Сайхан байнаа. Гэрээ цэвэрлээд л хоол унд хийгээд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж аваад л.
Хуучин барьж байсан дугаараа эхний нэг жил хадгалалуулаад мөнгийг нь төлөөд яваад байсан юм сүүлдээ ч тоохоо байгаад тэр чигээр нь хаячихсан юмаа. Тэгээд наашаа ирэхийн өмнөхөн залгаад үзсэн чинь ашиглалтанд байхгүй байна гэхээр өө ашгүй хүн аваагүй байгаа юм байна гээд баярласан чинь хэхэ. Очоод энэ дугаарыг авъя гэсэн чинь уучлаарай хүн авсан байна гэнээ, ашиглалтанд байхгүй гээд байна лээ шдээ гэсэн чинь өө тэгвэл нэг ченжийн гар дээр л байгаа биз гэсэн шүү дээ хө. Одоо тэгээд хэрвээ хуучин дугаараа барья гэвэл ченжүүдээс өндөр үнээр л худалдаж авах бололтой. Ер нь энэ ченж гэж нэг балай юм их дэлгэрчээ. Бүр шинээр баригдаж байгаа аятайхан байрнууд бүгд ченжүүд худалдаж аваад м2 үнийг нь нэмж зардаг гэнээ. Бас ногоочдын ногоог ченжүүд хамж аваад аймаар өндөр үнээр дэлгүүрүүдэд өгдөг ч гэнэ үү. Баялаг бүтээхгүй мөртлөө бусдын хөдөлмөрийг шулж амьдрагсад их болжээ.
Хүүхдүүд саяны хүйтрэлтээр жигтэйхэн даараад түрүүчээсээ аймаар муухай
ханиалгаад байгаа. Дахиад л өнөө өвөлжингөө ханиадны эм уудаг амьдрал
эхлэх нь дээ. Дэлгүүр орж дотуур өмд ороолт бээлий эд нар авахаас.
Хүйтэн оронд зардал их гарах юмаа. Байшингаа зузаан барих ёстой,
өвөлжингөө халаалт хэрэглэнэ, олон давхар зузаан хувцас гэр бүлийн
гишүүдийн тоогоор авна гэх мэт.
Ажил яахав сонин хараад л сууж байна даа. Тэгэж байтал нэг надад таарах ажил гарах байх гээд л ёстой сүх далайтал үхэр амар гэдэг шиг л байна. Ажлын зараас гадна сонин дээр хүртэл гоё гоё тэтгэлэг зарлагдаад гоё харагдаад байх юм. Ямар дахиад суралтай нь биш дээ гоё харагдлаа гээд яахав. Хүмүүс надаас гадагшаа сургуульд явсан туршлага их асууж байнаа. Тэгэж байгаад хэрхэн гадагшаа сургуульд явах талаар дахиад нэг бичлэг оруулнаа. Хэрэгтэй хүмүүс нь сонирхог.
Нээрэн махтай хоол их идээд байсан чинь эрүү духан дээгүүр том том хөндүүр юм гараад ходоод өвдөөд эхэлсэн. Махан хоолоо багасгаад сүү тараг их ууж байгаа. Гоё гоё шинэ тараг сүүн уудаг ундаа эд нар гарсан байна. Хүмүүсийн эрүү духан дээр юм гараад байдаг чинь хүнд махан хоол их идээд шингээж чадахгүй дотор эрхтэн хямарч байгаагийн шинж юм байна гэж ойлголоо.
Гилийн хатан эгчтэй чанасан толгой хувааж иднэ гэж ярьсан юмсан. Хаана яваан бол доо. Манайд бас гоё гоё хоол ундны газрууд их нээгджээ даанч үнэтэй гэж жигтэйхэн юм. Миний мөнгөний үнэ цэнийн ойлголт яг 2 жилийн өмнөхөөр хэвээрээ байгаа болохоор яг тэр үеийнхээ үнэ ханшаар л төсөөлөөд байх юм. Хажуугийн дэлгүүрийг ёстой хашрааж байнаа. Дандаа мөнгө нь хүрэхгүй нэг юмаа буцаадаг. Одоо бүр кассчин охин нь андахаа байсан байна лээ. Хэдэн юм бичүүлээд мөнгө нь хүрээд буцаалт хийхгүй бол "Өө хүрчихсэн үү мөнгө чинь" гээд миний өмнөөс баярлаад байгаа юм биш үү өнөө охин чинь.
1 comment:
mongoldoo dasj l bgm bnda. Gikiin khatan mongold bs irtsen bha tee. Ta nar uulzaad bichleg bichuul unshdag fan uud bid bayarlah bhda kk za amjilt
Post a Comment