Monday, July 30, 2012

Лондонгоос анхных

Ням-Очир оо чи шүү! Ямар сайхан тайван барилдав аа!





Олимпийн нээлт үзээд бодсон бодол

Үгүй яахав, танаж багасгасан төсөвтөө тааруулаад боломжийн л хөөрхөн хийчихсэн байна даг. 2008 онд Хятадууд дэлхийд ганц өөсрдийгөө сурталчлах боломж гарсан дээр нь гэсэн шиг хүн хүч мөнгөөр зодсон юм байна энэ олимптой харьцуулахад. Гэхдээ л англичуудаар бахархах сэтгэл төрлөө төрлөө.
За тэгээд Англичууд бараг бүх юмны анхдагч, дэлхийн түүх, соёлыг бүтээгч юмуу даа л гэж бодлоо шд. Ер нь бодоод байсан чинь Англичууд хайж олж очоод суурьшаад Америкийг байгуулж, Австрали, Шинэ Зеландыг бүр Канадыг хүртэл. Энэ үүсгэсэн улсууд нь бүгд хөгжил дэвшлээрээ дэлхийд тэргүүлж байх юм. Өмнөд Африк англичууд очиж суурьшсан учраас л бусад африк тивийн улсуудаасаа хамгийн өндөр хөгжилтэй нь, гэхдээ дотроо цагаан арьстнууд амьдардаг хэсэг нь л гэгээлэг гэж байгаа. Тэгээд орон орны тамирчид гарч ирдэг хэсгийг харжээ байсан чинь энэ номхон далайд хичнээн ч английн харьяа арлууд байдаг юм бүү мэд, английн далбааг хамтаргасан хичнээн далбаа гарчихваа.
Тэр ч бүү хэл эд нарын унаган хэлээр л хүн төрөлхтөн хоорондоо нэвтрэлцэж байнадаг. Нэг хятад охин ирээд шулганангуут ЮУ? Англиар яриад эхлэнгүүт нь л чих онгойж ААН ЗА! Гадаадад явж байхад англи хэл л ганц харилцаа холбоо болдог гэдэгтэй бүх хүн санал нэг биз. Английн эртний өрсөлдөгч Францчууд хүртэл эх хэлээ ингэж глобальчилж чадаагүй л байна. Яахав НҮБ-ын 2 дахь албан хэл, Канадыг оруулаад Африкийн хэдэн колони нь байсан орнууд францаар ярьдаг боловч арай л англи хэлтэй өрсөлдөх хэмжээнд хүрээгүй нь ойлгомжтой.
За дараа нь Англид л үйлдвэрлэл хөгжиж хүн төрөлхтний түүхэнд нэг шинэ хуудас нээж. Энэ тухай арван жилийн сурах бичигт хүртэл орсон байдаг. Аль 1912 онд аварга том төмөр хүлэг Титаникийг хийгээд Америк руу илгээж байлаа.
Дараа нь соёл урлаг. Битлз гээд зүгээр л домог байна шд. The Queen байна. Зөвхөн энэ хоёр л гэхэд хүн төрөлхтний дуу хөгжмийн түүхийг биччихсэн байх юм. Мэдээж Америкийн хувь нэмэр байгаа л даа, гэхдээ тэд бол англичуудын үр сад гэдгийг мартаж болохгүй ккк. За тэгээд Пол Маккартни Hey Jude-ээрээ төгсгөж байна лээ. Миний бодлоор Let it be байсан бол зүгээр байсан юм. Өөрөө л зохиогоо биз дээ, ямар өөр аль нэг гишүүнийх нь зохиосон дуу биш.
Ном зохиол гэхэд Шекспир - Ромео Жулиетта, Роулинг - Харри Поттер гэхэд дэлхий даяараа мэдэж байна /Fortunately, I found a chance to contribute for translation of Harry Potter 1,2,3/. 
Энэ олимпийн нээлтэнд англичууд одоогоор амьд байгаа бүхий л алдар суутнуудаа оролцуулсан байлаа. /Нэг инээдтэй бодол орж ирсэн нь Америк хэрвээ энэ жишгээр олимп хийвэл нээлт биш зүгээр л алдартнуудын цуглаан болчих юмуу хаашаа юм./
Их хөөрхөн зохиомжилсон байна лээ. Ялангуяа Daniel Graig хатан хаантай нисдэг тэрэгнээс үсэрсэн хэсэг ёо ёо элэг хөшөөхөө шахсан шд.
Таалагдаагүй ганц хоёр хэсэг гэвэл, Харри Поттер, Питер Пан гэх мэтийг тодруулан гаргаж өгөх гэснээс болсон уу эсвэл өөр ямар нэг ач холбогдол байсан уу, эмнэлгийн ортой бөөн өвчтэй хүүхдүүд /ядаж байхад яасан ч удаан гардаг юм/, бас НҮБ-ын дарга Бан Ги Мүн олимпийн туг барьсан явдал. Энэ хүн ингэж доошоо орох хэрэг байсан ч юмуу үгүй ч юмуу индэр дээр үзээд сууж байхад л хангалттай байсан юм. Хүмүүс рүү далласан шигээ л сууж байвал өө энэ хүртэл үзэж байгаа юм байна шд гээд хүмүүс энэ удаагийн олимпод ач холбогдол өгөх л байхгүй юу.
Хамгийн гайхалтай, хамгийн их сэтгэл хөдөлгөсөн хэсэг нь бамбар байлаа. Ямар гайхалтай сэтгээ вээ л гэж бодсон.

