Би ер нь элдэв сүнс хий үзэгдэлд итгэдэггүй, заавал шинжлэх ухаанч талаас нь боддог их реалист хүн л дээ. Гэхдээ бас миний мэддэггүй юм хүний амьдралд тохиолддог л юм байна. Намайг монголд очоод толгой эргэчихэж гэж битгий бодоорой. Зүгээр тохиолдсон явдлаа л бичиж байна шүү.
Манай ээжийнх шинэ байранд орсон юмаа. Бид хэдийг Японоос ирэхээс өмнөхөн ороод засвараа дуусгаагүй байж л дээ. Тэгээд холын хамаатныхаа охины нөхөр гээд хөдөөний залууг засварын ажилдаа хөлсөөр туслуулж байсан юм байна л даа. Удалгүй бид хэд ч ирж, ээжийн засвар ч дуусчээ. Бид хэд баяр хөөртэй нь аргагүй ээжийн шинэ байранд нь очиж үзээд л, тэгээд бараг 7 хоног бүр би хүүхдүүдтэйгээ ээжийнд очдог болов оо. Одоо ч тийм.
Саяхан нэг өдөр ээжийнд очсон чинь ээж тэгэж байнаа.
-Миний охин битгий элдэв юм бодож айгаарай. Одоо зүв зүгээр болчихсон гэлээ.
-Яасан юу болоов гэсэн чинь ингэж ярьлаа.
Хамгийн анх бид нар ээжийнд ирсэн өдөр манай хоёр хүүхэд зүв зүгээр тоглоод гүйлдэж байснаа гэнэтхэн охин маань манай охин дүүд "Ажаа, энэ өрөөний үүдээр өнгөрөхөөс айгаад байна. Хоёулаа цуг 00 явъя" гээд манай дүүг дагуулаад балконтой жижиг өрөөний үүдээр их айж байж өнгөрөөд байсан гэнэ. Яагаад айгаад байгаан юунаас айгаад байгаан гэсэн чинь "Энэ өрөөний орон дээр нэг урт үстэй эмэгтэй хүн сууж байсан" гэсэн гэнээ. Тэгтэл бас манай хүү ээжид "Эмээ танай балкон дээр нэг хөгшин эрэгтэй хүн байна" гэсэн гэнэ. Эмээ нь гайхаад хаана байна гээд балкон дээр гарсан чинь хүү араас нь дагаж гарснаа "Өө алга болчиж" гэсэн гэнэ. Тэгснээ дараахан нь "Эмээ нөгөө хөгшин хүн тэр газар сууж байсан" гээд цонхоор яг балконы доошоо хоосон газар луу заагаад байсан гэнэ. Манай ээжийнх 2 давхарт л даа. Ээж "За битгий балайраад бай. Явж тогло" гээд тоогоогүй гэнэ. Гэхдээ манай 2 хүүхэд энэ бүгдийг тус тусдаа хэлсэн байгаа юм.
Тэгээд бид хэд ээжийнд хоол унд хийж идэж оройжин бужигнаж бужигнаж байгаад харьсан юм. Харин яг тэр шөнө ээжийн гэрт байсан хүмүүс болох манай ээж болохоор "Жигтэйхэн их бөөстөөд бүр аймаар бөөсөндөө бариулж байна" гэж хар дарж зүүдлээд цочиж сэрсэн гэнэ. Харин манай охин дүү болохоор "Эрэгтэй эмэгтэй 2 хүнд үхтлээ зодуулж байна, зугтаад ширээн доогуур орсон чинь хөлнөөс татаж гаргаж ирээд өшиглөөд зодоод байна" гэж хар дарж зүүдэлсэн гэнэ.
