Thursday, January 23, 2014

Энэ хятадууд/монголчууд яах гээд байнаа

Өө энэ хужаа нар чинь манайхыг зүгээр л түүхий эдийн хангамжийн бааз болгож ашигладаг юм биш үү. Ядаж байхад хэдэн юм үзээгүй хөлдүү нөхдүүд нь хятадуудыг хэдэн цаас өгье гэнгүүт л юугаа ч хамаагүй бариад гүйчих юм.
Манай 1т, 5т-ын мөнгөн дэвсгэртийг эхлээд шууд урагш нь гаргаад баригдаад ирэнгүүтээ одоо бүр ebay мэтийн олон улсын худалдааны сайт майт дамжуулаад дэлхий даяар худалдаж авч эхэллээ гэнэ. Энэ бүр яг баримттай мэдээлэл гэсэн байна. Манайд талын саарал чоно ойрд их ховордоод эхэллээ гэсэн чинь өнөө л хужаа нар чинь бас аваад ир худалдаж авъя хил милээр гааль маальд санаа зоволтгүй бид өөрсдөө гаргачихна гэдэг гэнэ. Тэр сургаар хүмүүс хамаг чоноо хядаад дуусч байгаа юм байхаа. Чоноор ч зогсохгүй хамаг л зэрлэг амьтдын тийм ийм ч эрхтэн авна гэж мөнгө үзүүлэнгүүт манайхан хамаг юмаа хамж шимээд бариад зөөгөөд дуусч байнаа. Эмийн ургамлыг хамаад дуусч байгаа гэсэн. Самар урагш нь гаргаж болдог байхад манайхан арай л хуш модоо хядаад дуусгаагүй шдээ. Мал амьтны түүхий эд, эртний эдлэл, шашин түүхийн эд юмс, динозаврын яс үгүй нээрээ энэ хужаа нар манайхаас авахгүй юм алгаа. Нэг хэсэг хөдөөгүүр айлын хуучин авдар сав эд хогшлыг хятадууд болон тэдний гар хөл болсон наймаачид хуу хамаад вагон вагоноор нь урагш нь гаргасан гэж байна шүү цаана чинь. Тэгтэл Хөх хот гэнэ үү хаана гэнэ үү, зөвхөн монгол авдарны том музей нээгдсэн байна гэж байна шд. Яахав тэнд хятадын өөрсдийнх нь бас үндэстэн ястны авдар сав байгаа л байх л даа бас. Удалгүй бид нар өмссөн хувцастайгаа "Монгол гэж ийм улсууд байсан юм" гээд урд хөршийн нэг музейд залрах вий дээ.
Оронд нь манайх бас авахгүй юм алгаа. Оймс бандаашнаас авахуулаад шуба монгол дээлээ хүртэл, зүү хадааснаас авахуулаад үйлдвэрийн тоног төхөөрөмж, гурил будаа, сүүлдээ өрөм цагаан идээ одоо удахгүй махаа урдаас импортолдог болох нь ээ.
Яагаад ингээд хужаа нар луу хамаг юмаа барьж гүйгээд байнаа гэвэл бид нар үнэндээ л арчаагүй, залхуу, амиа бодсон, хууль дүрмээ биелүүлдэггүй, мөнгө гэхээр нүдээ ухаад өгөхөөс буцдаггүй хүмүүс байна шдээ.
Бид уг нь арай ухаантайхан хөдөлж энэ том захзээлд өөрсөддөө ашигтай наймаа хийх ёстой байхгүй юу. Тэрнээс ингэж авъя гэсэн болгоныг нь хуу хамж барьж гүйгээд байвал манай улс хэр удаан тэсэх юм байгаан.

5 comments:

Aamregled said...

ккэкэк .. хятад гэхээр л үхчих гээд байдгыг би ойлгодгүй юм .. манайхыг мөлжиж байгаа өчнөөн улс байна шдээ ..
жишээлбэл бид Оюутолгойд австралиас махаа импортлож байна гэх мэт бодит жишээ байна

эсвэл заавал хятадаас авсан хойноо л өө заза гэж уурлахуу ???

B said...

Байгалийн нөөц баялагийг угаасаа гадагшаа гаргах хяналтыг тун сайн хийхгүй бол тун хэцүү. Ази, Африк, Өмнөд Америк гээд л тэр чигээрээ хужаа руу амьтан ургамлын эдүүд урсаж байна. Хятад бол ямар ч зүйл шингээдэг элс шиг л гэсэн үг. ханаж цадна гэж үгүй дуусгаж байж л.
*******
Нээрээ ингэхэд хятад-д олон хүүхэд сургах бас ер нь дэмий. их элэгтэй болдог юм байна лээ. Бид нээлттэй хэдий ч халгаж бариж чаддаггүй тийм л үзлээр урд хөрштэйгээ харьцаж байсан дээр байхаа.

B said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Mongolchuud bid soyltoi evn egdelteigeer hyataduudiin soyliin turemgiilel bodlogiin turemgiilliig uhaanii argaar l darj sorj harui ugch baih yostoi yum.

Nogoohon said...

Гол учир нь хужаа нарт ч байгаан биш. Бидний арчаагүй ажилгүй мөнгө гэхээр үхэхээс буцахгүй занг урд хөршийнхөн маань овжин ашиглаж байна гэх гэсэн юм. Бид арай өөрөөр ухаантай байж энэ том захзээлд арай өөр ашигтай наймаа хийж болно шд.
Авъя гэсэн болгоныг нь хуу хамж гүйлдээд байх биш, ямар ч дүрэм журам хууль цааз улсын бодлого байхгүй. Ингэвэл бид удаан тэсэхгүй ээ л гэсэн юм.