Sunday, July 29, 2012

...

Өө энэ Цагаанбаатар чинь ямар харамсалтай хожигдчихов оо? Өөөөө....

Friday, July 20, 2012

Кайф

Та нар ер нь юунаас кайф авч эсвэл юугаар стрессээ тайлдаг вэ? Хэт их хичээл хийгээд залхаад өөрийгөө сэргээмээр санагдаад эсвэл нээг их том ажлын ард гарсны дараа нэг тийм кайфтай юм хиймээр санагдаад байдаг юм, та нар бас тэгдэг байх.

Thursday, July 19, 2012

Ийм юм байж болдог юм болов уу?

Олимпод явах чөлөөт бөхчүүдээс хамгийн түрүүнд эрхээ авсан Насанбурмааг олимпод оролцох эрхээ авч чадаагүй байсан Батцэцэгээр сольчихсон байх юм. Тамирчин хүн өөрөө хөлс хүчээ шавхаж байж олимпод оролцох эрхээ авч байхад түүнийг нь булааж аваад өөр тамирчинд өгч болдог л юм байх даа. Сонин юм. Анх удаа л ийм юм сонсоод их гайхлаа. Цаанаас нь ч гэсэн "Юу гэж тийм юм байх юм бэ. Насанбурмаа гэдэг хүн тэмцээнд оролцоод олимпод орох эрхээ авсан бол тэр хүн нь өөрөө л оролцоно, юун өөр хүнээр солих энээ тэрээ" гэдэггүй юм байх даа. Ингэж дураараа сольж болдог юмуу? Учрыг нь мэдэх хүн байвал тайлбарлаад өгөөч. Батцэцэгийг муу тамирчин ч гээд байгаа юм биш. Гэхдээ эрх авна гэдэг чинь өөрөө бас том шалгуур биз дээ.
Тэр тамирчин нь үнэхээр оролцох боломжгүй хүндэтгэх шалтгаантай бол олимпийн хороонд учирлаж тайлбарлаад оронд нь өөр хүн явуулж болох уу тэгэх үү гэх маягаар гуйж түүж байж л сольж болмоор юм. Гэтэл чөлөөт бөхийн холбооныхон хуралдаад л хэн сайн бэлтгэлтэйг нь олимпод явуулна ч гэх шиг Насанбурмааг сарын тэмдэг нь давхцах юм байна гэдэг шалтгаанаар солилоо ч гэх шиг. Тэгвэл олимпод оролцох эрх авах тэмцээнүүдэд оролцож тийм эрх мэрх авах ямар хэрэг байгаан, холбооныхон хуралдаад л шийдчих юм биш үү?

