Saturday, July 6, 2013

Би ч бас гаргамаар л байна шдээ

Энэ засгийн газар чинь бас юу гэнэ вэ? Хүүхэд гаргасан ээжүүдэд 2 жил мөнгө өгдөг болох гэж байгаа гэнэ үү? Сар бүр 80,000 төгрөг өгнө, бүр 3 дахь хүүхэд нь бол 120,000 өгнө гэж байх шив. Яг батлагдсан хууль ч биш л дээ. Эх сурвалж.


Би уг нь өөрөө эмэгтэй хүн, эх хүн. Гэхдээ би лав бэлэн халамжийн мөнгө зүгээр өгөх энэ хуулийн эсрэг саналтай байна. Манай улсын хувьд хүн амаа өсгөх нь хэрэгтэй юу, хэрэгтэй асар их хэрэгтэй. Гэхдээ хүн амын аль хэсгийг өсгөх вэ гэдэг нь бүр түүнээсээ ч илүү чухал асуудал юм байгаан. Ийм бэлэн зүгээр л хүүхэд гаргавал мөнгө өгнө гэдэг хууль гарвал нийгмийн аль хэсэг нь үржээд эхлэх вэ. Харин үүний оронд ажил хийдэг буюу нийгмийн дундаж давхаргынхныг хүүхэд гаргахыг нь дэмжих хэрэгтэй байгаа юм. Ядаж л тэд чинь гаргасан хүүхдийнхээ боловсрол амьдрах орчинд нь анхаарах ухамсрын түвшинтэй хүмүүс шүү дээ. Тэгэхгүй бол олдсон зоргоор нь жил дараалуулаад цувуулчихсан гэрийн хаяагаар дүүрэн нусаа гоожуулсан ноорхой хувцастай өрөвдмөөр хэдэн хүүхдүүдийн ингэлээ тэглээ гэсэн эмгэнэлт түүх сонсмооргүй байна шдээ.
Уг нь ажил хийхдээ нийгмийн даатгал төлөөд явахад тэрэнд чинь хангалттай л халамж ордог юм шиг байна доорхи жишээнээс харахад. Хэрвээ одооны засгийн газар тэгэж их эхчүүд эмэгтэйчүүдийг хүүхэд гаргахыг нь дэмжмээр байгаа юм бол нийгмийн даатгалын хуулийнхаа энэ жирэмсний амаржсны хүүхэд асарсны тэтгэмжийн хэсгээ л сайжруулчих хэрэгтэй шдээ. Жишээ нь тэр 45 хоногоор боддогийг нь арай ахиухан болгоод сар бүрээр өгдөг болгодог ч юмуу. Эсвэл цалингийн тэдэн хувьтай нь тэнцэх тэтгэмжийг хүүхдээ харах 2 жилийн хугацаанд сар бүр өгдөг ч юмуу. Тэгвэл ажил хийдэг нийгмийн даатгал төлдөг дундаж давхаргынхны хувьд хүүхэдтэй болох сайхан боломж нээж өгч байгаа юм.



