Tuesday, May 29, 2012

5-р сар, парк, цэцэгс

5 сарын эхээр паркаар жаал алхалсан зургаа оруулчихая. Цэцэг харж нүд сэтгэлээ баясгаад. Парк ч гэлтгүй хаа сайгүй юу л байна цэцэг байна даа энэ Японд. Сайхан цэцэг харж сэтгэлээ сэргээх сайхан шүү тийм ээ. Эндэхийн моднууд нь сар бүр өнгө өнгийн цэцэг гаргаад байдаг юм. Цаанаас нь бодлоготой цэцэрлэгжүүлэлт явуулдаг нь шууд мэдрэгдэж байгаа юм чинь. Одоо энэ сард ийм төрлийн мод цэцэглэдэг, за дараа сард нь тийм төрлийн мод цэцэглэдэг гээд тарьчихаар чинь жилийн 12 сар гудамжнаас нь цэцэг салахгүй байх нь аргагүй шд. 











Мод болгон нь шахуу цэцэглэнэ, өөр өөрийн өнгө төрхтэй гоё гоё цэцэг гарна. Энэ олон янзын цэцэглэдэг моднууд нь манайд ургахгүй л байх даа.

7 comments:

Lolita said...

Цэцэрлэгжүүлэлт үнэхээр гоё харагдаж байна. Бас гоё үнэртэж байна кк xD

Naraa said...

үнэхээр гоё юмаа, манайд бүгдийг нь ургуулна гэхээр уур амьсгалын ялгаа бас их юмдаа

Тэмээчин бүсгүй said...

Гого юм бэ? Сарнай энэ тэр бол газар хэвтэж байх шив дээ. Аваад аваад ... Хэ хэ хэ

Gavaa Lkhava said...

tsetseg goyo shuu. bi zarimdaa boddogiin manaihaas dutahgui huiten uur amisgaltai orost alim, nimbeg, turul buriin nariin nogoo, tsetseg jims urguulj bolood bhd manaid yaagdboldoggui ym boloo gej. Nutagtaa ochihoooo jijigheen gazartai blood zunduu olon turliin mod, jims, nogoo tarij uznee gej.

Бөбөг said...

Манайд ер нь сүүлийн үед цэцгэнд дуртай хайртай хүмүүс хаа газрын ховор содон зүйлсийг ургуулж чадаад байгаа шүү.

Anonymous said...

Тэр дээрээсээ 2-3 т байгаа модыг юу гэдгийн болоо?

ZAYA said...

Япончуудын өмсдөг кимоногийнх хээ нь хэрэв цэцэгний хээтэй байвал, ирэх сард цэцэглэх цэцэгний хээтэйг юм уу? эсвэл яг одоо цэцэглэж байгаа цэцэгний хээтэйг нь өмсдөг гэсэн. Өөдрөг сайхан байхыг бэлэгддэг бололтой юм билээ.
Нэг удаа, намайг цэцэгэн хээтэй дээл өмссөн чинь "хэзээ цэцэглэдгийн" гээд асуугаад байсан. Би ч гайхчихсан, дээлийнхээ хээний цэцэгийг ч мэдэхгүй байгаа юм чинь...
Цэцэгний тал дээр сонин, сонирхолтой юм ярьдаг юм шүү, Япончууд...