Monday, May 6, 2013
Ойлгодоггүй юм бас нэг байна
Би энэ гавьяат жүжигчин, СТА эд нар гээд цолыг ёстой ойлгодоггүй шд. Энэ чинь социалист нийгэмд л байсан эд биз дээ. Тэгээд энэ захзээлийн нийгэмд юу хийж яваан. Зах зээлийн нийгэмд орсон юм бол бүх юм захзээлээрээ л зохицуулагдах ёстой ёо доо? Хэрвээ тэр жүжигчин дуучин хүн чинь үнэхээр алдартай сайн мундаг хүн бол цомог момог нь сайн борлогдоод энд тэндгүй урьж залагдаад тоглолт моглолтыг нь пиг хүн амьтан үзээд нийгэмд өндөр байр суурьтай нэр төртэй болоод од гээч нь болоод мөнгө гээчийг нь хүүлээд яваад өгнө биз дээ. Юун тэр соёлын тэргүүний ажилтан эсвэл гавьяат жүжигчин гэдэг энгэрийн тэмдэг цол гуншин. Аль социализмийн үед орос ах нараас авсан уламжлал яг тэр сэтгэхүйгээрээ л яваад байх юмаа. Тийм юмны төлөө насаараа хөдөлмөрлөж ирсэн ахмад үе нь за байж болноо гэхэд цэвэр захзээлийн нийгэмд өссөн төрсөн амьдарч байгаа орчин үеийн залуус нь хүртэл энэ нэг хэнд ч хэрэггүй одон тэмдэгийг авах гэж улайрч ч байх шиг, аваад баярлаад ч байх шиг. Одоо бүр сүүлдээ өнөө цол тэмдэг нь биш тэрийг олгодог зам нь захзээлд орчихсон. Хэн амбицтай байна, хэн яам маамаар танил тал ихтэй байна, хэн тв-гээр их гарсан, хэн ахиу мөнгө олох гэж ахиу тоглолт хийсэн тэр хүн ста мста болоод байгаан бишүү. Би лав хошин шогийн жүжигчин байгаад хэдэн хошиг шогийн тоглолт хийгээд мөрөөрөө явж байтал надад ста өгнө гээд байвал "За төр гуай зүгээр л байгаарай. Хэдэн цаас олох гэж мөрөөрөө хөдөлмөрлөж байгаа намайг хүртэл олж харчаад ста өгнө мөгнө гээд хошин шогтоод байх юм. Би өөрийнхөө төлөө л хөдөлмөрлөж байна, өөр ямар ч гэм хийгээгүй" гэж хэлнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
6 comments:
tiim shuu. demjij bn hehe . toriin soyrholt duuchin madonno. ene ter geed l uu hehe
Яг үнэн. Сая бас энэ талаар бичлэг дээрээ цухас дурьдсан. Хэнд хэрэгтэй, ямар утгатай шагналууд юм бол доо.
Heden udaa Oskariin shagnaliig harahad ch gesen baruuniihan shagnalaa bas ih huuramchaar ogdog n anzaaragdsan. Mongold baigaa ter "mundag tom" shagnal barag talaas iluu n huuramch eduud baihaa.
Би бас сайн ойлгодоггүй юмаа, наадахыг чинь. Сургуульд байхдаа нэг арга хэмжээ хөтөлж таараад, тэнд ирсэн гавьяат жүжигчин хүнийг гавьяат жүжигчин гэж танилцуулаагүй гээд толгойгоо хяргуулах шахсан кк.
жүжигчид бол нээрэн шал хэрэггүй.
харин насаараа хүүхэд сургах гэж зүтгэсэн хүмүүс, ажлын төлөө зүтгэсэн хүмүүст бол Боловсролын тэргүүн, Төмөр замын тэргүүний ажилтан гэх мэтийг бол заавал өгч байх хэрэгтэй.
бодож байгаагүй юм байна, гэхдээ ямар ч шагнал үнэ цэнээ алдсан ч авах дуртай хүмүүс байгаа болоол байна
Post a Comment