Зээлийн сургаар шинэ хуучин байрнууд бүгд хэлэлцсэн юм шиг үнээ нэмчихэж. Ёстой муухай юмаа. Манайхны нэг муухай зан энэ шүү дээ. Бие биенээ огт өрөвдөж хайрладаггүй, би л болж байвал болоо гэдэг муухай аминчхан үзэлтэй. За үнэ нь одоо дүүрч.
Дараагийнх нь чанарын асуудал. Шинэ баригдаж байгаа байрнууд хуучин байр шиг ядаж 40-50 жил яах ч үгүй байж чадах уу? Сантехник, цахилгаан, цонх хаалга, цэвэр бохирын холболт, бетон зуурмаг, арматур төмрийн чанарт итгэж болох уу? Эрээнээс хамгийн хямд барааг нь авчраад нүд хуураад хийчихсэн үгүйг би яаж мэдэх үү? Шинэ байрнууд дандаа л ус гоожлоо, хаалга гажлаа, бохир асуудалтай, орчин муухай, бүр зарим нь балкон нь нураад уначлаа ч гэх шиг хэл ам гомдол дагуулаастай байх юм. Яагаад барилгын компаниуд өөрсдөө амьдрах гэж байгаа юм шиг сайн үнэнч юм хийж болдоггүй юм бол. Өөрөө амьдрах байр байсан бол яасан сайн юмнуудаар аймаар үнэнч барьж байгаа бол.
За тэгээд хамгийн чухал нэг асуудал бол өрөөний шийдэл буюу план. Хүүхэдтэй гэр бүлд /ер нь хүүхэдгүй гэр бүл гэдэг ойлголт монголд байдаг юмуу?/ дор хаяж 3 өрөө байр хамгийн наад захын хэрэглээ шүү дээ. Том өрөө, гал тогоо, тэгээд ээж аавын унтлагын өрөө, тэгээд хүүхдийн өрөө. Яахав арай чадалтай нь хүүхдийн тоогоор унтлагын өрөөг нь шийдэж өгөх биз. Тэгэхээр яаж ч бодсон орон сууц заавал дор хаяж 3 өрөөтэй байх ёстой байхгүй юу.
Гэтэл манайд баригдаж байгаа шинэ байрнууд голдуу 1-2 өрөөтэй, тэр нь нэг бол нэг том заал /бүх юм нь нэг дороо studio хэлбэр/, эсвэл гал тогоо том өрөө нь цугтаа тэгээд нэг унтлагын өрөөтэй. Тэрнээс дээш 3 өрөө байр бол бараг дээд зэрэглэл рүүгээ ороод үнэ нь тэнгэрт хадаад явчихна. Яахав бид ядуу, мөнгөнийхөө хэмжээнд тохируулж байрны үнэ өрөөгөө сонгож байгаа нь үнэн боловч миний бодлоор үнэ талбайн сонголттой 3 өрөө байрнууд байх ёстой санагдаад байгаа юм. Жишээ нь, нэг шинэ байрны танилцуулга үзлээ гэхэд хамгийн хямд нь талбай багаараа 1 өрөөнүүд, тэгээд дараа нь 2 өрөөнүүд, тэгснээ хамгийн үнэтэй нь талбай ихтэйгээрээ 3 өрөөнүүд. Ядаж байхад ихэнх байрнууд 3 өрөөгөө тэнэг тэнэг том талбайтай тэнгэрт хадсан үнэтэй хийх юмаа. Гэтэл би тийм мөнгөө багтааж ядсан баян тарган хүн биш, надад тийм заал шиг том өрөөтэй 3 өрөө байр хэрэггүй, зүгээр л хүүхдийн өрөөтэй, аав ээжийн өрөөтэй, гал тогоо зочны өрөөтэй 3 өрөө байр яг л миний амьдралын хэрэгцээ байгаа байхгүй юу.
Миний бодлоор бүх байр нь 3 өрөө харин талбай нь том жижиг л байх ёстой санагдаад байгаа юм. Тэгээд хүмүүс мөнгөний хэмжээгээрээ том саруул 3 өрөөнд орох юмуу яахав боломжийн талбайтай 3 өрөөндөө ордогсонж уу. Эсвэл 2-с дээш хүүхэдтэй айл бол бүр өрөөнүүдийн талбай жижиг ч хамаагүй 4 өрөө байр хэрэгтэй байгаа шдээ. Монголд баригдаж байгаа шинэ байрнууд хүний амьдралын энэ хэрэгцээнд огт нийцэхгүй юмаа. 3 ба түүнээс дээш өрөө байрыг мөнгөндөө хахсан баячуудын хэрэглээ мэтээр ойлгоод байх юм. Гэтэл үгүй шдээ яс юман дээрээ. Олон өрөө чинь олон хүүхэдтэй айлд хэрэгтэй байдаг болохоос баян айлд олон өрөө хэрэгтэй байдаг юм биш. Бас дээрээс нь айл гэдэг чинь аймаар их новштой байдаг юм шдээ. Тийм новшоо хадгалах сав суулга шүүгээ хийчихмээр орон зай гэж энэ шинэ байрнуудад огт, бүр огтоосоо байхгүй.
