Saturday, January 18, 2014

Аль замаар нь явах вэ гэж

Нэг сонголт хийх хэрэгтэй болоод байна. Олон улсын төсөл хөтөлбөр дээр ажиллах уу, хувийн хэвшилд ажиллах уу? Үүнээс миний цаашдын ирээдүй шалтгаалах гээд байна л даа. 
Бас хувийн хэвшилд ажиллахдаа 100% монгол компанид ажиллах уу, эсвэл гадаад компанийн монгол дахь салбарт ажиллах уу гэх мэт бодох асуудал их гарч ирдэг юм байна. Яаманд ажиллах гэсэн чинь цалин нь ойролцоогоор 500$ юм байна. Ажилдаа бүхнээ зориулаад цалингаараа амьдардаг над шиг хүн ийм цалингаар яаж бүхэл бүтэн сар амьдрахав дээ. Тэгээд ажиллаж чадахгүйнээ гээд хэлчихлээ. /Ер нь яаманд ажилладаг хүмүүс яаж ийм бага цалингаар амьдардаг юм болоо. Ёстой ойлгохгүй юм. Гэр бүлийн хүн нь хангалттай орлого олдог болохоор цалинд санаа зовдоггүй хүмүүс байдаг юм болов уу/ Төсөл дээр ажиллахаар төсөл чинь үсрээд 2-3 жил л үргэлжилнэ, төсөл дуусаад дахиад ажилгүй болно гэх мэт бас л бодох асуудал юм байна. Тэр дорхноо гайгүй компанид ороод хэдэн жил ажиллаад дэвших мэвшихээ бодож байдаг ч юм билүү.
Төсөл дээр ажилладаг хүмүүс тэгээд л төслөөрөө дагнаад л явчихдаг, хувийн компанид ажилладаг хүн тэгээд бас тэрүүгээрээ л дагнаад явчихдаг юм байна. Над шиг ингэж алин руу нь ч орж магадгүй зааг дээр ирсэн хүн байдаг ч юмуу үгүй ч юмуу. Яах вэ байз ойрын хугацаанд шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Ойрхон ойрхон ажил сольж CV-гээ doubtful болгомооргүй л байх юм.

5 comments:

mongolbusgui said...

Sain bodoj bgd shiideerei. meddeg humuusees zuvluguu sain awah heregtei bh daa.

Cаарал said...

Нөхөр нь амьдралаа аваад явчих чадалтай бол эхнэрүүд дуртай ажлаа л хийсэн нь дээр гэж бодном. Тэртэй тэргүй хүүхэд асрах, хоол унд бэлдэх, гэр орны толгой тоймгүй ажил байна. Гэхдээ нөхрөөсөө хамааралгүй байхыг хүсдэг бол хамгийн өндөр цалинтайг, карьер хөөхийг хүсдэг бол ирээдүйтэйг нь сонгож дээ. Сүүлийн 2 сонголт нь хүүхдүүд харьцангуй томорч, бие дааж эхэлж байгаа хүмүүст илүү тохирно.

B said...

Yeah, Би ч бас тийм сонголт хийх дээр тулаад л байна. Эхлээд монгол явах эсэх :), очлоо гэхэд яг дээрхтэй адил байдалд орно. Томоохон төсөлүүд бол хэдхэн жил болоод байдаг. Би өөрөө яг ч хувийн хэвшилд ажиллана гэхээр бас өөрийн гэсэн юмаа хийхгүй л бол бас дэмий санагдаад ёстой л шийд гаргаж чадахгүй байна. Хүмүүс болохоор монголдоо ир гээд байдаг. Гэтэл бодит байдал нь нэг тийм л байгаад байдаг.

Anonymous said...

Jijig huuhedtei hun bol doloo honogt 40-oos iluugui tsagtai ajilaa songoh n chuhal. Huuhdiin surgalt hoollolt hicheel davtuulalt ih chuhal baih ger buld.

Piglet said...

Би байсан бол гайгүй цалийнтай үйл ажиллагаа нь жигдэрсэн хувийн компанийг сонгох байх. Яам бол байнга халаа солио дээгүүр доогуургүй болдог, тэгээд ч цалин юунд ч хүрэхгүй, төслүүд бол ажил ихтэй, хугацаатай тул ар талдаа баталгаагүй гэх үү дээ.