Tuesday, June 26, 2012

Дахиад үглэхээс

Би нь сонгуулиар амьсгалаад хэцүү байнаа. Ингэж байгаад галзуурчих вий дээ. Өнөөдөр тэгсэн бас нэг нөхрийн ярилцлагыг үзээд тэсдэггүй ээ. 
МАН-ын гишүүн нэг өвөө ярилцлага өгсөн байна л даа "Би 32 жил энэ намын гишүүн байна, анх 1980 онд элсэж байлаа" гэжээ. Өнгөц харахад хуучин МАХНамын гишүүн улаан коммунист манай эмээтэй л адил, жирийн л хөгшчүүлийн нэг байгаа юм. Бидний өвөө эмээ нар бүгд энэ намын гишүүн шүү дээ. Гэтэл бодоод үзэхээр ийм юмаа. 
1. Тэр үед энэ намаас өөр нам байгаагүй. Тэгэхээр энэ намд элсэх эсвэл элсэхгүй гэсэн 2 сонголт л байсан. Гэхдээ намд элсээгүй хүнийг элдвээр боож хавчдаг байсан болохоор намын гишүүн болохоос өөр сонголт байгаагүй гэсэн үг. Хэрвээ тэр үед олон намаас сонголт хийх боломж байсан бол бусад хүмүүс өөр нам сонгоод байхад би л энэ намыг сонгож элсээд одоо болтол гишүүн нь хэвээр үнэнч явж байна гэж ярьж болох юм.
2. Тэгээд бас бодоод байсан чинь энэ чинь нэрээ солиод МАН болоод батлахаа ч солиод гишүүддээ шинэ батлах тараагаад сүйд майд болоод байсан биз дээ. Тэгэхээр яаж ч бодсон би наян онд элссэн 32 жилийн гишүүн гэж ярих үндэслэлгүй ч юм шиг.
Уг зүй нь бол энэ нам 90 оны хувьсгалын дараа үзэл бодол чиг баримжаа нь өөрчлөгдсөн байх учиртай. Үгүй бол коммунист нам биз дээ энэ чинь. Тэгэхээр бид коммунистуудтай зэрэгцэн амьдарч байна гэсэн үг үү, хэрвээ тийм олон жилийн түүхтэй гээд зүтгээд байгаа юм бол? Ухаан мэдээ орсон цагаасаа манай нам миний нам гэж яриад сурчихсан яс маханд нь шингэчихсэн хөгшчүүлийг буруутгах аргагүй. Хамгийн гол нь тэр намын чинь нөхдүүд намаа  төрөөс луйвар хийх арга болгон ашиглаад байгааг яаж ч тайлбарлаад ойлгодоггүй юм билээ, манай эмээгээр жишээ авахад. Хуучны үнэнч хөгшин гишүүдээ асарч тойлж барьж байхаа сайн мэднээ эд нар чинь, хүсвэл эндээс уншина биз.
Зүй нь бол 90 оны ардчиллын дараа энэ намыг татан буулгаад эд хөрөнгийг нь хурааж улсын мэдэлд аваад, за та нар үнэхээр итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдмээр байгаа бол хүссэн хүнтэйгээ хүссэн нэртэй намаа байгуулаад яв, ямар ч байсан одоо ардын хувьсгалт нам гэдэг коммунист нам байхгүй гэх ёстой байсан юм. Тэгээд бүгдээрээ гараанаас зэрэг хөдлөнө биз. Тэгэхгүй одоо нэг яаж ч хасаад 90-с буудаггүй настай нэг нам байгаад л байх юмаа. 

8 comments:

peakfinder said...

Би ч гэсэн МАХН-ыг тарааж бүхнийг эхлэх хэрэгтэй байсан гэж боддогоо. Тэр үед чинь төр нам 2 нэг байсан. Үнэндээ бол улсын мөнгөөр зодож харьцаагүй өрсөлдөөн эхэлсэн шүү дээ. Чех, Польш гээд зүүн Европийн орнууд бүгд л тэгэж эхэлсэн, тэр хэмжээгээрээ дажгүй л явцгааж байна шүү дээ. Сонгуулиар чи бид хоёр мөн их дэвхцэж байна даа, хүссэн үр дүн гараасай даа. Өнгөрсөн гавьяа нь манайх гэснээ буруугийн хариуцлагыг үүрдэггүй, big hypocrisy!

