Friday, July 20, 2012

Кайф

Та нар ер нь юунаас кайф авч эсвэл юугаар стрессээ тайлдаг вэ? Хэт их хичээл хийгээд залхаад өөрийгөө сэргээмээр санагдаад эсвэл нээг их том ажлын ард гарсны дараа нэг тийм кайфтай юм хиймээр санагдаад байдаг юм, та нар бас тэгдэг байх.

1. Дуу сонсох
Хааяа дуу хөгжим сонсож өөрийгөө тайвшруулж эсвэл нэг reset or refresh хийдэг юм. Oasis, Coldplay, Keane эд нарын дууг сонсохоор бүүр нэг гоё болоод ирдэг юмаа. Ялангуяа Coldplay Oasis 2-ын дууг хөгжмөө жаахан чангалаад сонсохоор үнэн кайфтай шүү. Ер нь кайф гэж юу хэлээд байгааг энэ үед л ойлгоод байгаан. Даанч энд юун тэр хөгжим чанга манга тавих. Чангахан ярьж ч болохгүй шд. Монголд байхдаа нөхрөө ажилтай ардуур 2 хүүхдээ ээжийнд аваачиж өгчихөөд гэртээ ирж ганцаараа хөгжмөө чангалж байгаад хэдэн рок дуугаа сонсдог байж билээ. Эсвэл машин гэж нэг сайхан явдаг том хөгжим байна шд. Манай хүн машиндаа гоё хөгжим тавиад, түүнийх нь ид шидийг би л үзэж байгаа юм даа. Одоо бол лабдаа ганцаараа байхдаа эсвэл дугуйтай явж байхдаа л чихэвчээр сонсож байна даа.
2. Кино үзэх
Заа би чинь киноны үнэн хообийтой шд. Кино үзэх бүгдээрээ л дуртай байлгүй дээ. Би харин мөрдөгчтэй гэмт хэрэг ялангуяа хүн амины хэрэг мөрддөг кинонд нугасгүй. Ийм төрлийн сериал байсан ч дуртай. Тэгэхээр X-Files, CSI-ийн улаан фен гэдэг нь ойлгомжтой байгаа биз дээ. Бас солонгос хонгонкийн гэмт хэрэг мафитай кино үзэх их дуртай. Солонгос урансайхны кинонууд их дажгүй шүү. Тэр сериалаасаа тээс өөр. Зарим гэмт хэрэг мөрддөг сериал нь ч дажгүй. Солонгос урансайхны киноны тухай дараа анализ хийсэн пост оруулнаа. Шинэ гарсан кинонуудыг Boxoffice руу орж харж байгаад нэтэд тавигдахаар нь үзчихээд байгаа. Бүүр их үзмээр санагдсныгаа кинотеатр орж үзнэ дээ. Монголд байхдаа байнга Өргөө Тэнгис явдаг байлаа, энд их үнэтэй болохоор тэр бүр явж чадахгүй юм шиг байна дөө. Харин хэдэн сайхан DVD олж аваад явна даа. Би ер нь их орооцолдсон ээдрээтэй кинонд их дуртай юм байнаа. Нээрэн James Bond-д их дуртай шд. Одоо шинэ анги нь гарах гэж байгаа юм билээ би бөөн баяр. Бас Jason Bourne байна. Даанч шинэ ангид нь хуучин жүжигчин нь тоглохгүй юм билээ.
3. Дэлгүүр хэсэх
Үүнд дургүй эмэгтэй хүн байдаггүй биз. Дэлгүүр хэсч юм худалдаж авах чинь эмэгтэй хүний ганц стресс тайлдаг зүйл болох нь бүүр шинжлэх ухаанаар нотлогдсон шүү дээ. Сайхан дэлгүүр хэсэх ч сайхан шүү. Энд нэг ганц сайхан юм нь дэлгүүр хэсэхэд үнэн урамтай юм даа. Үйлчилгээ орчин бараа таваар гээд л.
4. Хоол идэх
Гоё амттай хоол хийж идэх бас сайхан шүү. Өөрөө гараа гаргаж хийсэн эсвэл гадуур гарч сайхан хоол авч идэх ч цаанаа л нэг азжаргалын түлхүүр шүү дээ. Би хүнтэй сууж байхдаа ерөөсөө ч хоол хийж чаддаггүй байсан шд. Аав ээж 2 намайг хичээлээ хий гээд гэрийн ажилд нэг их оролцуулдаггүй байлаа. Тэр их буруу юм байна лээ. Одоо би охиноо багаас нь гэрийн ажилд дөртэй хоол ундаа хийгээд идчихдэг болгоно гэж бодож байгаа. Тэгээд би гэдэг хүн чинь хүнтэй суугаад хүүхэдтэй болсон чинь өөрийн эрхгүй хоол хийж сурдаг юм байна. Бас манай хүний нөлөө их байсан л даа. Манай хүн чинь хачин сайхан хоол хийдэг юм шдээ. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр дагаад би ч гэсэн тэр нарийн ширийн амтлах урлаг соус моус хийх мийхийг чинь сурч байгаа юм чинь.
