Saturday, July 14, 2012

Толгой ажиллахгүй байна

Би яах вэ? Энэ халуунд нь толгой дүүрээд өвдөөд ерөөсөө ажиллахгүй болчихоод байх юм. Зөвхөн эйркондишн ажиллуулж өрөөний хэм 28-аас буусан тохиолдолд л ердийн хэвийн байдалд орж байна. Гэтэл сургууль дээр багш нар энэ зун цахилгаан хэмнэлтийн горим гээд кондишн ажиллуулахгүй байгаа. Япон одоо хамаг цөмийн реакторуудаа зогсоочихоод энэ зун анх удаа эрчим хүчний хомсдолтой зун болж байгаа юм. Айл өрх албан газруудыг цахилгааны хэрэглээгээ 5-15% бууруул гэсэн. Зарим хот бүр 30%. Тийм болохоор энэ зун аль болох кондишн ажиллуулахгүй гэж үзэх юм гэсэн дээ. За би ч кондишнгүй бол энэ зуныг давахгүй юм бишүү. Эсвэл өдөр нь мангуурч хэвтэж байгаад шөнө нь босч ирж хичээлээ хийдэг юмуу. Шөнө харин бүх цонхоо онгойлчихоор нэвт салхилаад сэрүүхэн урамтай. Өчигдөр нэг хуралд суусан чинь багш кондишн асаадаггүй, тэгээд цонх онгойлгочихсон чинь нэвт салхилаад хамаг хөшиг балбаж нүдээд пресентаци тавьж байгаа хүнд саад болоод байхаар нь хаачихлаа. Тэгээд багш хэдэн сэнс авчирч тавиад ажиллуулаад ч над мэтийн хүнд тэр нь ямар ч нэмэргүй. Сүүлдээ толгой дүйнгэтээд дотор муухайраад болохоо байлаа шүү. Би угийн бөөн хүнтэй өрөөнд удаан сууж чаддаггүй дотор муухайраад байдаг, тэгээд дээрээс нь халуун нэмчихээр яг үхэх гээд байгаа юм чинь. Хурлын дундуур хэдэн удаа гарч гүйвээ. 00 орсон чинь ашгүй 00-ын цонх онгорхой, салхины урд жаахан зогсож агаар амьсгалж байгаад л эргэж орно. Өглөө 9 хагасаас 1 цаг хүртэл ёстой тамын аквариум дотор бүтэж үхэхээ шахлаа шд. Одоо ч гэсэн гэртээ өглөөнөөс хойш босч юм хийж чадахгүй хэвтэж хэвтэж байгаад сая нэг тэнгэр бүрхэж салхи салхилаад эхлэхээр толгой онгойгоод хүн танихтайгаа болж ширээ рүүгээ мөлхөж ирлээ шд хэхэхэ. 8 сард бүүр халуун болдог гэсэн яанаа.

18 comments:

Bat said...

Heleed yu gehev end bas ih haluun bna (hyatad) ,shunu suuj hicheel hinee gedeg demii yum shig bgan noir soligdod ,udur haluun noir hureed bdagin。
yapon hel surii gevel yag yun-s ehleh ve?

Aamregled said...

hetsuu l bgaam bn daa ... manaihan shig zunii amraltaar l irchihej bolohgi yu ...
@BAT chi zunii amraltaar yugaa hiij bgaa huuhed we?

Aamregled said...

hetsuu l bgaam bn daa ... manaihan shig zunii amraltaar l irchihej bolohgi yu ...
@BAT chi zunii amraltaar yugaa hiij bgaa huuhed we?

Bat said...

Delgermaa Erka : Dadlagaa hiij baina :D

Anonymous said...

sain uuNaraa egchee..bi bas yapond surdag yumaa..10 honogiin daraa shalgalttai bas mensetsutei..teged tanias zuvluguu avch boloh uu l gej.. shalgaltiin uyer yapon bagsh nar mongol oyutand yag yaj haritsdag yum boloo..manai surguulid bi gantsaara mongol heden uvurmongol uldsen heden arvan zuun hyatad bdag..bagsh nar er n hyataduudad durgui shalgaltin uyer suralstah tuluvluguu ntrig n mash golj shildrg geh yum.. harin uvurmongolchud barag uursdiiguu mongol ged helchihdrg tegeher aygui naashtai bdag geh yumaa..medeej suralstah tuluvluguu sudalgaanii tuluvluguu helnii medleg ntr chuhal ch surguulida tsorin ganst mongol gdg maani nemeh point bolj chadah bolovuu..mongolin talaar er n asuudag bolov uu tanid bolon busad bloggeruudad zuvluh anhaaruulah zuil bval helj tuslaach..

Nogoohon said...

