Метроны цонхоор харагдаж байна. Дөхөж л байна даа. Яг Skytree гэдэг буудал дээр бууна. Доороо метроны буудалтай учраас. |
Ойртоод ирлээ |
Яг доороос нь харахад |
Энэ цэнхэр хаалтыг дагаж оочерлоод цагийн хуваариа авч байлаа. Өдөр 2 цагт ирэхэд аль хэдийн бүүр оройны 18:00 - 18:30 хуваарь тарааж байна. |
Энэ цагтаа ирээд орно гэсэн үг. Тэр болтол бүтэн 4 цаг гадуур тэнэж болохоор боллоо. |
Энэ гудамж талаасаа ингэж ордог. Бид хэд ирэхдээ доор метроны буудлаас дээшээ гараад ирсэн. |
Маш энгийн ойлгомжтой мөрлөө гоёмсог тайлбар. |
За дотор нь байдаг компаниудын танилцуулгын хэсгүүд. |
Энэ нэг архины компани байх шиг байна. |
Доошоо буугаад хүнсний дэлгүүр. Бүх юм нь Skytree хэлбэртэй. |
2 давхарт сувенирны дэлгүүр нь байна лээ. |
Бүр жижигхэн тоглоомын газар байна. |
Худалдагч нь бараагаа рекламдан орилж байна. Хоолойныхоо угаар орилно шүү дээ. |
Макароноор Skytree хийчихсэн байгаа биз дээ. |
Түрүүчийн архины дэлгүүр дотроо. Нууцаар зураг авах гэж бөөн юм болноо. |
Гадаа буцаж гараад гудамжийг ажиглаж суух зуур. |
Ийм хүн тэрэгчид явдаг юм билээ. Суухад хэд гэлээ аймаар үнэтэй л юм хэлсэн. |
Нөгөө хиймэл гол дээр чинь бас оргилуур оргилдог юм байна лээ. |
Цаг болсон тул ирж 18 цагийн хүмүүстэйгээ оочерлоод дотогш оров. |
Билетээ авахаар оочерлож байна. |
2 янзын өндөр дээр гарч болно. Бид 350 м-ын өндөр дээр нь гарсан. Дахиад дээшээ нь гарах бол нэмж мөнгө төлөх юм билээ. Тухайн үедээ за яршиг гэж бодсон гарчихдаг л байж дээ нэг очсон дээрээ. |
Билетний тек. Нийт 9 теллер үйлчилж байна. |
За билетээ авчихлаа. |
Цаашаа ортол цахилгаан шатны наана ингээд билет шалгагч хэсэг нь байв. |
Билетээ уншууллаа. |
Ингээд лифт рүүгээ явцгаалаа. Явуут дундаа дарсан болохоор муу гарчихаж. |
Лифтэн дотор |
Аймаар хурдан явж байгаа болохоор яг онгоцоор хөөрч байгаа юм шиг чих өвдөөд. Минутанд 600 метрийн хурдтай дээшээ гарч байна. 36км/цаг гэсэн үг. |
4 comments:
za
өндөр дээрээс зах нь үл харагдах их далайг харахаар би Монгол хүн, би эх газрын хүн гэх бардам сэтгэл төрдөг юм билээ дээ. ккк
Tokyod ochood uzvel zohih 10 gol yums uuriin chine sanlaar yu ve chadval helne uu. Ooroo mundag zavgui baisniig oilgoson teheer uzej chadsan ba chadaagui niileed 10 zuilsee oruulna uu. 1-t Sky Tree gej oilgov.
би харин хүлээхээсээ залхуураад гараагүй дэлгүүр хоршоогоор нь хэсээд өдөр дуусцан. токио таувер дээр гарсан юм чинь тэрнээс өндр болохоос адилхан биз гэж бодоод кк
Post a Comment