5. Их цэвэрлэгээ хийх
Сонин байна уу, хихихи. Хичээл хийсээр байгаад эсвэл ямар нэг ажил хийж олон өдөр компьютерийн өмнө суугаад байхаар бие чилээд уйдаад ирэхээр би гэртээ нэг том их цэвэрлэгээ хийдэг юм. Ер нь өдөр бүр байнга цэвэрлэгээ хийх дургүй байж байгаад нэг цөм авах дуртай. Энэ зангаасаа болж нөхөртэйгээ их муудалцнаа. Манай хүн болохоор аймаар цэвэрч сэжигч хүн байхгүй юу. Тэгээд завгүй байхад чинь л энийг угаагаад өг гэхээр нь чи наадхаа ганц өдөр өмсөө биз дээ өнөөдөр дахиад өмсчихөөч дээ гээд, хөлс үнэртээд байна шдээ, юун сүртэй юм бэ чи хүн завгүй байхад гээд л хэрүүл эхэлнэ дээ. Бүх юмаа цэвэрлээд хамгийн сүүлд шалаа мөлхөж угаагаад л миний хааяа нэг хийдэг фитнес дуусаад нээг их сайхан сэтгэл амраад эргээд ширээндээ сууна даа.
6. Бүжиглэх /гэхдээ залуу байхдаа/
Бид нар оюутан байхдаа диско бааранд ороод нэг ундаа 4 соруул аваад оройжингоо зөвхөн бүжиглэж байгаад л харьдаг байж билээ. Байнга бишээ хааяа л, 3-4 сард ганц удаа юмуу даа. Инээдтэй байна уу 1 ундаа 4 соруул гэхээр. Ядуу оюутан байсан юм чинь аргагүй шд. Зүгээр л бүжиглэмээр санагдаад байдаг байсан юм. Одоо хөдөлгөөний дутагдалд орохоороо оюутан үе шигээ тэгэж хамаг биеэ салж унатал бүжиглэх юмсан гэж их мөрөөднөө. Хааяа ажлынхантайгаа ийш тийшээ орохоор завшаан олдсон дээр нь гээд нэг сайн үсэрч авдаг байлаа. Тэгсэн оюутан цагийн найз маань нэг өдөр ярьж байнаа 2 жилийн өмнө юмуу даа. "Найз нь өчигдөр шоудаад, энэ бааранд чинь дандаа жаахан хүүхдүүд ордог юм байна, за тэр яах вэ, транс хөгжмийн аянд үсрээд байсан чинь газраас тасраад агаарт нисээд байгаа юм шиг санагдсан" гээд байсан. Тэр мэдрэмжийг нь нэг мэдэрч үзэх юмсан.
7. Компьютер тоглоом
Нэг хэсэг донтсон шүү. Гэр орны хамаг ажил будаа болоод 2 хүүхэд намайг дуурайж РС тоглоод ирэхээр ээж хүн чинь өөрийн эрхгүй биеэ татаж авахаас өөр аргагүй болж байгаа юм чинь яахын.  Ганц бие байсан бол яах байсан юм бүү мэд. Энэ РС тоглоом чинь нээрээ хүнийг донтуулчихдаг юм байна лээ шд. Анх Red Alert, Warcraft тоглож эхлээд, дараа нь Call of Duty тоглож байгаад нөхөртөө загнуулаад. Тэгээд болиод жижиг юмаар занимальдаад. 100МВ доторх жижигхэн ямар ямар dash, farm frenzy ч билээ дээ тэд нарыг чинь бүгдийг нь дуусгаад, дараа нь гэмт хэрэг сүнс мүнс мөрддөг юм олдог hidden object төрлийн тоглоом тоглоод бас ихэнхийг нь дуусгаад. Одоо гэхдээ санаа бий бий. Хааяа бүүр хааяа шдээ, 2 хүүхэдтэйгээ хуйвалдаж байгаад аавдаа битгий хэлээрэй гээд тоглоноо. Манай 2 миний тоглосон тоглоомуудыг бүгдийг нь тоглодогий шд. Би internet history-гоо устгачихсан байсан чинь манай 2 google-дэж байгаад тэр тоглоомтой сайтуудыг олоод bookmark-даж аваад намайг байхгүй ардуур эсвэл завгүй үеэр demo-нуудыг нь 1 цаг тоглоод байдаг байсан байгаа, сайхан гарууд. Одоо ч гэсэн юм л бол онлайн тоглоомны сайтууд руу ороод байдаг юм. Ийм хүүхдүүдтэй хүн чинь хамаагүй буруу үлгэр дууриал үзүүлж болохгүй шд. Гэхдээ л шинэ тоглоом татаж суулгаж авч байгаад л Play дарах ч сайхан шүү.
За нэг иймэрхүү л байх шив дээ. Өөрсдийнхөө тухай бичээрэй.    