 Эх сурвалж

Зүгээр мөнгө өгдөг халамжийг хавтгайруулахаар нийгмийн аль хэсэгт яаж нөлөөлж байгааг гэр хорооллын дунд байх банкны салбар дээр халамж тараах үед очоод харахад андашгүй л дээ. Надад хамгийн ойр байгаа жишээнээс авъя л даа. Манай ээжийн ээж /нагац эмээ/-ийн дүү гээд нэг эмээ байсан юм. Түүний охин нь гэдэг чинь манай ээжийн үеэл авгай байхгүй юу. Тэр авгайн нэг охин нь надтай чацуу юм. Уг нь батлан хамгаалахын сургуулийн ня-богийн анги төгссөн дээд боловсролтой юм. Гэсэн ч одоо 4 хүүхэд гаргаад гэртээ ажилгүй сууж байх юм, гэр хороололд ээжийнхээ хашаанд. Нөхөр нь нэг алдаг оног ажил олдвол хийчихээд л байж байдаг сурагтай. Тэгээд тэр айл яаж болгоод байдаг юм бол гэхээр халамжийн мөнгөөр л амьдардаг гэж байна шүү. Тэгсэн мөртлөө ажил хийдэггүй, бараг жил дараалаад бөөн хүүхэд цувуулчихсан. Бас болоогүй ээ сүүлийн үед архи дарс уудаг болсон л гэнэ. Сургийг нь сонсохнээ өнөө хүүхдүүд нь цэцэрлэг сургуульд ч явдаггүй өдөржин хашаан дотуур шороо малтаад л явж байдаг гэнэ. Ээж нагац эгчтэйгээ уулзах гэж хааяа очихоороо манай хоёрын багадсан барьсан хувцас хуучин тоглоомоос аваачиж өгдөг гэсэн. Ийм хүмүүс тэр дөрвийн дөрвөн хүүхдийг за сайн сайхан сургууль биш юмаа гэхэд улсын сургуульд нэг бүтэн ном дэвтэртэй оруулаад өдөр бүр хичээлийг нь хийлгээд байх дайны ухамсар байхгүй ээ. Одоо би бүр тэдний тухай сонсохоос ч халшраад ээжид хэлсэн. "Наад хэндээ жирэмслэлтээс хамгаалдаг арга зөндөө байдаг, ядаж өрхийн эмнэлгээсээ очиж асуугаад үнэгүй өгдөг юм гэсэн, аваад хэрэглэ. Дахиж л битгий хүүхэд гаргаарай. Хүүхэд гэдэг чинь тоглоом биш гэж намайг хэлүүлж байна гээрэй" л гэлээ. Тэднийх хэрвээ дээр хэлсэн хууль гарвал дахиад зөндөө зөндөө хүүхэд гаргана, би бүр яг мэдэж байна. Гэтэл би хоёрхон хүүхдийнхээ боловсролын зардлыг дийлэхгүй дахиад хүүхэд гаргах эсэхдээ эргэлзээд сууж байна. Одоо буцаж очингуутаа 2 хүүхдийн сургалтын төлбөр  /2 саяын төлбөртэй сургууль ч ховор болж/, тэгээд сургуулиас гадуур элдэв спорт урлагийн дугуйлан секцний төлбөр гээд бүр бодохоос ч айж байна шдээ. 
Иймэрхүү хүмүүсийг ажил хийлгэдэг, нийгмийн өмнө хариуцлагатай болгохын тулд хавтгайруулан бүгдэнд нь бэлэн мөнгө тараадаг халамжийг зогсоох хэрэгтэй, тэгээд нийгмийн даатгалын тогтолцоогоо илүү боловсронгуй шударга болгох хэрэгтэй гэж бодож байна.
Тэгээд эцсийн эцэст хамгийн чухал нь, хүмүүсийг хүүхэд гарга гэж уриалах нь яахав, хүүхэд аюулгүй эрүүл өсөж бойжих орчин нь алга байна шдээ. Бид гаргаж болж байна, тэгвэл хүүхдийн эмнэлэг хүрэлцээтэй байна уу, хүүхэд очоод тайван тоглочих цэцэрлэг саад байна уу, хүүхдээ санаа зоволгүй өгчихмөөр ойрхон цэцэрлэг байна уу, стандартын боловсрол олгочихоор ерөнхий боловсролын сургууль байна уу? Адгийн наад зах нь амьсгалах агаар нь хүртэл асуудалтай байхад чинь. Өвөл ханиад хүрдэггүй, хүрсэн ханиад нь хатгаа болдоггүй ядаж ганц хүүхэд өнөөдрийн Улаанбаатараас олоод ирээрэй, байхгүй л болов уу.
Би ч гэсэн дахиад хүүхэд гаргамаар л байна шдээ. Тэгэж байгаад гаргана даа, ямар ч хүчин зүйлээс үл хамааран.



15 comments:

Anonymous said...

хүн ам өсөх хэрэгтэй, чи их харгис хүүхэн байна шүү

miracle said...

