Бурхан минь надад 3 хоногийн дотор 100 paper унших хүч чадал сэтгэлийн тэнхээ хайрлаач. Би чинь ийм юм нэг их уншиж байгаагүй болохоор ганцыг дөнгөж эхнээс нь хараад л явж байтал сонирхол буураад түүнийгээ дагаад нүд эрээлжлээд эвшээлгээд өөр юм хиймээр санагдаад явчих юмаа. Гилийн хатан эгчийн блогийг бол өдөржин шөнөжин писинээсээ салах нь байтугай бүр нүдээ цавчихгүйгээр 3 хоногийн дотор уншиж дуусгаж билээ. Тийм юмандаа бол үнэн дуртай уншаад байгаа юмаа. Тэгтэл яаж байна энэ эрдэм шинжилгээний өгүүллийг.
За за яахав нэг гэлдрүүлж байтал уншиж дуусгах биз. Юм хөгжнөө гэж сайхан юм даа. Дээр үед чинь иймэрхүү зүйлийг ном сэтгүүлээс коопийдож аваад уншиж хадгалдаг байж билээ. Одоо тэгтэл зөвхөн paper article уншдаг программууд ч гарчихсан байх шиг. Тэр програм нь их гоё юмаа. Нэтээс нөгөө өгүүллээ олоод тухайн програмаараа татаад хадгалаад авчихна, бүр өөрийн бичиж байгаа өгүүлэлдээ өөр хүссэн өгүүллээ автоматаар иш татаад оруулчихна гэх мэт. Дор хаяж 100 өгүүлэл унш гэдэг даалгаврыг багш өгсөн юм. 100 гэдэг тоог нь сонсчихоод миний нүд том болсон юм байлгүй, багш "Наран сан, 100 өгүүллийг 3 хоногт уншина гэдэг чинь харин ч гайгүй байна. Би мастерийн оюутан байхдаа 400 өгүүллийг 3 хоногт уншдаг байсан юм. Нэг өгүүллийг 1 минутанд уншихад чи нэг цагийн дотор 60-г уншиж амжина шүү дээ. Харин ч би чамд 4 дахин багыг өгч байна, тэгэхээр нэгж өгүүлэлд зарцуулах цаг чинь их гэсэн үг" гэнээ. Ёо би яаж багш шиг тийм мундаг уншихав дээ. За хичээл сургууль бүр цагаандаа гарч байх шиг байнаа.
Ам загатнаад байна ойрд энэ Японд болж байгаа явдлын талаар яримаар санагдаад. Энэ Японд чинь үе үе бөөн мөнгө хогон дотроос нь гарах юмаа. Би ёстой итгэдэггүй тийм юм гэж хаана байдаг юм гэж боддог байсан чинь өчигдрийн мэдээ уншиж байтал манай хотоос хойхно нэг хотод хогон дотроос цаасан ууттай 6 сая гаруй иен олдсон юм байх. Хэрвээ 3 сарын дотор эзэн нь тодрохгүй бол олсон хогны компани нь авна гэнээ. Гэхдээ үүнийг уншаад Японд мөнгө их элбэг байдаг юм байна гэж ойлгож болохгүй. Бэлэн мөнгөний картыг нь дээрэмдээд кодыг нь хэлүүлж аваад хороочихдог цуврал аллага сүүлийн үед их гараад байгаа. Бас нэг сонин юм гэвэл, Япончуудын өндөр наслалт дэлхийд тэргүүлдэг гайхагддаг сайхан зүйл боловч сүүлийн үед хэт олон өндөр настнууд Японы нийгмийн толгойн өвчин болж байх шиг. Тэр олон өндөр настнуудыг хэрхэн харж хандах, тэтгэврийг нь хаанаасаа өгөх гэх мэт. Гэтэл Японы хүн ам сүүлийн арван жилд өсөх биш буураад байгаа. Тэтгэврийн санг татвараараа бүрдүүлэх ёстой залуу ажиллах насныхны нийгэмд эзлэх тоон хувь улам л буураад байдаг. Тэдэнд гэр бүл болж үр хүүхэд гаргах нь хэт их дарамт авчирдаг учраас ганц биеэрээ байх сонирхолтой залуус их болсон. Үүнээс үүдээд төрөлт буурч хүн амын бүтэц өөрчлөгдсөн гэх. Нэг сонин дээр хэрвээ Японы хүн амын бүтэц энэ чигээрээ үргэлжлээд байвал 1000 жилийн дараа гэхэд Япон үндэстэн устаж үгүй болно гэсэн байна лээ. Сүүлийн үед хүүхдийн памперснаас хөгшин хүний памперс илүү их зарагддаг болсон гэсэн. Гэхдээ Япончууд айхтар хүмүүс юм чинь арга хэмжээ авах байлгүй дээ. Хамгийн наад зах нь хүүхэд өсгөхөд хямд болгох хэрэгтэй байгаан. Ёо ёо энэ цэцэрлэгийн асуудал уу. Эртээд бас нэг тв-н нэвтрүүлгээр гарч байнаа. Японд ганц бие ээж нар амьдрахад их хэцүү бараг л боломжгүй юм байхаа. Учир нь хэрвээ хүүхэд нь өвдөх ч юмуу нэг асуудал гарлаа гэхэд ажлаасаа чөлөө авч чадахгүй, авлаа гэхэд цалин нь багасна, тэгээд ажилдаа явъя гэхээр хүүхдээ хэнээр харуулах уу, өвчтэй хүүхдийг нь цэцэрлэг нь авахгүй, дуудлагын цагийн асрагчаар хүүхдээ харуулсан чинь өдрийн 35000 иен төлсөн гээд нэг ээж гомдолтой нь аргагүй ярьж байнаа. Ийм байхад чинь юун хүүхэд гаргах вэ, ганцаараа л явж байсан нь амар санагдалгүй яахав дээ.