Японы орон сууцнууд /орон сууц шүү, хаус биш/ бараг яг ижилхэн зохион байгуулалттай байдаг юм. Гэхдээ тэр нь бүр хүний наад захын амьдралын хэрэгцээг мааш нарийн бодож зохион байгуулсан байна гээч. Өрөө болгонд ханандаа шүүгээ хийх /голдуу цаанаасаа ханын шүүгээ хийчихсэн байдаг/ томоос том зай гаргаж өгнө түүндээ хувцас хунараас авахуулаад ор дэр, өмсдөггүй өвлийн хувцас гээд айл гэрийн новш юу эс мундах вэ дээ сайхан чихэж байхад үнэн урамтай зайтай. Тусад нь томоос том шүүгээ авч тавьж өрөөний зайгаа багасгаад байхгүй амар шүү дээ. Үүдэнд томоо гээчийн хувцас гуталны шүүгээ хийх зай гаргаж өгнө, тэндээ томоо ханын шүүгээ хийчихээд гадуур хувцас гутлаа өрчихөд монгол байр шиг үүдээр дүүрэн гутал өлгүүрээр дүүрэн гадуур хувцас арзайгаад байхгүй. Хамгийн гол нь энэ шүүгээнүүд нь байрныхаа орон зайд огт тээг болохгүйгээр шийдэж өгсөн байдаг. Тэгээд угаалгын машин байрлуулах булан юмуу өрөө заавал шийдэж өгдөг. Жорлон ванн 2 нь заавал тусдаа байна. Би үүнийг их зөв шийдэл гэж боддог юмаа. Нэг нь усанд орж байхад нэгнийх нь шээс хүрээд байвал яах болж байна. Одоо гэтэл монголд байгаа шинэ орон сууцнууд 2 жорлонтой байдаг болсон байна лээ /3-хан өрөө байранд хоёрын хоёр 00 ямар хэрэг байнаа, тэрний оронд 00 ванны өрөөгөө л тусад нь хийчих хэрэгтэй шд/ ямар ч хэрэггүй шал үрэлгэн зан гэж боддог юм.
Жишээ болгоод нэг ердийн япон орон сууцны план зураг оруулчихлаа.
83.33 м2 байрны зохион байгуулалт |
Монголд баригдаж байгаа байрнуудын нэг, 3 өрөө 83м2. |
11 comments:
Энэ япон зурган дээр өрөөний хэмжээнүүд татамигаар тавигдсан байгаа болохоос м2 биш шүү. Хүмүүс 6-хан м2 юмуу гээд байдаг юм. 6 татами хэмжээтэй гэсэн үг. 1 татами ойролцоогоор 2м2 байдаг. Тэгэхээр зочны өрөө 13х2м2=26м2 гэсэн үг.1-р өрөө гэхэд 5 татами буюу 10м2 өрөө байнаа гэсэн үг.
Solongos apartnuud bas iimerhuu zohion bguulalttai. Er n Ene Japan, SOlongos ulamjlalt huuchin baishunguudaasaa ih sanaa awdag ym shig bna lee, Ulamjlalt baishinguut n hoorondoo guideg haalgaar tusgaarlagdaad hed heden uruu bolchdog, niiluuleed neg tom uruu ch bolchino. Hanandaa dandaa nuuts shuugeenuudtei, hun harahad tseverhen zaitai, olon nowsh arzaihgui ih zugeer. Manai oron suutsnuud denduu jijghen zohion bguulalt muutai ym bna lee. Sul zaitai, ashigtai talbai n baga sanagdsan. bi ch gazar olj awaad huurhun jijighen tohilog baishin bariad orno doo l gej bodoj bgaa :) muruudul biyelnee
Yaanaa tusuliin tailan bichij bgaam shdee ug hehe, bagshiin nudiig hariulj bichih gej ballaj bnaa hehe.
Эндхийн стандарт бас заримдаа хэцүү. Байрны гэрээ хийх гээд таалагдсан байрандаа орох гэхээр 1 хүүхэдтэй, ам бүл 3 бол танай сонгосон энэ байр багадна гээд л. Уг нь эрүүл ахуй, тав тух юм юмаа бодолцоод яалт ч үгүй тэдний зөв л дөө тээ хэхэ. Манайх шинэ байранд ороод өөрсдөө мэдэлгүй доод айл руугаа ус алдаад, тэгсэн ханын цаана явж байгаа хоолойноос ус алдаад тэр нь манай харалдаа байсан гээд манайх өрөнд орж байж билээ. Дээрээс нь цэвэрхэн ханаа нураалгаж цоорхойг бөглүүлээд ханаа дахин засварлуулаад өөрсдийн буруу биш байхад шатаж өгсөн шд. Бас нэг өрөө нь өвөлдөө мөс, орохын аргагүй. Гэх мэт үнэ ихтэй мөртлөө чанар гэж авах юмгүй. 2002 оны байр ийм байсан, одоо хир байгаа бол.
tolgoi uvtgusun asuudal shuu, yadaj hanandaa shkaftai bh ih zugeer bgaan, nemj neeh undur uneer bolson boloogu shkaf avku te.
