Thursday, July 19, 2012

Ийм юм байж болдог юм болов уу?

Олимпод явах чөлөөт бөхчүүдээс хамгийн түрүүнд эрхээ авсан Насанбурмааг олимпод оролцох эрхээ авч чадаагүй байсан Батцэцэгээр сольчихсон байх юм. Тамирчин хүн өөрөө хөлс хүчээ шавхаж байж олимпод оролцох эрхээ авч байхад түүнийг нь булааж аваад өөр тамирчинд өгч болдог л юм байх даа. Сонин юм. Анх удаа л ийм юм сонсоод их гайхлаа. Цаанаас нь ч гэсэн "Юу гэж тийм юм байх юм бэ. Насанбурмаа гэдэг хүн тэмцээнд оролцоод олимпод орох эрхээ авсан бол тэр хүн нь өөрөө л оролцоно, юун өөр хүнээр солих энээ тэрээ" гэдэггүй юм байх даа. Ингэж дураараа сольж болдог юмуу? Учрыг нь мэдэх хүн байвал тайлбарлаад өгөөч. Батцэцэгийг муу тамирчин ч гээд байгаа юм биш. Гэхдээ эрх авна гэдэг чинь өөрөө бас том шалгуур биз дээ.
Тэр тамирчин нь үнэхээр оролцох боломжгүй хүндэтгэх шалтгаантай бол олимпийн хороонд учирлаж тайлбарлаад оронд нь өөр хүн явуулж болох уу тэгэх үү гэх маягаар гуйж түүж байж л сольж болмоор юм. Гэтэл чөлөөт бөхийн холбооныхон хуралдаад л хэн сайн бэлтгэлтэйг нь олимпод явуулна ч гэх шиг Насанбурмааг сарын тэмдэг нь давхцах юм байна гэдэг шалтгаанаар солилоо ч гэх шиг. Тэгвэл олимпод оролцох эрх авах тэмцээнүүдэд оролцож тийм эрх мэрх авах ямар хэрэг байгаан, холбооныхон хуралдаад л шийдчих юм биш үү?

11 comments:

би said...

Сарын тэмдэг ирсэн үедээ эмэгтэй хүн илүү хүчтэй байдаг шүү дээ сонийн, хаана тийм мэдээ байна, унший байз. Ямар муухай юм. Сарын тэмдгийн үед сэтгэл санаа тогтворгүй байдаг лдаа. Гэхдээ 4н жилд нэг болдог тэмцээний сэтгэл зүйг спортын сэтгэл зүйчид нь аргалмаар л юмдаа

Aamregled said...

tegeed hoorondoo soliod l bdiinbainalee... eswel neg tamirchin 2 erh awah erhtei bolchuul nuguuduhduu ugdug ch gedeg ym uu tiimerhuu yum bgaa shde... Ugsun tamirchin n uuruu zuwshuursun bolood l ugsun baij taaraa... ugui gewel mani hun zargaldaad buun yumbolno shde... ugaasaa tiim nairaa bgaa .. deerees n Olimpiin gazar n uuruu nairaatai gej duulsan yumbainma... Muu tamirchintai barilduulah tow buulgadag geh met .. Ugasaa bas l manai buh shig nairaa ybagdaj bgaa gazar bhdaa

MRowan said...

Насанбурмаагийн ярилцлагыг уншсан. Яг өөрт нь бол юу болсон тухай хэлээгүй юм билээ. Өөрт нь мэдэгдэлгүй шийдээд нэрийг нь бэлтгэл хангагчаар явуулсан гэсэн. Жинд нь Батцэцэгийг явуулна гээд шийдээд нэрийг нь явуулсан болохоор яах ч аргагүй одоо өнгөрсөн гэж байсан. Батцэцэгийн жин олимпод ордоггүй, тэмцээнүүдэд Насанбурмаад ялагдаж байсан гадаадын тамирчидад хожигдож байсан ч дотооддоо болсон 2 тэмцээнд Насанбурмааг ялсан юм гэнэ. Тухайн үед ханиадтай байсан гэж Насанбурмаа өөрөө ярьсан байна. Тэгээд чөлөөт бөхийн холбооноос хуралдаад энэ хоёрын нэр олимпод орохоор 5:5 харьцаатайгаар тэнцээд эцсийн шийдийг Чинбат гэж ерөнхийлөгч нь гаргаад тэгээд Батцэцэг явах болсон гэнэ.

Nogoohon said...

харин тийм гэсээн. Насанбурмаагийн ярилцлагыг уншаад бас эртээд нэг мэдээ уншчихаад гайхаад бичээд байна л даа. Өөрөөс нь зөвшөөрөл авалгүй эрхийг нь өөр хүнд өгчихсөн нь л сонин санагдаад байна. Насанбурмаа өөрөө маш их харамсаж сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байсан. Уг нь ид барилдах л нас байна лээ 23 гэдэг чинь.

Nogoohon said...

харин тийм гэсээн. Насанбурмаагийн ярилцлагыг уншаад бас эртээд нэг мэдээ уншчихаад гайхаад бичээд байна л даа. Өөрөөс нь зөвшөөрөл авалгүй эрхийг нь өөр хүнд өгчихсөн нь л сонин санагдаад байна. Насанбурмаа өөрөө маш их харамсаж сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байсан. Уг нь ид барилдах л нас байна лээ 23 гэдэг чинь.

Barimalch said...

Iim haranhui burangui chuluutiinhun medal avahgui biz. Olimpiin utga uchir n ug n shudraga temtsel aruisgald orshdog.

Barimalch said...

Iim haranhui burangui chuluutiinhun medal avahgui biz. Olimpiin utga uchir n ug n shudraga temtsel aruisgald orshdog.

Javkhlan said...

олимпод эрх авсан хүн нь өөрөө явах албагүй өөр хүн явуулж болно. Тухайн хүний авсан эрх тэр хүний олимпод оролцох эрх бус Монгол улс тухайн жинд нэг эрх авлаа гээд тооцоод явдаг. Харин хэнийг явуулахыг дасгалжуулагчид шийднэ. Нэг тамирчин эрх авах тэмцээнд сайн барилдсан боловч яг Олимпд муу барилдаж болно. Энэ яг эсэргээрээ ч байж болно шүү дээ. Олимпын өмнө бэлтгэл дээрээ хэн сайн байна тэрийг л явуулах нь дээр шүү дээ. Олимпод хувь хүний амжилт бус улсын амжилт чухал.

би said...

Миний хувьд Насанбурмаа сайн, мөн Батцэцэг жин өгсөж барилдана шүү дээ

mongolbusgui said...

uurt n helelgui iim ym hiij bolohgui shdee??? yamar hachin ym boloo we?

Aamregled said...

голоод баййсан Батцэцэг чинь медаль авчлаашдээ хөө