Ойрын үеийн сонин сайхан гэвэл мэдрэлээ муудтал юм уншиж байна, хоёр нүд минийх биш хүнийх юм шиг байна. Токиогийн SkyTree нь саяны хоёрдахь өдөр нээгдсэн.
Гэхдээ нээгдсэн өдөр нь бороотой салхитай бүүдгэр өдөр байсан болохоор надад лав нэг их сэтгэгдэл төрүүлсэнгүй. Ирэх жил л дээр нь гарах санаа байна. Skytree-ны нээгдсэн өдрийн урьд өдрийн буюу Даваа гаригийн өглөө энд нар хиртээд. Бүр бүтэн хиртээд. Яг ингэж Токиог дайрч нар бүтэн хиртэх үзэгдэл их л олон жилийн дараа болж байгаа юм байхаа. 932 жилийн дараа гэх шиг болсон шүү. Урьд нь тал хиртэж харагддаг ч юмуу эсвэл Токиод биш Японы өөр газруудаар дайраад өнгөрдөг байсан гэсэн. Би хэдэн зураг дарсан, нөгөө рс-н дээрээ суухаараа блогтоо оруулнаа. Гэснээс би чинь шинэ рс авсан юм байна шүү. Macbook pro13,3" 2.4GHz, 500GB hard disk, Core i5 processor-той, 2011 оны 10 сард гарсан шинэ загвар. Манай лабын хятад оюутнууд электрон бараа авдаг маш хямдхан сайт зааж өгөөд. Тэндээс нь Apple-ын дэлгүүртээ 102,800 иен гэж байсан рс-г 77,800 иенээр авсан шүү. Ганц өөлөх юм гэвэл keyboard дээрээ давхар Япон үсэгтэй. Гэхдээ тэр яах вэ дээ тээ. Apple-н бүтэн жилийн баталгаа бүх юмтайгаа. Яг дэлгүүрээс нь авснаас ямар ч ялгаагүй юм билээ. Авах процесс нь ч их амархан байлаа, нэтээр захиаллаа, мөнгөө банкинд дансанд нь тушаалаа, тэгтэл шууд дэлгүүрээс нь хүн ярилаа, бараагаа хэзээ авмаар байна гэнэ, маргааш өглөө авъя гэлээ, маргааш өглөө нь 10 цагт хонх дуугарлаа рс маань хүрээд ирлээ, үнэгүй хүргэлттэй. Японд нээрэн үйлчилгээ үнэн тасархай хөгжсөн нь сайхан юмаа. Япончууд Apple-ийн бүтээгдэхүүнд нугасгүй. Бараг бүх багш оюутнууд нь Мас хэрэглэнэ, iPhone iPad чинь зүгээр захын хүний хэрэглээ. Apple-н шинэ бүтээгдэхүүн гарахаар дэлгүүрийнх нь гадаа үхтэл оочерлож байгаад авцгаана. Өнөө шинэ iPad, iPhone 4S-г чинь хаа сайгүй рекламдаал утасны компаниуд нь манайхаас авчих манайхаас авчих гээд л байна шүү дээ. Developed country ч сайхан юм дөө. Ойрд хичээл дээр тувт developing country developed country гэсээр байгаад энэ үгнүүд аманд орчиж. Манай улс хэзээ нэг цагт хөгжингүй орнуудын жагсаалтад орох л байх даа.
