Tuesday, May 14, 2013

Унтана даа унтана

Хүний нүүрний яг нэг тал нь татвалзаад байвал нүүр нь унжчихдаг юмуу. Ээжээс асуучихсан биш байнга утасдаад унтаж амар ууж ид гээд байх юм. Тийм амарч байдаг зав хаана байнаа. Нүүр татвалзах ч гайгүй байнаа, харин энэ харшил шиг юм л их хэцүүтэй байна. Ажиглаад байсан чинь нойр муутай хонох юмуу хэт их ажиллачихаар хөдлөөд байх шиг байна. Уг нь би ямар ч харшилгүй л дээ. Тэгсэн сүүлийн 2-3 сарын турш загатнаад маажингуут гөвдрүү гараад ирдэг болчоод байна. Их загатнанаа ядаж байхад, тэгээд л маажаад хаянгуут сайхан аймшгийн киноны баатар шиг юм болчихно. Сургуулийн эмнэлэгт үзүүлсэн чинь хлорфеномин бичиж өгсөн, өнөөхийг нь өдрийн цагаар уулт байхгүй мансуураад л нойр хүрээд юм хийх чадваргүй болчихно. Бас гар хөлийн яс яг том болох гэж байгаа юм шиг янгинаад өвдөөд байдаг болчлоо. Яагаав дээ, бага байхад гар юмуу хөлийн яс нэг тийм шаналгаатай янгинаад л, ээж том болох гэж байгаа юм ээж нь барихаар зүгээр болчдог юм гээд барьж өгдөг байсан уу та нарыг бага байхад. Ёоо би нээрээ үнэн арчаагүй гар юмаа. Өөрийгөө бодохоор уур хүрээд байх юм. Иймхэн юманд ядарч мадраад ингэж тэнэгтээд байгаа юм байх даа. Ямар тэнэг юм бэ би. Ганц өдөр 9 хүртэл унтчихвал гайгүй болчоод байгаа юмаа уг нь. Даанч өдөр бүр тэгэж сайхан унтах зав алга. Дипломоо дуусгаад нэг сайхан унтана даа гэж занаад л байна. Унтана даа унтана нэг сайхан өдөр. Бас харьж байгаад Гилийн хатан эгчтэйгээ чанасан толгой хувааж иднэ дээ. Гэснээс чанасан хавирга идэх юмсан. Юу вэ бөөн ууж идэж унтаж хэвтэх тухай бичлэг болчлоо.

14 comments:

Naraa said...

Negent ehelsen um chin surguulia yamar ch bsan duusgahad todorhoi. Gehdee minii bodloor nohor chin hajuud chin bj chamaig demjih heregtei. Odoohondoo harshliin uliral (Koyuki blog deeree todorhoi bichsen bsan l daa), daraa n zalgaad bugchim haluunii uliral ehlehed chi STILL gantsaaraa ene bugdiig hiigeed guine gedeg bol het ih hariutslaga shde.

Anonymous said...

Iim haruitslagtai tsagaar nohroo gartsaagui avchiruulj huuhduudee daatguulaa. Emegtei hun tevcheertei ch gesen bas arai ingej ih stress yadargaag ooriin gants biyend ogoh not fair!

edna said...

Ядраад бхар нэг тал нь татчихдаг өвчин бдагшдээ нэр нь орж ирдэггүй ээ. Хэрвээ тгээх юм бол ноцтой юм болно шүү. Түр ч болтугай амарсан нь өлзийтэй дээ

edna said...

Беллын саа. Bells palsy гэдгийн үед нэг тал нь татчихдаг !

Anonymous said...

Darhlaa sul baigaagaas harshil hudulj baigaa baih, tiimees vitamin uuval zugeer baih. Magnesium yadargaand heregtei bvuu. Gar huliin yas yanginahad B-iin complexe ih sain gej endhiinhen heleh yum bilee.

Piglet said...

Гол нь унтах цагтаа унтаад өдөрт дор хаяж 5 цаг унтаад авахаа бодоорой. Би бас нэлээд ядарч байсан, орой унтахдаа тухайн үеийн байдалдаа санаа зовоод нойр хулжчихдаг байсан. Унтах үедээ элдэв юм бодолгүйгээр унтахыг хичээгээрэй. За тэгээд ард нь гарчихаар нөгөө их нойр, нөгөө их унтах хүсэл, нөгөө их ядаргаа чинь байхгүй болчихдог юмаа. Амжилт!
Харшлын хувьд эмчдээ хэлж байгаад нойр хүргэдэггүй эм бичүүлж аваарай. Шөнө 2-с өглөө 6.30-н хооронд заавал унтаж байгаарай. Энэ үед хүний тархи болоод биеийг цэнэглэдэг гормон ялгардаг тул хангалттай цэнэглэгдэж амжина.

