд ямар сайн чанартай сургалттай, ямар олон талын мэдлэг мэдээлэл өгдөг байлаа даа. Нэмэлтээр сургуулиас гадуур өөр дугуйланд явуулж болно, тэд нар нь мэдээж үнэтэй, гэхдээ бас ч гэж боломжийн, байрлал нь ихэнх нь гэрийн ойр орчимд хүүхэд өөрсдөө гүйгээд оччихоор байдаг байлаа. Сургууль, дугуйлангаас гадна мэдлэгт чиглэсэн мэдээллийн эх сурвалж хаа сайгүй, тв-гээр дандаа шинжлэх ухааны үндэслэлтэй танин мэдэхүйн нэвтрүүлгүүд гарна, номын сан нь үнэгүй бас хаа сайгүй, музей нь гайхалтай гоё, элдэв мэдээллийн арга хэмжээнүүд их болно (гамшгаас хамгаалах үзүүлэх сургалт гэх мэт). Харин би энд одоо 2 хүүхдийн боловсролын асуудлаар толгойгоо өвтгөж сууна. Улсын сургууль маш их хүүхэдтэй ачааллаа дийлэхгүй тул нэг хүүхдэд ногдох багшийн хүртээмж 1/50 харьцаатай дунджаар. Ангид 50 хүүхэд бужигнаад байхаар хүүхэд юу сурах уу, багш хүүхэд бүрт хүрч ажиллаж чадах уу. Гадны нэг боловсролын мэргэжилтэн манай улсын сургуулийн бага ангид 50 хүүхэд сурдагийг харчихаад "Энэ бол эмгэнэл. Хүүхэд ийм нөхцөлд юу ч сурахгүй. Том биеийн тамирын зааланд баахан хүүхэд оруулчихаад дунд нь үсэг бичсэн цаас шидчихээд за өөрсдөө сур наадхаа гэж байгаатай яг адил нөхцөл" гэсэн юм гэсэн. Тэгээд нэг ангид цөөхөн хүүхэд сурдаг гэдгээр нь хувийн сургууль яалтч үгүй сонгох болж байгаа юм. Хүмүүс баян тарган, мөнгөө багтааж ядсандаа хүүхдээ хувийн сургуульд өгөөд байгаа юм биш шүү дээ. За тэгээд хүмүүсийн зовлон дээр бизнес хийж байгаа аятай хувийн сургуулиудын төлбөр гайхамшигтай өндөр шүү дээ. Жилийн 15,000 долларын төлбөртэй сургууль байна (Тэгээд бүр энийгээ гайгүй байна гэж ярьцгааж байгаан шүү, хэсэг бүлэг хүмүүс). Мань мэт нь мэдээж ийм сургууль мөрөөдөөд ч дийлэхгүй нь ойлгомжтой. За нэг гайгүй төлбөртэй сургууль олоод өгчихлөө гэж бодъё. Тэгээд өглөө орой бүр хүүхдээ зөөнө шүү дээ. Элдэв дугуйлан секцэнд хүүхдээ оруулъя гэвэл сарийн 150-350,000 төгрөг төлнө, бас хэн нэг хүнээр зөөлгөнө.
Би ер нь их стресстэй байгаа бололтой. Жаахан тайвшраадхая.
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com9tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-32614285097214454752014-09-16T16:45:00.000+08:002014-09-16T16:45:18.997+08:00Хөл нүцгэн хүүхэдЯпонд очоод харсан нэг зүйл намайг их гайхшруулдаг байв. Ээж нар нь 0-1 насны нялх хүүхдүүдээ дандаа хөл нүцгэн авч явдаг байв. Зун бол яахав ойлгохсон, харин өвөл дээгүүрээ зузаан куртка өмсгөсөн мөртлөө доогуур нь нимгэн дан оймстой тэргэн дээр нь суулгачихсан эсвэл тэврээд явж байдаг байлаа. Хүүхэд нь хөлнөөсөө даараад ханиад томуу хүрээд хоолой ам нь өвдчихдөггүй юм байх даа гэж боддог байв. Манай хүү хүртэл япон цэцэрлэгт явдаг байхад авах гээд очиход дандаа хөл нүцгэн хүйтэн шалан дээр сууж байдаг байсан юм. Цэцэрлэгийнх нь бүх хүүхэд хөл нүцгэн, оймс ч байхгүй. Тэгээд би бушуухан хүүхдийнхээ зузаан оймсыг өмсгөөд доороосоо даарчихлаа, өдөржингөө ингэж хүйтэн шалан дээр хөл нүцгэн байсан юмуу гэж үглэж байгаад авч харьдаг байв. Манай хүн нэг удаа "Эд нар хүүхдээ дандаа хөл нүцгэн байлгах юм, нэг учиртай л байх даа" гэж байлаа.
