Wednesday, July 4, 2012

Японы нохойн дэлгүүр

Япон нохой муур ихтэй гэж хэлж байсан билүү.
Бараг айл болгон нохой мууртай байхаа. Ялангуяа тэтгэвэртээ гарсан хөгшчүүл нь нохой муураар хань хийдэг юм шиг байгаан. Өөрийгөө яая гэмээр бөгтөр хөгшөөн эмээ бас нэг хөгшрөөд бууралтаад зөнөчихсөн нохойтойгоо арайхийн алхалж явах нь ердийн үзэгдэл шүү дээ. Нохой муур ихтэй болохоор түүнийгээ дагаад нохойны дэлгүүр салон зөндөө. Амьд амьтан л юм болохоор үс нь ургана, түүнийг нь хөөрхөн хэлбэр дүрстэй засах хэрэгтэй.
Энэ бол жижигхээн гэр ахуйн барааны дэлгүүрийн нэг буланд байдаг нохойн дэлгүүр салон. Энэ ягаан нь энэ сард шинээр ирсэн барааг танилцуулаад тавьчихаж. Ийм жилетка юмуу даа.

Нохойны борооны цувнууд харагдаж байна.

Хүүхдийн хувцас гэж бодож байна уу үгүй шд нохойны хувцас.

Энд нарийн нандин хоол витаминууд байна.

Хүзүүвч уяанууд.

Бас зугаацуулах тоглоомнууд нь.

Энэ ердийн хоол нь байна.

Энэ бас ердийн хоолнууд нь.

Зарж буй нохой гөлөгнүүд. Хамгийн хямд нохойны үнэ харагдаж байна тэр баруун доор. Нас биед хүрээд томорчихсон нохой арай хямд, 83'800 иен гэдэг чинь 1'424'000 төгрөг юмуу даа.

Нохойн үс засдаг салон. Үсийг нь засаад угаана хатаана. Бүр каталогоос харж байгаад ийм болгуулна гээд сонгож засуулж болно. Наана нь нохойны тэрэг харагдаж байна. 14'900 иен гэж байх шиг байна.

7 comments:

Тэмээчин бүсгүй said...

Ха ха ха тэр хувцас яг хүүхдийн хувцас шиг харагдаж байна ш дээ.

gigi said...

pai unetein manaas deeriim bn huue

Anonymous said...

Keke bi bas nohoidoo japand yvj bhda neg jiletka avj irj bsn ungursun uvul amind orson sht. Huurhun huurhun yumnuud zunduu unetei bdg yum bnle

Meegaa said...

hahah neeree huuhdiin huvtsas shig haragdaj bna sh dee hahah

End germand nohoinii pivo baidag gej sonsood uhtelee ineej bilee hahah

Aamregled said...

ёооё хүүхэд шиг л юм байна .. мань мэтний хэл мэдэхгүй мангарууд очвол хүүхэдтэй нохойн хувцаснаас шилж байгаад сонгож энэтэр тэнэгтэх л юм банйа даа ахахах

Anonymous said...

Yoo, bur ineed hurchihlee. Manai end ch gesen baidgiin, gehdee arai ch boroony tsuv gej sonsoogui yum bna, boroo ih ordog gazar gehed. Yag l huuhdiin huvtsas shig haragdaj bna. Ailyn huuhded nohoiny huvtsas avch alah yum bna l daa.

Anonymous said...

Yoo, bur tereg hurtel baidag gene. End baidaggui sht. Yaponchuud ih mayagtai uls gedeg ni medegdej bna shuu. Azi tiishee, Yapon Solongos geheer huuhdiin usnii zuult hurtel nariin nandin bolood ireh shig sanagdaad baidgiin.