Харин энэ ЗГ их сонин байгааз. Төрөх эмнэлэг шинээр нэмээд барьж чадахгүй, одоо байгаа хүүхдүүдээ 100 биш юмаа гэхэд ядаж 90%-г нь цэцэрлэг сургуулиар хангачихаж чадахгүй нэг ёсондоо өөрсдөө ямар ч бэлтгэлгүй байж хүүхэд төрүүлэхийг дэмжих нь хэр явцтай юм бол доо. Ихэнх 5 хүртэл насны хүүхэдтэй эцэг эхчүүд эхний хүүхдийнхээ цэцэрлэгийн асуудалд санаа зовоод дараагийн хүүхдээ гаргах хүсэлгүй байна шд. Ажилаа хийж байгаад төрөөд эхний 2 жилдээ яахав хүүхдээ хараад ээж нь гэртээ байлаа тэгээд л цэцэрлэгийн асуудал эхэлж байна шд. Цэцэрлэг олдохгүй бүр харъяаллаараа байсан ч гсн шүү. Тэгээд 9н сард хүүхэд нь 2 нас хүрээгүй бол тэгээд өнгөрөө. Хувийн цэцэрлэгт өглөө гэхэд 1нийх нь цалингийн тал нь цэцэрлэгийн төлбөртөө явчихна. За тэгээд сургууль гээд эхэлнэ одоо улсын ихэнх сургуулиуд 3н ээлжээр нэг ангидаа 50н хүүхэдтэй хичээллэж байна шд. Манай ар талын 3-р сургууль лав мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй гэж дүгнэлт гараад хүүхдүүд нь өөр сургуульд хуваагдаж байгаа гэж байсан. Уул нь нураагаад шинийг барина гсн одоо болтол лав нурааж эхлээгүй байна. Одоо нураагаагүй байгаа сургууль намар ашиглалтанд орно гэж байхгүй тэхээр дараа жилээс л баригдаж эхлэх бололтой. Тэгээд багш нарынх нь чанар муудчихсан ихэнх сайн багш нар нь их дээд сургуулийн багшаар эсвэл хувийн сургуулиуд руу явчихсан. Эдгээр асуудлуудаа эхлээд шийдээд өгвөл хүн ам өсөөд л эхлэх байх.

Anonymous said...

saalia beldeheer savaa beldee gej..shineer buun buunuuruu turuud hureed ireh "humuusee" haana eh barij avch, haanaa surgan humuujuulj, uvchin zovlon bolvol haana heneer emchluuleh hej ch bgaan..3han nastai huuhdiig 13 udaa hagalj bgaa emneleg emch nartai...zam garad yavj bgaa huuhdiig zuger l dairaad haychdag humuustei, huuhed hun bish niigemd olon huuhed turuuleh ch nugel ch yum shigee..

Anonymous said...

Heregtseegui archaagui buteemjgui 10 say huntei baisnaas archaatai buteemjtei 2-3 say hun baisan n hamaagui deeree.

Enetheg vietnam solongos hyatad geed olon say iluudel huntei ulsuudiin nuugdmal asar tom zovlonguud baidagiig bid ogt tosoolohgui oilgohgui yavj baina.

Solongosuud Amerikt irchiheed butsaj Solongos yavahuu geheer tegj hun n bagtaltsahgui bagshirsan gazar yavsnaas Amerikt yasaa tavih n saihan gej yaridag.

Niigemd yum buteeh chadvartai har tsagaan ajil bugdiig n hiideg dundaj davhragiin huuhdiin bodlogiig demjih sanaa n yah arggui devshiltet sanaa baina Bravo Naraa!!

Onoogiin uyed ajilsag buteemjtei dundaj davhrag n niit hun amiin 80-90% hursen ba niit 5-6 say ch yumuu huntei bolvol delhiin orsoldoond bid ajirahgui.

Odoogiin oligarhuud ba hedhen MAN-ii udirdlaguud ba busad uls turchid mongoo bagtaaj yadaad 2 dahi ehneruud avaad yavj baigaa haranhui elitiin baidal n 1910 onii feodalismdee asar hurdtai unaj baigaa l uzegdel. Bas zeregtseed hamgiin ajilgui bolomjgui hesguud n huuhduud tsuvuulna gedeg bol Enetheg Bangladeshiin emgenelt iluudel hunii tamiin niigemd l dohson uzegdel.

Barimalch

Anonymous said...

Russian Cross geed orsiin hunii horogdliin emgenelt uzegdliig hedhen jiliin omno orsiin sotsiologich todorhoilson ooroor helbel orost hedii mongotoi ch niigemiin baidal n zaluu hosuudiig huuhedtei bolgohiin esreg baigaa bodit baidal baina. Yopond ch gesen medeenees harhad odoogiin ihenh yopon zaluu ger buluud huuhedtei boloh ediin zasgiin bolomj 0%-d duhuj baina gej bugd medegdej baina. Bid busdiin haranhui zam ruu haranhui tsul hiitel orj bolohgui ee!

Barimalch

Gavaa Lkhava said...

Yaag unen, ter ih munguuruu yadaj neg ayataihan huuhdiin emneleg, huudhiin mergeshsen emch beldeesei dee, yadaj l togloomiin talbai tsetserleg gd asuudal zunduu shuu. Mongol yawna gehees suuliin ued halshiraad bh ymaa.