Гэтэл хадам ээжтэй ярьж байтал яриан дундуур солонгос ээж нар бас хүүхдэдээ багад нь огт оймс гутал өмсгөдөггүй, хөл нүцгэн л тэвэрчихсэн явж байдаг гэж сонслоо. Бас манай хамаатны охин хүүхдэдээ ерөөсөө оймс өмсгөхгүй, зузаан хувцаслахгүй лагерь дээр тэврээд яваад байдаг байсан юм. Хүүхэд чинь даарчихлаа гэсэн чинь "Манай япон бэр эгч хөл нүцгэн өсгөөрэй гэсэн" гэж байна.
Ингээд энэ нэг л учир жанцантай болоод явчихаар нь сонирхоод судлаад байсан чинь Японд дээр үед ханиад хатгаа хоолойн өвчин буюу ангина маш их байж л дээ. Тэгээд хүүхдийн эмч нар цуглаад судалгаа хийж байгаад улс даяараа нэг зөвлөмж гаргасан байна. Тэр нь юу вэ гэхээр "Хүүхдийг төрснөөс нь хойш хөлийг нь зузаалж болохгүй. Хөл нүцгэн байлга. Тэгвэл хүүхэд чинь ханиад хүрэхгүй, хатгаа болохгүй, хоолой нь хэзээ ч өвдөхгүй" гэдэг болсон гэнэ. Учир нь нялх хүүхэд өөрийгөө дулаацуулах байгалийн чадвартай байдаг бөгөөд ялангуяа хөл нь их халуун илч ялгаруулж байдаг юм гэнэ. Түүнийг нь боож баглаад байхаар өөрийгөө хамгаалах дулаацуулах байгалийн чадвар нь буураад /өөрөөр хэлбэл дархлаа нь буураад/ элдэв өвчинд өртөмтгий, хоолой нь өвдөмтгий болчихдог юм байна. Ер нь нялх хүүхдийг нэг их зузаалах хэрэггүй байдаг юм гэнэ. Мэдээж өвлийн хүйтэнд нимгэн хувцастай авч яв гэсэн үг биш л дээ. Гэхдээ зуны орой, хавар намар гэх мэт үед бид чинь болж өгвөл хүүхдээ даарчихлаа гээд л хувцсыг нь барьж гүйгээд зузаалаад байдаг, тэр чинь буруу гэж байна шүү. Хүүхдийг өөрөөсөө нэг хувцсаар нимгэн хувцаслаж бай гэсэн.
Манай монголчууд ч гэсэн дээр үед зун хүүхдэдээ огт гутал өмсгөдөггүй, намар бүүр орой болтол гутал гаргаж өгөхгүй, даарсан хүүхдүүд үхрийн шээсэн газар дээр гишгэж хөлөө дулаацуулдаг байсан тухай ном зохиолоос зөндөө л уншиж эмээ өвөөгөөсөө сонсож байсан. Бас зун өглөөний шүүдэр дээр хүүхдээ алхуул тэгвэл хоолой нь өвдөхөө болино гэж хүмүүс ярьцгаадаг /Ганц өглөө алхуулаад нэмэргүй байх л даа. Зунжингаа өглөө хүйтэн шүүдэр дээр хөл нүцгэн гүйгээд байх хэрэгтэй юм шиг байгаан/. Тэр чинь их учир жанцантай байжээ одоо бодоход.
