Ёстой бүх юм давхцсан сар болох нь дээ энэ 9 сар чинь. Ааг амьсгаагүй байж байгаад л явах нь. Наашаа ирэхэд бас ийм байсан. Эндээс явахад ч гэсэн бөөн бужигнаан болж байгаад яваад, очоод бас бөөн хөл толгойгүй бужигнаан болох нь.
За хийх ёстой ажлуудаа жагсаавал
-Thesis-ээ 5 хувь хэвлэж сургуульд хүлээлгэн өгөх
-Ээж рүү урилга бичиг баримт бэлдэж шуудангаар явуулах
-Сургуультай номны тооцоо дуусгах
-2 хүүхдийн монгол сургуультай холбоо барих
-Ачаа хийх хайрцаг цуглуулах
-Хүнээс хуучин печь олж худалдаж авч энэ байрны эвдэрсэн печийг нь сольж тавих
-Сургууль орж лаборатори цэвэрлэх, дээжнүүдээ хүлээлгэж өгөх
-Ээж рүү ярьж биеийн хэмжээгээ өгөх /төгсөлтийн дээл оёулах/
-2 хүүхдийн хичээлийн юмыг өнөө маргаашгүй бэлдэх /Японы зуны амралт дуусаад хичээл орлоо, ганц сар ч гэсэн япон сургуульдаа явах юм/
-Дэлгүүр орж дүүгийн захиасны юмнуудыг авч шуудангаар явуулах
-Монгол сонин бас завсар зайгаараа харж аятайхан ажил сураг ажиг тавьж л байх
гэх мэт цаашаа хөврөх шинжтэй. Мартаж болохгүй чухлыг нь энд биччихээд харж сууя хааяа.
Хамгаалалтаас хойш 7 хоног юу ч бодохгүй сайхан амарлаа. Хамгаалалт дажгүй болсон. Санасныг бодоход их тайван сайхан болоод өнгөрлөө. Ингээд дууслаа гэж бодсон чинь нэг л итгэж өгөхгүй, нэг их завтай болчихсон чинь юу билээ гээд гайхах ч шиг.
За ингээд дараагийн амьдралдаа санаа зовох эхэлж байгаа юм даа. Яаж нүүх үү, энэ үнэтэй авсан ТВ-гээ аваад явах уу зараад явах уу, загаснуудаа яах уу, дугуйнуудаа яах уу, хүүхдийн тэтгэмжээ 10 сараас өмнө авч болдог юм болуу хөөцөлдөх юмсан гээд л толгой өвдөх юм мундахгүй байна даа. Бас ах дүү найз нөхдөдөө гар цайлгах бэлэг цуглуулна. Төгсөлтийн баяраар далимдуулж ээжийгээ авчрах гэж байгаа юм гарч орж жаахан юм үзүүлмээр байна. Цаашилбал нутагтаа очоод ямар ажил хийх үү, хэр хурдан ажил олж орох бол, хүүхдүүдээ хаана сургах уу, сургалтын төлбөр нь хэд болох бол, гэр орноо дахин төвхнүүлж баахан цахилгаан бараа авах хэрэгтэй байдаг, гэр бүлийн бүх гишүүнд өвлийн хувцас авах хэрэгтэй бас. Мөнгө л их хэрэг болох нь дээ яадаг юм байгаан. Японд 2 жил болсон мөртлөө сохор зоосгүй харих нь дээ хэхэ.
8 comments:
Өнөөдөр нээрээ бичлэг гээчийг бөөндсөн байна шд. Ямар ч байсан амжилттай хамгаалсанд баяр хүргэе! Зорилгоо биелүүлээд буцаж байгаа нь юу юунаас илүү чухал. 9 сард харин ч сонирхолтой ажлууд хүлээгээд уйдах завгүйгээр буцах нь байна шд. Иймэрхүү ажил хийдэг бол сайхнаа хэхэ.
Amjilttai hamgaalsand bayar hurgeye! Bi ireh jil iim bichleg hiigd suuj bh ym shuu hehe.
Bogtsondoo diplom hiigd butsaj bgaa hund money yaahaw ee.
Amjuulah ajil ih bgaan bna daa,
Uldsen hugastaandaa zulzaganuudtaigaa shn amaraad bogts duuren durmsaj uvurtuluud hariarai :)
Za gol davaa davagdsan busad buh zuils mash jijig asuudluud! Job hunting gaigui baihaa. Mongold gadaad heltei bolovsroltoi humuusiin dutagdaltai baigaa gaigui.
Хөөх буцах болчихсон юм уу? Нүүдэл суудал гэдэг нээрээ л их ажил болдог шүү, гэхдээ тань шиг цаг нартай уралдаж бүтээгээд сурчихсан бүтээлч хүн дажгүй ард нь гарчих байх оо ;) Ээжийгээ аваачих чинь харин ёстой сайхан хэрэг байна даа, зөндөө сайхан зүйл үзээд охиныхоо төгсөх баярт оролцоод сэтгэл нь сэтгээд сайхан болно доо. Та үнэхээр ачлалтай охин юмаа.
Амжилттай хамгаалсанд баяр хүргэе.
наад чинь харин хамгаалалт, бичилтийг бодвол ёстой юу ч биш ажлууд байна. айдгаа ардаа хийсэн хүн чинь инээд алдаал амжуулаад байдын байгааз дээ. томоос том баяр хүргэе.
би новш цуглуулахгүй гэж 4 жил гүрийж гүрийж хаяхыг нь хаяад 20 хайрцаг ачуулсан. хаяхгүй бол 30 хайрцаг болох шнжтэй бсын. ТВгээ ачуулчих, яахчгүй ч ирнэ. зориулалын хайрцаг, зөөөлөвч нь бгааздээ? эндээс ирээд авбал хятад л бгаа бх. том ч гэсэн хайртай твгээ чирээд ирсэншт. явах дөхөхөөр яг тэгдэг шүү. баахан хүнд юм авна. данс ч улайдыншүү.
Bayar xurgii
Post a Comment