Япончууд чинь ямарваа юмыг асар эртнээс төлөвлөж байж хийдэг хүмүүс шүү дээ. Манайхан шиг цагийг нь тулгаад шийдэхгүй. Жишээ нь, бид зун амралтаа аваад хаашаа явахаа шийдэхдээ заа эртдээ л гэхэд цагаан сарын дараа л шийддэг биз дээ. Тэрнээс өмнө бол "Өө тийшээ л явах санаатай байна шд, болох нь уу үгүй юу. Тэр үед юу болох нь уу" гэх маягийн юм л ярьж суудаг. Харин япончууд амралтаараа ийш тийшээ явахаа бүтэн жилийн өмнөөс аягүй бол хэдэн жилийн өмнөөс төлөвлөчихсөн байдаг.
Ингэлээ л дээ. Лабын нарийн бичиг авгайг зун амралтаараа Монгол яваач гэсэн чинь "Өө чиний саналд их баярлалаа. Гэхдээ бид энэ жил Япон дотроо явахаар төлөвлөчихсөн байгаа. Ирэх жил Хавай явахаар болсон, тэрний дараа жил Тайланд явах гэж байгаа, Монголыг тэгэж байгаад төлөвлөгөөндөө оруулнаа, чи надад сайн мэдээлэл өгөөрэй" гэх жишээний. Бас нэг таньдаг Япон авгай байдаг юм, түүнд хэлсэн чинь "Би энэ жил Вьетнам явна, дараа жил бас өөр нэг тийшээ явна гээд төлөвлөчихсөн тэгэхээр чадахгүй, хэдэн жилийн дараа бодож байж болъё" гэх. Энэ авгай бараг 70 хүрч байгаа байхаа. Тэгээд хэдэн жилийн дараа хэдтэйдээ явах гээд байгаа юм, тэрний оронд ирэх зун сайн судалж байгаад тэр өөр газар луу яваад ирснийхээ дараа 7 хоног ухасхийчээд ирэхэд болохгүй гэх газаргүй л санагдаад байгаа юм.
Профессортоо бас амралтаараа гэр бүлээрээ манай улс руу аялаарай гэсэн чинь "За бодож үзье, тэтгэвэртээ гарсан хойноо очих улсынхаа жагсаалтанд оруулчихая" гэнээ. Гэтэл манай багш 20 жилийн дараа тэтгэвэртээ гарах хүн шүү дээ. Тэгээд бас ажлаар байнга л ийш тийшээ гадаад руу хэдэн хоногоор явчихдаг хүн, гадагшаа явах бол уг нь гараад дэлгүүр орохын л дайтай. Цалин мөнгө нь ч гэсэн Монголд ганц 7 хонох дайны зардал юман чинээнд бодогдохооргүй л хангалуун байх. Гэсэн ч үгүй юмаа. Эд нар иймэрхүү шийдвэрийг тийм амар гаргахгүй. Би бодохдоо энэ жил явж амжихгүй нь ойлгомжтой, ирэх жил бол боломжийн байх гэсэн үгүй байгаа байхгүй юу.
Би байсан бол мөнгө нь зав нь байвал хаашаа ч хамаагүй сарын дотор төлөвлөөд л 7 хоног гялалзчихаад ирнэ дээ.
4 comments:
heleed yuhev eee. bi buur bishreed bdgiin hehe. tegehed bi yaajiin?? yaah gej bgaa ni medegdehgui yavj yavjiisnaa 7 honogiin omno biletee avaad mongol yavchaad irsen. ircheed sar ch boloogui bjiij yur ni ter chigeeree butsaj amidrahaar shiideed ahiad biletee avchihsan suuj bna daa. mongoguim baij l ingej irj ochood getsuu bnaaaa. tolovlogootei, teruundee tuushtai bol ingej zardal gargahgui goe bhgui yu hehe
Uu tegehgui tsaaduul chini. Sain bodoj tuluvluj baij yawna shuu. Awdag hed n ih ch gelee nariin dans tootsoo hutuldug ulsuud. Urhiin tusuvuu heden 10 jileer n uridchilj tootsoldog gsn ene Korea, Japan, er n undur hugjiltei ornii humuus. Korea zaluuchuud 1-2 jil salj unatalaa arbait hiij munguu huraaj bgd l heden saraar ayalana shuu dee, Tour agency-uud n ch sain ajillana, hyamd ayalal ch zunduu. bas ayalalaa ert zahialh tusam hyamdardag bh shuu. End law tegdeg ym bilee.
jpn-d bas tolovloogui baijiigaad shuud urilga avaad visa garsanii margaash niseed ochson chin, jpn-chuud bolon tend baisan egch maan hurtel shuud uhaan aldaj unah gej baisan shde. bodhoor ineed hureed baidgiin,nadaas bolood buh yumaa hooshluulsan bn lee egch maani, kkkk , er ni plandaagui genet yavaad ireh l goe yum shigee, ochnoon jil plandaad baahan tom tom yum bodchihson baidag terendee hurehgui bolhoor joohon ontsgui l baidgiin
Миний бас олон сарын өмнөөс төлөвлөсөн бодсон юм яг цагаа тулахаар бүтдэггүй юм бүүр уур хүрмээр. Тэгээд би тэгэж жил милийн өмнөөс төлөвлөх их дургүй болчихсон шд. Их сонион заавал нэг гэнэтийн шалтаг гарч ирээд бүтэхээ байчдаг байхгүй юу. Харин тэгсэн мөртлөө гэнэт шийдээд дайрсан юм их амархан бүтээд байдаг юм.
Post a Comment