8 comments:

Aamregled said...

keke bi bol goe koktail uuj kafe awah aygui durtai ,.. uur chin yu baina??

gigi said...

IH TSEVERLEGEE HIIHEES BUSAD NI ADIL UM BN. BAS URAN ZOHIOLIIN NOM UNSHIH IH DURTAI DAA BI BOL.

mongolbusgui said...

Neeren ih tsevrelgee hiih ch gui mun shn shuu. Gal togoonoos ehleed, 00 uruuguu hamgiin suuld tseverleed shn hulruh ch goyo shuu. Daraa n shn usand orj hulsee daraad, arisaa scrubdaj awaad. Goyo unertei tosoor biye toslood, ayataihan hugjim chagnangaa nuurendee mask tawiad hevteh ch kaiftai shuu (gehdee gertee gantsaaraa bh n point n gkk). Ohinoo garsanaas hoish tegj hevteh zaw howordson doo. PC togloomiig chini yostoi toglodoggui shde, neg togluul duustal n togloh gd ulairdag muu zantai. Nzuudtaigaa huluu uvdtul delguur heseed, suuliin metrogoor gertee hariad, shunujin awsan ymnuudaa umsuj uzengee chalchih ch bas shn daa (bas l nz ohin yawaad, ohin garsanaas hoish tegj yawsangui ee). Eej bolohoor buh ym uurchlugduh ymaa. Odoo bol ohintoigoo togloj unjih l hamgiin shn taashaal bolj dee.

mongolbusgui said...

Bohir saw suulga ugaaj, huruu zuzaan toos archsanii daraa gyalalzaad, ungu orj bgaag n harahaar neeh shn bdgiin.

mongolbusgui said...

Bohir saw suulga ugaaj, huruu zuzaan toos archsanii daraa gyalalzaad, ungu orj bgaag n harahaar neeh shn bdgiin.

Anonymous said...

Internetees yaj kino uzdeg ve helj uguucg !

saixan said...

Bi bas ix oiroltsoo sonirxoltoi um bna. Za ter toglodog xeseg bol bur ch...
Xuiten odor zuzaan tsamtsand shurgaad tsonxnii xajuud nom unshaad suux ch saixan shuu.

Anonymous said...

kino uzeh goy