Гэрийнхээ новшийг ачаанд өгөх болоод хайрцаглаад л сууж байна. Ёстой барагддаггүй эд чинь энэ байна даа. Эндээс нүүж байгаа айлууд ер нь яаж нүүдэг юм болоо. Хоёрхон жилийн дотор айл гэр гэдэг чинь яасан ч их новш хураадаг юм, манай 2 хүүхэд хүртэл 2 том хайрцаг пиг дүүрэн тоглоом цуглуулсан байна гэх мэт. Тэгээд өнөөхөөс нь хасч үлдээх гэхээр хэрэгтэй гээд орилолдоод байх юм.
Өдөр хоног бүр уралдаад байнаа надтай. Юу ч хийгээгүй юм шиг бас хийгээд байгаа юм шиг байж байтал 9 сар гараад арваад хоночихсон байх юм. Тэгтэл бас л зөндөө ажил амжуулах хэрэгтэй байгаад байдаг. Төгсөлтийн баярын дээлийг ээж оёж байгаа. Гадуур нь өмсдөг өнөө их сургуулийн гоё малгай жанч байдаг даа. Тэрийгээ түрээслэх захиалгаа өгөхөө таг мартчихсан явж байгаад санаж хугацаа нь дуусах өдөр нь амжиж захиаллаа.
Ойрд нөхөр ирчихсэн эрхлэх юмаа бэлдэх хоёрыг зэрэгцүүлэх гээд сандруу байна аа. Явахаасаа өмнө бас очоод үзэж харчих юм зөндөө байна, Токио метроны буудал, хааны ордон, сумогийн ордон, усан парк, онсен, орж амжаагүй дэлгүүр гээд бичээд байвал.
За амьсгаа өндөр ганц пост орууллаа. Явахаасаа өмнө амжвал төгсөлтийн баярын сонин сайхны нэг пост оруулая. Амжихгүй бол тэгээд нутагтаа очоод эзгүй байсан 2 жилийн дараах сэтгэгдэл гэсэн постоор уулзацгаая.
7 comments:
Paa,ynshsan chin amisgaa deerdchihlee kk.Amjyylaarai,sonirholtoi bichleg huleej baigaa shuu.
zondoo goe yum uzeed bichleg oruulaarai, huleej baiya
би ирэхийнхээ өмнөх жилээс эхлээд үзээгүй, үзмээр бгаануудаа жагсааж бгаад амралтын өдрөөр явчихдаг бсан. танай хүүхдүүд том юм чинь өдөртөө гараад оройдоо ирэхэд гайгүй бх. манайх хонож өнжиж том төлөвлөгөөтэй л гарахгүй бол хүүхдүүд ядраад бдаг бсан.
Сайн байна уу?
Таны Блогийг шимтэн уншдаг шүү. Ачаа тээшний тухайд та завтай үеэрээ https://www.facebook.com/cel.mongolia энэ хаягаар ороод шалгаад үзээрэй. Манай нэг найз үйлчлүүлсэн гайгүй л юм байна лээ.
За тэгээд амжилт хүсэе!
сайн байна уу манай эхнэр васкулет өвчинөөр өвдөөд 2 жил гаран болж байна танай хүү яаж эдгэрэв ямар ямар эмчилгээ хийлгэв туслаач
Oo za za togschihsnu. Ankh ochij bhaas chn blogiig chn unshdg bla. Xarin suuliin 9n sar ooroo xuuxedbgargaad gerte suugaad unshagui bsn chn ter xoorond diplomo biched togschihsn bn shdee kk amjilt xusye
yostoi mundag egch shu bayar hurgey!!
Post a Comment