Monday, July 16, 2012

Хүүхдүүдийн яриа

Мартахаасаа өмнө эндээ бичиж хадгалж авъя. Дараа өөрсдөд нь уншиж өгнөө.
Манай хоёр нэг өт тэжээгээд байсан гэж хэллүү? Өнөөх нь үхэж миний санаа амарч манай хоёр гарч оршуулчихаад орж ирэв ээ. Тэгсэн аав руугаа залгаад ярьж байнаа.
-Аав, бид хоёрын өт үхчихсэн. Бид хоёр тэгээд оршуулсан.
-Хаана?
-Хүн олохооргүй найдвартай газар булсан байгаа гэж хүү их маадгар хариулав. Тэгсэн охин,
-Манай өт нүдээ ингэж бүлтийлгээд амаа ингэж ангайгаад "Ө" гээд үхчихсэн шд ааваа.
Аав нь охиноо харснаа,
-Өө ямар хөөрхөн үхдэг өт вэ?
Охин дүүдээ тоо зааж өгч байгаа юм. "Чамд 6 чихэр байжээ. Ээжид 2-ыг нь надад 2-г нь өгчихвөл чамд хэд үлдэх вэ?". Хүү бодож бодож байснаа,
-Дөрөв
-Үгүй ээ чи 2-ыг нь ээжид өгөөд дахиад 2-ыг нь надад өгчихсөн байгаа шдээ.
-Үгүй ээ би чамд чихэрнээсээ өгөхгүй. Чи эртээд надад бас чихэрнээсээ өгөхгүй л байсан даг. Тэгэхээр надад 4 л үлддэг байгаа юм биз дээ.
Шууд Буратино санаанд ороод би түс хийтэл инээд алдав. 

Saturday, July 14, 2012

Толгой ажиллахгүй байна

Би яах вэ? Энэ халуунд нь толгой дүүрээд өвдөөд ерөөсөө ажиллахгүй болчихоод байх юм. Зөвхөн эйркондишн ажиллуулж өрөөний хэм 28-аас буусан тохиолдолд л ердийн хэвийн байдалд орж байна. Гэтэл сургууль дээр багш нар энэ зун цахилгаан хэмнэлтийн горим гээд кондишн ажиллуулахгүй байгаа. Япон одоо хамаг цөмийн реакторуудаа зогсоочихоод энэ зун анх удаа эрчим хүчний хомсдолтой зун болж байгаа юм. Айл өрх албан газруудыг цахилгааны хэрэглээгээ 5-15% бууруул гэсэн. Зарим хот бүр 30%. Тийм болохоор энэ зун аль болох кондишн ажиллуулахгүй гэж үзэх юм гэсэн дээ. За би ч кондишнгүй бол энэ зуныг давахгүй юм бишүү. Эсвэл өдөр нь мангуурч хэвтэж байгаад шөнө нь босч ирж хичээлээ хийдэг юмуу. Шөнө харин бүх цонхоо онгойлчихоор нэвт салхилаад сэрүүхэн урамтай. Өчигдөр нэг хуралд суусан чинь багш кондишн асаадаггүй, тэгээд цонх онгойлгочихсон чинь нэвт салхилаад хамаг хөшиг балбаж нүдээд пресентаци тавьж байгаа хүнд саад болоод байхаар нь хаачихлаа. Тэгээд багш хэдэн сэнс авчирч тавиад ажиллуулаад ч над мэтийн хүнд тэр нь ямар ч нэмэргүй. Сүүлдээ толгой дүйнгэтээд дотор муухайраад болохоо байлаа шүү. Би угийн бөөн хүнтэй өрөөнд удаан сууж чаддаггүй дотор муухайраад байдаг, тэгээд дээрээс нь халуун нэмчихээр яг үхэх гээд байгаа юм чинь. Хурлын дундуур хэдэн удаа гарч гүйвээ. 00 орсон чинь ашгүй 00-ын цонх онгорхой, салхины урд жаахан зогсож агаар амьсгалж байгаад л эргэж орно. Өглөө 9 хагасаас 1 цаг хүртэл ёстой тамын аквариум дотор бүтэж үхэхээ шахлаа шд. Одоо ч гэсэн гэртээ өглөөнөөс хойш босч юм хийж чадахгүй хэвтэж хэвтэж байгаад сая нэг тэнгэр бүрхэж салхи салхилаад эхлэхээр толгой онгойгоод хүн танихтайгаа болж ширээ рүүгээ мөлхөж ирлээ шд хэхэхэ. 8 сард бүүр халуун болдог гэсэн яанаа.