Надаа энэ шинэ байрнуудын зохион байгуулалт ерөөсөө таалагддаггүйн. Манай хөдөө гэр угсармал 5н давхар байрны 3н өрөө. м2 нь хуучнаар бол 40м2 одоо яг жинхэнээр нь хэмжвэл 70м2 хавьцаа гэж бодож байна. Тэхэд манайх чинь гал тогоо тусдаа, 1 том өрөө, 1 том жижиг өрөө, 1 жижиг өрөө, жорлон банн тусдаа, харанхуй өрөөтэй, үүдний хэсэг нь овоо зайтай. Тэгсэн энэ шинэ барилгуудын том 2 өрөө нь 70м2 байгаан тэгсэн тэр нь оронгуут ямар ч үүдний хэсэг нтр байхгүй шууд том өрөө тэр нь яджийхад гар тогоотойгоо цуг тэгснээ жорлон банн нь цугтаа тэгээд нэг бас том өрөө иймэрхүү л зохион байгуулалттай байхийн. Тэгээд 3н өрөө байрнууд нь дандаа 90м2-с дээшээ бас л дандаа том том өрөөнүүд гэхдээ нэг л зохион байгуулалт муутай үүдний хэсэг байхгүй шууд өрөө нь байна, жорлон банн нь гал тогооныхоо хажууд зарим нь бүр том өрөөндөө байхийн тэгээд тэр гал тогоо том өрөө нийлсэн өрөө бол дамжин өнгөрөх өрөө юмуу хаашааийн би бол энэ барилгын компаниуд зүгээр л хуучны угсармал 9н юмуу 5н давхар байртай яг адилхан зохион байгуулалттай байр барьчихаасай л гэж боддийшд. Энэ японых шиг олон ханын шүүгээтэй бол сайхан л мю манайх ч харанхуй өрөөгөө л хувцасны өрөө болгочихсон шд нэг дор бүх юмаа хураадаг болохоор новшоо ухахад жоохон хэцүү байдийн. Би бүр үүдний өрөөнийхөө таазандаа хэдэн шүүгээ хийлгэе уул нь санал гаргасан боловч дэмжигдээгүй кк тийм дээр шүүгээ хийчүүл жинхэнэ улирлынхаа өмсөхгүй хувцаснуудаа хийгээд байвал амар санагдаад
Ерөнхийдөө бол санал нийлнээ. Тэгээд энэ шинэ байрны зураг энэ тэрийг харахаар тэнд амьдрах айлууд нь ерөөсөө илүү дутуу новш энэ тэр байхгүй, яг л ЗБ-д байгаа юм шиг амьдрах юм шиг байгаа юм. Гэтэл айлд зөндөө их новш байдаг ш дээ
Аан тийм. Дээрх монгол байрыг 100 гаран саяар би авч байгаа юм биш шүү. Надад тийм их мөнгө байхгүй ээ ккк. Зүгээр жишээ авч ярьсан юмаа.
Barilga barih ezed 1m.kv burees ih ashig unagah l setgeleer oron suutsiig barij baigaa ternees hunii tav tuhiig bodson hereglegchiin erh ashig gedgiig 0 tuvshind bodoltsson baigaa. Olonh humuus nerelheed duugui baidag bolhoos suuliin uyiin shine bairnuud santehnik, zohion baiguulalt, barilgiin hana, shal, tsonhnii chanar geed har myangan defekttei baidag yum bilee. Uuniig l niiteeree changa yarij Shudraga orsoldoonii agentlag biluu tend n sain meduulj nariin heregjideg juram standartuud garguulah yostoi baih.
ёстой бодууштай бичлэг байна шүү. боддог мөртлөө ерөөсөө ярилцдаггүй сэдэв байна
Бүх л хүний ярьмаар байдаг сэдэв байна даа.
Та ёстой зөв сэдвээр бичжээ. Шинэ гэлтгүй ер нь манай монголд байдаг орон сууцнууд бүгдээрээ ашиглалт муутай талбай ихтэй, нэг л их том том коридор, өрөөнүүд. Оросуудын санаа юм шиг байгаан, Москвад байсан байр яг манай УБтай адилхан зохион байгуулалттай байсан. Харин одоо тэр MCS-н Яармагт байгаа Viva City арай дөнгүүр, барууны загвараар барьсан болохоор талбай ашиглалт сайтай. Тиймэрхүү байрнууд баримаар байгаа юм.
Post a Comment