Хүүхэд эрүүл өсгөх энэ энгийн хэрнээ маш хэрэгтэй аргыг одоо ямар ч япон эмэгтэй, япон ээж мэддэг юм байна. Тийм болохоор 0-1 насны бүх хүүхэд нь хөл нүцгэн байсан байна японд. Гэтэл би яав. Доороосоо даарчихна гэж 2 хүүхдээ зузаан оймс гутал байнга өмсгөдөг байсан, гэртээ хүртэл хүйтэн шалан дээр гишгэлээ гээд л байнга тавчик юмуу зузаан оймс өмсгөнө. Үр дүнд нь манай хоёрын хоолой аймаар өвддөг. Өвлийг бол ер нь 2-3 удаа хоолой нь өвдөж байж давна шүү дээ. Одоо тэгээд дээрх аргыг мэдсэнээс хойш гэртээ "Наад оймсоо тайлж хая. Хөл нүцгэн бай" гэж орилдог болсон. Аав нь паар ирээгүй гэрт хүйтэн байхад хүүхдүүд доороосоо даарчихна гэхээр нь битгий дэмий юм ярь, ингэж байж дархлаатай болно гэж загначихаад сууж байгаа. Дахиж хэрвээ хүүхэдтэй болвол ёстой хөл нүцгэн л өсгөе гэж бүр бат бодлоо. Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com8tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-61772071327603353342014-09-03T11:56:00.001+08:002014-09-03T11:56:20.495+08:00Эвгүй асуултуудБатзулын бичсэнийг үзээд надад ч бас иймэрхүү эвгүй асуулт ирж байсныг санав. Хамгийн дургүй хүрмээр, хариулахад ч хэцүү, бүр зарим тохиолдолд зэрлэг бүдүүлэг асуултуудыг доор сийрүүлэв. Ер нь хичнээн дотно найз байсан ч гэсэн иймэрхүү юм асуух нь өөрийгөө хэр бүдүүлэг хүн бэ гэдгээ хэлчихэж байгаа юм л даа.
- Ажил чинь ямар юм? Чи тэгээд яг юу хийдэг юм? /Би ажил дээрээ яг юу хийдгээ нэгбүрчлэн тоочих ёстой юу? Намайг ер нь яаж яваад ажилд орчихсон юм бэ гэж басамжлаад байгаа ч юм шиг ийм асуултанд би аймаар дургүй ээ./
- Цалин чинь хэд юм? Яг хэдийг гар дээрээ авдаг юм? /Хүний цалин орлогын мэдээлэл хүн төрөлхтний түүхэнд нууц байсаар ирсэн, байх ч болно гэж боддог юм шдээ. Гайгүй орлого олоод амьдрал нь гайгүй бол харах нүдэн дээр л мэдэгдэх байлгүй дээ. Ингэж хүний цалинг шууд нэхэж асуухыг би лав бүдүүлэг гэж боддог, хичнээн дотно найз ч байсан/
-Нөхөр чинь юу хийж байна, гэртээ л суугаад байна уу? Ажил хий гэж хэлээч. /Надад ингэж хэлбэл шууд доромжлол гэж үзнээ би лав. Юу хийдгийг нь хэлэхийг хүсэхгүй байж болно шд./
-Танай Монгол улс ер нь Хятадтай муудвал эдийн засгийн хувьд амьд гарч чадах юмуу? /За энэ бол бүр улс гүрнээр нь доромжилсон асуулт байсан. Өмнөх ажил дээр нэг дадлагын оюутан солонгос асууж байлаа./
-Яасан том хүүхэдтэй юм бэ? Чи 10 жилээ төгсөөгүй байхдаа хүүхэд гаргачихсан юм биш үү? /Ийм бүдүүлэг дүгнэлт сонсож л байлаа ккк/
