Tuesday, December 17, 2013

Сонин сайхан

Ирснээсээ хойш 3 дахиа ханиад хүрч байна. Хамгийн эхнийхийг нь аймаар хүнд туссан. Бүр ойрд халуурч үзээгүйгээрээ үзэв. Хамгийн сүүлд хөхүүл байхдаа хөх хавдаад халуурч байсан санагдаад байх юм. Бас манай охины хоолой өвдөөд 39.8 хүртэл халуурч рекорд тогтоов. Би охиноо сахиж 3 шөнө нойргүй хоносон чинь өөрөө ядраад өнөө тууралт нь гараад ккк. Хүүхэд өвдөх үнэн хэцүү шүү. Өөрөө л оронд нь өвдөж баймаар байдаг юм. Халуураад амьсгаадаад тийчлээд байгаа хүүхдээ харсан эх хүн яаж унтахав дээ тийм ээ. Японд ганц ч удаа өвдөөгүй хүүхэд ирэнгүүтээ хоолой нь өвдөж сандаргадаг байна шүү. Одоо манай хүү нээх аймаар мэнгэртэй өвгөн шиг пар пар гээд л ханиалгаад яваад байна. Утаанаас л болж байх шиг байна.
Манай хүүхдүүдийн хувцас их нимгэдээд байх шиг байнаа. Урьд нь чукча шиг л хувцаслаад пөөнийсөн пөөнийсөн юмнууд бараг өнхөрч явдаг байсан юм шиг байна. Арай ч ийм зузаан юм өмсөхгүй байлгүй дээ, яаж өмсдөг байнаа гэж бодогдоод байдаг болчихож. Тэгтэл өмсөх л ёстой юм байна л даа.
Манай улс бол нээрэн арай л дэндүү аймшигтай хүйтэн хуурай хахир хатуу цаг агаар уур амьсгалтай газар юмаа. Бидний монголчууд ийм хүйтэн газар энэ зэрэгтэй ингээд тэсээд амьдраад байгаа нь ёстой нээрээ үндэсний бахархал ч юм шиг санагдаж байна шүү. facebook дээрээ одоо байгаа цаг агаарын мэдээ температурын зургийг тавихаар манай өнөө халуун орны хэдэн найзууд мэл гайхаад цэл хөхрөөд бүр хоорондоо share хийж бие биедээ үзүүлээд байна шүү дээ цаана чинь хэхэхэ. Тэгэхээр нь та нарт 3-4 есийн хасах гуч хүрч байгааг үзүүлнээ гэсэн юм, итгэж ядаад байна лээ.
Утаа бол нээрэн арай арай арай л дэндүү бүр гамшгийн гэхэд гамшиг болчихжээ. Одоо бүр эмч нар жирэмсний эхний 3 сарыг өвөл биш байхаар зохицуул, тэгэхгүй бол гажигтай болон амьгүй ургийн тоо утааны хэмжээтэй яг шууд пропорциональ хамааралтай байна гэдэг болсон байна шдээ. Аймшигтай юмаа. Оройд цонхоо онгойлгохоор өөдөөс шууд аймаар хоолой хорсгосон угаар үнэртээд бушуухан буцаагаад хаадаг болсон.
Ажилд ороогүй л байна. Мань мэт шиг хэт нарийн мэргэжил эзэмшсэн хүмүүст манай нөхцөлд таарч тохирох ажил олддоггүй нэг проблем намайг ч тойрохгүй шинжтэй.  Манай найз намайг юу гэсэн гээч "Чи одоо ийм сайхан нарийн юм сурч ирчээд өөрийгөө үнэд хүргэж борлуулж чадахгүй. Яваачээ гадуур явж биеэ үнэлээч, гэртээ суугаад байх юм" гэсэн шдээ хахаха. Өөрийгөө магтана гэхэээр надад их хэцүү байдаг юмаа. Яаж зүгээр суухав, нэг зөвлөгөөний хувийн компанид зөвлөх хийж байгаа, орон тооны бус.
Хүү маань 1р ангид ороод монголоор уншиж бичиж сурах гэж бөөн л юм болж байна. Япон үсгийг жигтэйхэн хурдан цээжлээд уншдаг болчихсон байсан чинь монгол үсгээ их удаан цээжлээд байх юм. Нэг сургуульд оруулсан чинь сургуулиа голоод, тэгээд эгчийнх нь сургуульд орон тоо байхгүй байхад нь гуйж байж бараг хүчээр л оруулчихсан. Монголд сургууль гэж бас бөөн асуудал байнаа. За тэр талаар тусд нь бичлэг оруулъя.
Энд тэнд ёолк болох гээд жигтэйхэн наастртай байх шиг байна. Ёолкоор гэртээ ёстой зад сайхан тэмдэглэнээ. Манайхан ёолкыг хувь хувсгалаараа нийлээд ёстой сайхан урамтай тэмдэглэдэг улс шүү. 2 жил Японд ёолк тэмдэглээгүй, үгүйлсэн гэж яаваа. Манайх ёолкоо засаад, хүүхдүүд бөөн баяр. Таньдаг мэддэг найз хүүхнүүдийн хэр гоё болохыг харж баясъя. Та нар ч гэсэн сайхан баярлаарай. Баяр ёслолоор хүн сайхан баярлаж стрессээ тайлж амьдралын сайн сайхныг мэдэрч байх ёстой юм гэж байна лээ шүү.