Маргааш нь ээж аймаар сэжиглээд энэ ер нь юу болоод байна, яагаад хүүхдүүд тийм сонин юм ярив, яагаад ийм муухай зүүд зүүдлэв гээд тэр балконтой өрөө рүүгээ ороод бүх юмаа ухаж нэгжиж гэнээ. Тэгээд бүр балкон дээрээ гараад хамаг новшоо ухаж цэвэрлэж л дээ. Балкон дээр нь засвараас нь илүү гарсан баахан барилгын материал байсан юм байна. Тэгтэл нэг мужааны багажтай жижигхэн модон хайрцаг дотроос нөгөө засварт нь тусалж байсан залуугийн ганц нэг цамц өмд хувцас, бас тэгээд нас барсан аав ээж хоёрынх нь хадганд боолттой зураг гараад ирсэн гэнээ. /Амьд ахуйд нь ээж нэг удаа уулзаж байсан юм билээ. Хоёр хөгшин хэдхэн жилийн өмнө ойр ойрхон бурхан болсон юм гэсэн./ Ээж бүр гайхаад энэ яахаараа энд байдаг байнаа гээд өнөө залуу руу шууд утасджээ. Тэгсэн чинь "уучлаарай эгчээ, би авгайтайгаа муудалцаад гэрээсээ хөөгдөөд тэгээд наад юмнуудаа түр ажлынхаа байран дээр аваачаад тавьчихсан байснаа мартчихаж" гэсэн гэнэ. Ээж талийгаачдынх нь зургийн өмнө зул асааж арц хүж тавиад бушуухан таньдаг ламаа авчирч ном зом уншуулаад өнөө зургуудийг нь арц хүжтэй юутай хүүтэй нь манай эрэгтэй дүүгээр өнөө залуу руу өгч явуулсан гэнэ.
Тэрнээс хойш манайхан ээжийнд зөндөө очсон, манай хүүхдүүд юу ч яриагүй ээж дүү 2 ч дахиж муухай зүүд зүүдлээгүй гэнээ. Энэ явдлаас бараг сар гарангийн дараа одоо л ээж надад хэлж байгаа нь энэ. Би гайхаад л өнгөрлөө. Ээжээс сонссон орой 2 хүүхдээсээ тус тусад нь яриан дундуураа санамсаргүй гэнэдүүлж байгаад эмээгийндээ анх очсон өдрөө танихгүй хүн харсан эсэхийг асуухад тийм харсан гэв. Танихгүй хүн байсан юмуу, яахаараа эмээгийнх нь гэрт танихгүй хүн орчихсон байдаг юм, чи тэгээд гайхаагүй юмуу, аав ээждээ хэлэхгүй яасан юм гэсэн чинь "Яг зүгээр хүн биш байсаан, их аймаар хүн байсан, дахиад харсан чинь алга болчихсон байсан, танд хэлэх гэсэн чинь та эмээтэй юм яриад завгүй байсан шд, тэгээд би ажаатай тоглоод мартчихаж" гэж байна. Японоос ирээд анх дөнгөж эмээгийндээ ирээд сэтгэл санаа нь хөөрцгөөгөөд худлаа яриад байгаан болов уу гэхэд хоёр хүүхэд хоёулаа яг тэр өдөр тийм юм ярина гэж баймааргүй л юм. Ийм нэг явдал болоод өнгөрлөө.
8 comments:
ямар аймар юм
би ч итгэдэггүй л байлаа. Маш олон хүн миний бүр ах дүү хамаатны хүмүүс хүртэл яг харсан гээд батлаад байхаар бас яг үгүйсгэж чадахгүй бараг итгэдэг болсон доо.
Оюутан байхад ч билүү дээ сүнсийг жигнэсэн гээд л байсан үнэн ч юм худал ч юм уу бүү мэд.
Ээж бол харин амьдрал үзсэн хашир хүний буурь заажээ.
Байдаг л юм байна лээ. Хараагүй ч мэдэрч байсан. Харвал ч балрах байхаа.
уншаад эхэлсэн чинь бие шууд арзайж бна. итгэх эсэхдээ биш ер нь бол байдаг бх, хүн яаж хүлээж авахаас болдог гэж боддог. би бол үгүйсгэдэггүй, тийм юм битгий таараасай гэж л боддийшт, аймаар юм иииииийййй
iiiiiiii nad shig aimhai hun shuud uhaan aldahiin bna, unshaal aijiishd
Yanziin yanziin yums tohioldoj bolnoo. Yur n olon yums baidag.
Huuhdiin helsen ugiig anzaaraad, yu bolj baigaag ergetsuuleed.. eej argagui mundag baina shuu. Mun iimerhuu yaria ortoi baihaa...
bi 3 sariin omno haraad shokond orson, manaihan bugd harsan,odoo l martaj bsan dahiad sanachihlaa
Post a Comment