Tuesday, August 27, 2013
Япон хүүхдүүд
Хүүгийн ангийнхан нэг өдөр манайд ирэв ээ. Эд нар бие биенийхээ гэрт ирэхээрээ бүх тоглоом юм хумыг нь ухаж үзээд бүх өрөөгөөр явж танилцаад идэж болох бүх юмыг амсаж үзээд тоглож болох бүх юмаар тоглоцгоогоод явдаг юм.
За тэгсэн чинь манайд орж ирцгээж ойр зуур юмтай танилцангуутаа компьютер тоглоом нэхээд хайгаад давхицгаачихлаа. Манайд байхгүй ээ PSP л байна гэсэн чинь голоод байна. ТВ-д залгаад тоглодог playstation ч юмуу тийм видео тоглоом нэхээд болдоггүй ээ. Манайд тэр нь байхгүй юм чинь яах юм. Эдний хүүхдүүд гэж компьютер тоглоомонд донтсон юмнууд байдаг юм. Дэлгүүрт эсвэл сааданд эгнээд суучихсан ямар нэг PSP, Nintendo тас ширтээд тоглоцгоож байна шүү дээ.
Тэгэхээр нь хүүхэлдэйн кино үзэх үү гэлээ. Манай хүү чинь Ghibli Studio-ын хүүхэлдэйн кинонууд хачин дуртай бүр дахин дахин үздэг байхгүй юу. Нэг хүүхэлдэйг нь тавиад өгсөн чинь огт мэддэггүй юм байна. Энэ хүүхэлдэйг үзэж байгаагүй юмуу гэсэн чинь бүгдээрээ мэдэхгүй үзэж байгаагүй гээд байх юм /Мононоке гүнж/. Тэгээд жаахан үзэж байснаа сонирхолгүй байна видео гэйм байхгүй юмуу л гэцгээгээд байх юмаа. Хүү болохоор өнөө хүүхэлдэйгээ учиргүй шимтэн үзээд байгаа юм хөөрхий. Эцэст нь интернэтээр тоглоомны сайт руу орж хэдэн тоглоом тоглуулж ганц цаг саатуулах шив дээ. Манайхыг их сонирхолгүй уйтгартай айл байна гэж дүгнэх шиг боллоо хэхэ. Эд нар чинь тэгвэл гэртээ яадаг юм бэ гэсэн чинь өө гэрт нь бол тэр playstation эд нар чинь ёстой төрөл бүрээрээ бүр хог шигээрээ хөглөрч байдаг гэнэ, үсэрч дэвхэцдэг бүжиглэдгээс авахуулаад бууддаг уралддаг төрөл бүрийн гар хөл залгаж байгаад тоглодог янз бүрээрээ л байдаг юм байхаа, тэгээд байнга тэрийгээ тоглож байдаг юм гэнэ. Заримдаа бүр зомби момбитой аймшгийн юм үздэг гэнэ үү тоглодог гэнэ үү. Би ёстой тиймэрхүү юм 2 хүүхдэдээ үзүүлдэггүй шд. Кино минон дээр жаахан эвгүй цус нөж алаан хядаантай хэсэг гарангуут "Буруу хар" гээд орилчихдог юм. Манай хоёр бүүр сурчихсан, зэрс гээд л буруу харна шүү дээ. Тэгээд хүүхэд нь зомби үзээд байхад аав ээж нь юу ч гэхгүй байна уу гэсэн чинь огт тоохгүй байсан гэнэ, ямар зомби гэсэн чинь охин хажуунаас "ёстой аймаар шөнө зүүдэлмээр" гэх юм. За ямар ч байсан хүүхэд үзэж болохоор хөөрхөн зомби биш бололтой ккк.
