Манай багш миний дипломыг бараг үг үсэг бүрээр нь шалгасан, бүр бүгдийг нь нэгбүрчлэн. Нэг юм л
буруу бичих тоолонд намайг ирж уулз гэж дуудна. Нэг ишлэл өгүүлбэр
жаахан буруу бичсэн байхад дуудаад "Энэ чиний бичсэн зүйл чинь
энэ ишлэл авсан өгүүлэл /paper/-тэйгээ арай тохирохгүй байна, хэрвээ яг
энэ зүйлийг бичих гээд байгаа юм бол өөр өгүүллийг ишлэл ав" гээд л
хөөгөөд гаргах жишээний. However гэдэг үгэнд аймаар дургүй, тийм үгийг
зүгээр л автоматаар устгаад л дахиж засч бич гэх. Аргаа бараад энэтхэг
найзаасаа яагаад профессорууд however гэдэг үгэнд дургүй юм гэсэн чинь тэр чинь тодорхой утгыг үгүйсгэчихдэг, "заримдаа" гэх мэт утгатай болчихдог гэнээ. Өө тэгээд нэг өгүүлбэр жаахан эвгүй хэллэгтэй биччихвэл академик бичлэгийн хэлбэр ийм байхгүй ээ, зас зас гээд л улаан эрээн болгоод буцаана. Thesis чинь уг нь бүтэц нь Abstract - Introduction - Literature review - Methodology - Result - Discussion - Conclusion гэдэг бүтэцтэй байдаг бол бичихдээ Methodology - Results - Discussion - Conclusion - Introduction - Abstract гэх дарааллаар бичдэг юм байна. Харин literature review-ыг бүр эхлээд биччихсэн байвал зүгээр байдаг юм байна. Энэ одоо scientific research thesis бүтэц үү, social science, law эд нарын thesis ямар байдаг юм бол доо. Ер нь бичилт бол 1 сарын турш үргэлжлээд сүүлийн 2 долоо хоног бол засах засах дахин засах гэдэг л үйл ажиллагаа хэдэн арван удаа давтагдлаа. Багш над руу нэг chapter бүрийг бараг 10 удаа дахин дахин явуулж байлаа. Тэгээд нэг chapter дотроо дахиад дэд бүлгүүд бичиж нэмж дэлгэрэнгүй тайлбарлах, үр дүнгээ үзүүлж буй арга нь арай хангалтгүй тул статистикийн зарим нэг аргачлал нэмж хэрэглэж шинэ үр дүн гаргаж авах гэх мэт нэг юмнаас улбаалсан жижиг сажиг ажил ёстой мунддаггүй юм байна. Хамгийн наад зах нь бүх график дүрсээ нэг ижил дизайнтай болгох, хүнд харууштай ойлгомжтой гэхдээ хэт эрээн мяраан биш график байгуулах гэх мэт. Ганц юм л жаахан ерөнхийдүү тайлбарласан байвал дахиад энэ сэдвээр олон paper уншаад дэлгэрүүлээд бичээдэх дээ гээд л буцаагаад шидчихнэ шүү дээ. "Чиний үр дүн их сонирхолтой учраас дараа нь чиний thesis-г барьж авч унших хүн их байх болно" гээд багш үглээд байсан, тийм учраас намайг их шахсан байхаа. Яг тэр өгдөг өдөр миний алдаа бол, ядаж юу юу хэрэгтэй байдаг юм бэ яаж өгдөг юм гээд хүн амьтнаас урьдчилаад ч асуучихгүй, тэр дүрэм журмыг нь англи хэл рүү орчуулаад өг гээд сэнпайгаа ч хэлчихгүй, зөвхөн thesis бичихдээ л хамаг анхаарлаа хандуулчихсан байгаа юм.
