Tuesday, May 21, 2013

Инээх үү

Гэнэтхэн инээмээр санагдаад. Бүгдээрээ тохиолдож байсан хөгжилтэй явдлуудаа бичих үү. Комментийг хялбар бичдэг болгочихлоо.
Эмээгийнд байхад нэг удаа цуйван хийж идэх гээд гурилаа элдэж дэлгэж тавьчихаад хоолоо хийж байлаа. Манай 2 жаахан байсан юмаа, хүү ой гарантай л байсан юм. Тэгээд гурилаа хэрчих гэсэн чинь тавьсан газраа байдаггүй. Хайгаад явж байсан чинь эмээ нэг салбархай уранхай гурилын өөдөс барьчихсан "Энэ юун нойтон даавууны өөдөс вэ" гэчихсэн явж байдаг юм. Хүүе наадах чинь миний элдсэн гурил байна бусад нь хаана байна гэсэн чинь мэдэхгүй нөгөө өрөөний газраас олсон гээд. Очсон чинь манай хүү бүгдийг нь үйчиж хаяад үлдсэн жаахныг нь эмээ олчихсон явж байсан.
Бас нэг цагаан сараар битүүний өдөр ширээгээ засч бэлдэж бэлдчихээд за одоо битүүрье хүссэн юмаа идээрэй гээд ширээндээ суусан чинь манай охин /4 настай байсан юмаа/ "За тэгье идье" гэснээ засчихсан тавагтай боовны хамгийн доод талынхаас нь шууд татаад тавагтай идээ нураачихаж билээ. Ул боовыг л их идмээр санагдаад байсан юм шиг байгаан. Уг нь өгсөн л дөө. Маргааш нь нь ч билүү хүн ирээд ширээндээ суулгаж дайлж цайлж байгаад өөрөө бас юм ярих гээд ширээндээ суучихаад харсан чинь тавагтай идээний нэг боовон дээр нь жижигхээн 4 шүдний ором тодоос тод гарчихсан байсан /дүүгийнх нь/.
Хүү дөнгөж төрчихсөн байлаа. Охин дөнгөж 2 ой гарантай байсан юмаа. Бие засах болохоороо охиноо дүүтэй нь үлдээж болдоггүй хүүгээ заавал тэргэн дээр нь тавиад 00-ынхоо үүдэнд авчирч байгаад хаалгаа томоос том дэлгээд хоёуланг нь харж байгаад бие засдаг байлаа. Нэг удаа тэгэхээс залхуураад хүүгээ орон дээр орчихоод охиндоо дүүдээ хүрч болохгүй шүү гэж хэлж хэлчихээд гялс шээчээд гүйгээд ороод ирсэн чинь охин аль хэзээний орон дээр гарчихсан дүүгээ гурил элдэж байгаа юм хоёр гараараа шиг нааш нь цааш нь өнхрүүлчихсэн сууж байсан.
Бас тэр үед нэг орой тв үзээд сууж байтал охин нөгөө өрөөнөөс орж ирээд миний хажууд суулаа. Охин руугаа харсан чинь зүгээр л байсан юм. Бид хоёр хүүхэлдэйн киногоо үзэж дуусчихаад бослоо. Охин над руу харсан чинь нүүрнийхээ нөгөө талыг миний уруулын будгаар нилд нь будчихсан байдаг юм. Цочсондоо аймаар муухай орилоод. Яг Бушхүүгийн үлгэр дээр гардаг тал нүүртэй чөтгөр шиг нүүрнийхээ талыг будчихсан. Тэгээд угаагаад угаагаад арилдаггүй, савандаж угаах гэхээр уйлаад угаалгадаггүй. Нэг хэсэгтээ л охин тал нүүр нь улаан туяатай явсан.
Өөр зөндөө л юм болдог байсан, мартжээ.

14 comments:

Nogoohon said...

Та нар бас тохиолдож байсан инээдтэй зүйлсээ бичээрэй. Хэдүүлээ сайхан инээж авъя.

