Sunday, June 17, 2012

Мэдээгүйдээ хэлээрэй

Иргэн бүрт хувь хишиг хүртээнэ гэж 1072 хувьцаа өгч байгааг мэдсэн биз дээ. Энэ хувьцааг Монгол улсын иргэн хүн авах эрхтэй, авах ч ёстой. Гэтэл одоо засгийн эрхэнд байгаа МАН гуайчууд энэ хувьцааныхаа оронд 1 сая төгрөг ав тэгээд хувьцаа авах эрхгүй болно гэж байгаа гэнэ. Хоногийн хоолоо бодсон өнөө хүмүүс нь нэг сая төгрөгийг нь аваад хувьцаанаасаа татгалзаж байгаа юм байх. Бүр хороо хорин болгон дээр "1 сая төгрөгөө авъя аа, хувьцаанаасаа татгалзая аа" гэж өргөдөл бичүүлж авч байгаа гэнэ. Манай эмээ тэгэж байна лээ. Эмээ маань мөнгөө авна гээд өргөдлөө бичээд өгчихсөн гэнэ. Бас л аашиллаа эмээгээ. Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ, ээжийгээ эмээгээ мэдээлэл муугаас болж яаж тархиа угаалгаж буруу ойлголт авч бас хулхидуулах гэж байгааг нь өөрийн биеэр олж мэдлээ. Би ч яахав ямар ч байсан эндээс учирлаж тайлбарлаад үнэн мөнийг нь ойлгуулаад өгч болно. Харин над шиг тайлбарлаад өгөх хүн байхгүй хүмүүс ганц сая төгрөгөөр насаараа эх орныхоо хувь хүртэх эрхээ хасуулах нь байна шд. Тэгээд тэр муу МАН-ынхан их зальтай, энэ 1 сая төгрөг чинь манай намын өгнө гэж амласан мөнгө юм шүү дээ, бид ингээд л амласнаа өгчихлөө гэж байгаа гэнэ шүү. Энэ чинь зүгээр л арай дэндсэн луйвар заль булхай дээрэм тонуул юм бишүү. Хэлэх муу үг ч олдохгүй юм. 
Хүмүүсээ, Монголд байгаа ах дүү нартаа тэр нэг сая төгрөгийг нь авч хувьцаанаасаа татгалзаж болохгүй шүү гэдгийг сайн хэлж өгөөрэй. Ард түмнийг мэдлэг мэдээлэл муутайг нь далимдуулж дээрэмдэж байна. 

18 comments:

mongolbusgui said...

Uu yaasan tsagaandaa garsan luivarchid we, arai ch dee. Odoohon Mongol utasdaj helye baiz. Iim sh dee ene MAH-han.

би said...

Яг МАН ч биш лдээ, эрх барьж байгаа засгийн газраас л тийм шийдвэр гаргасан юм байгаан. Гэхдээ одоо нөгөө сая төгрөгөө өгч чадахгүйд хүрээд өөр арга чарга хайж байгаа сурагтайл байна лээ

Anonymous said...

Ардчилсан нам засгийн газраас гарчихсан байгаа. Тэгэхээр яг одоо эрх барьж байгаа нь МАН-ынхан гэсэн үг.

Anonymous said...

Хэ хэ энэ Нараа гэдэг барын бамбар блогоо нэг янзлаасаа. Навсайчихаад хэцүү юмаа. Нараа нээрээ гацаад байхын. Би юм умшмаар байдаг. Гэвч гацаад, эсвэл салхиний аясаар намирч буй давуу шиг хөвсөлзөөд байхын. Нараа би юм умшмаар байна.

Nogoohon said...

ккк яагаад хөвсөлзөөд намираад гацаад байгаан бол доо? би өөрөө харахаар зүгээр л байх юм. хүмүүс тэгэж хэлэхгүй л юм.
барын бамбар биш л дээ хө сайн хараарай.

Anonymous said...

hehe Snow Leopard

Anonymous said...

Кккк Барын бамбар ч байна уу Леопардын зулзага ч байна уу адилхан л мууршдээ. Үнэн шүү Нараа. Блог чинь навсайчихаад яааг залхаг авхайн дээлийн хормой шиг болж.

Anonymous said...

хэхэ, засгийн газраас гарчхаараа л тэгээд хийсэн үйл нь биш болчихдог гэжүү, харин ч эсэргээрээ одоо өгөөд байгаа нь бидний өгч байгаа мөнгө МАН-хан одоо 1,5-аа өг нтр гээд байгаан бишүү, 2 заваан МАНАН-ууд

Anonymous said...