Friday, July 13, 2012

Илтгэх урлаг

Манайхаар бол илтгэх урлаг гэдэг чинь индэр дээр гарч байгаад хүмүүсийг уяртал ярихыг хэлээд байх шиг байгаамаа.  Сайн powerpoint файл бэлдээд сайхан пресентаци тавихыг чинь одоо ямар чадвар гэх вэ?
Олон үндэстнүүдийн пресентаци тавихыг харжээ байхад энэ япончууд арай л илүү байна. Бэлдсэн файл майл, график тоо үзүүлэлтээ яаж харуулах, цэгцтэй, хугацаандаа ярих эд нар бол ярих юм байхгүй. Нэг онцлог нь бүүр их алдартай том эрдэмтэн мундаг профессор л биш бол барагтай бол пресентаци дундуураа сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй.
Ер нь эдний амьдралд энэ "happyou suru" их чухал байр суурь эзэлдэг юм шиг байгаа юм. Ажил албан дээр гараад ч гэсэн.
Охин нэг өдөр нээлттэй хичээлтэй очоорой гээд. Очсон чинь тэдний ангийнхан зурсан зургаа тайлбарлаж пресентаци хийж байна. Багш нь зургуудийг нь проектроор самбар дээр гаргаад хүүхдүүд 1 минутын дотор өгөгдсөн асуултын дагуу зургаа тайлбарлаж ярьж байгаа юм. Миний ойлгосноор эхлээд өөрийн нэр зургийнхаа нэр, дараа нь юу зурснаа энэ юм нь хаана байдаг өөртэй нь ямар хамаатай болохыг тайлбарлаад байх шиг байна лээ. Хүүхдүүд нь яасан ч өөртөө итгэлтэй зоригтой сайхан ярьцгаадаг юм. Тэр олон эцэг эхийн өмнө гараад сандарч тэвдэж ярих юмаа мартаж байгаа ч юмуу тиймэрхүү хүүхэд огт харагдсангүй. Ганц манай охин л хэлний бэрхшээлээс болж гацаж түгдэрч түүнээсээ болж жаахан сандарсан.
Дараа нь бодож ээ байхад энэ японууд пресентацидаа ийм сайн байдаг нь бүүр багаас нь ингээд бэлдчихээр аргагүй шүү дээ. Манай дунд сургууль их дээд сургуулиуд бүүр ялангуяа, энэ пресентаци тавихыг програмдаа нилээн сайн оруулж өгөөсэй. Хүүхэд багаасаа аятайхан powerpoint бэлдээд олны өмнө аятайхан юм яриад сурч байвал.

Хөдөө очиж хонь хариулах юмсан

Энд бүгчим ёстой амьсгалж болохгүй хэцүү юмаа. Нээг их сайхан сэнгэнэтэл амьсгалах юмсан. Нутагтаа очоод хөдөө явах юмсан. Хөдөө сайхан нэг сар хонь хариулчихаад ирэх юмсан. Монголд байхдаа тэгэж явахгүй үлийгээ хийгээд шороотой хот дотор хэвтэж байдаг байсан юм бол. Үгүй ээ ажилдаа уяатай л байсан юм л даа. Ийм зураг мураг харахаар бүүр хөдөө явмаар санагдаад байх юм.

Thursday, July 12, 2012

400 минутын дараа таны ээлж

Disney Sea Park-д шинэ тоглоом нээгджээ Toy Story Mania. Нээлт болоод ч тэрүү хүн ихтэй байсан юм байх. Тоглоё гэвэл та 400 минут буюу 6 цаг 40 минут оочерлох нь дээ.
Энэ уг нь Дисней Seapark нь ч гэсэн ер нь энэ Диснейлэнд аймаар оочертой байдаг гэсээн. Хар халуунд гадаа дугаарлах шиг хэцүү юм байхгүй биз дээ. Одоо хүүхдүүдийн зуны амралт эхлээд тийшээ зүглэлтгүй болж байгаа юм байна даа. Хэзээ явбал зүгээр юм бол доо.

Хавар эрт, эсвэл намар 10 сар мард явбал зүгээр юмуу. Зөндөө мөнгө төлж орчоод өдөржин оочерлож байж хоёр гуравхан тоглоом дээр суувал хэцүү юм даа тээ.