Anonymous said...

Эртээ урьдын цагт юм гэнээ. Гэхдээ одоогоос 100, 200 жилүүдийн өмнө хүн төрлөхтөн таалагдахгүй төрийг хувьсгалаар буюу хүч хэрэглэж буулгаж авдаг байсан даа. Харин одоо өөрөө, үүнийг ардчилсан нийгэм маань хүч хэрэглэхгүйгээр хийж болох боломжийг бидэнд хайрласан. Маргаашийн сонгууль нь Монгол улс үнэхээр тэнгэр заяатай ард түмэн мөн үү биш үү гэдгийг батлан харуулах сонгууль болно. Дэлхийн хэмжээний гавьяа байгуулсан Черчеллв ахайг яг тэр гавьяагаа хиймэгц нь Английн ард түмэн сонгуулиар буулгасан юм. Хүний амьдралд өндөр идвэхжилийн нас гэж байдаг. 2 дээш сонгогдсон болон 50 дээш насныханд энэ идвэхжилийнх нь үе дууссан байдгаа гэдгийг ардчилсан зарчим өөрөө батлан харуулсан. За ингээд нуршаад байвал хэцүүднэ. Ер нь МОНГОЛ хүн хэр ухаантай вэ гэдгийг л энэ сонгууль батлан харуулна да. Чам шиг туйлшрагч цөөхөн байгаасай билээ МОнголын заяа

Anonymous said...

Энэ навсгар Нараа одоо юу гээд наль наль гээд байгаа навсгар авгай вэ

Anonymous said...

Үнэнийг чинь хэлчихсэн чинь уур чинь хүрээд байгаа юмуу МАН-ын гишүүн гуай, ккк.

Nogoohon said...

Би аль нэг намын гишүүн биш л дээ. Гэхдээ би надад өнөөдөр ингэж эрх чөлөөтэй амьдрах эрх олгосон ардчилсан хувьсгалд талархаж явдаг, сэтгэл зүрхээрээ ардчилсан шударга цэвэрхэн нийгмийг мөрөөдөж явдаг. Өнөөдрийн энэ хэтэрхий шударга бус бохир заваан нийгмийг хараад дотроо бухимдаж явдаг, хэзээ нэгэн цагт миний монгол улс японоос дутахгүй сайхан орон болно гэж итгэж явдаг. Тэгэж итгэж явдаг тулдаа л одоо ингээд энд үглээд боож үхэх гээд сууж байна. МАН-ыг дэмждэг залуу үеийнхнийг би албан тушаал мөнгөөр урхидуулцан юм байна л гэж ойлгодогий шд.

Anonymous said...

Би ч ардчилсан нийгмийг дэмждэг нэгэн. Гэхдээ Коммунист намтай ижил хүйстэн гэр бүл болж 4 жилийн туршид шаалцаж эх орноо өдөр шөнөгүй өөрсдийнхөө эх орон руу зөөж байгаа Ардчилал хэмээх хөшигний ард нуугдсан Авилгачдыг үзэн ядаж байна. Та нарыг эх орны өмнөөс цаазлах цаг ирнэ дээ гайгүй. МАН АН гүй цаазлана. ЧИ харж байгаарай Бүгдийг чинь ална МУУСАЙН ИЖИЛ ХҮЙТЭН ПИЗДАНУУДАА

би said...

Пэээ энэ чинь харин жинхэнэ мэдрэл баагий юу гүй юу? Хандалтыг нь харж болдог байхаа Нараа минь, хараад үзээрэй, Нэрээ нуусан аймхай нусгай байна даа

peakfinder said...

Айлд орж ирчихээд жаахан соёлтой байл даа. Үзэл бодол зөрж болноо, тэр үед санаагаа зөв үгээр илэрхийлээд гарвал ядаж л олон хүн хүлээж авна шүү дээ. Өөр өө сэв олдохгүй болохоор ингээд тэс хөндлөн юм ярьж хор шараа тайлдаг юм байх даа.