-Ямар гоё палааж өмсчихсөн юм бэ? Наадхаа хаанаас авсан юм? Хэдээр авсан юм? /Ёоё, за бүр очиж очиж хүлээн авалт ёслолын үйл ажиллагаан дээр ингэж өмсөж зүүснийг хэдээр авсан гэж асуудаг шулуухан гартай таарч л явсан юм байна. Монгол хүн биш байсан л даа сонин нь./
-Та хоёр 7 хоногт хэдэн удаа сексдэж байна? /Ийм асуулт сонссоон сонссон хахаха. Шууд идэж байсан хоолоо амнаасаа унагаасан. Ядаж байхад хоол идэж байсныг хэлэх үү/
Хэдийгээр надад тохиолдоогүй ч яг зэрэгцээд хамт сууж байгаа найзаас минь нэг хүн шууд "За хэзээ нөхөрт гарах гэж байна? Нөхөр олдохгүй байна уу?" гэж асууж байлаа. /Эмэгтэй хүнийг нас хүйс, гадна үзэмж, гэр бүлийн байдал, ер нь ямар нэг байдлаар нь ингэж шууд доромжлох нь ёстой аймаар бүдүүлэг хүний үйлдэл мөн үү мөн./
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-88861536702679685872014-09-03T11:36:00.000+08:002014-09-03T11:36:51.296+08:00Хичээлийн шинэ жилийн талааряаж дуугүй байхав дээ бас хэдэн үг хэлээд авъя. Зунжингаа үглэж дуулж хэрүүл хийн байж хийлгэсэн зуны даалгаврыг нь үнэндээ хүний урманд шалгах байтугай дурсаа ч үгүй гэсэн багш нь. Хүүхдүүд шал урамгүйхэн л байгаа. "Багш шалгахгүй байна лээ шдээ, тэр даалгаврыг чинь, үзэхгүй байна лээ" л гэцгээгээд байх юм. Багш нарт нь хэлж сануулдаг юм билүү ч гэж бодов.
Яг үнэнийг хэлэхэд монгол сургуулийн сургалтын арга барил, стандарт, багш нарын зан харьцаа японтой харьцуулахад хэтэрхий аймшигтай байнаа. Очиж очиж японтой харьцуулах нь утгагүй хэрэг боловч, наад захын авч хэрэгжүүлж болмоор, сургалтын арга барилдаа шууд хуулаад хэрэгжүүлчихэж болмоор юм зөндөө байгаа байхгүй юу. Жишээ нь, манай монголд бага ангийн багш нар яагаад өндөр өсгийт, мини юбка, энгэр цээж нь задгай бариу цамц өмсөөд байдгийг ерөөсөө ойлгохгүй юм. Багш нарын хувцаслах стандарт гэж ер нь байдаг юм болов уу. Тэгээд даалгавар өгсөн л бол түүнийгээ яс шалгаад, хүүхдэд хариуцлага гэж юмыг мэдрүүлмээр юм. Тэгээд бас 10 жилийн сургуулиуд нээлт гэж нэг их сүртэй баяр хийдэг болчихож. Болсон болоогүй жүжигчид дуучид авчирч гадаанаа томоо тайз засаад л бөөн тоглолт хийчих юм. Яахав бүтэн жилийн хичээлийн шинэ жилийн нээлт ганц удаа болно гэж өндөр ач холбогдол өгч байгааг ойлгож байна, гэхдээ ийм жүжигчид дуучид авчирч тоглуулах хэрэг байдаг ч юмуу үгүй ч юмуу. Бас сургуулиуд хоорондоо ийм нээлтийн арга хэмжээгээрээ өрсөлдөөд байдаг бололтой. Манай нээлт дээр тэр ирж дуулсан, танай нээлт дээр энэ ирсэн гэх мэтээр ярьдаг юм шиг байгаан. Тэрний оронд сургуулийнхаа өөрсдийн хүүхдүүдийн номер бэлдээд үзүүлбэл ямар хөөрхөн байх бол. Эцэг эхчүүд ч ийм аятайхан сургуульд хүүхдээ өгөх гэж байна гээд сэтгэл нэг л хангалуун байх байлгүй.
