Энэ япончууд их айхтар хүмүүс ээ. Урт насалдаг нь идэж ууж байгаатай нь бас амьдралын хэв маягтай нь холбоотой болов уу гэж боддог юм. Мэдээж л дээ. Япон хоол унданд их онцлог байнаа.
1. Лаазалсан нөөшилсөн хүнс хэрэглэдэггүй.
Манай УБ-ын супермаркет дэлгүүрүүдээр хамгийн их байдаг юм юу билээ. Шилтэй өргөст хэмх, дарсан ногоо Дунайский, шилтэй компотнууд гээд л. Япон дэлгүүрт ийм бараа байхгүй шүү дээ. Хайж хайж гадаадын импортын барааны тасаг дээрээс шилтэй өгөрций /ингээд биччихэе амар юм/ олж ганц удаа нийслэл салат хийсэн шүү. Тэгээд тэр нь ядаж байхад их үнэтэй гээч. Тэгэхээр эд нар тийм шилтэй лаазтай дарсан ногоо огт хэрэглэхгүй. Удаан хадгалах зориулалттай хүнснээс аль болох зайлсхийнэ.
2. Шинэ ногоо, ногоон ногоо
Газар зүй цаг агаарын онцлогоос болоод ногоо төрөл бүрээрээ сайн ургах юм л даа. Тэгээд өдөр тутмын хоолондоо дандаа шинэ ногоо, ногоо ногоодоо ногоон өнгөтэй навчлаг ногоо их иднэ. Байцааг чинь нарийхаан зорж хэрчээд ямаа шиг л иднэ шүү дээ. Махан хоолонд ийм байцаа хачирт нь их иднэ. Дангаар нь идээд байгаан биш л дээ сайхан сайхан амтлагч соуснууд төрөл бүрээрээ.
3. Амттан - Бага порц
Анх японд ирчихээд тортыг нь хараад сэтгэлээр унаж үхэх шахаж билээ хахаха. Хүүхдийн тоглоом шиг жижигхээн торт аймаар үнэтэй. Тэгсэн энэ чинь их учир жанцантай. Яахав хийдэг түүхий эд нь үнэтэй байдаг байх л даа. Гэхдээ таргалуулдаг илчлэг ихтэй мөртлөө хүний биед хэрэгтэй юм багатай торт мэтийн амттан бага порцтой байлаа гээд муу юм огт байхгүй. Хүмүүс нь ч энэ бага порцондоо сэтгэл ханачихсан. Уг нь япон торт их гоё амттай, нялуун биш ш дээ, хэдийг л бол хэдийг нэг суудал дээр цааш нь харуулчихмаар. Монголд торт идэхээр үсрээд 2 зүсэм идээд шууд бялууртана. Эндэхийн шоколад печень чихэр эд нар чинь хачин бага хэмжээтэй ш дээ. Манай нөгөө Alpen Gold шоколад чинь энд мангар том харагдаж байгаа юм чинь. Жич: Монголоос нэг Alpen Gold шоколад хүн явуулаад. Баярлаад идсэн чинь шавар идээд байх шиг санагдсан шүү. Манайд орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд хэддүгээр зэрэглэлийн ямар түүхий эдээр хийдэг юм дээ чааваас.
4. Загас
За далайгаас гарч ирж байгаа амьтай голтой болгоныг л иднэ дээ. Загас бол мэдээж энд хонины мах. Шарсан чанасан түүхий зүүхийгээр нь төрөл зүйл бүрээр нь идэхийг үзүүлнэ дээ.
5. Бага бага олон төрөл
Нэг удаа хооллохдоо олон янзын зүйлээс бага багаар идэж байгаан. Нэг хоол гэхэд жижигхэн аягатай шөл, нэг аяга будаа, хачир ногоо, шарсан загас гэх маягийн бүтэцтэй. Хүнд хэрэгтэй бүхнээс жаахан жаахан оруулчихсан. Манай монгол хоол шиг нэг том аягаар дүүрэн хийж аваад сууна гэсэн ойлголт байхгүй.