Piglet said...

Охин 2 настай байсан. Талхан дээр цөцгий түрхээд дээрээс нь нэрсний чанамал түрхэж идэх дуртай байсан. Нэг харсан чинь талхан дээрхээ долоогоод тэрийгээ гартаа барьчихсан, нүүр нь нил чанамал, цөцгий 2-р будагдчихсан, гэрийн углаашаа буруу харуулаад өмсчихсөн, гартаа угаахаар арилдаг шивээс наачихсан нээх инээдтэй царайлаад ороод ирж билээ. Нөхөр бид 2 зөндөө инээлдсэн, зургийг нь авий гэсэн чинь нэг гартаа талхаа барьчихаад бас зураг авахуулах поз аваад байгаа юмаа. Тэр зураг нь одоо байгаа, харахаар л инээд хүрээд байдгийн.
Нэг өдөр бас 2 настайдаа хацраа нусныхаа алчуураар дараад ороод ирсэн, яасан гэсэн чинь өөрийхөө нэрийг хэлээд ....зурчихсан гээд балаар улайтал нь хацар дээрээ эрээчээд хүрээд ирсэн байж билээ. Бичлэг нь бас байгаа. Хүүхдүүд ч хөөрхөн шүү.

miracle said...

Би жоохон байхдаа ээжтэйгээ цэцэрлэгт явах замдаа хогийн сарааны хажуугаар өнгөрдөг байсан гсн тэгээд тэнд нь хэдэн гахай хог ухаж байдаг байсан гсн. Тэгээд бид 2ыг хажуугаар нь өнгөрөхөөр нөгөө гахайнууд нь хогоо ухахаа болиод бид 2 луу харахаар нь би аягүй баярлаад ээж энэ гахай намайг таньжийна гээл баярлаад байдаг бсан гсн кк

alice said...

namaig jaaxan bxad emee maani "Minii oxin" geel duudsan chini uuduus ni bi "Hn, bas minii eej bolox sanaatai" gej xelsen gsn.
manai xyy zagatnaad gej xelj chaddaggyi yanzagataad gdg bsan. daxin daxin xelyyleel zunduu ineedeg bj bilee.

byambaa said...

huuhduud neeh huurhun shde, bichleg ni bval bur l huurhun, tom bolchood uzeed, uuruu tataj unaad bdiin bnale, bid bas sayhan tomiihoo bichlegiig uzsen chin uuruu tataj unaad, chi iim l huurhun bsn shd geed l bid naana ni hoshgoruulaad l kkk.

Unknown said...

Ахын том хүү 2 настай бага нь одоо 4 сартай. Сая хэд хоногийн өмнө өглөө шор шор гээд дугараад байхаар нь харсан чинь ах нь босчихсон дүү дээрээ шээж байсан хаха

Unknown said...

манай хүү цуйвангийн хайраад тасалсан гурилыг түүхийгээр нь идэх гэж дайраад бүр уурлаад нэхээд байдаг байж билээ. жигнээд тасалсан гурил өмнө нь хэд идээд тийм гэж бодсон юм шиг байгаан. бас өнгөрсөн цагаан сараар идээгээ засах гээд хэвийн боовоо гаргаад ирсэн чинь манай охин /4тэй/ идэх гэж уурлаад бөөн юм болсон шд. нэг илүүгээ хугалаад ид гэсэн чинь өөр нэг рүү нь зааж бүтнээр нь идэх гээд санаа нь.

Nogoohon said...