МАНАН арилж төрийн тэнгэр цэлмэх болтугай
Нараагийн блог нүүрээ угааж өнгө засах болтугай

Сормуус дэвэн талимаарах алан нүдний харцанд
Согмуу юм шиг талимаарсан .....тэр

Сар гийсэн үдэш танайхыг эрээд олоогүй
Сагсай самбай цохионд төөрч хээр хоноод олоогүй
Сархад дийлсэн найран дээр босож ёс алдаад олоогүй
Сайхан бүсгүй та ес харагдаад олдоогүй

Дуниартсан намрын хонгор өдрүүдийг нар сартай нь
Дурсгал болгон би биеэдээ солилцож бид саллаа
Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар
Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо
Холдож явсан энэ өдрөөс эхлэн хонгор минь би чамдаа очиж яваа юм, би ирж яваа юм чам руу
Хойтон болтол суниах уртын урт замаас хорж яваа юм энэ чинь, би ирж яваа юм чам руу
Өдий ч байна даа гэж чиний минь тоолох хэдэн зуун хоногоос
Өнөөдрийн би хасаж яваа юм, би ирж яваа юм чам руу
Өгсөж давах тутам өөдөөс ургаж босоод байдаг өчнөөн уулын нэгийг давж яваа юм энэ чинь, би ирж яваа юм чам руу

Барнангийн Доржпалам.

Nogoohon said...

Хэхэ миний блог хөөрхөн шд. Яагаад навсайсан гэж. Наддаа л хөөрхөн харагдаад байдаг юм, навсайчаад байж л байг. Хэн нэгний блог руу орохоор яг л тэр хэвээрээ байсаар байгаад нүдэнд дасчихсан байдаг болохоор бусдад ч гэсэн манайх руу ороод ирэхээр танил дүрээрээ байж байг гэж боддог болсон. Таалагдахгүй бол одоо яахав дээ, навсайсан айл руу дургүйгээ хүргэн хүргэн орж гараад байх хэрэг байгаа ч юмуу.

Anonymous said...

Зиаг. Тэхээр энэ бүсгүй чинь навсгар блогтой, навсгар хормойтой, нэг үгээр хэлэхэд бүтэн биеэрээ НАВСГАР хүүхэн байсан байхнээ. Би гайхаад л байдаг байсын. Тэгсийн чинь навсгараа нуух гэж л БАРЫН БАМБАРЫН зураг нүүрэндээ наасан байх нь тиймүү. Зөвөө зөв. Би л навсгар байсан бол яааг чам шиг Баг өмсөх байсан. Харин бамбарын баг биш, жинхэнэ БАРЫН баг өмсөх байсан байхаа.

би said...

Нэрээ нууж орж ирчихээд юунд л олон үглэнэ вэ дээ

bama said...

Yu ch oilgosongui,haana ni tiim navsgar um baigaad baigaag.Goyo nogoon ungutei dylaahan l blog baina shde.

Anonymous said...

Нээрээ гранат дэлбэлчихсэн юм шиг ундуй сундуй оригсон ямар хаашаа блог вэ.

byambaa said...

bi lav durtai, cute shde.

Anonymous said...

Ха ха ха Гранат дэлбэлээд байхдаа яахуув дээ. Нээрээ одоо харж байхад тийм ч юм уу. Хахахахаха______хахах
Татаагаад хаячихиймаа. Санасан дээрээ хэлэхэд Саруул ухаатны блог ч харин нь ч нэг САМРААД хаячихаачихаа юу гэлтэй блог шүү. Ха ха ха. Манай монголын блогууд хэзээ нэг эрхүүш нүүр царайг олно доо. Магадгүй хүүхнүүд маань нүүр амаа хэзээ олигтойхон будаж сурна тэр цагт л магадгүй юм даа. Хол байна даа хол байна

Anonymous said...

MANiig muullaa geed buun nergu humuus taniig doromjloh geed aliaagaa aldaad bgaamaadaa zugeeree songuuli boltol 7hon honog MANihanene nasandaa ahin sergeheergui blnonar mandana kkkk

би said...

Нэрээ нуусан арчаагүй хэдэн юм хийх хэлэхээ олж ядаж байх шив дээ, өөрсдийнх нь нүд тэр бүү хэл оюун ухаан нь гранат дэлбэлээд ундуй сундуй болчихсон болхооор юм болгоныг ийм нүдээр хараад байгаа байхдаа хөөрхийс