Monday, June 4, 2012

Ядуу+Оюутан

Оюутан гэдэг үг ядуу гэдэг үгтэй байнга хамт явах заяатай байдаг юмуу эсвэл энэ хоёр угаасаа л холбоо үг юмуу бүү мэдээ. Би одоо оюутан болсон цаг мөчөөс эхлээд л ядуу болчих юм. Өмнө нь ажилчин анги байхдаа мөн ч сайхан байж дээ. Тэгсэн яав, оюутан болонгуут л өмсөж зүүх идэж уух гадуур дотуур орж гарах гээд бүх юм хязгаарлагдаад мөнгө гээч юм чинь орж ирээд байгаа мөртлөө аманд ч үгүй хамарт ч үгүй алга болцроод байх юмаа. 

Юун тэр гоё сайхан өмсөж зүүх юм авах, ийш тийшээ явж юм үзэж харах. Хоногийн хоолоо даагаад сардаа төлөх ёстой юмнуудыг нь төлөөд явж байвал барав болоод байх юм. Ганц бие байсан бол байдал арай өөр байх л даа. Гэр бүлтэй хүн чинь гэцүү юм байна шд. Бүх юмны зардлыг гэр бүлийн гишүүдийн тоогоор үржүүлэхээр чинь гарч өгнө биз дээ. Жишээ нь, би Диснейлэнд орохыг мааш их хүсч байна. Гэтэл одоо болтол чадахгүй байна. Ганцаараа байсан бол анх Японд ирсэн өдрийнхөө маргааш нь явах байлаа. Үсрээд л нэг 10,000 иений зардал гарах байсан биз. Харин бид гэр бүлээрээ явна, том хүн 6,200 хүүхэд 4,100 иен, манайх чинь 2 том хүн 2 хүүхэд. Тэгэхээр 2-оор үржүүлж таарна. Зөвхөн билет гэхэд 20,600 иен, за тэгээд мэдээж очоод өлсөөд яваад байхгүй нэг юм иднэ бас 4-өөр үржүүлнэ, аягүй бол хүүхдүүд жижиг сажиг сувенир авна гэнэ, тэр нь доод тал нь 1000 иен бас 2-оор үржүүлнэ, өө тийм тийшээ явах замын зардал ирэх очихоо 2 том хүнээр үржүүлнэ. Ингээд бодохоор чинь зөвхөн Диснейлэнд рүү гэр бүлээрээ явна гэхэд дор хаяж хамгийн багаар бодоод бодоод 40,000 иен хэрэгтэй болоод байх юм. Гэтэл энэ мөнгө нь ерөөсөө сарын хэрэглээний мөнгөнөөс илүү гарч ирж харагдахгүй юм. Намар солонгос явахаа болиод Диснейлэнд явъя гэж ятгадаг юм билүү нөхрийгөө. 

5 comments:

chuups said...

solongos yavsan ni deeree, disney bol hajuud chin baigaa bolno bhaa

mongolbusgui said...

Oyuutan yaduu 2 holboo ug bhoo. Gants biye bhd oyuutnii tetgeleg buh ymand hureed, shn huwtsaslaad, gaduur yawj ym uzehed hangalttai hurdeg bjee. Dan biye dawhar bolood ireheer uneheer orj irsen mungu n usand dr ym bichij bgaa ym shig alga bolchdiin. Solongost ireech ee, end uzeh harah ym ihtei, Japan-g bodwol hyamd blgui dee. Dysney-g yawahaasaa umnu uzej amjih blgui dee. :)

Anonymous said...

hi, Japand ger buleeree irsenii daraa yag l cham shig baidag bailaa. yostoi l tuluh yostoi yumandaa hurgej baival ih yum baisan. 2 jiliin daraagaas ehleed ahiu tetgeleg olood, huuhdee tsetserlegt uguud, nuhur ajild orood asuudluud jigdreed ireheer gaigui bolno. husvel, tsag zavaa zohitsuulj chadval odoo uzmeer, umsmuur, hiimeer, zugaalmaar baigaa zuilsee guitselduuldeg yum. Amjilt!

Aamregled said...

хэхэ амжилт.. болгоноо хөө.. диснэй яады .. солонгосыг үз.. диснэй бол нэгмуу парк , солонгос бол ороншдээ

Anonymous said...

Чиний блог дээр коммент үлдээж байгаадаа баяртай байна. Би санамсаргүй чиний блог дахь бичлэгүүдээс уншиж байгаад чамайг ямар мундаг бүсгүй вэ гэж бодож байлаа, бодвол миний насны бүсгүй бололтой. би ч бас 2 хүүхэдтэй гэхдээ ийм мундаг эрч хүч яаж гаргаж чаддаг байна аа гэж атаархахыг шахаж байна лээ шүү:) Токио дахь музейг үзэхгүй өнгөрөхийн аргагүй бичсэн байсан: хүүхдүүдээ аваад үзсэн шүү.
Диснейг бол заавал үзээрэй гэж хэлье, үнэхээр гоё би гэртээ ирчихээд дахиад нэг Диснейд очихыг бараг мөрөөдөж сууна. Нөхөр хүртэл очих ёстой газрын нэг байна гэж хэлж байсан. Зардал бол их гарна аа гэхдээ дараа нь бол огт харамсахгүй. Вагоны буудлаасаа билетээ авбал Токиогийн оршин суугчид 1000 иены хямд байдаг юм байна лээ, 4 нас хүрээгүй бол бага хүүхэд чинь үнэгүй, очсон хойноо дотроос нь юм авах хэрэггүй идэж уух зүйлээ үүргэвчиндээ хийгээд үүрчих, дулаан хувцсаа заавал аваарай оройн парадыг нь үзэх үед: далайн эрэг дээр шахуу, ходоод чинь бага зэрэг өлсөж байх тул даарч магадгүй, дэвсэж суух дэвсгэр аваарай, бороо орж магадгүй хэрэв орвол хамгийн хямд борооноос хамгаалах хэрэгсэл нь л 500 иен байсан шүү, *4=2000 болно.
Амралтын өдрөөр бол огт очих хэрэггүй. Япончуудын хамгийн завгүй өдрийг сонгоод өглөө 9 цаг гэж байхад гозойж байхаар цагаа тааруулж очихгүй бол юу ч үзэж амжихгүй шүү. Оройных нь парад бол жинхэнэ гоё заавал үзээрэй.
эцэст нь амжилт хүсье, дараа блогоор чинь заавал шагайна аа. мартах нь Солонгос бол Японы муухан хуулбар гэсэн...