Saturday, May 18, 2013
Монгол тв үзэх гэсэн чинь
tv.univision.mn гээд нэг сайхан юм гарчээ уг нь. Манайх ч аль дээр л мэддэг болсон л доо. Манай хүн монгол тв-нүүдээр мэдээ бас хөлбөмбөг үздэг байсан юм. Би бас дуурайгаад монгол тв үзэх гэсэн чинь нээрэн тоглоомгүй үзэх юм олдохгүй байсан шүү. Нэг бол ярилцлага, нэг бол дэлгүүрийн реклам, нэг бол солонгос драм, нэг бол за ямар ч байсан ямар ч өгөөжгүй юм л гараад байх юм. Хааяа нэг тэр хөтөлбөрөөс нь харж байгаад 2 хүүхдэдээ орчуулгын баримтат кино үзүүлэх гэж хичээдэг байлаа, даанч бичлэгийг нь голоод үзэхгүй байна лээ, яасан харанхуй бараан юм бэ дүрс нь харагдахгүй байна гээд. Аргагүй л дээ, япон чинь дижитал системтэй болохоор тв нь их тод өнгө дүрсний ялгарал сайтай байдаг, манайх аналог системтэй болохоор тэгээд дээрээс нь нэтээр дамжуулж байгаа болохоор муу байх нь аргагүй аргагүй. Тэгээд хүүхэлдэйн кино үзүүлдэг баатар болов оо өнөө хоёртоо. Би нөгөө өрөөнд юмаа хийж байгаан. Тэгсэн чинь гэнэтхэн "... хараал идсэн..." гээд орилоод уналаа өнөө тв маань. Хүүе та хоёр суваг сольчихов уу, хүүхэлдэйн киногоо үзээчээ гэсэн чинь үзэж байна гэх юм. Итгэхгүй өөрөө гүйж ирээд харсан чинь яах аргагүй хүүхэлдэйн кино нь байнаа. Юу вэ айн? Хүүхэд үздэг хүүхэлдэйн киног орчуулахдаа заавал ийм хараалын үг оруулдаг нь ямар учиртай юм бэ? Хичнээн тэр кинон дээр нь тийм үг байгаа ч гэсэн хасчихаж болно шдээ. За боль боль гэлээ аргаа бараад. Тэрнээс хойш монгол тв үзэхээ байсан. Хүүхдэдээ хүүхэлдэйн кино хүртэл хамаагүй үзүүлээд орхиж болохгүй нь ээ энэ монгол сувгуудаар. Тэр сэтгэгдэл бичдэг журам гаргаж байхын оронд энэ тв-нүүдийнхээ хэл ярианы соёлыг цэгцэлбэл таарах юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
үнээн үнэн
Орчуулага бол оршуулага болсон шүү дээ.
Яг үнэн. Хүүхэлдэй нь новш минь гээд байнга л хэлнэ. Нэг л их мэдээ, клип дуу, хулгайн кино. Аз болж кабелиар энэчкэй нь гарах юм тэрийг л үзүүлж бн.бараг 30, 40 тв бдаг шиг. Бүгдийг хаагаад 5-6 тв л үлдээвэл таарна.
хараал идсэн..., новш, чөтгөр ав, хулгайч гээд л явж өгнө шүү дээ.
Post a Comment