Friday, January 3, 2014

Эрч хүч дүүрэн шинэ ондоо!

За бүгдээрэнд нь шинэ оны мэнд ээ!
Энэ шинэ ондоо хүн бүр бодож санаж явсан зүйлээ биелүүлж зорилгодоо хүрч өнгөрсөн жилээсээ нэг ч гэсэн алхамаар дээшилсэн байгаасай гэж хүсье. Надад ч гэсэн маш олон зорилго хүсэл мөрөөдөл байна, хийхээр төлөвлөсөн ажлууд байна. Энэ бүгд маань биелээсэй гэж маш их хүсч байна, биелүүлэхийн төлөө зүтгэх эрч хүч дүүрэн байна. Блогоо ч идэвхитэй хөтөлж олон сайхан мэдээллийг та бүхэнтэй хуваалцая гэж бодож байгаа.
Өнгөрсөн жилийг ерөнхийд нь дүгнэвэл сайхан жил байлаа. Хүсч мөрөөдөж тэр мөрөөдлийнхөө төлөө уйгагүй тэмцвэл мөрөөдөл биелдэг л юм байна гэдгийг бидний хэдэн блогчдын амьдрал харуулж байгаа байхаа гэж бодож байна. Тэгэхээр миний блогийг уншаад сууж байгаа танд ч гэсэн ямар нэгэн мөрөөдөл байдаг бол түүнийгээ бодит болгохын төлөө яг одооноос эхэл гэж л хэлмээр байна.
Турах юмсан гэж боддог бол өнөөдрөөс эхлээд оройн хоолоо багасга, чихэр идэхээ боль, тараг алим 2 сайн ид, энгийн хэдхэн дасгал хийдэг бол. Үр дүн нь хэдхэн сарын дараа мэдэгдэнэ шдээ.
Гадаадад сургуульд сурмаар байдаг юм бол одооноос эхлээд англи хэлээ үзэж эхэл. Өдөрт нэг үг цээжлээд бай, англи хэл дээр юм унш, юм сонс. TOEFL IELTS чинь бас тийм ч хэцүү хол тэнгэрийн од мэт зүйл биш шдээ.
Гэх мэтээр сайхан мөрөөдлийг биелүүлэх арга замууд зөндөө байна, гол нь уйгагүй шаргуу хөдөлмөр, чин сэтгэлээсээ зүтгэх хичээл зүтгэл л хэрэгтэй. Хүний амьдрал гэдэг чинь дандаа сайжирч дээшилж дэвжиж явдаг юм чинь та нарын хүсэл бүхэн биелэх болно оо.
Нэг жилийн дараа эргэж хараад хэдэн алхам дээшилснээ харах сайхан шдээ.

2 comments:

B said...

Шинэ оны мэнд, өөрт чинь бас гэр бүлийхэнд чинь бас бүгдэд нь аз жаргал хүсье.

mongolbusgui said...

Amjilt nzaa! Shine ondoo erch hucheer duuren bgaarai