Ghibli Studio-н Тотороноос бусад хүүхэлдэйн киног нь японы баргийн хүүхдүүд мэддэггүй юм байна лээ. Би бүр гайхаад хүүгийн байтугай охины найзуудаас нь бүгдээс нь асуусан гээд бод доо. Мэдэхгүй байна лээ, осолдохгүй Тоторогоо л мэдээд байгаа юм. Тэгсэн мөртлөө сувенирийн дэлгүүрт орохоор тэдний бүх хүүхэлдэйн киноны баатруудын сувенир байгаад байдаг юм. CD-ны дэлгүүрт хүртэл Ghibli-н бүх хүүхэлдэйн кинонууд янз бүрээрээ л байж байдаг уг нь.
Subscribe to:
Post Comments (Atom)
7 comments:
Ёстой аав ээжээс нь хамаарах асуудал. Миний ойр орчмын хүмүүс харин эсрэгээрээ хүүхдэдээ тоглоом авч өгөх нь битгий хэл тв үзүүлдэггүй шд. Би харин охиндоо тоглоом авч өгөөд, хамт тв үзээд байхаар гайхаад байдгийн. Тас хөндлөн үздэггүй тоглодоггүй биш бага ч гэсэн үзээд, өөрийнхөө хорхойг дарж сураг гэж бодоод, сүүлд гэнэт тоглоод донтчихвол тэрнээс эс юм болно гэж бодоод л.
huuh japan baij Ghibli huuheldeinuud medehgui bna gej uu, bugd meddeg bh gej bodson ym. huuheldeinuud n goyo shuu.
Bi deer ued japan ailiin tuhai Documentary uzej bhd 2 nastai huuhed n ter ued modand orj bsn sony-n electron togloom (nintendo mayagiin) toglood bsn, haraad gaihaj bilee. 2 nastai huuhed hureelen baigaa orhcintoi haritsah togloomoor togluuldaggui, ter ailiin 2 huuehd aawtaigaa 3laa neg neg tiim togloomr toglood, chiw chimeegui, eej n gal togoond hooloo hiigd bsn.
танай хүүтэй хамт байвал би хүүхэлдэйг нь шимтэж үзээд балархын байна ...
ийм сайхан хүүхэлдэйнүүдийг үзэх хэргтэй..
тэр байнга тоглоом үзнэ гэдэг арай л тэнэгтцийн ..
толгой тархи нь яаж хөгжих болж байна
sonin yuma te, tuv gazar bolohoor tegdeg yum bolov uu, manaih bas ohiddoo avch uguugui, uguhgui gej bodoj bgaa hehe. harin manai 2 ghibli sain uzne shuu, mononoke gunjiin duu ih goy shde bas. end eej aav ni togloom avch ugchuuddaraa ni teriigee huraah gej buun yum boldog yum bilee kk, tegsend oroh ne avch uguugui bsn ni deer.
хөөх тэгвэл миний муу хоёр пс тоглодоггүйтэй адил юм байна чааваас. хоёр гурав хоногтоо хоёр гурван цагаар суудаг. хүү жаахан тоглодог, охин бол ютүбээс охид барби, тоглоомны бичлэг өөрөө хайгаал үзээд байдгийн. тэгсэн мөртлөө л би хорьдог шд.
Huuhdiig 10 nas hurtel n pc-ees holduu bailgahgui bol tarhinii neuron n ayultai buruu hugjuud yag odoo Solongos, Hyatadad olon zuun myangan zaluus usvur nasniih n hagas elii balai boltson tiimerhuu neuronii zui bus hugjiiliin ayul bii. Computer addiction brain disorder, rehabilitation campus ch biluu emchileh geed oroldood baigaa. Yopond ch gesen odoo dor hayj heden zuun myangan 20 garui nasnii zaluus gereesee garch chadahgui honogiin 15-18 tsagiig pc deer naaldaj unguruudug tiim hagas eliirliin niigmiin uvchin yum delgertsen baina gesen. Bur nutgiinh nershil ch bii. Mongol etseg ehchuud teriig anhaarch huuhduudee bodoltoi usguh heregtei baih.
Post a Comment