- Энэ хогны уут гэж 3 тэрбум төгрөгөөр нэг том далбайсан уут хийж тарааж байхаар шууд л "Хогоо 2 ангилна, шатдаг ба дахин боловсруулах. За шатдаг хогонд ийм ийм юм орно, шатдаггүй дахин боловсруулах хогонд ийм ийм юм орноо" гээд л сайхан зар сурталчилгаа ухуулга сэнхрүүлгийн нэвтрүүлэг, тв мэдээ, сонин хэвлэл гээд хүнд хүрч болох бүх юмаар рекламдаад тайлбарлаад өгсөн бол өдийд бид нар хогоо ялгаж сураад түрүүчээсээ хэвшиж байхгүй юу. Тэр муу үнэгүй далбайсан уутанд хогоо хийж хаясан хаяагүй тэртэй тэргүй бид нар ямар нэгэн уутанд л хогоо хийж гаргаж хаядаг биз дээ.
- Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдлын нэгдсэн сан үүсгэмээр байх юм. Ядаж агаарын бохирдлын том том хянах самбарууд энд тэндгүй байрлуулдаг юмуу яадаг юм. Тэгээд тэрэн дээр нь тийм тийм үзүүлэлтүүд энэ цэг дээр ийм ийм байна гээд гарч байдаг. Хотын захиргааны харьяа ч юмуу нэг тийм онлайн нэгдсэн database-тэй, тэнд нь өдөр тутам орчны шинжилгээний мэдээ update болж байдаг, "За манай энэ хавийн хөрсөнд хартугалгын агууламж хэдий үед хэдий хэмжээтэй байж вэ, байна вэ" гээд харж болдог нэг тиймэрхүү мэдээллийн сан үүсгэмээр юм.
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг бүр хүнд ялаар шийтгэвэл зохино. Эсвэл одооноос нийгэм даяараа эрэгтэй хүүхэд эрчүүдийг хүмүүжүүлэх сургах боловсруулах том аян зохиодог ч юмуу. Иш энэ хэдэн эмэгтэйчүүд хартай сэтгэцийн өвчтэй нөхрийнхөө гарт алуулаад дууслаа. Түрүүчийн 21 настай эмэгтэй найз залуудаа 2 өдөр зодуулж нас барсан мэдээнд цочирдож дуусаагүй байтал дахиад бас нэг эмэгтэй 2 хүүхдийнхээ нүдэн дээр нөхөртөө 4 цаг зодуулж нас барсан аймшигтай мэдээ гараад эхэллээ. Урьд нь бас нэг эмэгтэй хартай нөхөртөө гудамжинд хутгалуулж нас барсан, нэг эмэгтэй хартай нөхрөөсөө сална гэсний төлөө өнөөх нь шүүхийн шйидвэр гүйцэтгэгчийн аминд хүрсэн. Гэх мэтээр илэрч олонд ил болж байгаа нь энэ. Гэтэл цаана нь хичнээн эмэгтэйчүүд хүүхдүүд ууртай нөхөр согтуу ааваас айж бэмбэгнэн салъяа салж чадахгүй бие сэтгэлийн зовлон эдэлж амьдарч байгаа юм бүү мэд. Иргэнээ боловсролтой болгоё, ялангуяа эрэгтэй хүүхдүүдийг сургуулиас гаргадагаа больё. Тэгээд бүх хүүхдийг хайрлаж хайранд умбуулж өсгөе. Хайрлуулж өссөн хүүхэд хүнийг хайрлаж сурдаг юм гэсэн.
- 10 жилийн сургуулийн сургалтын тогтолцоог бүрэн үндсээр өөрчилж, багш нарын цалинг нэмж, хүүхдүүдэд сайн суурь боловсрол эзэмшүүлье. Би урьд нь энд бичиж л байсан даа. Олон улсын боловсролын үнэлгээгээр манай улсын 10 жилийн сургуулиад F үнэлгээ авсан байнаа гэж. Яг тэр чинь дахиад л давтагдаж. Улсын хэмжээнд 320 сургуулийн 35,000 хүүхдээс ерөнхий эрдмийн шалгалт авсан чинь 50% нь F буюу муу гэсэн үнэлгээ авчээ. Энэ хүүхдүүд чинь манай улсын ирээдүй шдээ хө. Нийт масс нь ийм байхаар бид нар дэлхий сөнөнө гээд гүйлдээд байлгүй яах юм бэ. Тийм учраас суурь боловсролыг маш сайн сургадаг болгомоор байна.
- Бас нэг чухал юм бол. Гунан үхрийн эвэр тас хөлддөг ийм айхавтар өвөл болдог улс байж байж, ёолк тэмдэглээд ууж идсэн нэгэндээ санаа тавьдаг баймаар байнаа. Нөхөр чинь ёолкондоо явсан бол эхнэр нь тос яадаг юм, эхнэр чинь явсан бол нөхөр нь заавал очиж ав. Үр хүүхэд аав ээж чинь албан газрын энээ тэрээ ёолкны баяртаа явсан бол заавал очиж тосч ав, нөгөөдөх нь ч за одоо гарлаа ирж ав гэж ярь. Алийн бүгд жил бүрийн ёолкоор палаажтай хүүхэн хөлдөж үхсэн байна, шилдэг ажилтны шагналтайгаа гэрийнхээ гадаа ёолкноосоо тарж ирээд хөлдөж үхжээ гэдэг муухай мэдээ унших юм бэ. Хөөрхий тэр залуу 30 гаруйхан настай 3 хүүхдийн аав байсан гэсэн. Хайран сайхан хүмүүс. Хичнээн харамсмаар санагдав аа.
Одоохондоо санаанд орж байгаа нь эд нар байна.
3 comments:
Боловсролын салбар үнэхээр байнга бодогддог.
Тэр 30тай залуу ямар аймаар юм бэ?
Helee yuhev Naraa mini... Delhiin 1,2-r dain bolson tuhai duulaagui 14 nastai huuhedtei taaraldsan geed boddoo. Tegeed yariad tailbarlatal "aan tiim tiim kinonii iim iim hesegt gardag ter uu..." gej avsan shdee uuduus. Huuhded gehdee buruu yu baihav.
Монголчууд ажилдаа сэтгэл гаргаж ажилладаггүй, учир нь хэн ч ажлыг нь үнэлдэггүй учраас ажил хийсэн болж цалин авах л сонирхолтой. Үүний нэг болох маш том эмгэнэл нь боловсролын байгууллагад байна. Үр дүн нь хүүхдүүд цаашлаад бидний ирээдүй. Эцэг эхчүүд хүүхэдтэй гэж рекламдахаасаа өмнө хүүхэд гэж ямар ертөнц вэ? Яаж хандах вэ? гэдгээ судладаг болоосой. Анхны гишгүүрээ зөв тавиад явбал аяандаа нийгэм маань зүгшрэх ч юм шиг. Гэвч яаж тэгж массаар нь ухамсар суулгах вэ?
Post a Comment