Японд хүүхдийнхээ шүдийг хорхойтуулчихаад шүдний эмнэлэг дагуулж явж байвал арчаагүй ээж гэдэг юм гэсэн. Би 2 хүүхдээ дагуулаад шүдний эмнэлэг явсөөн явсан. Манай охин л би дахиж шүдний эмнэлэг явмааргүй байна шүдээ сайн угааж байя гээд байсан юм. Ангийнх нь хүүхдүүд дотор шүд нь хорхойтох байтугай шүдний эмнэлэгт орж үзээгүй хүүхэд зөндөө байдаг юм гэсэн /япон анги/. Сургууль дээр нь эмчийн нэгдсэн үзлэг ирээд сургуулийн бүх хүүхдүүдийг хамруулахад манай 2 хоёулаа шүд нь хорхойтой гэсэн бичиг ирсэн. Би их ичиж билээ. Яанаа тэр сургуульд явж байгаа 750 хүүхдээс аягүй л бол зөвхөн 2хон монгол хүүхдийн шүд л хорхойтсон гарсан байх даа гэж хичнээн санаа зовсон гээч.
Монголд харин япон явахаасаа өмнө зөндөө шүдний эмнэлэг явж байлаа, бас тэнд дүүрэн хүүхдүүд сууж байх юу ч биш л байдаг байж билээ. Одоо бид 3 бас л шүдний эмнэлэг явах асуудал гарчихаад гэнэт санаанд ороод үүнийг бичиж сууна. Арчаагүй ээж царайлаад хүүхдээ шүдний эмнэлэг дагуулаад явъя даа.
4 comments:
японы амттан сахар маш бага, бас нас насандаа тохирсн бдаг болохоор шүд хорхой идэгддэггүй бх. би өөрөө шүд муутай болохоор хүүхдээ тийм болохоос айгаад тас хорьдог. ирсэн биш янз бүрийн юм идээд хэцүү бнаа. ямар сайндаа у.сэргийлэх үзлэг хийлгэж фтор түрхүүлсэн.
hehe, shudend bi bas ih sanaa zovnoo, tomiigo bainga uglene, bi uuruu bas shud muu, eej aav mini haihardaggui ch bj.
bagadaa heseg shdnii emneleg orj bsn, suun shud ni unaad bangiin shud ni urgaad harin odoohondoo gaigui l bna, schoold hamragddag bolhoor h zugeer te, yamriig ni medeed horhoitoi bol daguulj yavna.
baga odohondoo gaigu l bh shig bna.
edna. mgld harin ch yostoi yaar ch anhaaralgui huuhded yanz buriin amtan ih ugh yum a te. mgl yavahdaa medersen. undaanaas ehleed l. tsai hiij uguhiin orond undaa uugeed l shahaad kkk.
chiher bol bur ch ih ugnu. bi ch turulj avaad l dald hiichihne, eejdee orhiod irsem kk. ta huhed orj irvel gants negiig ugch bna biz geed kkk. uuriin huuhdedee uguhgi, uruuliin huuhded uguud muuhai bna u, kkk
Охиныгоо бага байхад шүдний асуудал үүсвэл би буруутан болдог байлаа, Өглөө оройд шүдийг нь зүлгэх шиг болдог байсан, энд хүүхдийн шүд угаах заавар маягийн зүйл гардаг даа тэрийг дуурайлгаад л зүлгэж өгдөг байсан. Одоо бол өөрөөр нь зүлгүүлээд л хэхэ шалгаж өгнө шүү дээ, дутуу байнгуут дахиж угаалгаад. Энд тэгээд жилдээ 2 удаа үзлэгт хамрагдаад асуудал үүсч байгаа үгүйг хэлчихдэг, даамжрахаас нь өмнө үзүүлээд эмчлүүлчихдэг болохоор манай охин жинхэнэ шүдний өвчнийг мэдрээгүй, шүдний эмнэлгийн аймаарыг бүр ч мэдэхгүй. Энэ чигээр нь мэдүүлэхгүй өсгөчих юмсан.
Mongol etseg ehchuudiin 99% n uursduu ba huuhduudee oroid shudiig ugaalgahiig ogt meddeggui uchiraas bidnii shud iim disaster tuvshind baidag sanagddag. Ogloo shud ugaah shunu untahdaa shud ugaah 2uulaa chuhal ugaaltuud.
Post a Comment