Оюутнуудын талаар бас хэдэн үг хэлэхэд: Манай хүүхдийн сургуулийн хажууд их сургууль байдаг болохоор оюутнууд их байдаг юм. Хэдийгээр сайхан хувцаслаж сайхан харагдах нь тухайн хүний эрх боловч, оюутан охидууд гадсан өндөр өсгийт, торон палааж, мини юбкатай /яг л нэг хүлээн авалт, парти, үдэшлэгт очих гэж байгаа юм шиг/ хувцаслачихсан их сургууль руу хичээлдээ орж байх нь надад лав сайхан харагдахгүй юм.
Энэ жил доллар төгрөгийн ханш өссөнөөс болоод импортоор орж ирдэг юм болохоор хичээлийн хэрэглэлийн үнэ найгүй нэмэгдэж. 2 хүүхдийн үзэг бал харандаа шугамхан төдий юм цуглуулахад 300,000 элбэг дуусчихсан. Тэгтэл хүмүүсийн цалин ямар нэмэгдсэн биш, ард түмэн ч хэдэн хүүхдээ бүлтэгнүүлэлгүй юмыг нь бэлдэх гэж хэрэндээ л бүсээ чангалж нилээн мөнгө зарсан байх гэж бодогдлоо.
За ингээд нэг юм бичихээр шүүмжлээд л байх юм гэж бодож магадгүй. Болж бүтэж байгаа юм байнаа байна, хотын замууд их сайхан болж байна. Шинэ шинэ гоё уулзварууд, гүүр зам барьж байна. Сэлбийн голын эрэг лав их сайхан болчихсон байна лээ. Гоё гоё хоолны газрууд, сүлжээ ресторан кафе нээгдсэн байна. Үйлчилгээ нь давгүй байна билээ.Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com5tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-91231048595582117732014-08-25T21:57:00.001+08:002014-09-01T17:06:24.917+08:00Гомдолтой байна!Манай ажил дээр "Зөвлөх" гэдэг албан тушаалтай, салбарынхаа хувьд ёстой мэдэхгүй чадахгүй юм байхгүй маш өргөн мэдлэгтэй, үнэхээр 7 буудуулсан хашир чоно гэдэг шиг айхтар өвөө байдаг юм. Би уг нь түүнтэй гайгүй л харьцаатай байдаг байлаа. Байлаа ч гэж, байдаг гэж боддог байлаа. Хааяа би мэдэхгүй юмаа асуухаар уриалгахан нь аргагүй хэлээд л өгдөг байсан юм. Гэтэл нэг асуудал гарч ирэв ээ.
Манайх нэг ажил гүйцэтгүүлэх болов. Ажлын гүйцэтгэгч компанийг нөгөө зөвлөх өвөө олж өглөө. Би гэрээг нь хийх гэтэл өвөө ийм гэрээ хийдэг юм гээд нэг гэрээ явууллаа. Миний засаж найруулсан эцсийн хувилбарыг хянаж өглөө. Ер нь нэг үгээр хэлбэл, энэ ажил дээр бид 2 хамтарч ажиллаж байна гэж би бодож байлаа. Гүйцэтгэгч компанитайгаа гэрээгээ батлаад төлбөрөө төллөө. Гэтэл гүйцэтгэгч компани урьдчилгаа мөнгө аваад таг боллоо, би утасдлаа, араас нь эрэл сурал боллоо. Манай ажил болохгүй байна, яам зөвшөөрөл өгөхгүй байна гээд л хойшлуулаад байлаа, цаг хугацаа урсаад л байлаа. Би аргаа бараад зөвлөх