За энэ хугацаанд ар гэр 2 хүүхэд маань зүгээр шууд л орхигдсон доо. Ёстой нээрээ хүүхэд асрагч гэрийн үйлчлэгч сүүлдээ бүр ямар ч хамаагүй хүн дуудаж 2 хүүхдэд минь хоол хийгээд өгөөч гэж гуймаар санагдсан шүү. Яг ид төвлөрөөд асар их юм уншиж бичих шаардлагатай бүр босч шээж ч чадахгүй сууж байхад хүүхдүүд орж ирээд өлсөөд байна гэхээр ёстой нээрээ үсээ зулгаамаар л санагдаж байлаа. Осолдохгүй өлсгөөд алчихгүй л байлгаж байхын тулд хоолоор нь тасалсангүй дээ нээрээ ккк. Сүүлийн 2 долоо хоног бол шувт гоймон чанаж өгөөд л, combini-с бэнто авчирч өгөөд байсан чинь нэг өдөр манай хүү "Ээж та thesis-ээ өгчихөөд хамгийн түрүүнд надад хоол хийж өгөөрэй" гэсэн шүү дээ. За тэр гэр орон моронг бол хэлээд юу гэхэв, шууд хаясөөн хаясан. Гэрийнхээ нэг өрөөнд ороод хаалгаа хаагаад бүгчихсэн, газраар орон дээгүүр нэг ном дэвтэр цаас,
кофений аяга, энержи дринк, дэлгүүрийн кофений аяга хөглөрчихсөн, дараа
нь харахад дурсгалтай юм даа. Өдрийн цагаар манай хоёр орилолдоод, ийм ч юм тийм ч юм гээд л, эсвэл нэг дэлгүүр явж идэж уух юм цуглуулж авчрах гэх мэтээс болоод ажлын бүтээмж их муу, харин шөнө бол ямар ч саад болох юм байхгүй их сайхан суудаг байлаа. Тэгээд миний нойр солигдчихсон, өдөр нэг энд тэнд унаж тусч ганц хоёр цаг дугхийчихээд шөнөжин суудаг болчихсон хэмнэлээсээ одоо болтол гарч чаддаггүй ээ. Thesis-ээ дуусгахад хамгийн их баярласан хүмүүс бол 2 хүүхэд маань л байлаа шүү дээ. "Ээж та үүнийгээ дуусгачихвал завтай болоод бид 2-г тооно тийм ээ" гээд өдөр хоногийг хуруу дарж тоолж байлаа. Яг өгсөн өдрөө би хичнээн нойргүй хоночихсон ядарч унах гэж байсан ч гэртээ ирээд тэсэн ядан хүлээгээд сууж байсан 2 хүүхдээ баярлуулж их дэлгүүрийн ресторан орж гоё хоол авч өглөө шүү дээ. Хэд хоног бараг л ээжгүй байцгаасан, баярлаж байна гэж жигтэйхэн. Энэ хугацаанд нөхөр минь намайг сэтгэл санаагаар их дэмжсээн дэмжсэн. Сүүлд ажил дууссан хойно ярьж байсан чинь намайг овоо энгийн хүн шиг ярьж байна тайвшраад сэтгэл санаа чинь гайгүй болчихсон байх шиг байна гэнээ. Би урьд нь яаж ярьдаг байсан юм гэсэн яг нэг асар хурдтай машин жолоодонгоо утсаар ярьж байгаа хүн шиг л байсан гэнэ.
Одоо тэгээд ажил дуусаагүй ээ, эцсийн хамгаалалт гээд бас нэг том юм хүлээж байна. Өөрөө өөртөө хэд хоногийн амралт өгсөн юм, одоо ингээд дуусч байна буцаад хичээлээ үзэж юмаа хийе дээ.
17 comments:
Амжилт хүсье.
Хамгаалахад бас бодит байдлаа урьдчилж харсан бэлтгэл хэрэгтэй байхдаа тээ.
estoi mundag eej,Busgui shuu, amjilt husye
Za undur amjilt husey!!
Barimalch
Zaa tom ymnii ard garchee amjilt!
thesis bichih daraalal tiim bdg ym bna lee, introductiuon, abstract bol tuhain uguueliin taliltsuulga, tovclol uchiraas buh ym duussanii bichihed zugeer. uguulelee bichsn bhd hamgaalalt bol ineegd l garaad irnee! Amjilt!