Ажлын байр

Хүн ам ихтэй улс оронд хүмүүсээ яаж ажилтай байлгах вэ гэж толгойн өвчин байнаа. Ажил хийж байж л тэр хүн татвараа төлнө, орлоготой болж худалдан авалт хийж зах зээлээ дэмжинэ, гэр бүлтэй болж хүн амаа өсгөнө.
Япончууд ажлын байрыг гаргаж чадаж байнаа чадаж байна. Цаг агаарын мэдээг 2 хүн тайлбарлаж байна. ТВ нэвтрүүлгийг доод тал нь 2 хүн хөтөлнө, цаашилбал бүр 10-уулаа ч хөтөлнө. Өглөөний мэдээг хөтлөгч хоёр хүн ерөнхий мэдээ уншихаас гадна онцгой мэдээ болгоныг нэг нэг хүн гарч ирж уншина, аан тийм цаг агаарын мэдээг студид тайлбарлаж байгаа 2 хүнээс гадна Токио хотын төвөөс газар дээрээ одоо ийм байнаа гэж хэлдэг бас нэг хүүхэн байх жишээтэй.
Жишээ нь, нэг гал гарлаа гэхэд хэдэн гал командын машин, хэдэн түргэн бүр хичнээн ч цагдаа ирээд байгаа юм бүү мэдээ. Манай гудамжны өнцөг дээр гал л гарсан бололтой, утаа май ч харагдсангүй. Гэхдээ 4 гал командын машин, 2 түргэний тэрэг, 3 цагдаагийн машин ирчихсэн багахан шиг аврах ажиллагаа шиг юм болж байгаа юм чинь.
Ажлын байрыг бий болгож чадаж байна шд. Хүмүүс нь ч ажлаа ямар үнэнч, чин сэтгэлээсээ ч хийдэг юм.

Бүрүүшка, Тэдди, Симба гурав

Өнөө гурвынх нь зургийг оруулчихая.


Хаашаа ч явсан энэ гурвыгаа авч явна, үгүй ядаж Бүрүүшкаг бол заавал авч явна. Ямар сайндаа манай ээж "Наад Бүрүүшка чинь эмээгээс нь дээр юм. Япон Солонгос яваад үзчих юмаа" гэж байхав.

Wednesday, July 11, 2012

Амьтанд хайртай хүүхэд

Манай хүү амьтанд жигтэйхэн хайртай дуртай болчихлоо. Ёстой нөгөө Гилийн хатан эгчийн хүү жоом алах гэхээр эвий эвий гээд алуулаагүй гэдэг шиг л болж байна.
Энд нохой муур тэжээж болохгүй байранд байгаа тулдаа л тэсч байнаа манай хүү. Монголд очингуутаа ямар ямар амьтан авч өг гэчихвээ. Нохой, муур, усан гахай, хулгана, гүрвэл, цох хорхой, гахай за байж арай могой гээгүй байгаа даа.
Ямар ч амьтан харахаараа хөөрхөн юм бэ иш чааваас иш чааваас гээд л хэлээ хазаад л. Бүр аалз харчихаад баацайсан хөөрхөн байна тэжээвэл яасан юм гээд байгаа чинь одоо энгийн үзэгдэл биш биз дээ. Энд японы бага сургууль чинь хүүхдийг багаас нь байгальтай ойр байлгаж байгалийн ухааны анхан шатны ойлголт өгүүлэх гэж баахан цэцэг тарьж хорхой тэжээх даалгавар өгчихнө. Тэгэхээр хүүхэд хорхой шавьжнаас айдаггүй амьтан алдаггүй, цэцэг тарих дуртай, тарьсан цэцгийг хайрладаг, амьтанд хайртай их сайн хүүхэд болж хүмүүждэг юм байна шдээ. Ер нь ганц япон ч гэлтгүй бусад орны бага сургууль ч тэгдэг байх. Монголынхоо сургуульд шууд хуулаад нэвтрүүлчих юмсан.
Манай хоёр гаднаас есөн шидийн хорхой шилэн сав дүүрэн түүж орж ирээд намайг ухаан алдуулж унагаах шахсан шд. Яах гэж байгаан гэсэн чинь бүгдийг нь тэжээнэ гэнээ. "Өө за ээж нь өдөрт хорхой соруулж байх юм байна л даа. Аав чинь тэгвэл Монголоос ирэхгүй шүү" гэсэн чинь за яахав гэсэн. Манай хүн чинь хорхой шавьжнаас үхтлээ айдаг байхгүй юу. Сургуульд ч гэсэн цэцэрлэгт ч гэсэн ингэж хорхой түүлгэдэг юм билээ. Тэгсэн өчигдөр нэг том ногоон өт барьж орж ирээд тэжээнэ гээд эгчтэйгээ сав суулга хоол унд бэлдэж гүйлдээд бөөн хөөр боллоо шд. Тэрийгээ тэжээсээр байгаад эрвээхэй болгож авах юм гэсэн. Нэг хорхой тэжээдэг том сав авч өгөхөөс. Тийм сав нь энд хаа сайгүй дэлгүүр болгонд байдаг юм хүүхдүүдийг хорхой тэжээ гээд. Бас нэг удаа "Ээж энийг хар даа" гэхээр нь харсан чинь хоёр гар овоолон дүүрэн жижигхэн бөөрөнхий хар юм. Тэгсэн эндэхийн нэг чийгний хар хорхой байдаг юмаа, айхаараа бөөрөнхий болчихдог тэр байж уу. Ёо ёо ёо шууд нуруу зарс гээд хаяаачээ гээд чарлаж байгаа юм чинь.
Манай хүү чинь унтахдаа Бүрүүшка, Тэдди, Симба гурвыг заавал өвөртөлж унтана /хэн болохыг нь нэрнээс нь таньж байгаа биз дээ/. Аль нэг нь байхгүй бол орилоод хайгаад гүйчихнэ. Сүүлийн үед нэг гүрвэлний цуглуулган тоглоом авсан, өнөө хэдэн гүрвэлүүд нь амьд юм шиг энд тэндгүй, юм юмны доороос гарч ирээд дотор зарс хийлгээд байх юмаа. Эрэгтэй хүүхэд ер нь багадаа ийм л байдаг байх даа. Хариад ямар ч байсан нохой усан гахай хоёр заалттай авах л болж байх шиг байна аав нь авч өгнө гэж байна лээ.