5 comments:

B said...

Ёолк ч ёстой гоё болж байгаа байхдаа. Ингэхэд гэр бүлээрээ хурдан эдгээрэй. Ёолкныхоо зургийг оруулсан бол бүр л гоё болох байжээ

edna said...

бид нар бас хавар ирээд шууд ханиад аймар хүндээр хүрсэн, эрхбиш зуны 3 сар хүрээгүй. одоо манай хүүхэд 9 сарас хойш тасралтгүй шахам антибиотек ууж бн. утаа л бх. ханиасаар бгаад үхдэг бол нээрээ үхэхээр л болж бх шиг бн. том жижиггүй баахан "хуцуулсан" хүмүүс.
өвлийн хувцас яг адилхаан, нимгэдээд. гадуур цасны хувцас зараад бхаар нь яаж ийм пэмбийсэн юм хүүхэд өмсдөгий, хөдөлчиж чадахгүй гээд тоож авахгүй бсан чинь сүүлдээ даараад 2 хүүхдэдэ ски өмд авч өгсөн. манай хүүхэд аймаар дургүй бгаа, бусад хүүхэд өмсөж бгаа хардаа гэж панаалдаад өмсүүлцэн :((

Anonymous said...

Uuriin chin bichleguudees dandaa l eh ornoo muulsan, hari orniig shutsen ungu ayas haragddag.Dandaa l Mongold turuuguiyum shig, usuugui yum shig, amidarch baigaagui yum shig sansraar buuj ireed saya l harj baigaa aytai. Uul n yapond 2 hon jil bolson gee bizde? Neeh 20 jil amidarchaad dasaj chadahgui baigaa hun shig. Bi 17 jil gadaadad amidarchaad irgej irehdee cham shig ingej onigootoi yum yarij yavsangui. Yum uzeegui huuhen gedeg chin shuud ilt.Medeej bolohgui butehgui yum zunduu baigaa. Gehdee uuruu yu ch hiihgui buteehgui baij bj ingeed eh ornoo muulaad baigaa hunii zaya yaj uudluh ve dee. Ahiad helehed bitgii yum uzeegui teneg gedgee busdad gaihuulaad bai.

B said...

Anonymouse-d хүн юу хэлж ярих нь юунд шүүмжлэлтэй хандах нь, тэрийгээ яаж илэрхийлэх нь өөрийнх л асуудал. Эх орноо муулсан гэж чи өмөөрөхдөө тэр илэрлээ хүнд ингэж хандаж гаргаж байгаа чинь энэ блог руу орж уншдаг бусад хүмүүсийг ч гэсэн эвгүй байдалд оруулж байна. Чамайг ойлголоо өөрөө олон жил болсон юм байна гэдгийг, бас ямар нэгэн юм хийж бүтээж байгаа юм байна гэдгийг. Бас муу үг үйл хийвэл хүний заяа өөдлөхгүй гэж бодож явдгийг чинь ч ойлголоо. Гэхлээ нэг зүйлийг л ойлгосонгүй. Яагаад ийм бухимдалтай байгааг чинь, яагаад тэрийгээ энд илэрхийлж байгааг чинь. Ямартай ч энэ асуудлыг ингээд орхий. Удахгүй болох шинэ жилийн баярын мэнд хүргээд чангаас чанга тэврий.

Anonymous said...

Аноны зев бишуу. 10 жил амьдарсан хун гадаадад терсен хуухэдтэй хун ингэж хэлэхийг ойлгоно. Харин 2 хон жил еер газар байчаад нээх ийм хоттойгоо анх удаа мэдсэн шинж гаргаад бичээд байгаад дургуй хурээд байгаа болохоос шуумжиллээ гэж уурлаагуй л байна.

Тэгээд чамайг явахад байснаас хамаагуй дулаахан евел болж арай ч бага утаатай байна. Евлийн оргил хуйтэн утааны хамгийн муухай уед тувтан энд амьдарчаад нээх гадаадад дасцан хун шиг маяглаж гэнэ