Өө хадуурахыг үзүүлж байнаа. Манай хүн нээрээ өнөө маргаашгүй явлаа Монгол руу. Одоо яваад зунжингаа хэдэн жуулчинтайгаа зууралдаж байгаад 9 сард ирнэ. Монгол явах билет авах гэсэн чинь МИАТ чинь зуныхаа хуваарьт орчихсон гээд аймаар үнэтэй /850,000 one way/ болчихсон байнаа. Тэгэхээр нь Солонгос Японы хооронд нислэг үйлддэг жижигхэн авиа компаниас Со явах билэт хямд /9000¥ one way/ аваад Со-с Монгол руу 450,000-р /нэг талдаа/ ниссэн нь бараг хямд тусаад байх юм. Виз яах вэ гэж үү, Японд амьдрах эрхтэй хүмүүс чинь Со-д 30 хоног визгүй явж болдог юм байна лээ. Намар ирээд бид 3-г солонгос руу зугаалуулна л гэсий шд. Тэрийг нь хүлээгээл зунжингаа 2 хүүхэдтэйгээ бужигнаад сууж байхаас. Нэг юм бас их сонин болоод байнаа. Хүү одоо цэцэрлэгт явдаг болчих юм, орой 5-с тараад надтай цуг ирж байна. Тэгтэл охин хичээлээ тарж ирээд орой 6 болтол гэртээ ганцаараа байх болчихоод байх юм. Гэрийн авгайн ажил проблем хоёр ерөөсөө дуусахгүй юмаа тээ. Түрүүчээс нь шийдээд л байхад ар араасаа ундарч гарч ирээд байх юм.
8 comments:
Japand baidag hun Korea 30 honog visagui gej uneheer unen uu? Eh survaljaa ogohgui yu? Bi saya Korea-d hurald yavahdaa visa avaad shatchihsan bna sh de, kkk
Тэр сайт чинь дажгүй юм бна ш дэ, би 8 сард япон явахдаа нэг notebook авах санаатай тэр сайтаа хэлж өгөөрэй
ter hyamd site-aa zaag,d ogooch oor tsahilgaan baraa ntr bdiin boluu
Манай нөхөр өөрөө энд байдаг Со элчин рүү ярьж асуусан юм. Би нөхрөөсөө дахиад сайн асуугаадхая. Бид 3-г намар со руу авч явна визгүй юм байна лээ гээд байхаар нь би тэгэж ойлгосон юм. Дахиад сайн асуугаадхая.
Наран
Тэр сайтын нэр нь www.kakaku.com япон хэл дээр болохоор google translate ашиглаарай. Өдөр болгон юмны үнэ нь жаахан хэлбэлзэж байдаг юм, гэхдээ тийм ч айхтар нэмэгдэхгүй ээ. Өөр есөн шидийн бараа байдаг юм, би бусад хэсэг рүү нь орж нэг их сонирхоогүй, хэрэгтэйгээрээ комьютерийн хэсэг рүү нь л орсон. Энэ сайтын ерөнхий бүтэц нь бүхий л цахилгаан барааны дэлгүүрийн барааг нэгтгэж харуулаад хамгийн хямдхан нь хаана байгааг олж өгнө. Тэр бараагаа тэр санал болгож буй дэлгүүрээс нь авна гэсэн үг. Миний хувьд OK commerce ямар юм ч билээ дэлгүүрт яг миний хайсан бараа яг тэр өдөр хамгийн хямд байж таарсан учраас тэндээс авсан. Илүү тодорхой мэдэхийг хүсвэл би тусад нь бичлэг оруулж болох юм.
Наран
Монголчуудын %-д дамжин өнгөрөх тохиолдолд виза авалгүйгээр 7 хүртэл хоногийн хугацаанд солонгост байж болдог шиг санагдаж байна. Бусад тохиолдолд бол заавал виза авна. Жапанууд бол харин 30 хүртэл хоногийн хугацаанд визагүй байх.
Интернет дэлгүүрүүдэд бараг бүх бараа ердийн дэлгүүрийнхээс хямд байдаг. Дэлгүүрийн барилга барих, худалдагч ажиллуулах мэтийн шаардлага байхгүй учираас. Сүүлийн үед иений ханш чангараад америкийн онлайн дэлгүүрээс юм авбал жапаныхаас хямд тусч магадгүй санагдсан шүү. Дээр нэг удаа америкийн амазоноос компьютер харсан, долларийг иенд шилжүүлэхэд нэлээд хямд гарч байсан. Бас жапан руу илгээх зардал маш хямд байдаг. Америкаас компьютер авбал япон үсэггүй гар, англи үйлдлийн системтэй гэх мэтийн давуу тал байж болох юм.
za naraa egcheer iim sonintoi shiv de:) erdem nomiin ajil ymrhu bnda? amjilttai bizdee?
Post a Comment