Thursday, July 5, 2012

Эзэнгүй газар

Нэг япон оюутан тэгнэ ээ. "Би Монгол явж томоо эзэнгүй газар үзмээр байна. Тийм газар байдаг гэсэн тээ? Зөндөө удаан яваад байхад хэн ч байхгүй?"
-Хн, тийм газар хотоос гараад л байгаа. Чи хүссэнээрээ үзэж харж явж бүр төөрч болно. Нэг төөрвөл 3 хоног айл олохгүй явах ч юу ч биш, үхэж ч болно.
-Пөөх бүтэн 3 хоног яваад байгаа мөртлөө хэн ч тааралдахгүй юмуу?
Би түүнд газрын зураг харуулж байгаад Монгол нь Японоос 4 дахин том газар нутагтай мөртлөө 40 дахин цөөн хүн амтай, тэгэхээр хүнтэй тааралдахгүй 3 хоног явах магадлал яагаад ийм их байгааг тайлбарлаж өгөв. Эд нар чинь хотууд нь залгаа ялгагдахгүй, хөдөө нь ч гэсэн дүүрэн тариан талбай ядаж л хэдэн байшин байдаг болохоор өчнөөн хоног яваад яваад ганц ч хүний бараа хардаггүй газар нутгийг гайхах нь аргагүй л дээ. Гэхдээ энэ оюутан Японоосоо гарч үзээгүй хүүхэд байсан байхаа даа.
Миний эх орон ч сайхан шүү. Хөдөө жуулчидтай явж байхад өөрийн эрхгүй бахархаад омогшоод байдаг юм.

8 comments:

Тэмээчин бүсгүй said...

Маскын хошин шог байдаг ш дээ. Япончууд яагаад ойрхон ойрхон алхаж явдаг бэ гэсэн чинь том алхвал хил гарчихна гээд хэ хэ хэ хэ!

nomin said...

хөөрхөн юм аа. Монголд иргэддээ газар үнэгүй өмчлүүлэх хууль гарсан гээд нэг ярьж байсан чинь нөгөө хүн маань ерөөсөө төсөөлж чадахгүй байсан хэхэ.

Aamregled said...

хэхэхэ тийм шүү омогшоод бдйаг юм

mongolbusgui said...

tiim shuu

Сүрэн said...

одоо л сайхан омогшиж бахархаж авахгүй бол хэдхэн жилийн хөдөө ч газар хувьчлал өрнөж хаа сайгүй шон зоож хашаа бариад... 3 хоног явахад хүнтэй таарахгүй юмаа гэхэд хашаатай таардаг болох байх даа... гэж хааяа бодож айх юм даа

Anonymous said...

Монгол Улс Цацраг идэвхт ашигт малтмалыг хадгалах, булшлах байгууламж барих нь тодорхой болж байна

Anonymous said...

Монгол Улс Цацраг идэвхт ашигт малтмалыг хадгалах, булшлах байгууламж барих нь тодорхой болж байна

Barimalch said...

Solongos hyatad yoponchuud bur anhnaasaa het hunii asar nyagtshiltei niigemd osson tegeed tselger ezgui gazar harhaaraa divaajin shig sanagdaad durlaad baidag baihaa. Mongold baidag heden myangan solongoschuud yaj iij baigaad 100 myanga davchih ireeduidee undesnii tsoonh maygiin yum boloh moroodoltoi tolovlogootei baidag baih. Jishee n kazakuud Mongold Bogd haanaas gazar guij ireed 120 jiliin daraa 1989 ond kazak heliig undesnii hel bolghiig shaardsan evgui tuuh ch baina.