Friday, November 15, 2013

Хөгжилтэй

Гэртээ байгаа биш би нээрээ бэйкэри ажиллуулах шахтлаа торт морт хийгээд, шинэ шинэ хоолны жор туршаад гэрийнхнээ таргалуулсан хэрэгт ороод, одоо амьтан тэжээмээр санагдаад. Тэгээд манай нөхөр бид 2-ын хоорондох яриа нэг иймэрхүү.
Би:
-Нохой авъя л даа. Хөөрхөн шдээ тэр нүд мүд нь.
Манай хүн:
-Яах гээд байгаан бээ бөөн ажил, бас заваан. Энэ тэрүүгээр гүйгээд хамаг юм мэрээд хаячихна.
-Тэгвэл муур авъя. Ажил багатай, юм мэрэхгүй.
-Өө мууранд ёстой дургүй, муур муухай.
-Тэгвэл усан гахай авъя хөөрхөн шд. Ядаж торон дотроо л байна.
-Муухай үнэртэй. Гэрээс аймаар муухай үнэр үнэртдэг болно.
-Тэгвэл тоть авъя. Хөөрхөн шдээ.
-Орилоод салдаггүй юм байна лээ.
-Тэгвэл хулгана авъя хөөрхөн шд.
-Хөөе чи ер нь ажилд хурдан ороо. Гэрт суугаад байвал галзуураад юу ч хийж мэдэх нөхөр байна. Чамд ер нь гэрт суух зохихгүй байна.
Нэг иймэрхүү яриа боллоо.
Бас би гэрийнхээ хамаг цэцгийг навч нь хэт сунаж ургаад байхаар нь шинэ саглагар навч ургуулах гээд жаахан тайралт таналт хийчихсэн юм. Тэгсэн чинь манай хүн орой ажлаасаа орж ирснээ харчихаад,
-Пөөх энэ цэцэгнүүдийг бүр юу ч гүй тайраад хаячихжээ ээж чинь. гэсэн чинь манай хүү нөгөө өрөөнөөс орилж байна.
-Цэцэгний алуурчин.
Манай 2 чинь аавыгаа Тоторо гэдэг байхгүй юу. Тоторо чинь ойн савдаг гэдэг шдээ. Нэг орой аав нь хүүгээ загнасан юм. Дараа нь бид хэд хоолоо идээд бүгд дув дуугүй ширээ тойроод сууцгааж байсан чинь манай хүү гэнэт,
-Муу савдаг гээд орилдог юм. Аав нь,
-Хэн гэсэн чинь
-Та" гэнээ ккк. Загнуулсан уураа илэрхийлж байгаа юм байхаа. Бид нирхийтэл хөхрөлдөөд.
Охин чихмэл тоглоомуудаар их тоглодог юм. Тэгсэн нэг өдөр зулзагаа тэвэрсэн коала баавгайныхаа зулзагыг нь суга татаж аваад,
-Алив хүүхдээ сургуульд явуул, юу гээд л байнга тэврээд суугаад байдаг юм" гээд нөгөө өрөө рүү аваад яваад өгсөн.

6 comments:

miracle said...

Кк тэр муу Коалаг ёстой нэг том хүн шиг загнажээ ккк. Одоохондоо та гэртээ байгаа болохоор ч амьтан тэжээхэд асуудалгүй л дээ. Харин ч ханьтай. Ажилтай болчихоор л хэцүү болох байх нохой лав авбал. Муур бол дажгүй өдөржингөө ганцаараа байхаараа харин сайхан нам унтаж авдийм шиг байгаан ккк

zz said...

Hehe xogjiltei yumaa

Anonymous said...

Hehe yostoi huurhun umaa.Tanai ger buld az jargal husiye.

Anonymous said...

Hehe yostoi huurhun umaa.Tanai ger buld az jargal husiye.

Unknown said...

миний нэг дутагдал бол амьтанд дургүй. өөрийгөө муулахдаа энийг бичихээ таг мартсан байна шд. Яагаад гэдэг шалтгаан ч тайлбарлахад хэцүү, яагаад юм бүү мэд дургүй л байдгийн.
За тэгээд хурдан санаандаа таарсан ажилд орох болтугай.

Anonymous said...

Гоё хөгжилтэй айл шүү :)