Хэхэ яанаа Anon хүүхэд минь ээ. Би чамд юугаа зөвлөх вэ, сургуульд ордог шалгалт өгч үзээгүй хүн чинь. Би чинь материалаа бэлдээд өгч явуулаад л зайнаас элсчихсэн хүн шүү дээ. Харин сургуульд орсон хойноо бол зөндөө шалгалт өгөөд л явж байна одоо.
Хэдэн зуун мянган хятад оюутантай харьцуулахад ганц монгол гэдэг чинь давуу тал гэдэг нь туйлын үнэн. Гэхдээ л их сургууль ялангуяа Graduate school бол цэвэр чиний сурах чадвар оюуны потенциал дээр чинь бас англи хэлний /хэрвээ япон хэл дээр сурах гэж байгаа бол япон хэлний/ чадварыг чинь харж байж элсүүлэх эсэхээ шийднэ л дээ. Манай сургууль олон оюутантай гэсэн мөртлөө элсэх төлөвлөгөө гээд байхаар чинь чамайг яг ямар сургуульд сурдаг одоо элсэх гэж байгааг эгч нь сайн ойлгохгүй байнаа. Бас мэнсэцу гэж юу юм бэ? Өөрийнхөө байдлыг дэлгэрэнгүй тайлбарлаад өгвөл мэдэх чадах бүхнээ харамгүй хэлж өгнөө.

Nogoohon said...
This comment has been removed by the author.
Nogoohon said...
This comment has been removed by the author.
Nogoohon said...

Бат-д
Эхлээд хирагана катагана үсгээ цээжил, дараа нь би чи аав ээж гэх мэт ойр зуурын үгээ цээжил, дараа нь үндсэн 3 цагаа хүндэтгэх энгийн ярианы хэлбэрээр нь сур, тэгээд эцэст нь ханз ханз ханз.
Хүнд заагаад байдаг өөрөө япон хэл сурах юмсаан. Япон хэлний хичээлээ хаячихсан чинь бүр таг болсон шд.

Nogoohon said...

Өө тийм, сургуульд ороход бүрдүүлдэг бичиг баримт гэвэл Хичээлээ хийгээчээ гээд пост дээр мааш дэлгэрэнгүй биччихсэн байгаа. Хэрэг болж магадгүй.

Barimalch said...

Deer 60-70-aad ond yum shig baisan Byambiin Rinchen guaid heden yamnii hund surtaltnuud tomorhood omnod zugt haluun orond yavna daguulj yavna geed mani erdemten yu avch yavbal heregtei bol gesen nogoo hund surtaltnuud iherheed tomorhood yum heleegui gesen tegsen haluun orondoo nogooduul n hols n ursaad halaad suid bolson Rinchen guai ogt holorson tav tuh aldsan shinjgui baisan yaj ingeed baina geed yamniihan asuusan Rinchen guai tsagaan moog ideed baival holordoggui haldaggui yumaa gej aildaj tedend eeljit hicheelee zaasan gesen. Tuun shig tsagaan moog olood ideed uzvel yadag bol. Bio-himiin talaas mongol tsusnii nairlagt sain uilchildeg dotood horguur baij magadgui.

Монгол бүсгүй said...

хэн ч гүй халуунд байж ядсан хүн байнаа. харин энэ жил борооны улирал нь ахиухан өдөр болж байх шиг байна. энэ жил хаа сайгүй бороо хур ихтэй байгаа болоод ч тэр үү. чийгтэй газрын халуун чинь цаанаа л бүгчим, сэн хийтэл амьсгалах сэрүүн агаарыг эрхгүй хүсдэг. эх газрын өндөрлөгт салхитай газар өсөж төрсөн болохоор яалтчгүй үгүйлдэг юм шиг байгаан.

Nogoohon said...

Цагаан мөөг өө за туршиж үзнээ. Мөөгийг их сэрүүн чанарын гэдэг юм билээ. Халуун ногоо бас их сэрүүн чанартай юм гэсэн, тэгээд азийнхан халуун ногоо их иддэг юм гэсэн. Мөөг идэх гэхээр энд мөөгөнд цацраг идэвхи их илрээд байгаа гэхээр нь айгаад авахгүй байгаа. Гэхдээ ирсэн газрыг нь харж байгаад цагаан мөөг олж авъя.

Nogoohon said...

Харин тиймээ энд зарим мужаар нь аймаар үер болоод зөндөө хүн амьтан үхээд байнаа. Энэ жил хур ус элбэгтэй байна гээд байна хаа сайгүй.

Anonymous said...

Naraa egchee bi end research student hiideg yumaa..shalgaltaa uguud tentsvel mastertaa orno..teged masteriin elseltiin shalgalt, interview ugch uzsen hun bval turshlagaasaa huvaaltsaach gsn yumaa..50ad gadaad oyutnas 3ig l avna gsn..hanznii eh oron hyataduudtai bichgiin shalgaltaar ursulduh hetsuu bh..gehdee interview deere arai iluu onoo avch chadah bh gej naidaad bgaa..end surch bsan humuuses zuvluguu husie please please

Nogoohon said...

Ээ яанаа. Би тийм шалгалтын ёстой туршлага байхгүй шд. Манай лабын хятад оюутнууд тэгэж орж ирсэн гэдэг юм билээ. Асуугаад өгөх үү?

Nogoohon said...

Үгүй одоо хятадтай өрсөлдөх гэж байгаа хүнд хятад хүнээс асууж өгөх нь зөв үү?

Anonymous said...

kkk za yahin yahin hyatadud helehgue..hudla heldguinmaa ghd todorhoi lav helehgu tegj amaa garzdaa yahin te kk