Tuesday, November 12, 2013

Нохой авдаг юм билүү

Та нар юу гэж бодож байна. Манай хоёр нохой нэхээд суулгадаггүй ээ. Санаж байвал би чинь одоо монголд ирээд ямар ямар амьтан авч өгөх өрөнд орсон тухайгаа бичиж байсан даа. Арай л аалз авч өг гээгүй байгаа даа. Манай хоёр амьтанд жигтэйхэн хайртай ямар ч хамаагүй амьтан тэжээх бүр туйлын хүсэлтэй.
Тэгээд одоо ингээд яг амьтан авах дээрээ тулсан чинь бид 4 дөрвүүлээ өглөө гараад орой орж ирнэ, өдөржин өнөө амьд амьтан чинь хоол ундгүй байж чаддаг л байгаа даа. Амьд амьтныг өлсөж цангаагаад зовоочих болов уу гэж санаа зовоод байна л даа. Манай хоёр гудамжнаас гөлөг авч тэжээе гээд байгаа юм. Би лав татгалзах юм алга л даа. Үнэтэй цайтай үүлдрийн нохой ч байна уу хөөрхөн эрлийз гөлөг ч байна уу хамаа алга, нохой гэдэг чинь эзэндээ хайртай үнэнч л амьтан юм чинь. Амьтны эмнэлэгт аваачаад туулга вакцинд нь хамруулчихвал тэгээд л болоо биз дээ. Усан гахай ч бас хөөрхөн шүү. Тоть хөөрхөн ч амархан үхчихдэг гээд байх юм. Муурын зулзага ч хөөрхөн харагдаад байгаа юм. За байз ямар амьтан авах вэ. Та нар дотор амьтан тэжээж байсан эсвэл байгаа хүмүүс зөвлөгөө өгөөч. Манай хоёр хүүхэд ямар ч амьтанд хайртай. Хулгана ч байсан яахав.

9 comments:

gigi said...

bairand tejeehed muur l tseverhen zugeer baidag gesen. gehdoo mongolchuud chin muurand joohon durgui baidagdaa nohoi bol huurhunshdee tegeed shees baas geed deerees ni udurjin gantsaar gert baival bur hetsuu shu. zagas harin ih amar baihshuu

Barimalch said...

Gadaa humuus mash ih nus tseree haydag boltson eldev uvchin bohiroor damjih zam ers nemegdsen baina. Iim uyed ger ruugee iluu bohir damjih uudiig neeh demii baih. 2sh zuulun togloomon nohoi avch uguud argaldag yumuu. Akvaruimiin zagas esvel yast emlhii geriin toti geed orluulaltuud bas baina arai tsever.

Anonymous said...

Zagas exnii eeljind zugeer bdgiim daa, xooloj ene ter bolood xuurxun xariutslagatai

miracle said...

Нохой тэжээх ажил ихтэй дээ. Салхилуулна, бие засуулна гээд нилээн их цаг зав шаардана. Тэрний оронд муур арай амар байхаа. Салхилуулна гэж хэдэн цаг гадуур гарахгүй, элс нтр-ийг нь тогтмол солиод байвал баас шээсний үнэр гэхгүй тэгээд бас хөөрхөн шд. Загас нтр ч арай сонирхолгүй санагдаад байдиймаа надаа лав

svnder said...

Goy goy ongotei zagas bdag bolson bna lee. Ehnii eeljind zagas zugeer yum boluu

Beautiful Mind said...

Нохой яг хүн шиг баярлаж гунихаа илэрхийлээд л их хөөрхөн шдээ. гэхдээ том нохой хэрэггүй. жижигхэн пудел зүгээр. эхнээс нь сайн хүмүүжүүлээд тодорхой хугацаанд хооллож бие засуулдаг болгочих хэрэгтэй. яст мэлхий мэт амьтан арчлахад амарч эмоци нь мэдэгдэхгүй байх даа

ZAYA said...

zagas zugeer baidag yuma.
Bi neg heseg zagaschin bolson, huuhed bolohoor avii gechiheed ternii daraagiinh ny archilgaag tom hun hiih boldog. Biye-n amraa bodbol zagas zugeer...

nmn said...

Nohoi yostoi demii. Hoorhon ch gsn aimr ih archilgaatai. Odorjin hayj yavbal ih gomddog yum. Tegeed bainga erhluulj bhgui bol bas hetsuu bgaa ni anzaaragddag. Tegeed l sheej baahaas ehleed. Muur harin yostoi amar shuu. Deereees ni zulzaga avbal bur egduutei. Archilgaa geed suid bolohgui. Oooroo ooriigoo ihenhidee argalchihna. Elsiig ni l togtmol soliod bhad asuudalgui.

Anonymous said...

Муур тэжээдэг дээ хэхэ. Нохойг бодвол арчилгаа багатай ч амьтан л болсон хойно гомдоно уурлана, ороо орж охин нэхэж орилно гээд асуудал байдаг л юм. Манай муур энэ https://www.facebook.com/pages/Around-Tsagaanaa/120238151502169?ref=hl тэжээхээр болвол асуух юмаа амыг маань ухаад сайн асууж байгаарай :)