өвөө дээрээ очоод яах вэ гэлээ, та нэг утасдаадхаач, таны таньдаг хүмүүс биз дээ гэлээ. Өвөө тэгтэл нэг л утасдахгүй ярихгүй инээгээд л суугаад байлаа. Би өдөр бүр өвөөгийн өрөө рүү ч нэг ороод л өнөө компани руугаа ч нэг яриад л байлаа. Компани болохоор сүүлдээ "Та нар ер нь яаман дээр очиж зөвшөөрөл манайд авч өгөх талаар яривал яасан юм, манайд лав өгөхгүй байна" болоод явчихлаа. Уг нь тэр ажлыг хийлгэх гэж манайх тэднийхийг хөлсөлж байгаа, тэгэхээр холбогдох зөвшөөрөл энээ тэрээг тэднийх л хариуцах ёстой баймаар. Гэхдээ би гэж гэнэн гар "Өө тийм үү, яанаа. Би очоод уулздаг юм билүү" гэж байсан гээч. За тэгэж ингэсээр гэрээ хийснээс хойш бүтэн 2 сар өнгөрлөө. Нөгөө компани сүүлдээ манайхаас л яаман дээр очихгүй бол бүтэхгүй гэдэг ойлголт өгөөд эхэллээ. Би ч зөвлөх өвөөд хэллээ, яах вэ гэлээ. Та дандаа төрийн байгууллагатай уулздаг, таньд таньж мэддэг хүн зөндөө байгаа биз дээ, та нэг очоод үзэх юмуу гэлээ. Уг нь зөвлөх өвөө бол яам тамгынхныг бараг бүгдийг нь таньдаг мундаг хүн байхгүй юу. Тэгсэн чинь надад "Чи доод талынхаа хүнийг явуулаад байдлыг тандуулаад үз" гэлээ. Би зөвлөснийх нь дагуу доороо ажилладаг нэг залууг явуулах гээд түүнд байдлыг тайлбарлаж байтал зөвлөх өвөө өрөөнд үсэрч орж ирээд нөгөө залууд чинь миний өмнүүр орж баахан юм яриад уналаа. Би хажуунаас нь юм хэлэх гэхээр л "Чи байж бай" гэж миний яриаг таслаад л урдуур ороод юм яриад салдаггүй. Тэгэхээр нь би за надаас илүү шахам байдлыг мэдэж байгаа юм чинь надаас илүү сайн тайлбарлаад өгөх байх гэж бодоод өөр өрөө лүү хуралд орчихлоо. Хурлаас гараад иртэл нөгөө залуу маань "Ер нь больё тэгэх үү, яам руу манайх явах хэрэггүй юм байна" гэчихсэн сууж байна, би жаахан гайхсан боловч бодож байгаад за тийм юм байна гээд болилоо.
Гэтэл нэг өглөө өнөө зөвлөх өвөө чинь өрөөнд орж ирээд "Чи одоо юу гээд намайг очиж уулз муулз гээд байгаа юм" гээд нэг юм үглэж байснаа гараад явчихлаа. Хэдэн өдөр бид 2 огт уулзаагүй, юу ч яриагүй байхад түүнийг хэзээний юмыг яриад байгаа юм бол доо гэж гайхаад өнгөрлөө. Тэгтэл маргааш нь намайг "Хоёулаа дарга дээр оръё. Төрийн байгууллага хүнд суртал гаргаад авилга хараад байгаа юм шиг зөвшөөрөл өгөхгүй удаашруулдаг ийм нөхцөлд тэдэнтэй яаж ажиллах тактикаа боловсруулъя" гээд намайг дагуулаад даргын өрөө рүү орлоо. Би юу ч бодолгүй дагаж ороод сууж байлаа. Гэтэл юу болсон гээч.
