Tuesday, June 26, 2012

Толгой эргэх вий

Энэ удаагийн сонгуулийн саналын хуудас чинь харин ёстой нэг эргүүтмээр эд байх чинь вэ? 3 мандаттай газрын хүмүүс бол 3 хүний нэрний урд талын бөөрөнхийг бөглөж будаад дараа нь доор нь 1 намын нэрийг будаад тэгээд болоогүй арагшаа нь эргүүлээд ИТХ-ын 1 хүний нэрний урдахыг бас 1 намын нэрний урдах бөөрөнхийг будах нь дээ. Ганц бөглөөс л дутуу бол таны санал хүчингүй болно. Хамгийн дээд тал нь 3 мандаттай газрын хүмүүс нийтдээ 7 удаа будах нь байна шүү дээ хүмүүсээ.


Ганцыг л дутуу эсвэл хальт мульт будчихвал хэрэг болгож очиж өгч байгаа санал чинь хүчингүй болно шүү. Хүмүүсээ хариуцлагатай байгаарай. Нөхөртөө баахан л захиж хэллээ, битгий дутуу будчихаарай, саналаа хүчингүй болгуулчихав, ганц санал ч үнэтэй байна гэж захиж захилаа.
Зааврыг эндээс бүрэн харж болно. 
Дургүй хүрмээр юм өчнөөн байна өө байна. Яахаараа дүүргийн засаг дарга хорооны засаг дарга нийгмийн ажилтан ер нь л засаг захиргааны ажилтнууд бүгдээрээ МАН-ын реклам сурталчилгаанд ажлаа хаяад явчихдаг юм бэ? Манай дүү хороо хориноос нэг бичиг авах гээд очсон амьд хүн алга бүгд МАН-ын сурталчилгааны ажилд явсан гэнээ. Шаал дургүй хүрмээр юм. Өнгөрсөн удаагийн сонгуулийн үеэр бүр засаг даргын өрөө тэр чигээрээ МАХН-ын сонгуулийн штаб болчихсон байсан. Тэр үед чинь МАН гуай чинь МАХН байлаа шүү дээ. 
Бас нэг аймаар дургүй хүргээд байгаа юм бол энэ МАН гуайчууд өөрсдийн улаан дэмжигчдийнхээ өрхийн бүртгэл дээр өөрсдийн намд санал өгөх нь тодорхой баахан хүн нэмж давхар бүртгүүлээд байгаа юмаа. Тэр улаан дэмжигч нар нь хамгийн зэвүүн нь хорооны засаг дарга нар, нийгмийн ажилчид гэх мэт айл өрхийн бүртгэлийг гардаж хийдэг хэнийд хэн байдаг байдаггүйг сайн мэддэг хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөр хэлбэл аймаг дүүрэг хороо сум баг дээр сууж байгаа бүх хүн МАН-ын талынхан, намынхаа заавраар юу ч хийхээс буцахгүй нөхдүүд сууж байгаа байхгүй юу. Ингэхээр сонгууль үнэхээр шударга болдог ч юмуу үгүй ч юмуу бөө мэд. Яг үнэнээр нь хүмүүсийг саналыг нь өгүүлээд яг үнэнээр нь тоолж тодорхойлсон бол ер нь хэд хэдэн оны сонгууль ямар ямар үр дүн гарах байсан юм болоо?

No comments: