Охин би том анги болчихсон, би том анги болчихсон гээд үглээд байх юм. Яасан, том анги болохоор яадаг юм гэсэн чинь ажил нь нэмэгддэг гэнээ. Ямар ажил гэсэн чинь "сургуулиа цэвэрлэх, элдэв арга хэмжээнд бэлдэх, багш нартаа туслах, бага ангийн дүү нараа асрах" гээд зөндөө ажил хийх болдог гэж байна шүү анги дэвших тусмаа. Урьд нь зүгээр ангиа, ангийнхаа үүд хавийг, коридороо угааж цэвэрлэдэг байсан бол одоо өглөө эрт сургууль цуглахаас өмнө очиж сургуулийн коридор, гадна тал, цэцгийн мандал эд нарыг шүүрдэж угааж арчлахаас гадна бага ангийнхныг хоолоо идэхэд нь туслах, сургуулийн арга хэмжээнд тэд нарыг дагуулж явж юу хийх яахыг нь зааж өгөх, 7 хоногт нэг удаа нэг цагийн хичээлийг хамтдаа өнгөрөөж ярьж тоглох гэх мэт ажил хийдэг гэнэ. Бас үдээс хойш дугуйланд явдаг болсон. Өглөө 7 гэж босоод 7:30 гэж гардаг байсан хүүхэд одоо 6:30 гэж босоод 7 гэж гардаг боллоо, оройд уг нь 3 гэж хичээл нь тардаг ч үдээс хойш дугуйлантай гээд 5 дөхүүлж л ирэх юм. Яасан орой тарж байнаа гэсэн чинь "Би гайгүй 4-р анги, манай 6-р ангийнхан бүр аймаар завгүй байдаг юм шдээ" гэсэн. 6-р анги нь бага сургуулийнх нь ахлах ангийнхан байхгүй юу. Ингэж анги дэвших тусам ажил хийлгэж үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлдэг нь сайхан санагдлаа. Ямар сайндаа япон сургуульд цэвэрлэгч гэдэг орон тоо байдаггүй юм шүү дээ. Тэр олон хүүхдийн хүчийг ашиглаад хамаг юмаа хийгээд авна, хамгийн гол нь хүүхдүүд ажил хийж сурч байна. Ийм багаасаа ажлыг хар бор гэж гололгүй яг үнэн сэтгэлээсээ хийж сурч байгаа байхгүй юу. Бас хөгжмийн болон биеийн тамирын ямар нэг дугуйланд явангаа тэр хөгжмийн дугуйлан чинь элдэв баяр ёслол арга хэмжээн дээр бүх хөгжмийг нь тоглочихдог, спортын тэр төрлөөрөө сургуулиа төлөөлөөд уралдаан тэмцээнд ордог юм. Аль аль талдаа ашигтай.
Ер нь байна шүү дээ, Япон Солонгосын их дээд сургуулийн шалгалт нь асар өндөр шалгууртай, арын хаалга гэж байдаггүй, ядуу ч бай баян ч бай айлын хүүхэд яг өөрөө үнэхээр сайн байж байж л ордог маш шударга болохоор, анхнаасаа бүх хүүхдийг сайн муу баян ядуу гэж ялгалгүй багаас нь яг ижилхэн стандартын сайн боловсролоор ижил түвшинд хангаж өгөөд л "За бүгд яг нэг гараанаас гарлаа. Хэн илүү хөдөлмөрлөж, илүү хичээж, илүү хичээлээ давтсан нь цойлж ялгарна" гэдэг зарчимтай юм байна. Та нар кинон дээрээс Япон Солонгос хүүхдүүд их сургуулийн шалгалтандаа бэлдэж нойр хоолгүй сууж, тэгээд тэнцчихээд үхтлээ баярлаж орилж хашгирч гүйгээд ээж аав нь уйлж дуулаад байдгийг харсан биз дээ. Хичнээн ядуу айлын хүүхэд ч байсан хичээлдээ үнэхээр сайн бол амьдралынх нь түвшин ахиж нийгэмд дээгүүр байр суурь эзлэх шударгын шударга ганц арга нь энэ юм.
5 comments:
harin th, saihanbilegiig said baihad bi 10r angi bsn yum. getel mongotei bolomjtoi ailiin huuhduud konkursdej oroh surguuliihaa bagsh naraar gantsarchilsan davtlaga avaad, bolomjgui ailiin huuhduud hicheeldee hichneen sain baigaad ch nemelt davtlaga avch chadahgui, tegeed ih surguuld shudraga orsoldoonoor oroh bolojm alga geed bi neg yriltslaga ogch bsn yum. harin daraa n saihanbileg TVeer shuud yariltslagand orohdoo minii bichlegiig uzeed tiim yum bhgui,ene suragch buruu oilgoson bna bla bla gesen gesen, bi teriig n uzej chadaagui yum. buh hund garaanii tegsh baidliig hangah n toriin uureg, tsaashaagaa yaj yahav n ter hunees hamaarna, buur tuslamj heregtei ued tor bas garaa sungana gedeg chin hamgiin engiin bogood oilgomtoi ardchilsan enerengui niigmiin zarchim yum, manaih odoo daanch ardchilalaa buruu oilgood enerengui niigmee bur tag martaad baih shig.
Цэцэрлэгийн ахлах ангиасаа эхлээд л бараг доод ангийханаа харж хандаж, багш нартаа туслаад эхэлдэг шд нээрээ. Бага сургууль бол үндсэн мэдлэг, хүн болох төлөвшил, мэндчилгээ, хүндлэл, ойр зуурын ажил гэх мэт наад захын зүйлийг сайн төлөвшүүлж өгдөг. Тэгээд дунд сургуулиас эхлээд энэ бүхэн дээрээ нэмээд хичээлээ гүнзгийрүүлээд хийж эхлэнэ шүү дээ. Тэгэхгүй бол ахлах сургуульдаа орж чадахгүй. Бага сургууль бас дотроо доод анги 1-3, дээд анги 4-6 гээд хуваачихдаг. Доод ангиуд хүртэл намар навч цэвэрлэхээс өгсүүлээд хуваарийн дагуу ажилланаа өглөөд. Хөөрхөн жижигхэн юмнууд чин сэтгэлээсээ ажиллаж байгаа юм чинь. Манай охины сургууль бүр өвөрмөц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд явдаг юм (Даун хам шинжээс өгсүүлээд бүх л бэрхшээлтэй хүүхдүүд). Тэд нар нь зарим хичээлээ хамтдаа зарим хичээлээ тусдаа ордог. Эрүүл хүүхдүүд тэд нартаа туслаад, багаасаа ялгаж харьцахгүй, шоолохгүй, гадуурхахгүй болж хүмүүждэг юм.
Солонгосын ерөнхийлэгч нарын намтараас харахад нилээн хэдэн хүн ядуу айлын хүүхдүүд байсан юм билээ.
хөөрхөн юмаа, багаасаа ухамсар суугаад...
3 Настай хүүхэд ангиа угаадаг, тэрэндээ дуртай гэж. Харин ч ажил сураад зүгээр санагдсан. Дунд ангид ороод л ээж аав нь хүртэл шахдаг юм бналээ. Юм болгон дээр дунд ангид орсон юм чинь хоолоо хий. Дунд ангид орсон юм чинь ингэ тэгэ гм. Манай охин хүртэл цэцэрлэгийн дунд анги бж одоо дунд ангид орсон юм чинь ингэж чадна, би өөрөө гээд бдаг бсан. монголд 3 настнаар шал угаалгуул боолчиллоо, өөрийнхөө ажлыг хийлгэлээ гээд яаж боож үхэх бол ээж аав нь.
Post a Comment