6. Эрүүл ахуй
Хамгийн нэгдүгээрт эрүүл ахуй, чанар стандарт, хариуцлага. Дэлгүүрт нь хугацаа нь дууссан бараа зарна гэдэг ойлголт байхгүй. Талх байлаа өнөөдөр хугацаа нь дуусах бол орой хямдрууллаа, дэлгүүр хаалаа тэр талхнууд дахиж хэзээ ч үзэгдэхгүй. Та дэлгүүрийн лангуун дээрээс өчигдөр хугацаа нь дуусчихсан талх өндөг сүү бэнто хэзээ ч олж харахгүй. Эд нар чинь бэнто гээд бэлэн хийчихсэн хоолнууд их авч иддэг, тэр нь хаа сайгүй байнаа, гэхдээ хугацаа бол хугацаа өнөөдөр өглөө ирсэн хоолнууд орой гэхэд л дуусвал дуусаад үлдсэн нь зайлуулагдах ёстой, маргааш нь шинээр ирнэ. Хүнсний үйлдвэрт нь гэхэд ажилчид нь сансарт нисэх гэж байгаа юм шиг бүх юмаа далдалсан зөвхөн нүдээ л гаргасан хувцастай ажиллана. Хийж байгаа хоол хүнсэнд нь бохир орохоос хамгаалахдаа амиа өгөхөөс буцахгүй шүү дээ. Ийм л хариуцлагатай байна.
Ингэж хооллож ундалж байгаа хүмүүс нь эрүүл саруул урт удаан наслахаас ч яахав дээ.
10 comments:
manai mongol hezee tiim bolno doo :(
Hahaha торт гэсэн чинь зондоо инээлээ :))
Нээрээ л тиймдээ бvx юм нь S size шvvдээ Ккк
Ямарсайндаа оороо Кэйк хийж сурав Kkk
Нээрээ болж огвол Seafood битгий идээрэй
Radiation vнэхээр хэцvv болсон байнлээ
Japan yavj hool, hool, hool l idmeer sanagdaad zuudlegdeed hetsuu bnaa hehe. ene sept yavj chadah ni uu ugui yu.
сайхан юм
unen unen, mgloos irsen choko ideed, ohin bid hoyor, puu paa bolood gargaj haysan shd, ohin bol mgld bhdaa bi chiher ene ter ogdoggui bsn bolhoor medehgui l dee, bi mgld bhdaa iddeg l bsn l daa. hehe. zarim neg hun sonsuul ene odoo idej bgaaguim shig yarij bna daa geh bhdaa kkk.
bas ed nar gurilan buteegdehuun neg ih idehgui, zaluuhan ger buluud huuhduudee ogdog l yum, emee uvuu nar bol er ni idehgui l gej uzne dee.
bi bas idehee bagasgaj bgaa kkk. gehdee haaya tesehgui idnee idne.
za ednii byaluunuud bol heleh ug bhgui ee. amttai. torol ch olon.
ohin bid 2 mgl yavaad tort ideh gsn chadahgui bgaam chin.
Монгол орон маань сайхан шүү дээ,, яахав болохгүй бүтэхгүй их юм байгаа ч муу хэлээд яахав дээ,,өмнө нь сайхан байж болоол байсан..Тэгэж байгаад удахгүй нэг сайхан гольдролд орно гэж боддышдээ. Мэдээж өндөр хөгжилтэй орнуудын идэж уух юм сайхан гоё л байдаг,,гэлээ гээд манай улс ямар үйлдвэрлэгч орон бишдээ,,дийлэнхи нь л гадаад зах зээлээс хамааралтай.
seafood, zagas ene ter ali boloh baga idsen n zugeer baihdaa. naana chin radiation nileen hetsuu baigaam shig bna lee shd. uuchlaarai ooriig chin setgeleer unagah gesengui gehdee l bolgoomjtoi baihad iluudehgui. nudend haragdahgui gart barigdahgui tsatsragiin ayul mash aimshigtai,yer n bol ali boloh surguulia hurdan duusgaad mongoldoo irsen n deer baih.
нэг сайхан мисо рамен идэх юмсан японд дахиад хэдэн жил амьдармаар санагдаж байна шүү
goy shuu.. bi bs mgld ireed cola uusan chn aimaar chihertei..uuj chadahgui bsn shd..
bs koread bhdaa Xaan coffee ireed uuh gsn chn..umxii unerteed bsn shd.
odoo tgsn chn mgldoo daschihaad yu idej bgaaga medhgui l bn hehe
Bugd l Mongold turuugui usuugui yum shig muultsgaachih yumaa. nadad l law tiim uulga aldaad bishred bh zuil alga bn...
Post a Comment