Aamregled said...

энэ комэнт яаж бичдэг болцын... кэкэ ..
нүүрний тал таталзаад байгаад тэгээд унжчуул эргүүлээд татахад л хэцүү юм болнодоо гэж боджийнадоо

mnz said...

Nuguu yadargaa yasandaa tulna gedeg bishu, hu.

Tusalj demjih hun amitnii arga bodvol zugeer shig...

Erhem bayn eruul mend, biye bodooroi naizaa

alice said...

Chi xarin ch mundag bj yund uuriiguu ingej chamlana ve. Bi bol ali xediin unaad ugsun bgaa. Neeree ter nyyr ni tataad bgaa bol, er ni l magni uux ni sain gsn, nyyr unjsan ch daraa ni zasal avaxdaa sain gsen shyy. Uuriiguu bitgii chamla, bi chadaj bna, bolj bna, daxiad jaaxan l tesexed xeregtei gej uarmshuul, yadaj setgel jaaxan ch gsn amsxiine shyy dee. Tgd nuxriiguu duudax xeregtei dee. Xynii gazar chamaig genet unaad ugvul 2 xyyxed chini yax bolj bna? Xyyxdyydee bodox xeregtei shyy dee.
Za, tgd amjilt, byxniixee ard garchixaad "Bi chadsan" geed ineegeed zogsoj bxiig chini xarna aa. You can do it! gdg bx aa?

mongolbusgui said...

zugeer ee, yadargaand orohgui ee hehe. Bolj ugvul nuhuruu avchirch hajuudaa tusluulahgu bol hetsuu shuu. Bi bas master hamgaalj bhd yag tegj bsn ymaa, harhsil shig ym garaad, 2, 3 sar oh zovsoon. Diplomoo hamgaalaad jaahan amarsan chini zugeerer bolson. Odoo ch nohoin duu oirtoj bna daa, udahgui ee :) Gol n shunu hedhen tsag ch hamaagui zaawal sain untaj amraarai, 3, 4 tsag bsn ch shn noir avchihad erch huchtei boldog :)

Anonymous said...

Японд очоод арьс загантнаж эхэлсэн бол тэр чигээрээ л загатнадаг юм байна лээ. Японд 7 жил амьдрах хугацаанд миний найз залуу яг ийм асуудалд ороод бүх бие нь шархны сорвитой болоод, Монголдоо очоод болих байх гэсэн чинь үргэлжлүүлээд загатнаад байгаа. Жаахан халуун болохоор л нөгөө загатнаа нь дахиад байдаг юм. Хэцүү юм шиг байна лээ. Аллергиний эмнэлэгт очиж үзүүлээд эртнээс арга хэмжээ авсан нь дээр байх аа. Дашрамд хэлэхэд би энэ блогийг маш их сонирхож уншдаг шүү. Сонин сайхан ихтэй, гоё байдаг юм. Намайг яг буцахын өмнөх жил Японд очсоныг чинь сайн мэднэ шүү. Тэр үеэс уншиж эхэлсэн юм. Амжилт хүсье.

Anonymous said...

Энэтхэгийн нэг бор эм, ургамлын гаралтай байдаг юм аа. Нэрийг нь санахгүй байна, түүнээс уугаад би гөвдрүүтдэггүй болсон ш дээ. Загатнаад л маажихад нэлдээ цэврүү үсэрсэн шиг гөвдрүүтээд явчихдаг байсан. Ямар нэг юмны харшил юм уудаа.
Дараа нэрийг нь олоод бичье.

bentelbell said...

Ядрахаар дархлаа суларна, дархлаа сулархаар нүүр ам татвалзана, харшил аллерги хөдөлнө. Сайн унтчихаар гайгүй байна гэдэг чинь энэ л шүү дээ. Сайн унт, сайн ид. Тэр том болоод байгаан гэдэг хөл гар өвддөг чинь кальци дутагдаж буй хэрэг гэж ойлгоорой гэж уншсийн байна. Харин тэр халууцахаар загатнадаг нээрээ юуных вэ. Манай нөхөр монголдоо мөртлөө эртээдээс хойш гэнэтхэн ийм болчихлоо.

bentelbell said...

гэхдээ энэ ядаргаа биеийн гэхээсээ илүү мэдрэлийн ядаргаа л байх даа. тархи толгойгоо амраах талаас нь бодохгүй юу. мэдээж унт.