Monday, July 9, 2012

За бодож үзье

Япончууд чинь ямарваа юмыг асар эртнээс төлөвлөж байж хийдэг хүмүүс шүү дээ. Манайхан шиг цагийг нь тулгаад шийдэхгүй. Жишээ нь, бид зун амралтаа аваад хаашаа явахаа шийдэхдээ заа эртдээ л гэхэд цагаан сарын дараа л шийддэг биз дээ. Тэрнээс өмнө бол "Өө тийшээ л явах санаатай байна шд, болох нь уу үгүй юу. Тэр үед юу болох нь уу" гэх маягийн юм л ярьж суудаг. Харин япончууд амралтаараа ийш тийшээ явахаа бүтэн жилийн өмнөөс аягүй бол хэдэн жилийн өмнөөс төлөвлөчихсөн байдаг.
Ингэлээ л дээ. Лабын нарийн бичиг авгайг зун амралтаараа Монгол яваач гэсэн чинь "Өө чиний саналд их баярлалаа. Гэхдээ бид энэ жил Япон дотроо явахаар төлөвлөчихсөн байгаа. Ирэх жил Хавай явахаар болсон, тэрний дараа жил Тайланд явах гэж байгаа, Монголыг тэгэж байгаад төлөвлөгөөндөө оруулнаа, чи надад сайн мэдээлэл өгөөрэй" гэх жишээний. Бас нэг таньдаг Япон авгай байдаг юм, түүнд хэлсэн чинь "Би энэ жил Вьетнам явна, дараа жил бас өөр нэг тийшээ явна гээд төлөвлөчихсөн тэгэхээр чадахгүй, хэдэн жилийн дараа бодож байж болъё" гэх. Энэ авгай бараг 70 хүрч байгаа байхаа. Тэгээд хэдэн жилийн дараа хэдтэйдээ явах гээд байгаа юм, тэрний оронд ирэх зун сайн судалж байгаад тэр өөр газар луу яваад ирснийхээ дараа 7 хоног ухасхийчээд ирэхэд болохгүй гэх газаргүй л санагдаад байгаа юм.
Профессортоо бас амралтаараа гэр бүлээрээ манай улс руу аялаарай гэсэн чинь "За бодож үзье, тэтгэвэртээ гарсан хойноо очих улсынхаа жагсаалтанд оруулчихая" гэнээ. Гэтэл манай багш 20 жилийн дараа тэтгэвэртээ гарах хүн шүү дээ. Тэгээд бас ажлаар байнга л ийш тийшээ гадаад руу хэдэн хоногоор явчихдаг хүн, гадагшаа явах бол уг нь гараад дэлгүүр орохын л дайтай. Цалин мөнгө нь ч гэсэн Монголд ганц 7 хонох дайны зардал юман чинээнд бодогдохооргүй л хангалуун байх. Гэсэн ч үгүй юмаа. Эд нар иймэрхүү шийдвэрийг тийм амар гаргахгүй. Би бодохдоо энэ жил явж амжихгүй нь ойлгомжтой, ирэх жил бол боломжийн байх гэсэн үгүй байгаа байхгүй юу.
Би байсан бол мөнгө нь зав нь байвал хаашаа ч хамаагүй сарын дотор төлөвлөөд л 7 хоног гялалзчихаад ирнэ дээ.

