Monday, July 30, 2012

Олимпийн нээлт үзээд бодсон бодол

Үгүй яахав, танаж багасгасан төсөвтөө тааруулаад боломжийн л хөөрхөн хийчихсэн байна даг. 2008 онд Хятадууд дэлхийд ганц өөсрдийгөө сурталчлах боломж гарсан дээр нь гэсэн шиг хүн хүч мөнгөөр зодсон юм байна энэ олимптой харьцуулахад. Гэхдээ л англичуудаар бахархах сэтгэл төрлөө төрлөө.
За тэгээд Англичууд бараг бүх юмны анхдагч, дэлхийн түүх, соёлыг бүтээгч юмуу даа л гэж бодлоо шд. Ер нь бодоод байсан чинь Англичууд хайж олж очоод суурьшаад Америкийг байгуулж, Австрали, Шинэ Зеландыг бүр Канадыг хүртэл. Энэ үүсгэсэн улсууд нь бүгд хөгжил дэвшлээрээ дэлхийд тэргүүлж байх юм. Өмнөд Африк англичууд очиж суурьшсан учраас л бусад африк тивийн улсуудаасаа хамгийн өндөр хөгжилтэй нь, гэхдээ дотроо цагаан арьстнууд амьдардаг хэсэг нь л гэгээлэг гэж байгаа. Тэгээд орон орны тамирчид гарч ирдэг хэсгийг харжээ байсан чинь энэ номхон далайд хичнээн ч английн харьяа арлууд байдаг юм бүү мэд, английн далбааг хамтаргасан хичнээн далбаа гарчихваа.
Тэр ч бүү хэл эд нарын унаган хэлээр л хүн төрөлхтөн хоорондоо нэвтрэлцэж байнадаг. Нэг хятад охин ирээд шулганангуут ЮУ? Англиар яриад эхлэнгүүт нь л чих онгойж ААН ЗА! Гадаадад явж байхад англи хэл л ганц харилцаа холбоо болдог гэдэгтэй бүх хүн санал нэг биз. Английн эртний өрсөлдөгч Францчууд хүртэл эх хэлээ ингэж глобальчилж чадаагүй л байна. Яахав НҮБ-ын 2 дахь албан хэл, Канадыг оруулаад Африкийн хэдэн колони нь байсан орнууд францаар ярьдаг боловч арай л англи хэлтэй өрсөлдөх хэмжээнд хүрээгүй нь ойлгомжтой.
За дараа нь Англид л үйлдвэрлэл хөгжиж хүн төрөлхтний түүхэнд нэг шинэ хуудас нээж. Энэ тухай арван жилийн сурах бичигт хүртэл орсон байдаг. Аль 1912 онд аварга том төмөр хүлэг Титаникийг хийгээд Америк руу илгээж байлаа.
Дараа нь соёл урлаг. Битлз гээд зүгээр л домог байна шд. The Queen байна. Зөвхөн энэ хоёр л гэхэд хүн төрөлхтний дуу хөгжмийн түүхийг биччихсэн байх юм. Мэдээж Америкийн хувь нэмэр байгаа л даа, гэхдээ тэд бол англичуудын үр сад гэдгийг мартаж болохгүй ккк. За тэгээд Пол Маккартни Hey Jude-ээрээ төгсгөж байна лээ. Миний бодлоор Let it be байсан бол зүгээр байсан юм. Өөрөө л зохиогоо биз дээ, ямар өөр аль нэг гишүүнийх нь зохиосон дуу биш.
Ном зохиол гэхэд Шекспир - Ромео Жулиетта, Роулинг - Харри Поттер гэхэд дэлхий даяараа мэдэж байна /Fortunately, I found a chance to contribute for translation of Harry Potter 1,2,3/. 
Энэ олимпийн нээлтэнд англичууд одоогоор амьд байгаа бүхий л алдар суутнуудаа оролцуулсан байлаа. /Нэг инээдтэй бодол орж ирсэн нь Америк хэрвээ энэ жишгээр олимп хийвэл нээлт биш зүгээр л алдартнуудын цуглаан болчих юмуу хаашаа юм./
Их хөөрхөн зохиомжилсон байна лээ. Ялангуяа Daniel Graig хатан хаантай нисдэг тэрэгнээс үсэрсэн хэсэг ёо ёо элэг хөшөөхөө шахсан шд.
Таалагдаагүй ганц хоёр хэсэг гэвэл, Харри Поттер, Питер Пан гэх мэтийг тодруулан гаргаж өгөх гэснээс болсон уу эсвэл өөр ямар нэг ач холбогдол байсан уу, эмнэлгийн ортой бөөн өвчтэй хүүхдүүд /ядаж байхад яасан ч удаан гардаг юм/, бас НҮБ-ын дарга Бан Ги Мүн олимпийн туг барьсан явдал. Энэ хүн ингэж доошоо орох хэрэг байсан ч юмуу үгүй ч юмуу индэр дээр үзээд сууж байхад л хангалттай байсан юм. Хүмүүс рүү далласан шигээ л сууж байвал өө энэ хүртэл үзэж байгаа юм байна шд гээд хүмүүс энэ удаагийн олимпод ач холбогдол өгөх л байхгүй юу.
Хамгийн гайхалтай, хамгийн их сэтгэл хөдөлгөсөн хэсэг нь бамбар байлаа. Ямар гайхалтай сэтгээ вээ л гэж бодсон.

7 comments:

Anonymous said...

Tegeheer bi zuv oilgoson bol uuruu Harry Potteriin mongol orchuulgan deer ajillajee, tiim ee? Extra!

Anonymous said...

Sorry, mongol orchuulga gej taasan yum, zuv uu? Tiim bol mundag yum aa, extra!!!

Anonymous said...

ТЭр эмнэлгийн ор нь учиртай. Англид GOSH гээд хүүхдийн тусгайлсан том эмнэлэг анх байгуулсан юм шиг байна. Хүүхдийн төлөөх анхны том алхамыг тавьсан гэдгээрээ үзүүлж байгаа гэсэн. Бас эрүүл мэндийн систем. Дэлхийд гайхуулах хэмжээний систем учраас үүнийгээ онцолж харуулсан.

Монгол бүсгүй said...

тэр ор сувилагч нарыг би бас гайхаж байсан. харин дараа нь монгол телевизийн тайлбарыг сонсоход эмнэлэгийн үйлчилгээ ялангуяа хүүхдийн эмнэлэг маш сайн тэрийгээ харуулж байна гэж ярьж байсан.

Gavaa Lkhava said...

Neelt shn bolson bhaa, ug n uzeh sanaatai uureer sersen ch huuhdee huhuulj bgd ter chigeeree untchihsan baina lee. Tegj bgd uznee.

naraa said...

Аан тийм учиртай байсан юмуу? Харин нэг гайхуулах шалтгаан байгаа болоод л ийм юм гаргаад байна даа гэж бодоод байсан юм.
Лхагваа, youtube-ээр зөндөө байгаа байхаа хайгаад үзээрэй.

Anonymous said...

Anglichuudiig buh yumnii manlailagch ih tivuudiin anhdagch gedgiig hamaagui helj bolohgui bolovuu. Uchir n 1500-1900 onuud hurtel Angliin kolonchilloor niit 100-300 say azi, afrik, omnod hoid amerikiin irged hyadagdaj aluulsan statistikiig mash bodlogtoigoor yaridaggui ongordog.

Getel Mongolchuud bolhoor Chingisiin zerleg aluurchid dunhuu mongoloid geed baruuniihan dotroo ih heleltsdegiig bas sanah heregtei.

Barimalch