Piglet said...

Манай засгийн газар гаргасан шийдвэрээ хир зэрэг хурдан хэрэгжүүлж эхлэх нь бас их нөлөөлнө л дөө. Бусад улс орнууд иймэрхүү нийгмийн халамжийн талаар шийдвэр гаргахдаа 3 жилийн дараагаас эхэлж хэрэгжинэ, тэр болтол энэхүү шийдвэрээ хэрэгжүүлэх суурийг тавьж өгдөг. Хэрвээ 3 жилийн дараанаас хэрэгжүүлж эхлэнэ гэвэл цэцэрлэг сургуулийн асуудлыг бас ч гэж шийдэж болох байх, харин шууд хэрэгжүүлнэ гэвэл ёстой л аль хэсэг нь хэдэн хүүхэдтэй болох нь ойлгомжтой асуудал болно.

mycolorfulworld said...

Уул нь анх энэ талаар санаачилж байхдаа орлогын хэмжээнээс нь хамааруулж тэтгэмж олгоно гэж ярьж байсан санагдахын, больцийм байх даа? Угаасаа дэлхийн бусад орнууд ч гэсэн орлогын хэмжээнээс нь хамааруулж тэтгэмж олгодог гэж дуулж байсан санагдана. Тэгэхгүй бол хаа газрын орлого, чадвар муутай хүмүүс адилхан л байлгүй дээ, хэн ч гэсэн хүүхэд цувуулаад мөнгө аваад байхыг бодох л байлгүй. Яг энэ сэдвээр Idiocracy гээд кино ч байдаг санагдана.

Номинговь said...

Би ч гэсэн гаргамаар л байна.. за хуримаа хийж байгаад л гаргаж өгье

Dosu said...

Neeree l yadaj gants ayataihan tonog tuhuurumjtei emleg batiad uguul ter ni deer shde

ZAYA said...

Дэмжсэн, дэмжээгүй, төрөх бол төрж болно. Харин яаж хүүхдээ сургууль цэцэрлэгт явуулах вэ? Нэг ангид 50-60 хүүхэд явж байхад... Ганц сургууль биш хүүхэд чөлөөт цагаараа очих дугуйлан, клуб бас хангалтгүй байдаг шүү дээ.

ZAYA said...

Орлогоор нь өгвөл гэж зарим нь ярьж байх шиг байна. Дээр үед анх бага орлоготой айлын хүүхдэд 3000 төг өгч эхэлсэн чинь, надтай хамт ажиллаж байсан ах ажлын хажуугаар алга болоод... Хороо орж орлогогүй гэсэн бичиг авах гэж явсан байгаа юм. Та яагаад тэгж байгаа юм бэ? гэсэн чинь "чи ч гэсэн аваач" гэдэг юмдаа.Яаж ч тайлбарлаад тэр ах минь ойлгоогүй, хорооноос тэр бичгээ авах гэж хороонд бас яаж яаж ярьсан ч гэлээ дээ...Миний бодлоор уг нь орлогыг нь тогтоож байгаад өгөх нь зөв. Гэхдээ хяналтаа сайн хийх хэрэгтэй. Одоо хяная гэвэл цахимжаад болох л ёстой. Гэхдээ ихийг өгөх хэрэггүй. Залхуу хүнийг дэмжээд л... Тийм мөнгө авч байгаа хүнийг өөрөөсөө ичдэг болгож, ухамсарт нь нөлөөлөөсэй.

Uuganaa said...
This comment has been removed by the author.
Uuganaa said...

Мөнгө хүүлэгч нарыг дэмжсэн бодлого гэж би лав харж байна.Энэ мөнгийг өгснөөр ихэнх баачкаанууд нь Мөнгө хүүлэгч нарт дэвтрээ 2 жилээр нь барьцаалж тултал зээл аваад хэд хоног идэж уугаад дуусгана ойлгомжтой.Үлдсэн хэсэг нь мэдээж хүүхдийн төлөө зөв зүйлд зарцуулах байх. Төр Бизнес эрхэлч, жирийн албан хаагч нарыг дэмжихгүй мөртлөө бараг зүгээр сууж байгаад мөнгө олдог мөнгө хүүлэгч нарыг халамж нэрээр давхар дэмжээд байгаамдаа хэхэ.

zz said...

Unen shu. Tgd baahn xuuxed gargj mongo avchaad xuuxedde zartsuulahgui oorsdoo uugaad bh hunuus duuren bn fa