Thursday, July 5, 2012

Эзэнгүй газар

Нэг япон оюутан тэгнэ ээ. "Би Монгол явж томоо эзэнгүй газар үзмээр байна. Тийм газар байдаг гэсэн тээ? Зөндөө удаан яваад байхад хэн ч байхгүй?"
-Хн, тийм газар хотоос гараад л байгаа. Чи хүссэнээрээ үзэж харж явж бүр төөрч болно. Нэг төөрвөл 3 хоног айл олохгүй явах ч юу ч биш, үхэж ч болно.
-Пөөх бүтэн 3 хоног яваад байгаа мөртлөө хэн ч тааралдахгүй юмуу?
Би түүнд газрын зураг харуулж байгаад Монгол нь Японоос 4 дахин том газар нутагтай мөртлөө 40 дахин цөөн хүн амтай, тэгэхээр хүнтэй тааралдахгүй 3 хоног явах магадлал яагаад ийм их байгааг тайлбарлаж өгөв. Эд нар чинь хотууд нь залгаа ялгагдахгүй, хөдөө нь ч гэсэн дүүрэн тариан талбай ядаж л хэдэн байшин байдаг болохоор өчнөөн хоног яваад яваад ганц ч хүний бараа хардаггүй газар нутгийг гайхах нь аргагүй л дээ. Гэхдээ энэ оюутан Японоосоо гарч үзээгүй хүүхэд байсан байхаа даа.
Миний эх орон ч сайхан шүү. Хөдөө жуулчидтай явж байхад өөрийн эрхгүй бахархаад омогшоод байдаг юм.

Wednesday, July 4, 2012

Японы нохойн дэлгүүр

Япон нохой муур ихтэй гэж хэлж байсан билүү.