Тэр өндөр наслалтын хувьд би бодоод байдаг юмаа. Хүн ер нь 80 наслахад л болоо шдээ. Тэрнээс цааш бол амьдрал ер нь утгагүй болчихож байгаа юм л даа. Ийш тийшээ явж юм үзэж чадахгүй, сайн сайхан юм үзээд ч ойлгохгүй, сайхан юм идээд ч нэмэргүй, өмсөөд ч нэмэргүй, өөрөө ганцаараа амьдарч чадахгүй, заавал нэг хүн хамаг ажлаа алдан хажууд нь байж асарч тойлох хэрэгтэй болно. Тэгээд бодохоор Япончуудын энэ хэт өндөр наслалт хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу. Одоо энд чинь асрамжийн газраар дүүрэн дүүрэн эмээ нарыгаа яая даа л гэж байна шд. Хэрвээ наслалт ийм өндөр байгаа юм бол тэтгэвэртээ гарсан хөгшчүүлийг нөхөх залуу үеэ сайн харж хандвал таарах юм.
7 comments:
24 tsagiin nomiin sand ochij l sain tovloroh heregtei.
Sain uu? bagsh chini zugeer paper hurdan hugatsaand unhsij heregtei medeelelee olj avch surgah gej tsgn bhaa, gkk. manai bagsh bas tegj bsiin. Zugeer ee unshaad bhr amtand ordii shdee (laag ongirson, bi ch bas paper unshaagui udaj bna doo). ter paper unshdag programm chini yamar nertei we hu? zaaj uguuch.
endnote гэдэг нөгөөх нь mendeley гэдэг 2 програм одоогоор олж мэдээд байна. Endnote нь шууд тэр paper-ээ татаад cite хийдэг юм байна лээ. багш зааж өгсөн юм.
Харин тиймээ. Над шиг нөхдийг уншуулж сургах гэж байгаа байх гэж би ч бас бодоод байна.
manai mongold erchuud ni aimaar baga nasaldag shde,dundaj eregtei hunii nas 65 gesen. tegeheer bas 65 nas zaluuhan l sanagddag yum. er ni bol neeree 75-80 naslahad l boloh bhaa. 80-s deesh garchuul bas getsuu sanagdaad baidgiin.
citavi geed bas neg bgaa. bi bas end papert daragdaad l bna. za yamar ch bsn amjilt husey.Ta gehdee mundag yumaa. ger bul ur huuhdee bas hajuugaar n amjuulaad. bi gants bie mortloo l daragdaad yavaad baidagshd. U can do it!
Aan endnote dajgui shuu, nuguuhiig n sonsoj bgaaguin bna, hereglej uznee. Nuhur bid 280 hureed uhehiimsan gej boddii shdee, huuhduudee tusd n gargaad 2-laa ulgert gardag shig oin tsoorhoid jijigheen baishin barij orood, ayalj zugaalsan shigee amidarch baigaad yawna daa gej muruuddiin, hehe, Sonsson humuus bid 2-g shoolood l bdiin. Er n hun amiin butetsiin haritsaa eruul baihgui bol hetsuu l dee. Solonogschuud bas udahgui japanii araas orohvii gej aigaad huuhdiig demjih bodlogo ih yawuuldag bolson bna lee. Tsetserleg n unegui, huuhdiin emneleg barag unegui gd l... Daanch gadaad bidnuust hurtehgui ymdaa
Post a Comment