Thursday, May 2, 2013

6 настай хүү

Манай хүү ойрд нэг иймэрхүү яриатай.
Тв-гээр жаахан хүүхдүүдийг тоглодог тоглоом нь гэнэт яриад эхэлбэл яах нь уу гээд нууц камер тавьчихаад хараад байгаа нэг тийм хөөрхөн нэвтрүүлэг гарч байнаа. Бүгд шууд итгэж байгаа юмаа. Нээх хөөрхөн хайртай бамбарууш нь юмуу тоглоомон төгөлдөр хуур нь гэнэт яриад эхлэхээр эхэндээ айж байснаа дараа нь харилцан яриад гуйсан юм хумыг нь хийж өгөөд байгаа юм. Охин бид хоёр тачигнатлаа хөхрөлдөж байснаа хүү рүүгээ хараад,
-Чи бас ингээд тоглоом чинь яриад эхэлбэл итгэх үү?" гэсэн чинь
-Итгэлгүй яадаг юм. Тэрбайтугай би Ironman, Batman-д итгэдэг хүн" гэнээ хахаха. Хөөрхий минь үнэнээ л хэлж байна даа.
Бас манай хүү нээрэн ингэсэн шүү дээ. "Хүүхдэд яагаад ээж нь ийм хөөрхөн харагдаад байдаг юм болоо. Та бол энэ дэлхийн хамгийн хөөрхөн эмэгтэй. Өөр ямар ч эмэгтэй тань шиг хөөрхөн харагддаггүй" гэсэн шүү дээ. Үр хүүхэд, хань ижилдээ л хөөрхөн, сайхан харагдаж, хайрлагдаж байвал өөр юу хэрэгтэй юм бэ тийм ээ хө.

5 comments:

Aamregled said...

нэвтрүүлэг нь ч яасан хөөрхөн юм ... хүүхдийн чинь байдал ч яасан хөөрхөн юм кэкэ

Medi said...

huuhed iim l huurhun, tsagaan, genen shuu dee, hair tatam

Anonymous said...

Хүүхдийн гэнэн томоогүй байдлаас харамсалтай нэг тохиолдол болсон гэсэн. Нэг бага насны хүүхдэд ээж аав нь супер мэний хувцас авч өгсөн гэнэ нэг өдөр хүүхэд нь ээжээсээ "Ээжээ би супер мэн тиймээ " гэхэд ээж нь тиймээ гэж хариулж тэгэхэд хүү "Супер мэн нисдэг тиймээ" гэхэд ээж нь санаандгүй "тиймээ" гэж. энэ санаандгүй үг нь хүүгийнх нь үхлийн шалтгаан болсон гэсэн шүү эцэг эхчүүд үр хүүхдээ маш сайн анхаарч байх хэрэгтэй байх шүү

Сэгсгэр said...

Найз аа, чамайг хүүхдүүдийнхээ талаар бичихээр хайр хүрээд явчихдаг шд. Чи бол хамгийн хөөрхөн ээж. Би ч бас тэгж бодож байна

carnation said...

яасан хөөрхөн хүү вэ... хүүхэд үнэхээр хөөрхөн...