Tuesday, July 3, 2012

Таарсан ч юм дөө

Хан-Уул дүүрэгт Ардчилсан намынхан газар өгч байна гэж хар машинтай хүмүүс хашааны хаалгыг нь цохиж турхирсны дагуу бөөн бөөн хүмүүс Яармагт очоод уулаар нэг хашаа хатгаад гүйлдээд байгаа юм байхаа.
Ёоо таарцан ч хүмүүс бол доо. Ийм харанхуй бүдүүлэг юм ойлгодоггүй хүмүүс МАН-даа маллуулаад сууж байхдаа таарцан юм. АН-ын Болд Оюунгэрэл Бат-Үүл гурав чинь газар өгнө гээ биз дээ газраа авъя гээд орилолдоод байна гэнээ. Бүр дүүргийн засаг дарга нь газрын албаныхан нь цагдаатайгаа хүрч ирээд энэ чинь Богд уулын дархан цаазат газар, энд газар өгдөггүй юм гээд байхад л зодчих гээд хашааны шон хатгаад майхнаа бариад гүйлдээд байх юм гэнэ.
Ялагдсан МАН-ынхан хүрч ирээд "АН Туул голын ёроолд цул алт тарааж байна очиж аваарай" гэвэл бүгд орилолдоод Туул гол руу орж үйж үхэцгээх хүмүүс юм байна л даа.
Яанаа манай ард түмэн яасан ч харанхуй бүдүүлэг, боловсролгүй, богинохон бодолтой юм бэ дээ. Хэлэх ч үг олдохгүй юм.
Эндээс хар.

12 comments:

би said...

Одоо болно доо Нараа, бүх юм учиртай байдаг зарим зүйлийг хэт өнгөц дүгнээд хэрэггүй. Өөрийнхөө бодлыг баттай зөв гэж бодож болох ч гэлээ...

nomin said...

oooooh harin tiimeee. buuuuuur heleh ug ch oldohgui bna

Nogoohon said...

Үгүй ээ Хархун минь. АН-ыг өмөөрөөд МАН-ыг буруутгаад байгаа нь гол нь биш. Зүгээр л газрыг чинь хэн дуртай нь сонгуулийн өдрийн маргааш нь гүйж очоод хашааны шон уралдаж хатгаснаар шийддэггүй, цэгцтэй журамтай хуулийн дагуу шийднэ 1-рт, 2-рт энэ нь Богд уулын харьяа иргэдэд өмчлүүлдэггүй газар гээд хэлээд байхад л бөөн бөөнөөрөө тэнэг бүдүүлгээ гайхуулж байгаа юм шиг хэн нэгний турхиралтанд автаад гүйлдээд байгаа нь үнэн тэнэг санагдаж байна.

би said...

Тэгхээр МАН-хан Богд ууланд газар өгөөд энэ баячууд байшин барьчихсан юмуу? Богд уулаар дүүрэн хауснууд байдаг шд, тэнэг бүдүүлэг хөдөөнийх гэсэн үгнүүд сонгоод байхаар чинь л жаахан сонин санагдаад байх юмаа. Мэдээж тэдгээр иргэдийг хэн нэгэн турхирсан байх. Миний хувьд сонгуулийн амлалт байсан байгаагүй тэнд газар авна гээд зогсч байхад буруутгахгүй. Яагаад жирийн иргэдээ болохгүй гэчихээд баячуудад газар өгөөд тэнд нь барьсан байшин сая саяаар зарагдаад байдаг юм бэ. Энд засгийн эрхэнд байсан гээд бас МАН-ыг буруутгах уу?

би said...

Өөрөө хичнээн ухаантай байсан ч гэлээ ядарсан жирийн иргэдийг тэнэг мангар хөдөөнийх гэж хэлэх нь муухай шүү дээ. Би уул нь чиний блогт дуртай, гоё блог. Өөрийнхөө блогт юугаа бичих нь чиний хэрэг лдээ мэдээж.Жирийн уншигчийн өөрийн бодлоо л хэлж байгаа болохоор ойлгоорой.

Anonymous said...

unen l um bichsen baishdee yadgiin geed umuurchye.

mongolbusgui said...
This comment has been removed by the author.
mongolbusgui said...

Ungursun 4 jil zasgiin gazaraas heregjuulsen halamjiin buruu bodlogiin ur dund (belen ym taraasaar bgd) ard tumniig iim munhag, haranhui, buduuleg bolgoj baigaa yum. Yostoi buur tsuhaldchihlaa. Ymiig ultai suuritai bodoj uzeesei ard tumen mini

mongolbusgui said...

Hmm arai ch dee. zarim irged humuusiin helsen ugiig nuhatstai sain tungaan bodoj baimaar ymaa. Uneheer teneg gehees yaahaw dee. Ba-uuliin huuli busaar awsan gazariig butsaaj tataj awaad huuli yosnii daguu irgeddee ugnuu gsn utgatai medegdel bsn biz dee, darhan tsaaztai gazar ugnu gej heleegui. tgd ch uguh bol medeeleliin heregseleer uridchilj zarlaj medegdene. Yuu gd ail ailiin haalga nudeed gazar ugnuu gd zarlaad bhaw dee yaaj ch bodson. Yostoi hool hezee uguh boloo gd angaigaad ehiigee huleedeg angaahai shig humuusiig haranhui gej helehgui uur yaahiin be????

Nogoohon said...

Уучлаарай би ХӨДӨӨНИЙ гэдэг үг ерөөсөө бичээгүй. Харанхуй бүдүүлэг боловсролгүй байна тэгээд хүнд маллуулж шал хэрэггүй юманд үймж шуугиж байна гэсэн болохоос хөдөөнийхөн ингээд байна тэд нар тэнэг гэсэн утгатай юм ерөөсөө ч бичээгүй бичих санаа ч байхгүй. Чи миний бичсэнийг эхнээс нь аваад дуустал дахиад сайн уншаарай, ХӨДӨӨНИЙ гэж ялгасан үг би огт бичээгүй. Яагаад чи тэгэж ойлгосныг би ойлгохгүй байна.

би said...

Хөдөөнийх гэдгийг би нэмээд биччихжээ уучилаарай.

би said...

Миний хувьд бол би тэдгээр иргэдийг чаддаг бол аваасай гэж бодож байнаа, яагаад дархан цаазат гэж худлаа яриад мөнгөтэйд нь зараад байдгыг би ойлгодгүй юм. Үнэхээр дархан цаазат гэж ярьмаар байгаа бол дархалж чадаж байж л тэгэх хэрэгтэй. Тэрнээс чадахгүй байжийж, жирийн хүмүүсийг очихлоор цагдаа болчихдог, баян цатгалан нь амьдарч байсан байшингаас нь хөөгөөд байшин барьчихад хэнд ч тэр дархан цааз, хууль дүрэм нь үйлчилдэггүй юм бэ.