Заавал хүүхэдтэй холбоотой биш шүү. Ямар ч инээдтэй зүйл байж болноо. Анх нөхөр бид хоёр тусдаа дөнгөж гарчихаад байж байсан чинь нэг өдөр хаалга тогшоод манай ээж ороод ирдэг юм. Тэгээд ээжийг том өрөөнд оруулж суулгачихаад цай энэ тэр өгөх гээд галтогоо руу орсон чинь манай хүн шалны алчуур барьчихсан галтогооны шал зүлгэж өгч байна. Хүүе юу хийж байгаан гэсэн чинь аан сандраад гэж билээ ккк.

alice said...

nuxurteiguu yerxej bxdaa xadam eejteigee liftend taaraldaad. Eej "Manaixaar orson uu?"
Bi "Aanxaan", Eej "Xen bna?" gsn chini gatschixsan. Yaasan gexeer aav l gertee bsan yum. Tgd xelex gsn chini ber ni boloogyi, dunguj yerxej exelj bsan boloxoor "Aav" gej xelj chaddaggyi, "... ax" gex gsn chini neriig ni meddeggyi. Urt urt amisgaa avaal tom nyd gargaal zogsood bailaa. Eej ashgyi oilgood ".... bna uu?" geed, bi ch "Aanxaan" gej neg yum avragdaj bilee.

Piglet said...

Манай эгч нөхөртэйгөө охинтойгоо нэг хэсэг тусдаа биш манайд (аавындаа) амьдардаг байхад нөхрийн аав ээж нь манайхаар ирсэн үед охин нь зочдын өрөө рүү шагайснаа аан хадмууд ирчихэж гэж билээ. Манай эгч л ичиж үхэх шахаад бөөн инээдэм болоод байсан.

Zoey said...

Neg udaa nohor bid 2 hool hj bsan uudnii haalga ongoih shig bolohoor n ochood hartal 2 nastai ohin maani untlagiin huvtsas deere ovliin kurtka, malgai omstson tegsnee nutsgen holondoo gutlaa uglatsan zogsoj bna. Bas bolooguie minii urt tsaivar orooltiig oroogood, jijig chemodandaa duuren nom hiigeed chirchij. Haachihnuu minii huu gsn bi Kim Du Han yum chin gereesee yavj amidarlaa gj avsan. Aav n suuld halit Kim Du Han youtubeer uzeed bsan yum

Сэгсгэр said...

Манай найзын хүүхэд Цагаан сараар айлд очоод өндөр настай эмээгийн өвөр дээрээс буухгүй их удаан тухтай нь аргагүй суугаад л байж. Тэгснээ гэнэтхэн "Эмээ, таныг юугаар хийсэн юм бэ" гэж асуусан гэсэн.

Сэгсгэр said...

Оюутан байхад миний нэг эрэгтэй найз нэг охинд учиргүй дурлачихсан юм. Тэгээд нөгөөдөхдөө хэлж чаддаггүй, нэрэлхээд л гэмгүй үерхээд л, маазарч явдаг байсан. Тэгтэл нэг удаа бид пиво уугаад нөхрийг доргиож байгаад "Хайраа илчил" гээд хөөгөөд явуулчихсан юм. Тэгсэн хашир уг нь очоод хэлэх юмаа ээрч мууран байж хэлсэн юм байж. Харин маргааш нь нөгөө охиноосоо хариу авах санаатай догдлоод байсан чинь өнөөх нь юу ч болоогүй юм шиг дуу аялаад л гүйгээд байж л дээ. Тэгэхээр нь адгаад "Өчигдөр би согтуудаа чамд янз бүрийн юм яриагүй биз дээ" гээд хэлчихсэн чинь охин өөдөөс нь "Өө, харин чи надад хайртай гэж балайраад байсан шд" гээд хэнэг ч үгүй инээчихээд яваад өгсөн гэдэг. Тэгээд манай урагшгүй найз алдаагаа засаж чадахгүй санаа алдсаар яваад тэр охиноо найздаа алдаж байсан юм даг хэхэ

zz said...

Yoo uxtlee uneelee shdee. Yun onigoo hehe. Bi bs ankh nohriindo irchrrd bj bsn chn utasn duugaraad xadam aavtai yarii gdg bga. Tgd aav gj duudaj chadxgui gaihaj bsba zgr utsaa tavichad yavad ogsn. Tgsn ashgui aav ooroo utas baritsan enr xentei yarii gsiin gheer n tanitai gj helj bj bilee kkk