Wednesday, January 26, 2011

Playboy year - 2011

Өчигдөр хурал хийж байлаа. Манай дарга одоо удахгүй цагаан сар боллоо, туулай жил гарах гэж байна, энэ жил олон шинэ хүүхэд мэндлэх байхаа гээд л албаны яриан дундуур хөгжилтэй юм хавчуулаад ярьж байлаа. Тэгсэн манай ажлын нэг залуу "Of course, it is a Playboy year" гэж авдагийн. Бүгд нирхийтэл инээлдээд эргэж албаны ярианы формондоо ортол нилээн удсан шүү. 

7 comments:

BuBu said...

hahhahah marzan iiin.

Cаарал said...

Сайхан даргатай юмоо. Монголд байхад манай дарга гэж нүд нь улаанаар эргэлдэж, шүдээ хавирч, төмөр хяхтнах мэт хахир хоолойгоор байнга шахуу хална солино, ална хядна гэж хяргачих шахсан нөхөр байдаг байж билээ. Төрийн байгууллагын дарга захирал нарын үндсэн менежмэнт нь юм шиг байгаа юм. Хурал хийлээ гэхэд л орсон болгоныг нэг ч хүн үлдээлгүй тас загнаад хаячихдаг, онцлог нь загнуулсан нөхдүүд бүүр дөжирчихсөн, нүүр завжиндаа инээмсэглэл тодруулаастай суух жишээтэй. Хөөрхий байнга уурлаастай, ходоод зүрхнээс нь авахуулаад эрүүл мэнд нь яаж тэсдэг юм бол гэж санаа зовдог байлаа шүү дээ. Одоо хүртэл даргаа хийсээр байгаа дуулдсан.

naraa said...

Манайх чинь их ардчилсан газар болохоор тэгэж хүн амьтныг загнах уурлах гэсэн юм байдаггүй шд. Хүн болгон нь хийх ёстой ажлаа хийдэг, хэрвээ олигтой хийхгүй бол тэгээд л performance evaluation дээр нь үнэлгээ нь гараад ирдэгийн. Уурлаж бухимдах бусдыг загнах гэсэн юм байдаггүй дээ, хэрвээ хэлэх юм байвал дарга өрөөндөө дуудаад тэгээрэй ингээрэй гээд л хэлчихдэг. Төрийн байгууллагын дарга нар харин тийм ууртай хүийг бусдынх нь дэргэд загнахыг юман чинээ боддоггүй байх.

Гилийн хатан said...

haha, goyo ugtei bolloo

vlmedeh said...

Хэхэ хөгжилтөй залуу байна шүү.

Эрдэнэбаатар said...

хаха тэр залуу гоё хэлсэн

BuBu said...

Sar shinedee shn shinelj bnu? neg online delguurees bainga ym avdag gj bsn, ter delguurinhe web haygiig ni helj ogooch? une haritsulah gsiin. end subscribe hiichii,