Bi bas yaaj turshiltaa duusgaj, ymaa bichij hamgaalnaa
Uu der graphi (figure), table mash engiin, ereen myaraan bus, bas neg standart bh yostoi. Ug usegiin aldaagui. Minii hiisen table, figure bas manai bagshid dandaa gologdono, olon jiliin turshlagaar odoo l ovoo table durtei bolj bgaa gkkk. neg muu husnegt gej bodoh humuus bh ch sansan shig amarhan ym bish shuu, result-aa husnegt bolgoj ilerhiilne gedeg gkkk
yooyo ynshsan chin yadarchihlaa,ard ni garsan bol yamai daa bayar hurhiye.Huurhun huuhduudiinh ni nar ni garch dee.
Баяр хүргье! Ийм багштай багаад өмнөөс чинь атаархчихлаа. Нэг хүн наймайг дипломын Thesis бичээд өгөөч гэж гуйгаад хачин юм болгож өгч байж билээ хэхэ.
Би өөрөө гадаадад сураад, диплом бичих болвол танай багш шиг хүн таараасай гэж залбирах минь кккк
Amjilt
Gegeenee
тэгдийшдээ нээрээ, үхэх гээд гөлийгөөд ядраад байсан хүн ард нь гарангуут шууд сэргээд ирдийшд. сэтгэл амарна гэдэг нь энэ байх л даа. бараг л ажлынхаа ард нь гарчихсан юм байна. Амжилт. Хүүхдүүд тэгээд үймүүлээд байх ёстой хэцүү шүү.
bayar hurgey. goy prof-toi yumaa. iim prof ter bur taarahgui shuu. za sain prof deer, sain bichtsen baihad prasentation bol ineegeel garna doo, amjilt husye.
Manai hamaatnii huuhen So-d mastert surch baigaad sayahan tugssiin gesen. Mongold huviin surguuliig ulgen salgan yavj baigaad barag diplomoo hudaldaj avaad tugssun ner zuusen hun, yaj So-d master tugssiin bol gesen chini So-d huneer diplomiin ajlaa bichuuleed amjilttai hamgaalsan gesen. Japand bol surguuliasaa l hamaardag yum shig bna. Tanii surch baigaa chini Japandaa #1bolohoor bagsh nar ni hariutslagatai baigaan bna. Minii tanidag 1 egch Japand master tugssun, gehdee neleen huduu tiishee, oyutnuud ni tsuuhun surguuli gesen, bagsh ni barag uuruu aldaag ni zasaad uguul hurdan tugsuj uzdee geed l, surguulid ni norm baidgiin gesen , teden oyutan tugsguvul geed ulsaas ni ter hemjeegeer tusuv orj irdeg gesen, tiimees gadnii oyutanuudiig bol welcome l gedeg gesen. Yopon oyutnuud ni teriig ni medeed tiimerhuu surguuli ruu ordgui bolohoor, gadaad oyutnuud bol tugsuud nutag ruugaa butsah yum chini bid nart hamaagui gesen chigleltei yum shig bnalee.
mundag busgui hamgiin mundag busgui
Амьдрал баянаа үргэлжлүүлээчээ
Уудаг цааш шиг болчихсон сэтгэл минь хүүхдүүдээ аваад хоолонд ороход, хүүхдүүдийн бас таны баярлаж байгааг уншаад бараг уйлах дөхлөө.
Та үнэхээр хөдөлмөрч, мэдлэгийг урьтал болгосон сайхан эмэгтэй юмаа.
Mundag yumaa:) amjilt
However гэж үгэнд олон улсаараа дургүй дээ ккк. АМЖИЛТ
Хамгийн их цаг зав хүч хөдөлмөр зарцуулдаг бэрх даваагаа давчихсан байна, баяр хүргэе! Одоо юухан байхав. Хэд харайгаад л дууслаа. Амжилт!
Post a Comment