Японы хооллох заншил

 Энэ япончууд их айхтар хүмүүс ээ. Урт насалдаг нь идэж ууж байгаатай нь бас амьдралын хэв маягтай нь холбоотой болов уу гэж боддог юм. Мэдээж л дээ. Япон хоол унданд их онцлог байнаа.
1. Лаазалсан нөөшилсөн хүнс хэрэглэдэггүй.
Манай УБ-ын супермаркет дэлгүүрүүдээр хамгийн их байдаг юм юу билээ. Шилтэй өргөст хэмх, дарсан ногоо Дунайский, шилтэй компотнууд гээд л. Япон дэлгүүрт ийм бараа байхгүй шүү дээ. Хайж хайж гадаадын импортын барааны тасаг дээрээс шилтэй өгөрций /ингээд биччихэе амар юм/ олж ганц удаа нийслэл салат хийсэн шүү. Тэгээд тэр нь ядаж байхад их үнэтэй гээч. Тэгэхээр эд нар тийм шилтэй лаазтай дарсан ногоо огт хэрэглэхгүй. Удаан хадгалах зориулалттай хүнснээс аль болох зайлсхийнэ.
2. Шинэ ногоо, ногоон ногоо
Газар зүй цаг агаарын онцлогоос болоод ногоо төрөл бүрээрээ сайн ургах юм л даа. Тэгээд өдөр тутмын хоолондоо дандаа шинэ ногоо, ногоо ногоодоо ногоон өнгөтэй навчлаг ногоо их иднэ. Байцааг чинь нарийхаан зорж хэрчээд ямаа шиг л иднэ шүү дээ. Махан хоолонд ийм байцаа хачирт нь их иднэ. Дангаар нь идээд байгаан биш л дээ сайхан сайхан амтлагч соуснууд төрөл бүрээрээ.
3. Амттан - Бага порц
Анх японд ирчихээд тортыг нь хараад сэтгэлээр унаж үхэх шахаж билээ хахаха. Хүүхдийн тоглоом шиг жижигхээн торт аймаар үнэтэй. Тэгсэн энэ чинь их учир жанцантай. Яахав хийдэг түүхий эд нь үнэтэй байдаг байх л даа. Гэхдээ таргалуулдаг илчлэг ихтэй мөртлөө хүний биед хэрэгтэй юм багатай торт мэтийн амттан бага порцтой байлаа гээд муу юм огт байхгүй. Хүмүүс нь ч энэ бага порцондоо сэтгэл ханачихсан. Уг нь япон торт их гоё амттай, нялуун биш ш дээ, хэдийг л бол хэдийг нэг суудал дээр цааш нь харуулчихмаар. Монголд торт идэхээр үсрээд 2 зүсэм идээд шууд бялууртана. Эндэхийн шоколад печень чихэр эд нар чинь хачин бага хэмжээтэй ш дээ. Манай нөгөө Alpen Gold шоколад чинь энд мангар том харагдаж байгаа юм чинь. Жич: Монголоос нэг Alpen Gold шоколад хүн явуулаад. Баярлаад идсэн чинь шавар идээд байх шиг санагдсан шүү. Манайд орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд хэддүгээр зэрэглэлийн ямар түүхий эдээр хийдэг юм дээ чааваас.
4. Загас
За далайгаас гарч ирж байгаа амьтай голтой болгоныг л иднэ дээ. Загас бол мэдээж энд хонины мах. Шарсан чанасан түүхий зүүхийгээр нь төрөл зүйл бүрээр нь идэхийг үзүүлнэ дээ.
5. Бага бага олон төрөл
Нэг удаа хооллохдоо олон янзын зүйлээс бага багаар идэж байгаан. Нэг хоол гэхэд жижигхэн аягатай шөл, нэг аяга будаа, хачир ногоо, шарсан загас гэх маягийн бүтэцтэй. Хүнд хэрэгтэй бүхнээс жаахан жаахан оруулчихсан. Манай монгол хоол шиг нэг том аягаар дүүрэн хийж аваад сууна гэсэн ойлголт байхгүй.
6. Эрүүл ахуй
Хамгийн нэгдүгээрт эрүүл ахуй, чанар стандарт, хариуцлага. Дэлгүүрт нь хугацаа нь дууссан бараа зарна гэдэг ойлголт байхгүй. Талх байлаа өнөөдөр хугацаа нь дуусах бол орой хямдрууллаа, дэлгүүр хаалаа тэр талхнууд дахиж хэзээ ч үзэгдэхгүй. Та дэлгүүрийн лангуун дээрээс өчигдөр хугацаа нь дуусчихсан талх өндөг сүү бэнто хэзээ ч олж харахгүй. Эд нар чинь бэнто гээд бэлэн хийчихсэн хоолнууд их авч иддэг, тэр нь хаа сайгүй байнаа, гэхдээ хугацаа бол хугацаа өнөөдөр өглөө ирсэн хоолнууд орой гэхэд л дуусвал дуусаад үлдсэн нь зайлуулагдах ёстой, маргааш нь шинээр ирнэ. Хүнсний үйлдвэрт нь гэхэд ажилчид нь сансарт нисэх гэж байгаа юм шиг бүх юмаа далдалсан зөвхөн нүдээ л гаргасан хувцастай ажиллана. Хийж байгаа хоол хүнсэнд нь бохир орохоос хамгаалахдаа амиа өгөхөөс буцахгүй шүү дээ. Ийм л хариуцлагатай байна. 
Ингэж хооллож ундалж байгаа хүмүүс нь эрүүл саруул урт удаан наслахаас ч яахав дээ.

Tuesday, July 3, 2012

Таарсан ч юм дөө

Хан-Уул дүүрэгт Ардчилсан намынхан газар өгч байна гэж хар машинтай хүмүүс хашааны хаалгыг нь цохиж турхирсны дагуу бөөн бөөн хүмүүс Яармагт очоод уулаар нэг хашаа хатгаад гүйлдээд байгаа юм байхаа.
Ёоо таарцан ч хүмүүс бол доо. Ийм харанхуй бүдүүлэг юм ойлгодоггүй хүмүүс МАН-даа маллуулаад сууж байхдаа таарцан юм. АН-ын Болд Оюунгэрэл Бат-Үүл гурав чинь газар өгнө гээ биз дээ газраа авъя гээд орилолдоод байна гэнээ. Бүр дүүргийн засаг дарга нь газрын албаныхан нь цагдаатайгаа хүрч ирээд энэ чинь Богд уулын дархан цаазат газар, энд газар өгдөггүй юм гээд байхад л зодчих гээд хашааны шон хатгаад майхнаа бариад гүйлдээд байх юм гэнэ.
Ялагдсан МАН-ынхан хүрч ирээд "АН Туул голын ёроолд цул алт тарааж байна очиж аваарай" гэвэл бүгд орилолдоод Туул гол руу орж үйж үхэцгээх хүмүүс юм байна л даа.
Яанаа манай ард түмэн яасан ч харанхуй бүдүүлэг, боловсролгүй, богинохон бодолтой юм бэ дээ. Хэлэх ч үг олдохгүй юм.
Эндээс хар.