Нөгөө зөвлөх өвөө чинь "Энэ одоо хөдөлмөрийн гэрээ хийгээд ажил хариуцаад авсан хүүхэд юм байж ажлаа ч хийж чадахгүй, намайг зүгээр суулгахгүй өөрийнхөө ажлыг хийгээд өг гээд гуйгаад байх юм. Тэр компанитайгаа гэрээ хийсэн хүн нь энэ шүү дээ. Тэр гэрээ мэрээнийх нь автор нь энэ" гэж эрүүгээрээ над руу зааснаа "Тэгээд одоо намайг төрийн байгууллагатай очиж уулз гээд байх юм. Би чадахгүй мэдэхгүй, би энэ ажилд оролцмооргүй байна. Энэ л өөрөө учраа олдог юм байгаа биз" гэж авдаг байгаа. Би ёстой гэнэгүй байж байгаад сайн нөхрөөрөө ар нуруу руугаа хутга шаалгах шиг л мэдрэмж төрлөө. Бүр гайхсан гомдсондоо амаа ангайгаад. Хамгийн гол нь намайг ажил хийж чадахгүй байгаа хүн мэтээр даргад ойлгуулсан нь бүр үнэхээр гайхмаар. /For what?/ Өөрөө яах аргагүй надад доод талынхаа хүнийг яам руу явуулаад үз гэчихээд тэр хүнийг маань явуулахгүй болгочихсон байсан, гэрээний загварыг өгсөн хүн нь өөрөө, энэ ажлыг хийлгэх тэр компанийг олж өгсөн хүн нь өөрөө. Тэгээд бүр юу гэж хэлж намайг дагуулж даргын өрөө рүү оров оо.
"Зөө зө, сайхан л туршлага боллоо. Хэнд ч бүү итгэ, хүн чинь гаднаасаа харагдаж хэлж ярьж байгаагаасаа тэс өөр байдаг юм байна. Дотроо бодолтой дороо суурьтай бай" гэж өөрөө өөртөө хэлээд л тайвшрах гээд сууж байна.
Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com10tag:blogger.com,1999:blog-6136680333777537285.post-17502928815252721282014-08-13T23:48:00.000+08:002014-08-13T23:48:30.080+08:00Солонгос драмЯасан ч олон тв суваг вэ, ядаж байхад бүгдэнгээр нь солонгос драм гарах юм. Уг нь би гэр бүлийн хэрүүлтэй драм үздэггүй л дээ, гэмт хэрэг мөрддөг драм бол үздэг ээ үздэг. Гэхдээ рс дээр юм хийж байхад хажууд тв-гээр нэг юм гараад байхаар яах ч аргагүй чихэнд сонсогдоод байх юм. Тэгээд бодлоо л доо. Пээ энэ солонгос аав ээж нар яасан аймаар хүүхдийнхээ амьдралд оролцдог юм бэ, бас хадам ээж болгон нь бэрээ заавал дарамталж зарцалж гэрийнхээ хамаг ажлаа хийлгэж суух ёстой юм шиг байгаамаа, кино болгон дээр л нөхөр нь өөр хүнтэй яваад байх юм, тэрнээс үүдсэн хэрүүл. Иймэрхүү зүйл байнга, орой болгон, суваг болгоноор гараад байхаар хүмүүсийн сэтгэл зүйд яаж нөлөөлдөг нь бүү мэд. Ямар ч байсан олигтойгоор л нөлөөлөхгүй байх. Хүүхдүүд хүртэл үзээд байна шдээ үүнийг чинь. Манай 2 лагерь яваагүй гэртээ өнжсөн өдрөө орой ажил тараад ирэхэд иймэрхүү драм тавьчихсан сууж байх юм. Санаатай үзэх гэж тавиагүй, зүгээр л тв-гээ асаагаад орхичихсон, өнөөхөөр нь ийм балай хэрүүлтэй юм гарч байгаа юм. ТВ-гийн урд суугаад үзэхгүй ч гэсэн ярьж хэлж байгаа үг нь сонсогдоод байгаа юм. Ядаж байхад яг орой 6-8 цагийн хооронд бүх суваг дээр иймэрхүү сериалууд урсчихна.
Шинжлэх ухааны, мэдлэг мэдээллийн нэвтрүүлгүүдийн эзлэх хувь арай дэндүү бага юмаа энэ олон тв-нүүдийн эфирийн цагт. Тв-үүд тэгээд яаж эфирээ дүүргэж байна гэхээр нэг болсон болоогүй орчуулгатай солонгос драм, болсон болоогүй мэдээ, болсон болоогүй хүнтэй хийсэн ярилцлага, болсон болоогүй дэлгүүрийн бараа гартаа барьж байгаад рекламдсан бичлэгээр л дүүргэж байна. Nogoohonhttp://www.blogger.com/profile/07048078657459672545noreply@blogger.com4